Өмнөх кесар хагалгааны дараах эмнэлзүйн ноцтой умайн урагдал нь серозийг хамарсан умайн бүх хананы бүрэн урагдалд хүргэж эх ба ургийн эрүүл мэнд, амь насанд шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Хүнд цус алдалт, давсаг урагдах, умай тайруулах, умайн хүчилтөрөгчийн дутмагшилтай холбоотой нярайн янз бүрийн өвчлөл зэрэг урхаг үр дагавар олныг дагуулна.
Эх барих, эмэгтэйчүүд
Аарцгийн үрэвсэлт өвчнийг (АҮӨ) цочмог ба далд халдвар (subclinical infection) хэмээн ангилж авч үздэг бөгөөд энэ үед умай, үрийн хоолой, өндгөвч гэх мэт аарцгийн зэргэлдээ эрхтэнүүдийг ихэнхдээ цуг хамардаг. Үүний улмаас эндометрит, салфингит, оофорит, перитонит, перигепатит, болон үрийн хоолой-өндгөвчний буглаа үүснэ.
Энгийн херпес вирүс – 2 /ЭХВ/ (Бэлгийн хомхой) нь дэлхий нийтэд өргөн тархсан бэлгийн замаар дамждаг хамгийн түгээмэл халдварт өвчний нэг юм. Жирэмсэн үед вирус эхэд анхдагчаар халдварлах нь эхээс урагт халдвар дамжин эмнэлзүйн ноцтой өөрчлөлтөнд хүргэнэ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт нэмэгдэхийн хирээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд энгийн херпес вирусын халдвар өндөр тохиолдон улмаар жирэмсэн үед эхээс урагт халдвар дамжин ургийн эрүүл мэндийн байдалд ихээхэн сөрөг нөлөө учруулж байна. Харин Энгийн херпес вирус хэв шинж – 1 нь бидний сайн мэдэх “хомхой долоох” гэж нэрлэдэг уруулын херпес өвчний шалтгаан болдог билээ (Дэлгэрүүлэн унших: Энгийн херпес вирусын халдвар ).



