Преэклампси : Шалтгаан , нөлөөлөх хүчин зүйлс , эмнэлзүйн шинж тэмдэг
Преэкламси нь жирэмслэлтийн сүүлийн 3 сард артерийн даралт ихдэлтийн шинэ тохиолдол, протейнури болон бусад эрхтэн системийн үйл ажиллагааны доголдлоор илэрдэг олон эрхтэн системийг хамардаг эмгэг юм. (хүснэгт№ 1).
Хэдийгээр ихэнхи тохиолдолд преэклампси бүхий жирэмслэлтийн хувьд ээж болон хүүхдийн талаас хэвийн үр дүнтэй, хугацаандаа эсвэл хугацаандаа ойрхон төрдөг ч тэдгээр жирэмслэлт нь эх болон хүүхдийн амь нас эрсдэх болон ноцтой өвчинд өртөх эрсдэлтэй байдаг. [1,2].
Жирэмсэн үеийн цусны даралт ихсэлттэй холбоотой эмгэгүүдийн тайлбар
Жирэмслэлттэй холбоотой үүсдэг ач холбогдол бүхий 4 цусны даралт ихсэх эмгэг тохиолддог. [3,4]:
Преэкламси
Преэкламси нь өмнө нь цусны даралт нь хэвийн байсан эмэгтэйчүүдэд жирэмслэлтийн 20 долоо хоногийн дараах үед цусны даралт ихсэлтийн шинэ тохиолдол бүртгэгдэх болон протейнури эсвэл бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны доголдлын аль нэг нь илэрдэг эмгэг хэмээн тайлбарладаг ( хүснэгт №1 )
Хүнд хэлбэрийн цусны даралт ихсэлт болон бай эрхтний гэмтлийн шинж тэмдэгүүд нь эмгэгийн ноцтой дүр зургийг илтгэнэ. (хүснэгт№2) [4].
2013 онд Эхбарих эмэгтэйчүүдийн Америкийн коллеж протейнури нь преэкламсигийн оношилгооны үндсэн шалгуур шинж тэмдэг нь гэсэн ойлголтыг шалгуураас хассан. Тэд мөн их хэмжээний протейнури нь үр дүн болоод ургийн өсөлтийн хоцрогдолтой маш бага хамааралтай байдаг учраас их хэмжээний протейнури (5 гр/24 цагт ) болон ургийн өсөлтийн хоцрогдол нь хүнд өвчний шинж тэмдэг байх боломжтой гэсэн ойлголтыг халсан юм. [4].
Преэклампси – Эклампси нь өвчин гэнэт хөдлөлийн шалтгаан болох боломжит бусад мэдрэлийн нөхцөлүүд үгүй үед преэкламси бүхий эмэгтэйчүүдэд их уналт үүсэхийг хэлнэ. (See “Eclampsia”.)
HELLP -хам шинж (Hemolysis, Elevated Liver enzymes, Low Platelets)
HELLP хамшинж нь преэклампсигийн хүнд хэлбэрийн илэрхийлэл байж магадгүй гэж үздэг ч энэхүү харилцаа хамаарал нь санал зөрөлдөөтэй хэвээр байгаа юм. HELLP хам шинж нь бие даасан өвчин байж болох талтай. HELLP хам шинж оношлогдсон өвчтөнүүдийн 15-20% д нь цусны даралт ихсэлт юмуу эсвэл протейнури аль аль нь хамт илрэхгүй байгаа учир зарим мэргэжилтнүүд HELLP хам шинж нь преэклампсигаас тусдаа өвчин юм гэж үздэг.
Архаг / урьд нь оношлогдсон цусны даралт ихсэлт
архаг / урьд нь оношлогдсон цусны даралт ихсэлт гэдэг нь жирэмсэн болохоос өмнө эсвэл жирэмслэлтийн 20 долоо хоногоос өмнө ( хамгийн багадаа 2 удаагийн тохиолдлоор ) юмуу эсвэл төрсний дараах 12 долоо хоногоос удаан хугацаанд систолын даралт ≥140 mmHg буюу диастолын даралт ≥90 mmHg байхыг хэлнэ. Энэ нь анхдагч буюу эссегциаль гипертензи байж болох ба эсвэл бусад эмгэгийн үед хоёрдогчоор илэрч болно.
Архаг/оношлогдсон гипертензийн суурин дээрх преэклампси
Архаг / өмнө нь оношлогдсон цусны даралт ихсэлт дээр преэклампси нэмэгдэх буюу нэмэгдсэн преэклампси нь архаг /өмнө нь тодорхойлогдсон цусны даралт ихсэлттэй эмэгтэйд ургийн тээлтийн 20 долоо хоногийн дараах хугацаанд протейнури юмуу эсвэл бусад бай эрхтний үйл ажиллагааны доголдлын аль нэг нь шинээр тодорхойлогдохыг хэлнэ.Жирэмсний эрт үед нь протейнури илэрсэн архаг буюу өмнө нь оношлогдсон цусны даралт ихсэлттэй эмэгтэйчүүдийн хувьд нэмэгдсэн преэклампси нь жирэмсний сүүлийн хагаст тэсвэртэй даралт ихсэлт ( ихэвчлэн хурцаар )эсвэл преэклампсийн хүнд хэлбэрийн шинж тэмдэгүүд илрэх байдлаар тодорхойлогдоно. (хүснэгт№2).
Жирэмсний цусны даралт ихсэлт ( гипертензи )
Жирэмсэн хугацааанд , протейнури болон жирэмсний 20 долоо хоногийн дараагаас үүсдэг преэклампсигийн өөр бусад шинж тэмдэгүүд илрэхгүйгээр зөвхөн цусны даралт ихсэлтээр жирэмсний гипертензийг тодорхойлно. (хүснэгт№3).
Энэ нь төрсний дараах 12 долоо хоногийн хугацаанд хэвийн байдалд орох ёстой. Хэрвээ цусны даралт ихсэлт 12 долоо хоногоос удаан үргэлжилбэл онош жирэмсний эхэн үед тохиолддог физиологийн цусны даралт багасалтаар далдлагдсан архаг цусны даралт ихсэлт болж өөрчлөгдөх болно. Хэрвээ даралт ихсэлт төрсний дараа \шууд\ хэвийн байдалд орвол жирэмсэн үеийн түр зуурын даралт ихсэлт гэж оношилно. (See “Gestational hypertension”.)
Тархвар зүй
Преэзлампси нь дэлхийн хэмжээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн 4.6% – д нь (95% CI 2.7-8.2) тохиолддог нь тогтоогдсон. [5].АНУ – д преэклампсигийн тохиолдол 3.4% – тай ба тэдгээрээс анхны жирэмслэлтэнд 1.5 – 2 дахин илүү өндөр байна. [6].Хожуу үеийн эмгэг (≥34 долоо хоног) эрт үеийн эмгэгээс(≤34 долоо хоног) илүү тохиолдол ихтэй байсан байна. [7].
Преэклампситай эмэгтэйчүүд амь насанд халтай эмгэгт өртөх өндөр эрсдэлтэй байдаг ба тэдгээр эмгэгт ихэс ховхрох, бөөрний цочмог дутагдал , тархинд цус харвах ( геморрагический), элэгний дутагдал , уушгины хаван, судсан дотор түгмэл цус бүлэгнэх болон эклампсийн дайрлага зэрэг багтана. Дэлхийн хэмжээнд эхийн шууд нас баралтын 10-15 хувь нь преэклампси/эклампситай холбоотой байна. [8]. АНУ – д преэклампси/эклампси нь цус алдалт, зүрх судасны өвчин болон тромбэмболизмын хамтаар эхийн нас баралтын тэргүүлэх 4 шалтгааны нэг нь болдог. [9-11]. АНУ – д ойролцоогоор 100.000 амьд трөлт тутамд нэг эх преэклампси-эклампсигийн улмаас амь насаа алдаж байна. [12,13]. Нидерланд улсад Преэклампси нь 1993-2005 оны хооронд эхийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан байсан ба 100.000 амьд төрөлт тутамд 3.5 эхийн эндэгдэл бүртгэгдэж байжээ. [14]. Өвчилсөн жирэмсэн эхчүүдэд дутуу төрөх болон ургийн өсөлт хоцрогдох өндөр эрсдэлтэй байдаг учраас ураг/нярай үеийн өвчлөл эндэгдлийг ч мөн нэмэгдүүлдэг.
Эрсдэлт хүчин зүйлс
Преэклампсигийн ужиг дурдатгал нь дараагийн жирэмслэлтийн үед ийм
дурдатгалгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад преэклампси тохиолдох эрсдлийг 7 дахин ихэсгэдэг. (RR 7.19, 95% CI 5.85-8.83) [15]. Преэклампсигийн хүндийн зэрэг нь энэ эрсдэлт хүчин зүйлийн хувьд хүчтэй нөлөөлөл болдог. Жирэмсний хоёр дахь 3 сард преэклампсигийн хүнд шинж тэмдэг илэрч байсан эмэгтэйчүүд дараагийн жирэмсэн үедээ преэклампсигаар өвдөх маш өндөр буюу 25-65% эрсдэлтэй байна хэмээн мэдээлсэн байна. [16-19]. Харин анхны жирэмслэлтийн үедээ преэклампсигийн хүнд хэлбэрийн шинж тэмдэг илрээгүй эмэгтэйчүүд хоёрдахь жирэмслэлтийн үедээ преэклампсид өртөх эрсдэл 5-7%- тай байдаг. [20,21].Анхны жирэмсний тээлтийн үедээ хэвийн цусны даралттай байсан эмэгтэйчүүд хоёрдахь жирэмсний тээлтийн үедээ преэклампси үүсэх эрсдэл < 1% байдаг байна.
Анхны жирэмслэлт (өмнө нь төрж байгаагүй эмэгтэй) (RR 2.91, 95% CI 1.28-6.61)
[15]. Анх удаа төрж байгаа нь яагаад нэлээд ач холбогдол бүхий нөлөөлөх хүчин зүйл болдог нь одоогоор бүрэн тодорхойлогдоогүй байгаа юм.
Преэклампсигийн гэр бүлийн дурдатгал . I зэргийн гэр бүлийн гишүүдэд
преэклампсигийн дурдатгал байх нь зарим тохиолдлуудад удамшлын зарчмыг илтгэж байгаа юм. RR 2.90, 95% CI 1.70-4.93) [15] [22,23]. Хүүхдийн эцэг магадгүй эрсдлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байж болох ба эцгээс хүүхдэд үзүүлж буй генийн нөлөөлөл нь ихсийн буруу байрлал болон преэклампси үүсэх зэрэгт илүү үүрэгтэй оролцож байна гэж үзэж байгаа.
- Урьд өвчилсөн эмгэг
- Жирэмслэлтийн өмнөх үеийн чихрийн шижин (RR 3.56, 95% CI 2.54-4.99) [15] – жирэмслэлтийн өмнөх үеийн чихрийн шижин нь бөөр болон судасны эмгэг, ийлдэс дэхь инсулины өндөр түвшин, инсулин тэсвэржилт болон хэвийн бус липидийн метаболизм зэрэг олон төрлийн хүчин зүйлстэй холбоотойгоор нөлөөлдөг. [24].
- Цусны даралт≥130/80мм.муб (RR 1.38-2.37) [15]. – Төрөлтийн өмнөх хэмжилтээр цусны даралт ≥130/80мм.муб байх. Диастолын даралт нь ≥110мм.муб (RR 5. 2) болон жирэмсний 20 долоо хоногоос өмнө тодорхойлоход мөн диастолын даралт нь ≥100мм.муб (RR 3.2) байсан эмэгтэйчүүдэд нэмэгдэл преэклампсийн эрсдэл өндөр байна.
- Фосфолипидийн эсрэг эсрэг биеүүд (RR 9.72, 95% CI 4.34-21.75) [15].
- Биеийн жингийн индекс ≥26.1(RR 2.47, 95% CI 1.66-3.67) [15].
- Бөөрний архаг өвчин (CKD) (Түүдгэнцрийн шүүлтийн хурдны glomerular filtration rate [GFR] бууралтын түвшин болон цусны даралт ихэсдэг эсэхээс хамаарч хамаарах эрсдэл нь өөрчлөгдөнө) Давшингуй явцтай бөөрний архаг өвчтэй ( 3,4,5 үе шат )эмэгтэйчүүдийн 40-60% – нь преэклампситай оношлогдсон байна. [25,26].
Ихэр жирэмслэлт RR 2.93, 95% 2.04-4.21) [15].
Олон ургийн үед ургийн тооноос хамаарч эрсдэл нэмэгдэнэ. Гурван ихэр жирэмсний үед хоёр ихэр жирэмсэнтэй харьцуулахад преэклампсигийн эрсдэл 3 дахин их.
Эхийн нас (эхийн нас ≥40 RR 1.96, 95% CI 1.34-2.87 олон удаа төрсөн эмэгтэйчүүдийн хувьд , RR 1.68, 95% CI 1.23-2.29 анх удаа төрж буй эмэгтэйчүүдийн хувьд ) [15].
Нас ахисан эмэгтэйчүүд чихрийн шижин болон архаг цусны даралт ихсэх эмгэг зэрэг нэмэлт эрсдэлт хүчин зүйлстэй байх хандлагатай байдаг. Өсвөр үеийнхэн болон нас ахисан эмэгтэйчүүдийн аль аль нь преэклампсигийн өндөр эрсдэлтэй байдаг нь ихээхэн маргаантай байдаг ба уялдаа холбоог нь нарийн тодорхойлоогүй байгаа юм. [15].
Эмгэг жамын тойм
Преэклампсийн эмгэг жам нь эхийн болоод ураг/ ихсийн хүчин зүйлсийг аль альнийг нь хамаардаг ойлголт юм. Жирэмсний эхэн үед буюу өвчний эмнэлзүйн шинж тэмдэгүүд илрэхээс 7 хоногоос сар хүртэлх хугацааны өмнөх ихэсийн судасжилтийн үүслийн хэвийн бус байдлууд илүү судлагдсан байдаг. [28,29]. Тэдгээр хэвийн бус байдлууд нь ихсийн перфузи , гипокси, ишемигийн үр дүнд нөхцөлдөж байна хэмээн үздэг. Ихсийн перфузийн алдагдал, гипокси, ишеми нь цусны эргэлтийн антиангиогеник хүчин зүйлс (soluble fms–like tyrosine kinase [sFlt-1], soluble endoglin [sEng]) болон эхийн эндотелийн тогтолцооны үйл ажиллагааг алдагдуулах ( судасны нэвчимтгий чанарыг нэмэгдэх, судас агших, бүлэгнэлтийн тогтолцоог идэвхижих, бичил судасны гемолиз ) шалтгаан болох бусад хүчин зүйлсийн чөлөөлөгдөлтийг нэмэгдүүлж улмаар цусны даралт ихсэлт, протейнури болон преэклампсийн бусад эмнэлзүйн шинж тэмдэгүүд үүсч байна хэмээх таамаглалыг ажиглалтын үр дүнд батлаад байгаа. [30] Өвчний хүндрэл нь эхийн болоод жирэмслэлтийн онцгой хүчин зүйлсийн нөлөөллөөр үүсч байна гэж үзэж байгаа хэдий ч эцгийн болоод байгаль орчны хүчин зүйлс ч мөн чухал үүрэгтэй оролцдог байх магадлалтай. [31]
Эмнэлзүйн шинж тэмдэг
Шинээр цусны даралт ихсэх болон протейнури эсвэл бай эрхтний үйл ажиллагааны алдаглын аль нэг нь жирэмсний 20 долоо хоногийн дараагаар илрэх нь ихэвчлэн преэклампси бүхий анх удаа төрөх гэж буй эмэгтэйчүүдэд тохиолддог. Ихэнхи эмэгтэйчүүдэд дээрхи шинж тэмдэгүүд нь 34дэхь долоо хоногийн дараагаас ( хожуу илрэх преэклампси ) [32,33]. илэрч эхэлдэг бол ойролцоогоор 10% орчим эмэгтэйчүүдэд нь жирэмсний 34 дэхь долоо хоногоос өмнө ( эрт илрэх преэклампси ) [32], шинж тэмдэгүүд нь илэрдэг байна. Харин 5% – д нь төрсний дараа (төрсний дараах преэклампси )буюу ихэвчлэн төрсний дараах 48 цагийн дотор преэклампси анх тодорхойлогддог. [34-36].
Эхийн цусны даралт ихсэлт болон протейнуригийн түвшин мөн бусад эмнэлзүйн шинж тэмдэгүүд илрэх эсэх нь их хувьсамтгай ойлголт. [37] Дийлэнхи өвчтөнүүдэд цусны даралт 140/90 – 160/110 мм.муб хооронд байдаг ба протейнури нь ихэвчлэн захын хавангаар илэрдэг. Ойролцоогоор 25% -д нь хүнд өвчин гэдгийг нь болоод төрөлтийг хойшлуулахгүй байх хэрэгтэй гэдгийг илтгэх нэг буюу түүнээс олон өвөрмөц бус шинж тэмдгүүд илэрдэг.
Шинэ тэмдгүүд :
- Хүнд хэлбэрийн цусны даралт ихсэлт (хамгийн багадаа 4 цагийн зайтай 2 удаа үзэхэд систолын даралт ≥160мм.муб эсвэл диастолын даралт ≥110мм.муб байх эсвэл хэрвээ эмчилгээ хийлгэж байгаа бол нэг удаагийн үзлэгээр илрэх )
- Байнгын эсвэл хүчтэй толгой өвдөлт
- Харааны хэвийн бус байдал ( скотом , фотофобия, цөөн тохиолдолд түр зуурын хараа алдагдах)
- Хэвлийн дээд хэсгийн буюу гэдэсний дээд хэсгийн өвдөлт
- Дотор муухайрах, огиулж, бөөлжих
- Амьсгалын хэм түргэсэх, өвчүүний ард өвдөлт илрэх
- Мэдрэл сэтгэцийн байдал өөрчлөгдөх
Лабораторийн өөрчлөлтүүд:
- Бичил судасны цус задралын цус багадалт ( хэвийн бус захын судасны толбо, билирубин ихсэх, ийлдсийн гаптоглобины түвшин U/L буурах)
- Тромбоцитопения(<100,000/микро/л)
- Ийлдсийн креатинины түвшин ихсэх (>1.1 mg/dL)
- Элэгний ферментүүд ихсэх ( хэвийн хязгаараас 2 дахин ихсэх)
Хэв шинжит бус шинж тэмдэгүүдэд дараах шинж тэмдэгүүд багтана [36,38]:
- Жирэмсний 20 долоо хоногоос өмнө шинж тэмдгүүд илрэх
- Цусны даралт ихсэлт юмуу эсвэл протейнури (хоёулаа биш аль нэг нь) хүнд преэклампсигийн илрэл шинж тэмдгүүд болон сонгомол шинж тэмдгүүдийн хамтаар эсвэл шинж тэмдэггүйгээр тохиолдох
- Төрсний дараа илрэх эсвэл өвчний явц хүндрэх ( төрсний дараах >2 хоног хугацаанд )
Жирэмсний 20 долоо хоногоос өмнө шинж тэмдэг илрэх — Ховор тохиолдолд 20 долоо хоногоос өмнө эмнэлзүйн шинж тэмдэг илрэх нь ижил шинж тэмдэгээр илэрдэг бусад өвчнүүдийн ( lupus нефрит, тромбоцитопени пурпур, гемолитик –уремик хам шинж, антифосфолипид хам шинж, жирэмсэн үеийн цочмог элэг өөхлөлт ) дараах хүнд преэклампсигийн шинж байдаг.
Цусны даралт ихсэлт эсвэл протейнури илрэхгүй байх (хоёулаа биш аль нэг нь) — Цусны даралт ихсэх, протейнури илрэхгүй хэрнээ хүнд хэлбэрийн эмнэлзүйн онцлог шинж тэмдэгүүд илрэх нь ховор тохиолддог хэдий ч HELLP хам шинжтэй өвчтөнүүдийн 15% – д нь болон эклампситай зарим өвчтөнүүдэд ажиглагдсан байдаг. Цусны даралт ихсэлт , протейнури илрээгүй (хоёулаа биш аль нэг нь) эмэгтэйг бүрэн хэмжээний преэклампси илрүүлэх оношилгоонд хамруулах хэрэгтэй. Жирэмсэн үеийн даралт ихсэлт бүхий эмэгтэйчүүдийн 15-25% нь дараагийн жирэмслэлтийн үед нь преэклампси үүсдэг байна.
Төрсний дараа шинж тэмдэг илрэх болон өвчний хүндрэл тохиолдох — Төрсний дараах преэклампси нь өвчний шинж тэмдгүүд илэрч улмаар төрсний дараах 6 долоо хоногоос илүүгүй хугацаанд 2 ба түүнээс дээш хоног дахин хэвтэн эмчлүүлэх шалтгаан болдог. [36], гэсэн хэдий ч янз бүрийн өөр тайлбаруудыг гаргасаар байна. Шинж тэмдэг болон илрэлүүд нь энгийн бус байж болох ба жишээлбэл өвчтөн маш хүчтэй толгойн өвдөлт дунд зэрэг хүчтэй өвдөлтөөр ээлжлэн солигдож өвдөх, үе үе даралт ихсэх зэрэг илэрч болно. Төрсний дараах преэклампси үүсэх эрсдэлт хүчин зүйлс нь жирэмсэн үеийн преэклампсигийн эрсдэлт хүчин зүйлстэй ижил [36,39,40], хэдий ч зарим өвчтөнүүдэд ямар ч эрсдэлт хүчин зүйлс тодорхойлогдохгүй байх нь бий.
Эх сурвалж : Uptodate Oct 28, 2014. Preeclampsia: Clinical features and diagnosis
- Sibai BM, Caritis S, Hauth J, National Institute of Child Health and Human Development Maternal-Fetal Medicine Units Network. What we have learned about preeclampsia. Semin Perinatol 2003; 27:239.
- Hutcheon JA, Lisonkova S, Joseph KS. Epidemiology of pre-eclampsia and the other hypertensive disorders of pregnancy. Best Pract Res Clin Obstet Gynaecol 2011; 25:391.
- Helewa ME, Burrows RF, Smith J, et al. Report of the Canadian Hypertension Society Consensus Conference: 1. Definitions, evaluation and classification of hypertensive disorders in pregnancy. CMAJ 1997; 157:715.
- American College of Obstetricians and Gynecologists, Task Force on Hypertension in Pregnancy. Hypertension in pregnancy. Report of the American College of Obstetricians and Gynecologists’ Task Force on Hypertension in Pregnancy. Obstet Gynecol 2013; 122:1122.
- Abalos E, Cuesta C, Grosso AL, et al. Global and regional estimates of preeclampsia and eclampsia: a systematic review. Eur J Obstet Gynecol Reprod Biol 2013; 170:1.
- Ananth CV, Keyes KM, Wapner RJ. Pre-eclampsia rates in the United States, 1980-2010: age-period-cohort analysis. BMJ 2013; 347:f6564.
- Lisonkova S, Sabr Y, Mayer C, et al. Maternal morbidity associated with early-onset and late-onset preeclampsia. Obstet Gynecol 2014; 124:771.
- Duley L. The global impact of pre-eclampsia and eclampsia. Semin Perinatol 2009; 33:130.
- Chang J, Elam-Evans LD, Berg CJ, et al. Pregnancy-related mortality surveillance–United States, 1991–1999. MMWR Surveill Summ 2003; 52:1.
- Main EK. Maternal mortality: new strategies for measurement and prevention. Curr Opin Obstet Gynecol 2010; 22:511.
- MacKAy AP, Berg CJ, Liu X, et al. Changes in pregnancy mortality ascertainment: United States, 1999-2005. Obstet Gynecol 2011; 118:104.
- Livingston JC, Livingston LW, Ramsey R, et al. Magnesium sulfate in women with mild preeclampsia: a randomized controlled trial. Obstet Gynecol 2003; 101:217.
- MacKay AP, Berg CJ, Atrash HK. Pregnancy-related mortality from preeclampsia and eclampsia. Obstet Gynecol 2001; 97:533.
- Schutte JM, Steegers EA, Schuitemaker NW, et al. Rise in maternal mortality in the Netherlands. BJOG 2010; 117:399.
- Duckitt K, Harrington D. Risk factors for pre-eclampsia at antenatal booking: systematic review of controlled studies. BMJ 2005; 330:565.
- Sibai BM, el-Nazer A, Gonzalez-Ruiz A. Severe preeclampsia-eclampsia in young primigravid women: subsequent pregnancy outcome and remote prognosis. Am J Obstet Gynecol 1986; 155:1011.
- van Rijn BB, Hoeks LB, Bots ML, et al. Outcomes of subsequent pregnancy after first pregnancy with early-onset preeclampsia. Am J Obstet Gynecol 2006; 195:723.
- Sibai BM, Mercer B, Sarinoglu C. Severe preeclampsia in the second trimester: recurrence risk and long-term prognosis. Am J Obstet Gynecol 1991; 165:1408.
- Gaugler-Senden IP, Berends AL, de Groot CJ, Steegers EA. Severe, very early onset preeclampsia: subsequent pregnancies and future parental cardiovascular health. Eur J Obstet Gynecol Reprod Biol 2008; 140:171.
- Campbell DM, MacGillivray I, Carr-Hill R. Pre-eclampsia in second pregnancy. Br J Obstet Gynaecol 1985; 92:131.
- Xiong X, Fraser WD, Demianczuk NN. History of abortion, preterm, term birth, and risk of preeclampsia: a population-based study. Am J Obstet Gynecol 2002; 187:1013.
- Dawson LM, Parfrey PS, Hefferton D, et al. Familial risk of preeclampsia in Newfoundland: a population-based study. J Am Soc Nephrol 2002; 13:1901.
- Nilsson E, Salonen Ros H, Cnattingius S, Lichtenstein P. The importance of genetic and environmental effects for pre-eclampsia and gestational hypertension: a family study. BJOG 2004; 111:200.
- Dekker GA, Sibai BM. Etiology and pathogenesis of preeclampsia: current concepts. Am J Obstet Gynecol 1998; 179:1359.
- Nevis IF, Reitsma A, Dominic A, et al. Pregnancy outcomes in women with chronic kidney disease: a systematic review. Clin J Am Soc Nephrol 2011; 6:2587.
- Bramham K, Briley AL, Seed PT, et al. Pregnancy outcome in women with chronic kidney disease: a prospective cohort study. Reprod Sci 2011; 18:623.
- Saftlas AF, Olson DR, Franks AL, et al. Epidemiology of preeclampsia and eclampsia in the United States, 1979-1986. Am J Obstet Gynecol 1990; 163:460.
- Roberts JM, Redman CW. Pre-eclampsia: more than pregnancy-induced hypertension. Lancet 1993; 341:1447.
- Meekins JW, Pijnenborg R, Hanssens M, et al. A study of placental bed spiral arteries and trophoblast invasion in normal and severe pre-eclamptic pregnancies. Br J Obstet Gynaecol 1994; 101:669.
- Maynard SE, Karumanchi SA. Angiogenic factors and preeclampsia. Semin Nephrol 2011; 31:33.
- Trogstad L, Magnus P, Stoltenberg C. Pre-eclampsia: Risk factors and causal models. Best Pract Res Clin Obstet Gynaecol 2011; 25:329.
- Cunningham FG, Lindheimer MD. Hypertension in pregnancy. N Engl J Med 1992; 326:927.
- Sibai BM. Pitfalls in diagnosis and management of preeclampsia. Am J Obstet Gynecol 1988; 159:1.
- Yancey LM, Withers E, Bakes K, Abbott J. Postpartum preeclampsia: emergency department presentation and management. J Emerg Med 2011; 40:380.
- Matthys LA, Coppage KH, Lambers DS, et al. Delayed postpartum preeclampsia: an experience of 151 cases. Am J Obstet Gynecol 2004; 190:1464.
- Al-Safi Z, Imudia AN, Filetti LC, et al. Delayed postpartum preeclampsia and eclampsia: demographics, clinical course, and complications. Obstet Gynecol 2011; 118:1102.
- Sibai BM. Maternal and uteroplacental hemodynamics for the classification and prediction of preeclampsia. Hypertension 2008; 52:805.
- Sibai BM, Stella CL. Diagnosis and management of atypical preeclampsia-eclampsia. Am J Obstet Gynecol 2009; 200:481.e1.
- Filetti LC, Imudia AN, Al-Safi Z, et al. New onset delayed postpartum preeclampsia: different disorders? J Matern Fetal Neonatal Med 2012; 25:957.
- Bigelow CA, Pereira GA, Warmsley A, et al. Risk factors for new-onset late postpartum preeclampsia in women without a history of preeclampsia. Am J Obstet Gynecol 2014; 210:338.e1.