Цус бүлэгнэлтэнд нөлөөлдөг эмүүд

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Антикоагулянтууд нь тромбо үүсэх болон удаан ургсалтай венийн хэсэгт ялтас болон улаан эс бүхий фибриний тор хуримтлагдаж тромбо нэмэгдэхээс сэргийлэхэд хэрэглэдэг. Түүнчлэн хөлийн гүний венийн тромбын эмчилгээ болон сэргийлэлт, хэрхийн гаралтай зүрхний эмгэгийн эмболжилтоос сэргийлэх, тосгуурын фибрилляци болон зүрхний хиймэл хавхлаг дээр тромбо үүсэхээс сэргийлэхэд өргөн хэрэглэж байна.

Гепарин натри нь үйлдлийн хугацаа богино боловч үйлдэл нь хурдан эхэлдэг парентерал антикоагулянт юм. Бага молщкул жинт гепарины үйлдлийн хугацаа урт байдаг. Цус алдах өндөр эрсдэлтэй өвчтөнд бага молекул жинт гепаринаас гепарин натрийг илүү тохиромжтой гэж үздэг.

Гүний венийн тромбо болон уушигны эмболийн эмчилгээнд ачаалалтай тунгийн дараа үргэлжлүүлэн гепарин натрийг венийн судсаар (памп ашиглан) эсвэл арьсан дор давтамжтай хийдэг. Амаар уух антикоагулянтийг гепаринтай ижил хугацаанд эхэлдэг. Гепариныг багадаа 5 хоног үргэлжлүүлсэн байх хэрэгтэй, бөгөөд амаар уух антикоагулянтыг үр нөлөө болон протромбины хугацааг  (үргэлж INR буюу олон улсын нормчилсон харьцааг тэмдэглэдэг) –нд суурилж 2 тутамд эмчилгээг хэлбэлзүүлдэг. Лабораторын хяналтанд өдөр бүр суурилах нь чухал.

Гепарин натрийг бас миокардийн шигдээсийн менежмент, тогворгүй бахын менежмент, захын артерийн цочмог бөглөрөл болон диализэд хэрэглэдэг.

Ерөнхий мэс засалд мэс заслын дараа гүний венийн тробо болон уушигны эмболи үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнд (таргалалттай, хорт хавдар, гүний венийн тромбо болон уушигны артерийн эмболийн өгүүлэмжтэй, 40-өөс дээш настай, тэдгээр нь тогтвортой тромбофилитэй буюу мэс засал ихэвчлэн хүндэрдэг) урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг. Мөн өндөр эрсдэл бүхий өвчтэй хүнд хэрэглэдэг үүнд: хэт тарган, зүрхний дутагдалтай, хэвтрийн.

Хэрвээ цусархагшил тохиолдвол гепарин хийхээ зогсооход л хангалттай  байдаг боловч хэрвээ үйлдлийг нь яаралтай зогсоох шаардлага гарвал протамин сульфат өвөрмөц антидот нь юм.

Амаар ууж буй антикоагулянтынн үр нөлөө багадаа 48-72 цагт бүрэн бий болдог тул яаралтай үр дүн хэрэгтэй бол гепариныг хам өгөх хэрэгтэй.

Варфарин нь гүний венийн тромбо, уушигны эмболи, эмболи өндөр эрсдэл бүхий тосгуурын фибрилляцитай өвчтөнд болон зүрхний механик хиймэл хавхлагатай өвчтөнд заалттай, харин захын артерийн бөглөрөл эсвэл архины тромбын эхний эгнээний эмчилгээнд амаар уух антикоагулянтыг хэрэглэхгүй.

Амаар уух антикоагулянтын гол гаж нөлөө нь цусархагшил юм. Протромбины хугацааг эхэндээ өдөр бүр хянах хэрэгтэй бөгөөд цаашид үр дүнгээс хамаарч хоорондох интервалыг нь уртасгана. Хэрвээ хүнд хэлбэрийн цусархагшил тохиолдвол варфариныг зогсоож, фитоменадион (витамин К)-ыг венийн судсаар удаанаар тарьж өгнө.

Жирэмсэн үед антикоагулянтын хэрэглээ

Амаар уудаг антикоагулянтууд нь үр хөврөлд нөлөөлдөг бөгөөд жирэмсний эхний 3 сард өгч болохгүй. Жирэмслэх эрсдэлтэй эмэгтэй жирэслэхээс 6 долоо хоногийн өмнө варфариныг уухаа зогсоосноор ургийн гаж хөгжил үүсэхээс бүрэн зайлсхийх боломжтой. Амаар уудаг антикоагулянтууд ихэс нэвтэрдэг,  тул ихэс эсвэл ургийн цусархагшил ялангуяа жирэмсний сүүлийн хэдхэн 7 хоног болон төрөлтийн үеийн цусархагшилын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тийм  учраас жирэмсэн хүнд ялагуяа эхний болон сүүлийн 3 сард  амаар уух антикоагулянтыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Шийдвэр гаргах хэцүү үе ялангуяа зүрхний хиймэл хавхалгатай эмэгтэй эсвэл венийн дахилтат тромбо эсвэл уушигны эмболийн өгүүлэмжтэй эмэгтэйд боломжтой юм.

Гемофили

Тарилгаар десмопрессин гемостазыг дэмжих боломжтой бөгөөд хөнгөн хэлбэрийн гемофилд хэрэглэхэд ашигтай. Жижиг ажилбар үүнд: шүдний мэс засал, VIII хүчин зүйлийн хэрэгцээг орлодог.

 Гепарин натри

Тарилга: 1000 IU/ml; 5000 IU/ml; 20 000 IU/ml in 1-ml ампул

Хэрэглээ: гүний вений тробо болон уушигны эмболийн эмчилгээ болон урьдчилн сэргийлэлт, тогтворгүй ба, ишемийн харвалт

Эсрэг заалт: гепаринд хэт мэдрэг, гемофили болон бусад цусархагшилт эмгэгүүд, тромбоцитопени, пептик шарх, тархины шинэ цусархагшил, хүнд даралт ихдэлт, элэгний эсвэл бөөрний хүнд эмгэг, томоохон гэмтэл эсвэл шинэхэн мэс заслын дараа (ялангуяа мэдрэлийн тогтолцооны эсвэл нүдний) , бактерийн цочмог эндокардит.

Сэрэмжлүүлэг: элэгний үйл ажиллагаа буурсан,  бөөрний дутагдал, ахимаг настан: бага молекул жинт гепаринд мэдрэг, нугасны эсвэл эпидурал мэдээ алдуулалт, жирэмслэн, чихрийн шижин, ацидоз, кали агуулсан эмүүдтэй хамт хэрэглэх

Тун:

Гүний венийн тромбо болон уушигны эмболийн үед венийн судсаар тарина:

  • Насанд хүрэгчид ачаалалтай тун 5000 IU (уушигны хүнд эмболид 10,000 IU), дараа нь венийн судсаар 15–25 IU/кг/цагаар үргэлжүүлэн сэлбэх эсвэл арьсан дор 12 цаг тутамд 15,000 IU-г тарина, лабораторын хяналтанд өдөр бүр суурилах нь чухал.
  • Жижиг насанд хүрэгчид болон хүүхдэд бага ачаалалтай тунгаар 15–25 IU/кг/цагаар үргэлжлүүлэн венийн судсаар сэлбэх эсвэл 12 цаг тутамд 250 IU/кг –р арьсан дор тарина.

Ерөнхий мэс заслын урьдчилан сэргийлэлтэнд арьсан дор тарихаар:

  • Насанд хүрэгчид мэс заслаас 2 цагийн өмнө 5000 IU-р, дараа нь 8-12 цаг тутамд 7 өдөр
  • Жирэмсэн эмэгтэйд 12 цаг тутамд 5000–10,000 IU

 Гаж нөлөө: эмчилгээ эхэлсний дараа 6-10 өдөрт дархлаа зуучлалт тромбоцитопени үргэлж үүсдэг (гепариныг зогсоох шаардлагатай): цусархагших, арьс үхжих, хэт мэдрэгшилын урвалууд чонон хөрвөс, ангиоэдэма болон анафилакс, удаан хэрэглэсний дараа остеопороз болон ховор тохиолдолд халзарч болдог.

 Фитоменадион

Тарилга: 10 mg/ml -ийн 5-ml ампул.

Шахмал: 10 мг

Хэрэглээ: Варфарины антагонист: нярайн цусархагшилт эмгэгийн эсрэг эмчилгээ болон урьчдилан сэргийлэлт

Сэрэмжлүүлэг: настан (тунг бууруулах), элэгний үйл ажиллагаа буурсан, гепарины антидоит биш гэдгийг сана, жирэмсэн

Тун

Варфаринаар өдөөгдсөн тромбоцитопени:

  • Цус алдалтгүй эсвэл хөнгөн цус алдалттай, насанд хүрэгчид венийн судсаар удаанаар тарина, 500 микрограм эсвэл амаар уух 5 мг хүртэл.
  • Дунд зэргийн цусархагшилтай бол амаар эсвэл булчинд тарина, насанд хүрэгчид 5-10-20 мг.
  • Хүнд цусархагшилтай насанд хүрэгчид венийн судсаар удаанаар тарина, 5-10мг:
  • Шинэ нярайн цусархагшилтын эмчилгээнд венийн судсаар эсвэл булчинд тарих, нярайд 1мг, цаашдын тун 8 цагийн интервалтай.

Шинэ нярайн цусархаг эмгэгийн сэргийлэлтэнд булчин дотор тарина, нярайд 0,5-1 мг гнц тун, эсвэл амаар 2мг, цаашид 4-7 хоногийн драа 2 дах тун, хөхөөр хооллодог хүүхдэд 1 сары дараа 3 дах тун.

Гаж нөлөө: хэт мэдрэгшилийн урвал үүнд: улайх, диспноэ, бронхиспазм, толгой эргэх, гипотензи, болон амьсгалын болон цусны эргэлтийн алдрал.

 Протамин сульфат

Тарилгаар: 10 mg/ml -ийн 5-ml ампул

Хэрэглээ: гепарин натрийн тун ихдэлтийн антидот

Сэрэмжлүүлэг: протамин нь дангаараа буюу тун ихэдвэл антикоагулянт нөлөөтэй: протамин эсвэл протамин инсулин эмчилгээний өмнө загасанд харшилтай болон үргүйдэлтэй эрэгтэй буюу вазэктоми (үрийн суваг боолгосон хүнд харшлын урвалын эрсдэл нэмэгддэг) хийлгэсэн эсэхийг, зүүн ховдлын үйл ажиллагааны хүнд алдагдал, мэс заслын өмнөх уушигны гемодинамикын өөрчлөлтийг заавал тодруулна.

Тун

Гепарины тун ихэдсэн үед: венийн судсаар ойролцоогоор 10-аас илүү минутын хугацаанд маш удаан тарих (хурдан тарихад хүнд гипотензи болон анафлакс төст урвал өгдөг), насанд хүрэгчид 1 мг нь 15 минутын хугацаанд 80–100 IU гепарин натрийг саармагжуулдаг: гепарин нь хурдн ялгардаг тул протаминыг удаан хугацаанд багаар бодолцож хийх хэрэгтэй.

Гаж нөлөө: дотор эвгүй оргих, бөөлжих, бие ядрах, улайх, гипотензи, брадикарди, диспноэ, харшлын урвал үүнд: ангиоэдэма болон анафлакс.

 Варфарин

Шахмал: 1 мг; 2 мг; 5 мг (натрийн давс).

Варфарин нь амаар уудаг антикоагулянтын төлөөлөл юм. Олон эмтэй хавсарч хэрэглэдэг.

Хэрэглээ: хэрхийн гаралтай зүрхний эмгэг болон тосгуурын фибрилляцийн эмболжилтын урьчдилан сэргийлэлт, зүрхэнд хйимэл хавхлага суулгасны дараах тромбо үүсэлтээс сэргийлэх, уушигны эмболи болон венийн тромбийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт, түр зуурын ишемийн дайралт.

Эсрэг заалт: жирэмсэн, пептик шарх, хүнд гипертензи, бактерийн эндокардит

Сэрэмжлүүлэг: Хөхөөр хооллодог, цангис жимсний жүүснээс зайлсхийх (хүчтэй антикоагулянт нөлөөний эрсдэлтэй), элэгний үйл ажиллагаа буурсан, бөөрний дутагдалтай, саяхан мэс засалд орсон.

Тун

Суурь эгнээнд протромбины хугацааг эхний тунг өгөхөөс өмнө тдорхойлсон байх хэрэгтэй.

Тромбоэмболийн эмгэгийн эмчилгээ болон сэргийлэлтэнд, амаар уух: насанд хүрэгчдэд үргэлж индукци тун, 2 өдөрт өдөр бүр 10 мг, тухайн өвчтөнд тохируулан цаашдын тун протромбины хугацаанаас хамаарна, өдөр тутмын барих тун 3-9 мг байна.

Гаж нөлөө: цусархагшил, хэт мэдрэгшил, тууралт, халзралт, суулгалт, тодорхойгүйгээр гематокрит унах, “purple toes” хам шинж, арьсны некроз, шарлалт, элэгний үйл ажиллагаа алдагдах, дотор эвгүй оргих, бөөлжих, панкреатит.


Эх сурвалж:


  • WHO model formulary 2008 / editors, Marc C. Stuart, Maria Kouimtzi, Suzanne R. Hill.

1 Comment

  • Ж.Алтантуяа

    Сайн байна уу
    Би 2016.01.08 нд гипарин тариаг 5000 ед.р хийлэгсэн одоо миний биед байх боломжтой юу. Түүнээс хойш даралт байнга 160~200 нүүр маань хүрэн улаан болсон даралт ихсэх үед бүр их хүрэн болдог

    04/12/2016 17:11