Битүү засалт , гөлтгөнөн боолт ба татлага хийх зарчим

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Битүү засалт хийх ерөнхий зарчим

Зөрөөтэй хугарлын үед зөөлөн эдийн гэмтлийг багасгаж, өвчтний тав тухыг хангах үүднээс дотно бэхлэлт зэрэг засалт хийх хэрэгтэй.

  • Чиг тавьснаар зөөлөн эдийг хамгаалах зориулалттай.
  • Ясны бүх төвгөртэй хэсгүүдэд зөөлөвч хийх
  • Гэмтлийн дараах хаванг бодолцоно.

Битүү засалт хийх ерөнхий зарчим

  • Зөрөөтэй хугарлын үед зөөлөн эдийн гэмтлийг багасгаж, өвчтний тав тухыг хангах үүднээс дотно бэхлэлт зэрэг засалт хийх хэрэгтэй.
  • Чиг тавьснаар зөөлөн эдийг хамгаалах зориулалттай.
  • Ясны бүх төвгөртэй хэсгүүдэд зөөлөвч хийх
  • Гэмтлийн дараах хаванг бодолцоно.
  • Өвчин намдаалт ба булчин сулралыг хангалттай сайн хийх хэрэгтэй.
  • Хугарлыг засахдаа тэнхлэгийн дагуу татлага хийж, гэмтлийн механизмийн эсрэг чиглэлд үйлчилнэ.
  • Засах явцдаа урт, эргэлт болон өнцгийг тэгшлэх хэрэгтэй.
  • Засалтын аргууд ихэвчлэн тодорхой байрлалд л хийгдэнэ.
  • Засалтын явцад гэмтсэн хэсгийн дээр болон доор байгаа үеүүдийг хөдөлгөөнгүй байлгана.
  • 3 цэгээр хүрэлцэн тогтворжуулах нь ихэнхи битүү засалтын үед шаардлагатай.

Чиг тавих үндсэн аргууд

  • Чигүүдийг урьдчилж бэлдсэн эсвэл уламжлалт хэлбэрээр хийгдсэн байдаг.
  • Балки Жонс /Bulky Jones/
  • Голдуу хөл, шагай, өвдөгний хугарлын үед доод мөчний чигийг тавихдаа гэмтлийн дараах хавангаас сэргийлэх зорилгоор зөөлөн хөвөн эсвэл гөлтгөнөн боолттой зөөлөвч хийдэг. Арын савхан төмөр болон хашилгыг (malleoli) тойруулан дотроос нь гадагш тавьсан U хэлбэрийн төмөр утас ашиглан чигийг тавина.  Гэмтлийн проксимал болон дистал хэсгийн мөчинд зөөлөвч хийж өгөх хэрэгтэй.
  • Шугар Тонг чиг
  • Тохойг тойруулан шууны алга болон ар талын хэсэгт тавьсан U хэлбэрийн төмөр утас ашиглан шууны дистал хэсгийн хугаралд чиг тавина. (зураг 1.1).
  • Ойртуулах чиг /Coaptation splint/
  • Атгаал ясны хугаралын үед тохойг тойруулан, мөрний дээгүүр явуулж, гарын дотор ба гадна хэсэгт тавьсан U хэлбэрийн төмөр утас ашиглан дээд мөчний чигийг тавина.
  • Богтосны “gutter” чиг
  • Гарын алга/ар талын чиг

11

Зураг 1.1 Тохой ба шууг тойруулан марлен боолтоор ороосон  Шугар Тонг чиг.  Үүнийг алга шивнүүрийн үений ар гадаргуугаас эхлэн хугарал орчмын алга талын талбайн хүртэл үргэлжилнэ.

  • Эрхий хурууны боолтон чиг
  • У хэлбэрийн чигтэй эсвэл чиггүй арын төмөр утас (шагай)
  • Арын төмөр утас (гуя)
  • Өвдөгний хөдөлгөөн хязгаарлагч
  • Хүзүүний зах(Cervical collar)
  • Аарцаг боогч (Pelvic binder)

Гөлтгөнөн боолт  хийх ба чиг тавих ерөнхий аргуудыг харахын тулд Оттова их сургуулийн цахим хуудас руу орж харж болно. www.med.uottawa.ca/procedures/cast/

2. Гөлтгөнөн боолт

  • Даралт болоод арьсны хүндрэлээс сэргийлэх зорилгоор хагас хатуу хөдөлгөөн хязгаарлалт зорилгоор хийнэ.
  • Хавдсан, зөөлөн эдийн хүндрэлтэй хугарлын цочмог үед энэ нь тохиромжтой эмчилгээ биш юм.
  • Зөөлөвч: Дистал хэсгээс проксимал хэсэг хүртэл 50%-ийг хучин, хамгийн багадаа 2 давхарлан тавьж, ясны төвгөр хэсгүүдэд нэмэлт зөөлөвч хийнэ.(тахилзуурын толгой, malleoli, тойг, залаа)
  • Гөлтгөнөн Боолт: хүйтэн ус хэвэнд орох хугацааг удаашруулдаг бол халуун ус арьсыг түлэх аюултай. Тиймээс тасалгааны температуртай усыг сонгоно.
  • Гуянд 6 инчийн өргөн
  • Хөлөнд 4-6 инчийн өргөн
  • Гаранд 4-6 инчийн өргөн
  • Шуунд 2-4 инчийн өргөн
  • Шилэн хуванцар /fiberglass/
  • Хэвэнд оруулахад хэцүү боловч чийг болон эвдрэлд илүү тэсвэртэй.
  • Ерөнхийдөө өгөдсөн зузаанаасаа 2-3 дахин илүү бат бөх байдаг.

Өвдөгний доорхи гөлтгөнөн боолт (хөлийн богино гөлтгөнөн боолт)

  • Өлмий ясны толгойн хэсгийг хамгаална.
  • Шагайг дундаж байрлалд, өвдгийг нугалсан байрлалд хийнэ.
  • Хөлийн хуруунуудыг чөлөөтэй байлгана.
  • Алхахад зориулж улны талбайг үүсгэнэ.
  • Удаан барьдаг тул шилэн хуванцарыг илүүд үздэг.
  • Тахилзуурын толгой ба улны хэсэгт зөөлөвч хийж өгнө.

Өвдөгний дээрхи гөлтгөнөн боолт (хөлийн урт гөлтгөнөн боолт)

  • Өвдөгний доод хэсгээс эхлэнэ.
  • Өвдгийг 5-20 градус нугалж байрлуулна.
  • Эргэлтэнд тогтвортой байлгахын тулд дунд чөмөгний дээд ёрвонг хэлбэржүүлнэ.
  • Тойгны урд хэсэгт нэмэлт жийргэвч хийж өгнө.

Гарын урт ба богино гөлтгөнөн боолт

  • Алга шивнүүрийн үеийг чөлөөтэй байлгана.
  • Алганы проксимал нугалааснаас хэтэрч болохгүй.
  • Эрхий хуруу алганы ясны сууриар чөлөөтэй хөдөлж байхаар, эсрэг чиглэлд чигчий хуруунд хүрэхээр байх хэрэгтэй .
  • Хэвэнд сайн оруулахын тулд даралт өгч болно.
  • Хэвэнд оруулахдаа зөвхөн алгаа ашиглах ба даралтын цэг үүсгэж болохгүй.

Гөлтгөнөн боолт ба чиг тавих үед гарах хүндрэлүүд

  • Засалт алдагдах
  • Гөлтгөнөн боолт/чиг тавьснаас 2 цагийн дараа дарагдлын үхжил үүсэх
  • Хэт бариу гөлтгөнөн боолт эсвэл удаан дарагдалын хам шинж
  • Univalving- Даралтыг 30% багасгана.
  • Bivalving- Даралтыг 60% багасгана.
  • Даралтыг багасгахын тулд гөлтгөнөн боолтны зөөлөвчийг хайчлана.
  • Дулааны гэмтэл
  • 10-аас дээш давхар гөлтгөнөн боолт хэрэглэхгүй байх
  • 24 C –ээс халуун ус хэрэглэхгүй байх
  • Хэвийн бус шилэн хуванцар
  • Гөлтгөнөн боолтыг авах үед зүсэх, түлэх
  • Тромбофлевит эсвэл уушгины эмболи: Доод мөчний хугарал, хөдөлгөөн хязгаарласны улмаас эрсдэл нэмэгддэг ч урьдчилан сэргийлэлт маргаантай.
  • Үений хөшингө: үеүүдийг аль болохоор чөлөөтэй орхих хэрэгтэй.(жишээ нь, гарын богино гөлтгөнөн боолт хийхэд эрхий хурууны шивнүүрийг үлдээх) , хэрэв чөлөөтэй орхих боломжгүй бол аль болох хөдөлгөөн хийх боломжтой боох

12

Зураг 1.2. Алга шивнүүрийн үений үйл ажиллагааны байрлал

Үйл ажиллагааны байрлалууд

  • Шагай: дорсал хэсгээр нугалсан дундаж байрлалтай. (эквинусгүй)
  • Гар: Алга шивнүүрийн үеийг нугалж (70-90º) шивнүүр хоорондын үеийг тэнийлгэсэн байна. (Зураг 1.2)

3. Татлага

  • Чөмөгт ясны хугарлын үед анхдагч тогтворжуулагч болдог ба мэс заслын явцад засалт хийхэд үр дүн ихтэй.
  • Тухайн тохиолдлоосоо хамаарч ясны эсвэл арьсны татлагыг сонгоно.

Арьсны татлага

  • 10 фунтаас хэтрэхгүй байх хязгаарлагдмал хүчээр үйлчилнэ.
  • Ялангуяа өндөр настай болон ревматоид хэлбэрийн арьстай хүмүүст зөөлөн эдийн гэмтэл үүсгэх эрсдэлтэй.
  • Хагалгааны үед урт болон эргэлтийг хянахад үр дүн багатай.
  • Хөлийн шилбэ, тавхайг тойруулан зөөлөн боолт хийж, орны хөлнөөс туухай зүүж холбоод Бaкын татлага (Buck’s) хийнэ.

13

Зураг1.3 Ясны татлага хийх цэгүүд. Ясанд татлага хийх олон цэгүүд байдаг ба энэ зурагт богтосны залаанаас эхлээд гавлын яс хүртэлх цэгүүдийг харуулсан байна.

  • Энэ нь түнхний хугарал болон тодорхой хүүхдүүдэд тохиолдох хугарлын үед түр тогтоох нэг арга юм.
  • Хамгийн ихдээ 7-10 фунтээс хэтрэхгүй жинтэй татлага ашиглана.
  • Өндөр настай ба ревматоид өвчтөнүүд арьсны өөрчлөлтийг анхаарах

Ясны таталт (Зураг 1.3)

  • Арьсны татлагыг бодвол илүү хүчтэй бөгөөл том хэсгүүдийг хянах боломжтой.
  • Доод мөчинд тавьж буй үед нийт биеийн жингийн 20%-ийг татахыг зөвшөөрдөг.
  • Хэрэв өвчтөн ухаантай бол зүүг оруулахын тулд хэсгийн мэдээгүйжүүлэлт хийх шаардлагатай.
  • Мэдээгүйжүүлэлтийг тэдрэмтгий ясны хальснаас доош нэвчүүлж хийнэ.
  • Энэ нь чөмөгт яс, аарцаг, сүүжний тогооны хугарлын үед мэс засал хийх хүртэлх түр тогтоох арга.
  • Нарийн төмөр утас эсвэл Стейнман зүүг сонгох нь
  • Нарийн төмөр утсыг гар өрөмөөр оруулахад хэцүү тул

хүчдэлийн тэлэгч нум шаардана. /Киршнер/.

  • Стейнманы зүү гөлгөр эсвэл ба threaded байж болно.
  • Гөлгөр зүү илүү бат бөх боловч арьсаар гулсан гарах боломжтой.
  • Threaded зүү нь илүү хэврэг тул биеийн жин нэмэгдэхэд амархан нугардаг ба гулсдаггүй хэдий ч оруулахад төвөггүй.
  • Ялангуяа threaded зүү сонгосон тохиолдолд хамгийн том /5-6 мм/ хэмжээтэйг нь сонгодог.

Шаант ясны татлага

  • Шаантны төвгөрөөс 2см арагш, 1см дистал зайд зүүг байрлуулна.
  • Сийрэгжилттэй ясанд илүү хол зайд байрлуулна.
  • Тахилзуурын ерөнхий мэдрэлийг дайрахааргүйгээр гадна хэсгээс дотно хэсэг рүү чиглүүлж зүүг оруулна.
  • Зүүний орох болон гарах хэсэгт арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан байна
  • Урд хэсгийн удаан дарагдлаас сэргийлнэ.
  • Гемостат ашиглан булчинг хойш түлхэнэ.
  • Арьсан дээр ариун боолт хийнэ.

Дунд чөмөгний ясны таталт( зураг 1.4)

  • Аарцаг, сүүжний толгой, дунд чөмөгний хугаралуудын үед хийгддэг арга (ялангуяа өвдөгний үе холбоос гэмтсэн үед).
  • Ойртуулагч төвгөрийн түвшинд, дотно хэсгээс гадна хэсгийн чиглэлд, дунд чөмөгний ёрвонтой бага зэрэг ойр зүүг байрлуулна.
  • Тухайн зүүний байршлыг тогтоохын тулд өвдөгний эгц байрлалын рентген зурагт тойгны ясыг гол баримжаа болгоно.
  • Дунд чөмөгний өнгөц артерийг гэмтээхгүйн тулд зөөлөн эдээс яс руу сайн тарааж өгөх хэрэгтэй.

Өсгийн ясны татлага

  • “Явуут татлага” хийх зорилгоор холбоот гадна бэхэлгээг түгээмэл ашигладаг бөгөөд эсвэл Бохлер-Брауны хүрээ хэрэглэнэ.
  • Засах боломжгүй эргэлттэй шагайн хугарал, pilon хугарал, тухайн талын чөмөгт ясны хугаралтай мөчдүүдэд тавьдаг.

14

Зураг1.4 А. Дунд чөмөгний татлага хийх ясны хадаасыг суулгах арга. Дунд чөмөгний дистал хэсэгт дотно хэсгээс гадна чиглэлд зүүг оруулна. Ясны хальснаас доош хэсгийн мэдээгүйжүүлэлтийг нэвчүүлж хийж, өвдөгний ар дотно талын судас мэдрэлийн бүтцийг гэмтээхээс сэргийлнэ. 3мм –ийн Стейнманы хадаасыг гар өрөм ашиглан оруулах ба арьсыг гэмтээж өвдөлт үүсэхээс сэргийлэх.В.Хадаасыг зөөлөвчтэй хийж, татлагын нумтай холбоно.

  • Зүүг дотно хэсгээс гадагш, судас мэдрэлийн багцаас холуур, дотно хашлагаас арагш доош 2-2,5 см зайд байрлуулна.

Богтосны залааны татлага

  • Орчин үед ховор хэрэглэдэг.
  • Богтосны залааны проксимал хэсэгт дотно хэсгээс гадагш чиглэлд, жижиг-дунд хэмжээний хадаасыг залааны үзүүрээс 1.5см зайд ясанд байрлуулна.
  • Тохойг 90º нугалсан байрлалд шуу ба бугуйд арьсны татлага тавьж дэмжиж өгнө.

Гарднер Веллийн Тонг /Gardner Wells Tong/

  • Хүзүүний нугалмын засалт, татлага хийх зорилгоор хэрэглэнэ.
  • Зүүг гадна чихнээс 1 хуруу дээш, сонсголын гадна сувгаас бага зэрэг арагш байрлуулна.
  • Татлагыг 5 фунт туухайгаар эхлэх ба цаашид эмнэлзүй, рентген шинжилгээнд үндэслэн 5 фунт жингээр нэмнэ.

Хало /Halo/

  • Хүзүүний нугалмын хугаралын үед эмчилгээний болон дотно бэхэлгээг нэмэлтээр хамгаалах заалтаар хийгдэнэ.
  • Сул талууд
  • Зүүний хүндрэлүүд
  • Амьсгалын дутагдал
  • Арга техник
  • Нугалмыг хамгаалах байрлалд өвчтнийг байрлуулна.
  • Хало цагиргыг тааруулна.
  • Зүүг оруулах цэгүүдийг бэлтгэнэ.
  • Өмнөд: нүдний дээрхи артери ,мэдрэл, хөндий дайрахааргүйгээр хөмсөгний дээгүүр
  • Арын: чихний дээр болон ард
  • Зүүг 6 фунт-с 8 фунт болгож чангална.
  • Суларвал дахин чангална.
  • Суулгасны дараах 24 цагт ганцхан удаа
  • Шаардлагатай бол хүрээ хийнэ.

 Холбоот гадна бэхэлгээ

  • “Damage Control Orthopedics” /DCO/
  • Чөмөгт яснуудыг түр тогтворжуулах боломжтой.
  • Өвчтөнг орон дээр нь болон орноос гадуур зөөх боломжтой.
  • Гэмтсэн мөчдөд удаан дарагдлын даралтыг нэмэгдүүлдэггүй.
  • Флюроскопийн тусламжтай хагалгааны өрөөнд хийгдэнэ.
  • Ташаа яс, дунд чөмөг, шаант ,өсгий яс, шагай, хөлийн шивнүүрэд хагас зүүг байрлуулна.
  • Янз бүрийн хавчаар ба ялтсаар холбоно.
  • Гэмтсэн чөмөгт яс болон үенүүдийн дагуу татлагыг тавина.

Эх сурвалж

Handbook of Fractures 4th edition-  Kenneth Egol, Kenneth J.Koval, Joseph D.Zuckerman 2010