Жирэмсний сүрьеэ өвчин

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Сүрьеэ өвчний үүсгэгч амьсгалын замд орж, халдвар авснаар уушгинд зангилаа үүсэлтийг өдөөдөг. Нийт өвчтний 90%-с илүү хувьд халдвар удаан хугацаааны туршид хадгалагдан далд хэлбэрт байсан байдаг. Зарим өвчтөнд ялангуяа дархлаа дарангуйлагдсан эсвэл хавсарсан өвчтэй хүмүүст халдвар идэвхижиж, эмнэлзүйн шинж тэмдэг илэрнэ.

Ерөнхий ойлголт

Сүрьеэ өвчний үүсгэгч амьсгалын замд орж, халдвар авснаар уушгинд зангилаа үүсэлтийг өдөөдөг. Нийт өвчтний 90%-с илүү хувьд халдвар удаан хугацаааны туршид хадгалагдан далд хэлбэрт байсан байдаг. Зарим өвчтөнд ялангуяа дархлаа дарангуйлагдсан эсвэл хавсарсан өвчтэй хүмүүст халдвар идэвхижиж, эмнэлзүйн шинж тэмдэг илэрнэ. Эмнэлзүйн илрэлд: бага зэргийн цэртэй ханиалга, субфебриль халууралт, цустай цэр гарах, жин буурах зэрэг багтана. Цээжний рентген зурагт олон төрлийн нэвчдэст сүүдэр харагдах ба энэ нь хөндий эсвэл голтын лимфаденопати үүссэнтэй холбоотой. Цэрний өсгөвөр эерэг нийт өвчтний 2/3-т бацилл харагддаг. Уушигны бус сүрьеэд: лимфаденит,  гялтангийн, шээс бэлгийн замын, тулгуур эрхтний, мэнэн бүрхүүлийн, хоол боловсруулах замын гэх зэрэг багтана.

Сүрьеэ ба жирэмслэлт

Энэ талаар нийтлэгдсэн судалгаа дэлхий даяар олон байдаг ба сүүлийн үеийн судалгаануудаас авч үзэхэд бага жинтэй болон дутуу төрөлт, манас таталтын урьдал 2 дахин их, перинатал эндэгдэл 10 дахин их тохиолдолтой байсан. Харин хожуу оношлох, бүрэн бус эсвэл тогтмол бус эмчилгээ, уушигны эмгэг үүсгэвэр зэрэгтэй өвчлөл шууд хамааралтай байжээ.

Оношлогоо

Сүрьеэгийн халдвар далд эсвэл идэвхитэй байгааг илрүүлэх 2 янзын шинжилгээ байдаг. Нэгдүгээрт, хугацаа хамааралт туберкулины арьсны сорил (TST), нөгөө нь интерферон гамма ялгаралтыг холбох урвал (IGRAs) ба үүнийг орчин үед илүү сонгож байгаа. (Horsburgh, 2011).

quantiferon

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөснөөр 2005b, 2010b) дээрхи 2 сорилын аль нэгийг сүрьеэгийн эрсдэл өндөр буй жирэмсэн эмэгтэйд хийх шаардлагатай.

Сүрьеэгийн далд халдварын өндөр эрсдэлтэй бүлэг /2005/:

  • Сүрьеэгийн халдвар
  • Эмнэлгийн ажилчид
  • Халдвартай хүнтэй хавьтагч
  • Гадаадад төрсөн
  • ХДХВ-ын халдвартай
  • Орон гэргүйчүүд
  • Архичид
  • Мансууруулах эмэнд донтогчид
  • Хоригдлууд

БЦЖ вакцин хийлгэсэн хүмүүст зөвхөн IGRA сорилыг зөвхөн хийнэ. (Mazurek, 2010).

ХДХВ-ын халдвар эерэг, цээжний рентген зурагт эмгэг өөрчлөлт илэрсэн, саяхан халдвартай хүнтэй ойр байсан, сүрьеэгийн арьсны сорил 5мм ба түүнээс их байвал эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Гадаадад төрсөн, мансууруулах бодис судсаар хэрэглэдэг, ХДХВ-ын халдвар сөрөг, бага орлоготой хүмүүс, бусад эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн арьсны сорил 10мм ба түүнээс дээш байвал эмчилнэ.

Дээрхи эрсдэлт хүчин зүйл байхгүй боловч арьсны сорил 15мм ба түүнээс дээш байвал эмчилгээ шаардлагатай.

Одоогоор 2 төрлийн IGRA байна.  QuantiFERON-TB Gold болон T-SPOT.TB сорилуудыг ашиглахыг зөвлөсөн.

Лабораторын шинжилгээ хийж сорилыг баталгаажуулахдаа микроскопи, өсгөвөр, нуклейн хүчлийн амплификаци, эмэнд мэдрэг чанарыг үзнэ.

Эмчилгээ

Далд халдвар

Изониазид олон арван жилийн туршид хэрэглэгдэж байгаа ба жирэмсэн эмэгтэй аюулгүй.  (Briggs, 2011; Taylor, 2013). Гэвч төрсний дараа урагт нөлөөлөхөөс гадна төрсөн эхэд изониазидаар үүсгэгдсэн элэгний үрэвсэл үүсгэх дунджаар 3-6 сар зогсоох шаардлага гардаг. Иймээс төрөхөөс өмнө идэвхитэй халдварт шилжихээс урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй.

Нэгэн судалгаанаас үзэхэд арьсны сорил эерэг, идэвхитэй халдварт өртөмхий жирэмсэн эмэгтэйчүүдийг ихэвчилэн эмчилгээнд хамруулдаг ба халдварын тохиолд жилд  0.5% байсан.  Харин ХДХВ, сүрьегийн халдвар хавсарсан үед вирусын эсрэг өндөр идэвхитэй эмчилгээг сүрьеэгий эсрэг эмчилгээг эхлэсний дараа 2-4 долоо хоногийн дараа аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй. (Blanc, 2011; Havlir, 2011; Karim, 2011).

images

Идэвхитэй халдвар

Сүрьеэгийн эсрэг эхний эгнээний эмчилгээ болох изониазид, рифампин, этамбутол, пиразинамид /пиридоксин/ гэсэн 4 эмийн дэглэмээр эмчилнэ.

Эхний 2 сар, дээрхи 4 эмийг бактерицид шатанд нь эмчилнэ. Дараагийн 4 сард изониазид, рифампинийг үргэлжлүүлэх шатанд хэрэглэнэ. Зарим мэдээллээс авч үзвэл олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бага байсан. /Lessnau and Qarah (2003)/.  Мөн  сүрьеэгийн эсрэг эмчилгээний үед хөхөөр хооллолтыг хориглохгүй.

Түүнчлэн ХДХВ-ын халдвартай үед протеазын ингибитор эсвэл нуклеозидын бус урвуу транскриптазын ингибитор хэрэглэж байгаа бол рифампин, рифабутин хэрэглэхэд эсрэг заалттай. Хэрэв энэ 2 эмэнд тэсвэртэй бол пиразинамид эмчилгээг хийнэ.

Хоёрдугаар эгнээний эмчилгээнд аминогликозидүүд- стрептомицин, канамицин, амикацин, капреомицин /ургийн чихэнд хортой тул эсрэг заалттай/. (Briggs, 2011).

Нярайн сүрьеэ

Сүрьеэгийн бациллеми ихсийг халдварлуулснаар үүсэх боловч ураг халдварт өртөж төрөлхийн сүрьеэтэй төрөх нь түгээмэл бус.

Нярайн сүрьеэ гэдэг нь төрөх явцад нярай халдварлагдсан шүүрлээр аспираци болсноор тохиолдоно. Хуруу шилний хүүхдүүд төрөлхийн сүрьеэтэй төрөх нь ховор гэж мэдээлсэн. (Doudier, 2008). Нярайн сүрьеэ төрөлхийн бусад халдваруудыг өдөөснөөр, элэг дэлүү томрох, амьсгалын дистресс, халууралт, лимфаденопати үүсэх шалтгаан болно. (Smith, 2002).

Кантвелл нарын 14 жилийн турш хийсэн судалгаанаас үзэхэд нийт 29 сүрьеэтэй жирэмсний 12 нь идэвхитэй халдвартай байсан ба халдвартай байсныг нь төрсний дараа эндометрийн биопсийн шинжилгээгээр баталсан.

Нярай хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртөмхий тул төрсний дараа эхээс нь тусгаарласнаар идэвхитэй халдвараас сэргийлнэ гэж ихэнхи судлаачид зөвлөж байна. Хэрэв эмчлэхгүй бол идэвхитэй халдвартай ээжийн нярайн 50% нь эхний жил идэвхитэй халдвартай болно. (Jacobs, 1988).

Эх үүсвэр:

Williams Obstetrics 24th edition