Элэгний бүтэц болон элэгний эсийн тухай суурь ойлголт
Элэг нь биеийн хамгийн том булчирхай төдийгүй хамгийн том цуллаг эрхтэн бөгөөд эрэгтэй хүний элэг ойролцоогоор 1,8 кг, эмэгтэй хүний элэг ойролцоогоор 1,3 кг жинтэй байдаг. Биеийн нийт цусан хангамжийн ойролцоогоор 13 %-ийг авч 500 гарангаар тоологдох үйл ажиллагаа явуулдаг эгрхтэн юм [1].
Энэхүү сэдэвт элэгний анатоми болон үндсэн эсүүд, элэгний бичил бүтцийн тухай товч ойлголтыг багтаалаа.
Элэгний анатомийн тойм ойлголт
Элэг нь дээд талаараа перитониумаар хучигдалгүй өрцтэй элэгний вен болон холбогч эдээр холбогдон шууд наалдаж орших бөгөөд бусад хэсгээрээ париеталь перитониумаар хучигдсан байдаг. Перитониум нь хучигдаагүй хэсгийн эргэн тойронд дээд, доод титэм холбоос болон баруун, зүүн триангулар холбоосыг агуулдаг. Элгийг гаднах ерөнхий байдлаар нь баруун, зүүн, сүүл, квадрат гэсэн 4 дэлбэн болгон ангилдаг.
- Урд гадаргуу дээрх хадуур хэлбэрийн (falciform) холбоосоор баруун, зүүн дэлбэн болгон хуваадаг.
- Доод гадаргад квадрат байх бөгөөд цөсний хүүдийн хэвтэш, элэгний үүд, болон элэгний дугуй хоблоосоор (ligamentum teres) тодорхойлогддог.
- Сүүл дэлбэн нь доод хөндийн венийн ховил, элэгний үүд, болон ligamentum venosum fissure –аар дүрслэгдэнэ. Эдгээр дэлбэнгүүд нь гаднаасаа сайн тодорхойлогддог ойлгомжтой хэдий ч бүтэц, үйл ажиллагааны хувьд тохирохгүй ангилал юм.
Элэгний баруун, зүүн дэлбэнгийн зөв зааглал бол цөсний хэвтшээр болон доод хөндийн венийн зурвасаар хуваадаг. Үүнийг Cantlie-ийн шугам гэдэг.
Мөн Couinaud ангилал нь гадна байдлаар ангилаагүй бөгөөд артерийн цусан хангамж, үүдэн венийн цусан хангамж, цөсний суваг, болон элэгний венийн сувгийн байрлалд суурилсан юм. Эдгээр үйл ажиллагааны баруун, зүүн дэлбэн тус бүрдээ 2 сегментэд, сегмент бүр 2 дэд сегментэд ангилагддаг.
Үүдэн венийг сэмжний дээд вен болон дэлүүний вен нийлж үүсгэдэг.
Мэдрэлжилт
Симпатик буюу адренерги мэдрэлийн сүлжээ судасны эргэн тойронд элбэг байх бөгөөд перисинусойд эсүүд болон элэгний эсийн эргэн тойронд төгсгөлийн сүлжээ үүсгэдэг. Парасимпатик (холинерги) ширхэг элэгний артери, үүдэн вен болон элэгний венийг дагаж элэгний доторх болон элэгний гаднах салаа өгдөг. Дотор салаа нь элэгний цусан хангамж, цөсний үйл ажиллагаа болон бодисын солилцоог зохицуулдаг.
Тунгалаг
Элэгний конвекс гадаргуун өнгөц тунгалагууд триангуляр холбоос болон хадуур холбоосоор явдаг. Тэдгээр нь өрцийг хөндлөн гарч прекарди, өрцний дээд, болон юкстаэзофагеаль руу эсвэл өрцний доод баруун, зүүн артерийн ойролцоох целиак зангилаа руу зөөгддөг. Элэгний весцирал гадаргуу дах өнгөц тунгалгийн судасны ихэнх нь элэгний лимфийн зангилаа руу очдог. Сүүл дэлбэнгээс тунгалгийн судсууд прекавал зангилаа руу очдог.
Тунгалгийн гүний судсууд нь элэгний үүдээр гарч Вирховын нүх болон нойр булчирхайн дээд зангилаан дах фораминал зангилаа руу цутгадаг. Тунгалгийн ёудас нь доод хөндийн венийн хана, элэгний венийн үргэлжлэлтэй хамт элэгнээс гардаг.
Элэгний эсийн төрлүүд ба зохион байгуулалт
Элэгний эсүүд 3 бүлэгт ангилагддаг.
- Паренхимийн эсүүд үүнд: гепатоцит, цөсний сувгийн эпитель эсүүд,
- Синусойдал эсүүд: элэгний синусойдалын эндотель эсүүд, куфферын эсүүд
- Перисинусойд эсүүд: од хэлбэрийн эс, пит эсүүд
Насанд хүрсэн хүний элэгний нийт эсийн 60%-ийг гептоцит, эдийн эзэлхүүний 78%-ийг ойролцоогоор эзэлдэг.
Паренхимийн эсүүд
- Гепатоцит
Гепатоцит нь том, олон талтай, 20-30 мкм диаметртэй, ойролцоогоор 150 хоног амьдардаг туульжсан хучуур эсүүд юм. Хүний гепатоцитын 30% нь 2 бөөмтэй. Гепатоцитын. Тэдгээрийн плазмын мембран нь гурван ялгаатай хэсэгтэй:
- Синусойд гадаргуу (эсийн гадаргуун ойролцоогоор 37%): элэгний өвөрмөц синусойдын эндотель эстэй нүхээр шууд харьцдаг. Энэ синусойдын булчирхайлаг эпители эстэй харьцдаг хэсгийг базолатерал гадаргуу гэдэг.
- Сувганцрын гадаргуу (апикаль гадаргуу буюу эсийн гадаргуун ойролцоогоор 13%): элэгний сувганцрыг үүсгэдэг.
- Гепатоцит хоорондоо холбоотой гадаргуу (латерал гадаргуу)
Синусойд болон сувганцрын гадаргуу нь бичил цэлмэн агуулдаг тул гадаргуун талбай нь илүү их байдаг.
Эндотель болон синусойдын бичил цэлмэн хоорондох зайг Disse-ийн зай гэдэг. Гепатоцитын синусойд гадаргуу болон сийвэн хооронд шингэн болон уусамтгай бодис гэсэн 2 чиглэлийн солилцоо байдаг. Зарим тохиолдолд, молекулын зөөвөрлөлт нь уургаар хөнгөвчилсөн нэвчилт эсвэл энерги-зарцуулж идэвхитэй зөөвөрлөлт явагддаг. Зэрэгцээ 2 гепатоцитын сувганцрын хэсэг нь нягт холбоосоор (десмосом) захаараа битүүлэгдэж цөсний сувганцар үүсдэг буюу хязгаарлагддаг.
Элэг тайрагдах эсвэл элэгний гэмтэлд гепатоцитын хариу цикл:
Зураг №3: Тайван гепатоцит (G0) элгийг тайрагдахад (ж нь: хэсэгчилсэн гепатэктоми) маш хурдан эрт үеийн генийн экспрессийн дагуу G1-д хурдан ордог. Энэ фазаар үргэлжлэн аажуу эрт үеийн ген болон циклиний экспресс явагддаг. ДНХ-ийн нийлэгжил хулганад 36-40 цагт, харханд 24 цагт оргилдоо хүрдэг. Эдгээрийн дараа богнио хугацаанд G2 болон митоз (M) үед ордог.
В. Элгийг хэсэгчлэн тайрах эсвэл элэг гэмтсэний дараа элэг нөхөн төлжихөд хүргэдэг дохио дамждаг. Үүдэн венийн цусанд цитокин болон нарийн гэдэснээс шимэгдсэн липополисахарид нь хавдар үхжүүлэг хүчин зүйл-α (TNF-α) болон интерлейкин-6 йлгаруулдаг куфперийн болон эндотел эсүүдийг идэвхжүүлдэг. Эдгээр дохио нь шинэ уургийн нийлэгжил шаардалгүйгээр бөөмийн хүчин зүйл каппа В (NF-κB), төдийгүй элэг тайрсны дараах хүчин зүйл (PHF) болон STAT3 (signal transducer and activator of transcription-3) идэхвжихэд хүргэдэг. Элэгний өсөлтийн хүчин зүйл (HGF) одлог эсээс төдийгүй матриксын задарлын дараа нөөцлөгдсөн талбайгаас үүсэж яларах боломжтой. Шүлсний булчирхайн хучуур эсээс болон нарийн гэдэсний проксимал хэсгээс ялгарсан эпидермисын өсөлтийн хүчин зүйл (EGF), төдийгүй инсулин, бамбайн Т3 даавар болон норадреналин зэрэг нь гепатоцитын G1 фазад хам үйлчилснээр S фазруу шилжүүлдэг. Гепатоцит G1-ийн эхний фазад ороход маш хурдан эрт үеийн генүүд болон транскрипцийн хүчин зүйлс үүнд: AP-1 болон Myc экспреслэгддэг. Аажуу эрт үеийн ген болон циклин нь G1 фазын хожуу үед экспреслэгддэг. Гепатоцитын ДНХ-ийн нийлэгжлийг дарангуйлдаг TGF-β нь пролифераци фазын үед хориглодог. AP-1, activator protein-1; cdks, cyclin-dependent kinases.
- Цөсний сувганцрын эпитель эс
Цөсний сувганцрын эпитель эс буюу холангиоцит, эсүүд нь элэгний доторх цөсний сувганцрын диаметрээс хамаарч том болон жижиг дэд бүлээс тогтдог. Том холангиоцитыг жижиг холангиоциттай харьцуулбал эндоплазмын тор илүү хөгжсөн ба бөөм-цитоплазмын харьцаа нь бага байдаг онцлогтой. Мөн жижиг холангиоцит нь химийн бодисын хоронд тэсвэртэй байдаг бол том холангиоцитэд цитохром Р-450 хамааралт монооксидазын идэвхийн илрэл бага тодорхойлогддог буюу хорны нөлөөгөөр үйл ажиллагаагаа алдахад өртөмтгий болгодог (тухайлбал CCL4).
Холангиоцит нь өндөр туйлжсан эс юм. Холангиоцитын апикаль (хөндий тал) гадаргуу дах натри-хамааралт цөсний давс зөөвөрлөгч [A sodium-dependent bile salt transporter (ABAT)]-оор зөөгдөн гарсан цөсний хүчлийг холангиоцит alternatively spliced truncated form of the protein (ASBT)-аар холбоот цөсний хүчлийг шингээн авдаг. Апикаль гадаргуу дах натри-хамааралт глюкоз зөөвөрлөгч [sodium-dependent glucose transporter (SGLT1)] болон базолатерал гадаргуу дээрх өвөрмөц глюкоз зөөвөрлөгч GLUT1 нь цөснөөс глюкоз эргэн шимэхэд оролцдог. Базолатерал болон апикаль гадаргуу дээрх Aquaporin-1 нь холангиоцитээр цөс рүү даавар хамааралт усны зөөвөрлөлтөнд оролцдог усны суваг уураг юм. Пуринерги рецептор (P2u) нь хлорын ионы шахуургыг идэвхижүүлдэг. Апикаль гадаргуун пуринерги рецептор АТФ-ээр идэвхжин кальцийг нөөцөөс дайчилснаар гепатоцитээр цөс рүү шүүрүүлдэг, эдгээр нь холангиоцитээс CL-ийн шахуургыг идэвхижүүлдэг.
Том холангиоцит эс дээр секретин болон соматостатины рецептор, хлор/бикарбонат солигч суваг, болон cystic fibrosis transmembrane regulator байдаг бөгөөд серетин болон соматостатины хариуд ус болон электролит ялгаруулдаг.
Синусойд эсүүд
- Элэгний синусойд эндотель эсүүд
Элэгний синусойд эндотель эсүүд (ЭСЭЭ) элэгний нийт эсийн 20%-ийг эзэлдэг. Эдгээр эсүүд хавтгай нүхтэй бөгөөд шүүрэн хавтгай бүтэц үүсгэдэг. Капиллярын эндотель эсээс ялгаатай нь ЭСЭЭ нь хоорондоо холбоосгүй, бие биеэн дээрээ хагас давхцсан байдалтай.
Суурин мембран байдагүй тул Диссегийн зайд плазм орж гепатоцитын синусойд гадаргуутай шууд хүрэлцдэг. Нүхний диаметр нь цитоскелетийн актин агуулсан бүрдлээр хянагддаг. Эдгээр элэгний өвөрмөц эндотелийн эгнээ нь гепатоцит болон цусны хоорондох хориг болдог.
Элэгний эндотел эсүүд простагландин болон янз бүрийн уургууд: Ил-1, Ил-6, интерферон, TNF-альфа, болон эндотелин ялгаруулдаг.
- Купфферын эс
Өвөрмөц эдийн макрофаг бөгөөд бие дэх нийт макрофагийн 80-90%-ийн эзэлдэг. Эдгээр эсүүд ясны чөмөгнөөс гарсан цусан дах моноцитын ялгаран хөгжсөн хэлбэр бөгөөд гэдэснээс үүдэн венээр орж ирсэн гадны биет, хор болон өвөрмөц бодисуудыг зайлуулах өндөр идэвхтэй эсүүд юм. Купфферын эсүүд синусойдын хөндийд байрлах ба эндотельтэй шууд хүрэлцдэг. Пиноцитоз болон фагоцитозын идэвхи маш өндөр, лизосомоор баялаг эс юм. Купфферын эсүүд янз бүрийн судас идэвхит хорт медиаторууд ялгаруулдж эзнээ хамгаалах механизмд, болон зарим өвчний эмгэг жамд оролцдог. Элэгний халдвар, дархлааны гэмтлийн үед идэвхи болон тоо нь ихэсдэг.
Перисинусойд эсүүд
- Элэгний Одлог эс
Элэгний одлог эсүүдийг өөрөөр Ито эс, А витамин нөөцөлдөг эс, өөх нөөцлөгч буюу липоцит ч гэж нэрлэдэг. Эдгээр эсүүд одлог эс тогтолцооны хэсэг юм үүнд: нойр булчирхайн, уушигны, бөөрний болон нарийн гэдэсний одлог эсүүд багтдаг. Элэгний одлог эсүүд эндотель болон гепатоцит хооронд байрладаг. Эдгээр мезинхимийн эсүүд нийт элэгний эсийн 5-8% -ийг эзэлдэг ба паракрин, аутокрин, юкстакрин болон хемоаттрактант хүчин зүйлсийн эх үүсвэр болж синусойдын бичил орчны гомеостазыг хангадаг чухал эсүүд юм. бичил гуурс болон бичил филаментаар баялаг, хөдөлгөөнгүй витамин А бүхий өөхөн дуслууд нөөцөлдөг ба хэд хэдэн эндотелийн дагуу уртлаг байрлаж хариулан үйлчилдэг. Одлог эсүүд ретинол-холбогч уураг (retinol-binding protein (RBP)) илчилж RBP-ретинол бүрдлийг эндоцитозоор залгидаг.
Элэгний архаг гэмтлийн дараа од хэблэртэй эсүүд уртассан миофибробласт болж идэвхждэг. Тэдгээр нь ретинойдоо гээж, эс завсрын бүрдлийн нийлэгжлийг нэмэгдүүлдэг: үүнд: коллаген, протеогликан, болон адгезив гликопротейн. Одлог эсүүд идэвхижих нь элэгний фиброзд төв үүрэгтэй. Одлог эсийг гол идэвхижүүлэгч нь TGF-betta юм. Одлог эсүүд хемокин ихээр ялгаруулсны дүнд купфферын эсүүд ирж TGF-betta ялгаруулдаг.
LPS-ууд TLR-тай холбогдсож adapter protein MyD88 (myeloid differentiation response protein) –аар бөөмийн хүчин зүйл каппа (nuclear factor kappa B (NF-κB)) идэвхжиж TNF-betta-ийн хуурамч рецептор Bambi (bone morphogenicprotein and the activin membrane-bound inhibitor) –ыг бууруулж Одлог эсийг TGF-betta –д мэдрэг болгодог. Ингэснээр одлог эс олшрох, агших, эсийн гаднах матриксийн хэт нийлэгжил, ферментүүд, болон цитокин хемоаттрактантуудыг ялгаруулагч болж хувирдаг.
- Пит эсүүд
Пит эс гэдэг нь элэгний байгалийн хядагч эс (NK) юм. Энэ эс нь купфферын эстэй ойр, синусойдын хөндийд хамт оршдог бөгөөд хуурамч хөл үүсгэж синусойд ханатай наалдсан том лимфоцит харагддаг. Микроскопид цитоплазмын мөхлөгүүд нь нүх шиг харагддаг учраас пит (pit cells) эсүүд гэж нэрлэсэн. Пит эсүүд богинохон амьдралтай бөгөөд элэгний гаднах эх сурвалжаас ирж байршдаг бөгөөд эх сурвалж нь маргаантай байна. OX-8 антиген болон зарим нь asialoganglioside gangliotetrasylceramide (asialo-GMr1) илчилдэг боловч цусан дах NK эсүүдээр экспресслэгддэг OX-19, бүх Т эсийн маркерийг илчилдэггүй. Хавдарын эсийг устгах, мөн вирусээр халдварлагдсан элэгний эсийг зайлуулахад Пит эсүүд идэвхиждэг. Эс бүрийн эс хордуулах идэвхи нь цусан дах NK эсүүдээс илүү өндөр юм.
Элэгний эсийн өсөлт болон ялгаран хөгжлийг хянах үүрэгтэй байдаг бөгөөд суулгасан элэгний ховхролтонд оролцдог байх боломжтой.
Эсийн гаднах матриксын бүрэлдэхүүн
Элэгний эсийн гаднах матриксын бүрэлдэхүүнд: коллаген, коллагены бус гликопротейнууд болон протеогликан багтдаг. Элгэнд коллагены 5 хэлбэр (I, III, IV, V, болон VI) болон коллагены бус гликопротейны 7 анги (фибронектин, ламинин, энтактин/нидоген, тенасцин, тромбоспондин, SPARC (ялгарсан уураг, хүчил, цистейнээр баялаг) болон ундулин) байдаг. Мөн эсийн гаднах матрикст протеогликан болон гликозамингликан ихээр байдаг тухайлбал мембран холбоот синдекан, тромбомодулин, ба бетагликан, болон эсийн гаднах матрикс холбоот версикан, бигликан, декорин, фибромодулин болон перлекан.
Элэгний гистологи
Элэгний үндсийг синусойдоор тусгаарлагдсан нэг эсвэл 2 эсийн зузаантай ханан бүтэц үүсгэн байрласан гепатоцит эсүүд бүрдүүлдэг. Үүдэн зам (портал тракт) паренхими нь элэгний артери, үүдэн вен болон цөсны цорго бүхий гурвал болон мэдрэлийн ширхэг, тунгалгийн судсыг агуулдаг. Элэгний төгсгөлийн артери болон үүдэн венийн төгсгөл үүдэн венийн замаас синусойд руу цусаа юүлдэг. Үүний дүнд үүдэн замаас элэгний төгсгөлийн венд (төвийн вен гэдэг) үүдэн болон артерийн цус холилддог. Эдгээр элэгний төгсгөлийн венүүд дэлбэнцэр рүү, дэлбэнцрээс элэгний венрүү төгсгөлд нь доод хөндийн вен рүү элэгний цус юүлэгддэг. Үүдэн венийн төгсгөл булчин давхаргагүй тул синусойдтой холбогдох хэсэгт сфинктер байдаггүй. Гэхдээ холбоосны хэсгийн эндотель эсүүд шаардлагатай үед хөндийн төв рүү төвийж синусойдын цусны ургалыг зохицуулдаг. Энэхүү энгийн сфинктер төст идэвхи нь элэгний венийн төгсгөлтэй синусойд холбогдох хэсэгт байдаг. Харин элэгний төгсгөлийн артериол нь гөлгөр булчингийн тусламжтай пресинусойд сфинктер үүсгэдэг чадвартай байдгаар үүдэн венийн төгсгөлөөс ялгаатай.
Синусойд эндотель эсүүд гепатоцит болон цус хооронд анхдагч хориг болдог. Тэдгээр нь суурин давхаргагүй, эндоцитозыг хязгаарлагдмал нэвчүүлэх чадвартай цонх үүсгэдэг эндотелийн давтагдашгүй хэлбэр юм. Цонхны хэмжээ нь дэлбэнгийн зах болон төв хэсэгт өөр байдаг. Үүнийг эндотел эсүүд дэх актины филаментын агшилт нүхний хэмжээг хянадаг бөгөөд актины агшилтыг калци болон кальмодулинаар зохицуулагддаг.
Элэгний паренхимийн зохион байгуулалт
Элэгний сонгомол дэлбэнг 3 буландаа үүдэн зам ба төвдөө төвийн вентэй зургаан талт гэж 1833 онд Kiernan тодорхойлсон. Харин 1954 онд Rappaport элэгний ацинусыг парщнхимийн эргэн тойрондах төгсгөлийн өгсөх үүдэн болон артериал судаснууд гепатоцитын бүлгийг цусаар хангадаг гэж тодорхойлсон.
Энэ загвар дээр 3 бүс болгон үздэг: 1) перипортал бүс буюу 1-р бүс – Их хэмжээний хүчилтөрөгч агуулсан цусан хангамж 2) завсрын бүс буюу 2-р бүс 3) перивенулар бүс буюу 3-р бүс – хүчилтөрөгч бага агуулсан цус агуулдаг. Ацинус нь үйл ажиллагаа болон бүтцийн нэгж бөгөөд гэмтлийг тодорхойлох тухайлбал гүүрэн үхжил болон фиброзжилтын төлөөлөл болдог.
1982 онд Matsumoto болон Kawakami нар судасны зохион байгуулалтанд суурилан элэгний зохион байгуулалтыг гаргасан. Энэ хэлэлцүүлэгт үүдэн болон элэгний венийг паренхимаас цусыг хүлээн авдаг болон цутгадаг дамжуулах хэсэг болон анхдаг ч дэлбэнд суурилж паренхимийн хэсэг гэж хуваасан. Хэд хэдэн анхдагч дэлбэн нийлж сонгомол дэлбэнг үүсгэдэг гэж тодорхойлсон [2].
Эх сурвалж:
- http://www.britishlivertrust.org.uk/
- Sleisenger_and_Fordtran’s_Gastrointestinal_and_Liver_Disease 2010
undraa
eniig huulaad avaarai.
29/01/2015 23:59
Lkhaagii.D
Thank you.
23/12/2015 06:31