Ихрүүд ба олон урагтай жирэмслэлт    

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Ерөнхий

Нийт жирэмслэлтийн 1-2 хувь нь олон урагтай жирэмслэлт байдаг. Зулбалт, ургийн гаж хөгжил, ургийн өсөлтийн зогсонгишил, дутуу төрөлт, умайн гадуурх жирэмслэлт, нярайн нас баралт зэрэг нь ихрүүдэд ганц урагтай жирэмслэлтийг бодвол өндөр байдаг. Ихрүүдийн 2/3д нь хоёр өндөгний ихэр байдаг бол 1/3д нь нэг өндөгний ихэр байдаг. Бүх 2 өндөгний ихрүүд үйл ажиллагааны хувьд тус тусдаа 2  ихэстэй, 2 шингэний бүрхүүлтэй байна. Нэг өндөгний ихрүүдийн 2/3д нэг ихэстэй, ихэс нь 2 ихсийн цусны эргэлттэй байдаг бол үлдсэн 1/3 нь 2 ихэстэй байдаг. Нэг шингэний бүрхүүлтэй ихрүүдийг 2 шингэний бүрхүүлтэй ихрүүдтэй харьцуулахад илүү гаж хөгжил, эндэх нь их. Олон урагтай жирэмслэлтийн үед эхийн эрсдэл ч мөн ихэсдэг. Дотор муухайрах, бөөлжих, ядрах, эвгүй оргих, илүү ноцтой хүндрэл гарах эрсдэл ихсэх жишээлбэл даралт ихсэх, тромбэмболийн өвчин, төрөхийн өмнөх болон төрсний дараах цус алдалт гэх мэт.

Тодорхойлолт

Ерөнхийдөө олон урагтай жирэмслэлт гэдэг нь хоёр ба түүнээс олон ураг тээхийг хэлнэ. Олон урагтай жирэмслэлтийн нэг нь л амьдрах чадвартай ураг бол үүнийг хэлэхгүй. Олон урагтай жирэмслэлтийн ихэнх нь бараг 99 хувь нь 2 ихэр байдаг (Зураг 1).  Хэрэв жирэмслэлт 3 ба түүнээс олон урагтай бол олон урагтай жирэмслэлт гэнэ.

Зураг 1

Зураг 1

Тархалт

Олон урагтай жирэмслэлтийн эрсдэлт хүчин зүйлүүд нь нөхөн үржихүйн туслах техник (овуляцийг идэвхижүүлэгч ба хуруу шилний үр тогтолт (IVF)), эхийн нас, үр тогтох чадвар, хар арьстан ба эхийн гэр бүлийн түүх зэргээс хамаарч ихэсдэг.

Их Британид 1984 онд ихрүүд нийт жирэмслэлтийн 1% байсан бол одоогийн байдлаар өсч 1,5% болоод байна. 1980 оны дунд үеэс олон урагтай жирэмслэлтийн тохиолдол ихэссэн. Доорх 2 хоорондоо хамааралтай хүчин зүйл нь бас үүнд холбоотой.  Хүүхэд тээхээс алгуурлах нь эхийн нас оройтсон хойноо жирэмслэхэд хүргэдэг. Настай эмэгтэйчүүдэд үргүйдлийн эмчилгээ ихэссэн нь өөр нэг хүчин зүйл болж байна.

Уламжлалт ёсоор таамаглаж буй тохиолдлын тоог Геллины дүрмийг ашиглан тооцдог. Энэ  дүрмийг ашиглан тооцвол хоёр ихэр 80 жирэмслэлтэнд 1, гурван ихэр 802 жирэмслэлтэнд 1 гэх мэтчилэн.  2007 онд Их Британид төрсөн хүүхдийн тоон дээр үндэслэн 9555 ихэр хүүхэд төрнө гэж тооцоолсон байсан боловч үнэндээ 11573 ихэр хүүхэд төрж, тооцоолсноос 21 хувиар илүү гарсан. Гурван ихэр хүүхдийн тоо ч мөн адил 119 хүүхэд төрнө гэж тооцоолсон байсан ч 149 хүүхэд төрсөн. Одоо Их Британид 1:5000-с илүү байгаа нь тооцоолсноос 25 хувиар илүү байгааг харуулж байна. Гэвч 1990 оны сүүлч үеэс хойш гурван ихрийн тоо илэрхий багассан. Тэр үед Хүний Үр тогтолт ба Үр хөврөлийн хэлтэс гэж байдаг, тэр нь үр хөврөлийн тоог хязгаарлаж тогтмол шилждэг байсан. Саяхнаас эцэг эхчүүдийн ихэнхид ганц хөврөлийг санал болгон сайшааж, ятрогенний ихрийн тоог бууруулна гэж найдаж байна.

Тодруулж хэлэхэд Америкт үр тогтоох үйлчилгээний зохицуулга тааруу байна. 2006 оны диаграммаас харахад ихэр хүүхэд төрөлтийн тоо тооцоолсноос 31%-с илүү, гурван ихэр хүүхдийн тоо 211%-иар илүү байна. Илүү гайхширмаар нь Америкт 355 дөрвөн ихэр жирэмслэлт бүртгэгдсэн байхад тэр жилд Их Британид 7 бүртгэгдсэн явдал юм.

Ангилал

Олон урагтай жирэмслэлтийн ангилал нь дараах зүйл дээр үндэслэсэн.

  • Ургийн тоо: 2 ихэр, 3 ихэр, 4 ихэр гм.
  • Үр тогтсон өндөгний тоогоор:
  • Ихсийн тоогоор
  • Амнионы хөндийн тоогоор

Ижил биш ихрүүд нь 2 өндөгний, 2 тусдаа өндгөн эсээс үр тогтсон байна. Хэдийгээр тэд үйл ажиллагааны тусдаа 2 ихэстэй ч, заримдаа ихэс нь анатомийн хувьд нэгдэж хальт харвал нэг ихэстэй юм шиг харагдаж болно. Тэд үргэлж тусдаа амнионы хөндийтэй байдаг ба  2 хөндий нь зузаан 3 давхар мембранаар тусгаарлагдсан байдаг. Ураг ижил хүйсийн эсвэл өөр өөр хүйсийнх аль нь ч байж болно.

Ижил ихрүүд нь монозигот ба тэд нэг өндөгний үр хөврөлөөс өсөж томордог ба үргэлж ижил хүйсийнх байна. Тэд мөн нэг ихэстэй эсвэл тус бүрдээ ихэстэй байж болно. Хэрэв 2 ихэстэй бол ихэс анатомийн хувьд нэгдэж дээр дурьдсанчлан нэг ихэстэй юм шиг харагдаж болно. Монохорионы ихрүүдийн ихэнхи нь 2 амнионы хөндийтэй боловч тусгаарлаж байгаа мембран нь нимгэн ганц давхаргатай байдаг. Монохорионы ихрүүд тохиолдлоор нэг шингэний бүрхүүлтэй байж болдог.

Түлхүүр ойлголт

  • Бүх 2 цэлмэнтэй жирэмслэлт нь 2 өндгөн эсний ихэр биш.
  • Бүх 1 цэлмэнтэй жирэмслэлт нь нэг өндгөн эсний ихэр.

Шалтгаан

Хоёр өндөгний ихрүүд овуляцийн явцад 2 өндгөн эс гадагшилснаас үүссэн байж болно. Нэгээс илүү өндгөн эс гадагшлуулах нь удамшлын, үндэстний байх хандлагатай ба эхийн нас ихсэх тусам магадлал нь өсдөг. Овуляцийг идэвхжүүлэх эмчилгээ мөн нэгээс олон өндгөн эс гадагшлах шалтгаан болдог байж болзошгүй. IVF буюу хуруу шилний үр тогтолт зэрэг техникийн тусламжтай лабораторид 2 ба түүнээс олон үр хөврөлийг үр тогтоон умайд суулгаж болох ч 1 үр хөврөл суулгах нь илүү ихсэж байна (Зураг 2).

Зураг 2

Зураг 2

Монозиготны ихрүүд нэг үр тогтсон өндгөн эс 2 ижил бүтцэд хуваагдан өсөж томорсноор үүсдэг. Монозиготны ихрүүд үр тогтсоноос хэр удсаны дараа хуваагдал явагдсанаас хамаардаг. Хэрэв хуваагдал үр тогтсоноос 3 өдрийн дотор явагдвал 2 ихэстэй, 2 амнионы хөндийтэй дихорионы, диамнионы жирэмслэлт болно. Хэрэв хуваагдал үр тогтсоноос хойш 4-8 өдрийн дотор явагдвал монохорионы, диамнионы жирэмслэлт болно. Хуваагдал явагдсаны дараа амнион ялгаран хөгжвөл ихрүүд нэг амнионы хөндийд өсч монохорионы, моноамнионы жирэмслэлт болно. Хэрэв хуваагдал 12 өдрөөс илүү саатвал үр хөврөлийн диск хэлбэржсэн тул Сиамын ихрүүд үүснэ.

Монозиготны ижил ихрүүдын тохиолдол 250-д 1 байдаг. Энэ нь улс үндэстэн, гэр бүлийн түүх, хүүхэд төрүүлэх чадвар зэргээс хамаардаггүй. Хэдийгээр шалтгаан нь тодорхойгүй байгаа ч гэсэн  хуруу шилний үр тогтолтын (IVF) дараа монозиготны ихрүүдийн тохиолдол бага зэрэг ихэссэн байна.

Бусад физиологи

Эхийн хувьд

Бүх жирэмсний үеийн физиологийн өөрчлөлтүүд (зүрхний минутын эзэлхүүн, гематокрит буурах, өрц дээшлэх, жин нэмэгдэх, бөгтөр болох, гм ) олон урагтай жирэмслэлтийн үед хэт их байдаг. Энэ нь эхэд илүү их стресс болдог.   Жирэмслэлтийн бага шинж тэмдгүүд ч хэтэрхий тод илэрч болно тиймээс урьдал өвчинтэй ялангуяа зүрхний өвчинтэй бол олон ураг тээж буй эхийн эндэгдлийн эрсдэл ихэснэ.

Ургийн хувьд

Монохорионы ихэс 2 ургийн цусны эргэлтийн хооронд судасны холбоо үүсгэх онцгой чадвартай. Эдгээр холбоо нь дараагийн хэсэгт яригдах зарим нэгэн хүндрэлийг үүсгэх боломжтой.

Ихэр жирэмслэлтийн үед тохиолдох хүндрэлүүд

Зулбалт ба хүнд зэргийн дутуу төрөлт

Ерөнхий

Жирэмсний тээлтийн 37 долоо хоногтойд төрөх нь хэвийн байдаг атал түүнээс өмнө аяндаа дутуу төрөх нь ямар ч ихрүүдийн хувьд эрсдэлтэй. Түүнчлэн ихрүүдийн талаас илүү хувь нь дутуу төрдөг. Олон урагтай жирэмслэлтийн 20-25 хувь нь Нярайн Эрчимт Эмчилгээний Тасагт хэвтдэг. Тэдний эндэх магадлал өндөр тул 32 долоо хоногоос доош долоо хоногтой нярайд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Нэг урагтай жирэмслэлтэнд эдгээр үзүүлэлтүүд нь 1% орчим байдаг.

2 цэлмэнтэй/1цэлмэнтэй ургийн ялгаа

2 цэлмэнтэй ургийн хувьд хожуу үеийн зулбалт 2% орчим байдаг. Нийт тохиолдлын 15%-д хэт дутуу төрдөг. Нэг цэлмэнтэй ургийн хувьд эрт төрөх магадлал нь бүр илүү 12% нь амьдрах чадвартай үеэс өмнө, 25% нь 24-32 долоо хоногтойд төрдөг.

Ихрүүдийн перинатал эндэгдэл

Ерөнхий

Ихрүүдийн эндэгдэл нэг урагтай жирэмсэнг бодвол 5,5 дахин өндөр байдаг. Дутуу төрөлт нь үүний хамгийн том нөлөөлж буй хүчин зүйл юм. Их Британийн тоо бүртгэлээс үзэхэд жирэмсний тээлтийн ижил хугацаанд төрж буй нэг ураг болон ихрүүдийн амьдрах чадвар ижил байна.

2 цэлмэнтэй/1цэлмэнтэй ургийн ялгаа

Их Британийн 2007 оны төрөлтийн тоо бүртгэлээс үзэхэд ихэр тээж буй 1000 жирэмсэн эх тутамд багаар бодоход 20 эхийн 1 ураг нь амьгүй болсон байсан. Нэг урагтай 1000 жирэмсэн эх тутмын 5 нь гэсэн үг. Өөр хүйсийн ихрүүдэд 12:1000, ижил хүйсийн ихрүүдэд 23:1000 байна. Ижил хүйсийн ихрүүдийн 2/3 нь 2 цэлмэнтэй, амьгүй ургийн тоо 1 цэлмэнтэй ихрийн хувьд харьцангүй өндөр байна.

Ихэр жирэмслэлтийн нэг ургийн эдэгдэл

Ерөнхий

Жирэмсний эрт үеийн оношлогоо илүү чөлөөтөй хэрэглэгдэх болсноор, ихрүүдийн 25 гаруй хувь нь эрт нас нөгчдөг ба дараагаар нь оношлогдохоос өмнө ул мөргүй алга болдгийг илрүүлжээ. Эхний 3н сард ихэр жирэмслэлтийн нэгнийх нь умайн дотоод эндэгэл нь үлдсэн ихэрээ бодвол тавилан муутай байдагтай холбоотой байж болох юм. мэдээ баримтанд тархмал судасны хатууралууд зэрэг эхийн хүндрэлүүд нь нөлөөлдөгч энэ нь маш бага тархалттай байдаг байна.

Хос цэлмэнт болон дан цэлмэнтийн ялгаатай талууд

Хос цэлмэнт ихрүүдэд, дунд болон сүүлийн 3н сарын нэг ургийн умайн дотоод нас баралт нь ажил эрхлэлттэй холбоотой байдаг ч зарим тохиолдлуудад жирэмслэлт хэвийнээр явагддаг. Энэ үед эх ба ургийн нарын хяналт шаардлагатай байдаг.  Харьцуулан үзэхэд дан цэлмэнт ихрүүдийн нэгнийх нь нас баралт нь амьд үлдсэн урагтаа хүндрэлүүдийг үүсгэдэг. Үүнд нас баралт, тахины гэмтэл дараа дараагийн мэдэрлийн хөгжлийн бэрхшээл зэргийг хамруулан үздэг. Цочмог даралт уналт нь 2 ургийн ихсийн судасжилтын анастомазад хоёрдогчоор нөлөөлөн үр дүнд нь гемодинамик эзлэхүүний өөрчлөлт амьд ургаас нас барсан урагт явагддаг. Судас идэвхит бодис цочмогоор амьд үлдсэн урагт ялгарсанаар мөн хүндэрч болдог. Ихэрүүдийн Үхэл эсвэл хөгжлийн бэрхшээл нь тохиолдлуудын 30 гаран хувьд тохиолддог.

Ургийн хөгжил зогсох

Ерөнхий

Дан урагуудтай харьцуулахад ихэр жирэмсний ургийн сул хөгжил нь ихрүүд тус бүрт харьцангуй өндөр байдаг. Ургийн хөгжил зогсох үед төрөхийн өмнөх тусламж үйлчилгээний зорилго нь  ургийн хүчилтөрөгчийн хангамжын хүндрэлийг таамаглан төрөлтийн хугацааг тогтоох болно. Дан урагт, умайн дотоод нас баралт болоод нярайн нас баралт эсвэл эрт төрөлтийн сонгомол хөгжлийн бэрхшээл нь хоорондоо тэнцвэртэй байдаг.  Энэхүү байдал нь ихэр жирэмслэлтэнд илүүтэй хүндрэлтэй байдаг.  Жижиг ургийн жирэмсний хяналтаар өөрөөр нь төрүүлэх эсвэл сонгомол буюу кесар төрөлтийн ашиг тус нь ургын жинг нэмэгдүүлэх, хэвийн хэмжээнд хүртэл томруулахад орших болно.

Хос цэлмэнт болон дан цэлмэнтийн ялгаанууд

2 цэлмэнтэй жирэмсэнд, ураг тус бүр нь бага жинтэй төрөх магадлал 2 дахин илүү эрсдэлтэй байдаг ба 25 хувьд нь жирэмсний явцад 1 ураг нь жижиг байдаг. 1 цэлмэнтэй ихрийн жирэмсний ургийн хөгжлийн боломж нь 2 цэлмэнтэй ихрүүдээс бараг л 2 дахин их байдаг.

Нэгнийх нь өсөлт зогссон 2 цэлмэнтэй ихэр жирэмсний сонгомол урьдчилсан төрөлт нь эрүүл ихрийн  төрөлтийн өмнөх хүндрэлд хүргэж болох юм. 1 цэлмэнтэй ихрүүдийн төрөлт удирдалтын үед жижиг ихрийн умайн дотоод нас баралт нь гарцаагүй батлагдсан тохиолдолд, төрөлтийг 28-30-н долоо хоногтойд зогсоох онцын шаардлагагүй байдаг.  1 цэлмэнтэй ихрийн нэг ургийн нас баралт нь цочмог даралт багасалтаас шалтгаалан хоёрдогчоор ихсийн судасны 2 цусны эргэлтийн дутагдлын  нас баралт ба хөгжлийн бэрхшээлд хүргэдэг.Жирэмсний 30н долоо хоногоос бага үед нэг ургын өсөлт зогссон ихрийн нас баралт бүхий эрсдэлт жирэмслэлтийг аль болох тохиромжтой хугацаагаар уртасгана.

Умайн гажиг

Ерөнхий

Дан жирэмслэлттэй харьцуулахад ихэр жирэмслэлт нь хэвийн хэмжээснээс 2 дахин илүү нярайн төрөлтийн гажигийг дагуулж байдаг. Гэсэн ч эрсдэл болоод эрсдлийн удирдлага нь хоёулангынх нь ялгаа нь цэлмэн дээр суурилдаг.

2 цэлмэн ба нэг цэлмэнгийн ялгаанууд

2 цэлмэнтэй ихэр жирэмсний ураг тус бүр нь  дан жирэмсэнтэй төстай нугалмын bifida зэрэг бүтцийн гажигийн эрсдэлийг агуулдаг. Түүнчлэн 2 цэлмэнтэй ихэр жирэмсний гажигийн илрүүлэх боломж нь дан жирэмслэлтийг бодвол 2 дахин илүү байна. 1 цэлмэнтэй ихэр жирэмсний ураг тус бүр нь гажигтай байх эрсдлийг энгийн жирэмснээс 4 дахин илүү агуулдаг. Энэ нь эмбрилогийн хөгжлийн явц дахь судасжилтийн байдалаас хамааран өндөр эрсдэлтэй. Нэг ураг нь гажигтай Ихэр жирэмслэлтүүд нь төлөвлөгөөр зохицуулалт хийх эсвэл ихрийн сонгомол цэврүүнд нөлөөлж болно. Гажиг бүхий Тохиолдлуудад, хөнөөлгүй боловч хөгжлийн гажигт хүргэн 5-10 хувьд нь тохиолдох цэврүү хамааралт хэвийн ихрийн эрсдийн жин хэтрэлтэт хүндрэл эсвэл хөгжлийн бэрхшээл байдаг. Гажигтай тохиолдлууд нь хөнөөлтөй бөгөөд ихэр ураг нь өөрөө л эдгэрэхгүй тохиолдолд, ураг хэвийн хөгжлөөс гаргадаг эрсдэлтэй. Тархигүйдэл нь  хөнөөлт гажигийн тод жишээ бөгөөд хэвийн жирэмсний амь гаралтанд эдгэрдэг. Өөрийн эрхгүй эрт төрөлтөд хүргэдэг хүндрэл болох Полигидрамнионы хүндрэлээр Жирэмсний багаар бодход 50 гаруй хувьд нь тархигүйдэлд өртдөг.

Нэг цэлмэнт ширэмсний фетоцид нь их эрсдлийг агуулан тусгай техникийг шаарддаг. 2 ургийн хооронд судасжилтын анастомоз байдаг учир зүрх хоорондын тарилга нь үр дүнгүй байдаг. Иймд арга техник нь ихсийн саадын технийкийн үр дүнд өөрчлөгдөж болдог. Энэхүү үйл явц нь умайн маш их хүчин чармайлт шаардах бөгөөд энэ нь ч мөн өндөр эрсдлийг дагуулж байдаг. Умайн гажиг  ба гажигын төрлүүд (зураг 3 а, б).

Зураг 3 а

Зураг 3 а

Зураг 3б

Зураг 3б

Хромосомын эмгэг ба ихэр жирэмслэлт

Ерөнхий

Ихэр болон дан жирэмслэлтүүд нь эхийн наснаас хамааран хромосомын эмгэгийн гажгийн эрсдлийг ихэсгэдэг. Ди зиготын ихэрлэлтийн түвшин өөрийн эрхгүй эхийн наснаас хамаараад ихэсдэг. Ихэнх тусгай жирэмслэлтийн техникийн шаардлага гардаг эмэгтэйчүүд нь дундаж насны эхийн наснаас хөгшин байдаг. Хромосомын гажиг нь ихэр жирэмслэлтэнд олон төрлийн шалтгаанаас болох бөгөөд хосууд энэ талаар зөвлөгөө авах шаардлага гардаг.

2 цэлмэнт ба дан цэлмэнтийн ялгаанууд

монозиготын ихэрүүд нь нэг үр тогтсон эсээс үүсэх төдийгүй генетикийн ижил материалтай байдаг. Энэ нь монозиготын жирэмсэний ихрүүдэд Даун зэрэг хромосомын эмгэгүүд нь 2 урагт 2ууланд нь тохиолдох юм. эрсдэл нь мөн л эхийн наснаас хамаардаг.

            Хос зиготын ихрүүд нь энгийн нэг жирэмслэлт шиг эхийн наснаас хамааран хромосомын эмгэгүүд ураг тус бүрд нь тохиолдох боломжтой. Түүнчлэн төрүүлсэн эхийн наснаас хамааран ихрүүдийн аль нэг нь хромосомын эмгэгтэй байх эрсдэл энгийн жирэмслэлтээс 2 дахин их байдаг талтай. Жишээ нь: 40 настай энгийн жирэмслэлттэй хөгшин эмэгтэйн ургийн 21-р хромосын гурвалын эрсдэл 100-д нэг байдаг. Хэрэв энэхүү эмэгтэй дизиготын ихэр жирэмслэлттэй бол ургийн эрсдэл 50-д нэг болдог /100д нэг дээр нэмэх нь 100д нэг/.

            Дан цэлмэнт ихрийн онцлог хүндрэлүүд

Бүхий л дан цэлмэнтэй ихэр жирэмслэлтийн 2 ихсийн цусны эргэлтийн хооронд ихсийн судсан сүлжээ байдаг бөгөөд энэ нь тэдгээрийг хооронд нь холбож өгдөг. Дан цэлмэнтэй ихэр жирэмслэлтийн ойролцоогоор 15 хувьд нь артер венийн холбоогоор урсах урсгалын тэнцвэргүй байдалаас шалтгаалан  ихэр-ихэрийн цус юүлэх хам шинж тохиолддог /TTTS/. Нэг ураг нь хэт их цустай болох нөгөө нь хэт бага цустай болдог. TTTS-ын хүнд хөнгөн дундын зэрэг нь тэнцвэргүй байдлын зэргээс хамаардаг. Өрөлт нь хязгаарлагдсан донор ураг нь гиповолеми-д орон олигоури болдог. Ургын шээс нэ амнионы шингэнийг ихээр агуулан энэхүү ураг олигогидроамнионд ордог. Хүлээн авагч ураг нь гиперволеми-гоос полиури ба полигидрамнион тохиолддог. Энэ нь мөн зүрхний булчингийн гэмтэл ба зүрхний үйл ажиллагаа алдалтад хүргэх өндөр эрсдэлтэй. Хоёрдогч 3-р сарын явцад хүнд өвчин тусах магадлал ч давхар явагддаг. Эхэд хэвлийн эргэн тойронд гэнэтийн эвгүйрхэх зовиур илэрдэг. Эмнэл зүйн үзлэгээр зангирсэн полигидрамнион илрэх бөгөөд ЭХО оношлогоогоор баталдаг.

            Жирэмсний 90 гаруй хувьд нь TTTS-р хүндрэн зулбал эсвэл цагаас өмнө төрөлтөөр төгсдөг.  Эмчилгээ хийснээ жирэмсний 70% нь нэг эсвэл ихэр хүүхдийг аль алийг нь авардаг.

            Удаан хугацааны эмчилгээний арга нь 1-2 долоо хоног тутамд их хэмжээний амнионы шингэнг соруулан авах амниосинтезийн эмчилгээг хийдэг. Одоогоор энэхүү эмчилгээний эмгэгфизиологи нь хэрхэн явагддаг талаар тодорхойгүй байгаа ч жирэмслэлтийн хугацааг уртасган амьд төрөлтийг сайжруулдаг байх. Саяхан, цөөн хэдэн төвүүдэд фетоскопын тусламжтай лазер коагуляциар 2 ургийн цусны эргэлтийг холбодог ихсийн цусны судасжилтанд саад хийжээ. Мөн нэгэн санаандгүй судалгаанд жирэмсний хожуу үед төрөлттөй холбоотой лазер эмчилгээ нь амьд төрөлтийг ихэсгэн 6н сар хүрсэн л бол хөгжлийн бэрхшээлийг багасгадаг талаар таамаг дэвшүүлжээ. Гэвч энэ нь хязгаарлагдмал нөхцөлд өндөр технологийн процедур юм.

Моноамнионы ихрийн онцлог хүндрэлүүд

Моно амнионы ихрүүд нь нэг амнионы хөндийг хоорондоо таславчгүйгээр хуваан хэрэглэдэг. Тэдэнд хүйн хүндрэлийн маш их эрсдэлтэй байх бөгөөд  хүйн орооцолдоон маш их давамгайлан оршдог. Үүнд олон клиникийн эмч нар хийсвэр төрөлтийг 32-34н долоо хоногтойд нь хийхийг зөвлөдөг. Энэ процесс нь цочмог ба аминд хүрэхүйц таамаглашгүй зүйл юм.

Ялган оношлогоо:

Ихэр жирэмслэлтүүдийн ялган оношлогоо нь умайн хугацааны томорлоос зэрэг олон шалтгааныг агуулдаг. Үүнд: полигидрамнион, умайн фибройд, шээс хадгалалт ба өндгөн эсийн масс гэх мэт

Төрөхийн өмнөх удирдлага:

Бүхий л эмэгтэйчүүдэд даралт ихдэлтийг хянах ба жирэмсний чихрийн шижинг хянах зэрэг ердийн төрөхийн өмнөх үзлэгүүд багтдаг. Энэхүү нөхцөл нь ихэр жирэмслэлтэнд илүүтэй шаардагддаг бөгөөд / төрөхийн өмнөх цус алдалт ба тромбэмболийн өвчин гэх мэт/ олон эрсдэл байдагч удирдан зохион байгуулалт нь энгийн жирэмслэттэй ижил байдаг. Ургийн ихсийн нэмэгдэл хэрэгцээ болох төмөр ба фолийн хүчил зэргээс шалтгаалан ихэнхэд нь ердийн нэмэлт бүтээгдэхүүн ихэр жирэмслэлтүүдэд санал болгогддог. Жирэмсний бага хэмжээний шинжүүд тогтмол бөгөөд энгийн жирэмслэлттэй харьцуулахад удирдалт нь өөрчлөгддөггүй.

Цэлмэнтэлтийн оношлогоо

         Тайлбарлагдсанаар дан цэлмэнтэй болоод хос цэлмэнтэй жирэмслэлтүүдийн хоорондын үр дүн мөн эрсдэлийн чухал ялгаанууд байдаг. Түүнчлэн цэлмэнгийн байдал сайн гэх үзүүлэлт нь ЭХО-гоор эхний гурван сартайд найдвартай тогтоогддог байна. Хос цэлмэнтэй ихрүүдэд Ламбда буюу Ихрийн саравчын шинж тэмдэг гэгдэх ихрийн дотор мембраны суурь руу чиглэх ихсийн эдийн V- хэлбэрийн суналт гардаг. Дан цэлмэнт ихрүүдэд энхүү шинж тэмдэг байдаггүй бөгөөд ихрийн дотор мембран нь умайн ханатай наалдан T хэлбэрийг үүсгэдэг / зураг 4/.

           Жирэмсний сүүлээр цэлмэнгийн үнэлгээ нь 2 амнионы хүүдийн ургийн хүйс ихсийн тоо ба ханын онцлог зэргийг үнэлхэд тийм ч найдвартай зүйл бас биш юм. Ламбда шинж тэмдэг нь яг ч нарийн байхгүй ба ханын нимгэрэлт нь хэрэглэгддэг. Өөр өөр хүйсийн ихэрүүд дизиготийнх байх ёстой түүнчлэн хос цэлмэнтэй байдаг. Харин ижил хүйсийн ихрүүд нь хэдийгээр монозиготынх  байсан ч 2 тусдаа ихэстэй дундаж хос цэлмэнтэй. Гэсэн ч монозиготын хос цэлмэнтэй ихрүүд судасжилтын анастмозын нэмэгдэл эрсдэл агуулдаггүй.

зураг 4

зураг 4

Зураг 4: Жирэмсний 12 долоо хоногтой дахь а.Дан цэлмэнт ихрүүдийн  б. Хос цэлмэнт ихрүүдийн эхо зураг. Эдгээр 2 төрөл хоёул нэг ихэстэй байгаа боловч хос цэлмэнтэд ихэс нь хоёр ихрийн дотор талын мембранлуу шилжин Ламбда шинжийг гарсан байна.

Эх сурвалж: