Умдагны дээгүүр давсганд хатгалт хийх

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Энэхүү сэдэвт хэт авиан хяналттай болон хяналтгүйгээр хүүхдэд умдагны дээгүүр давсганд хатгалт хийхийг тусгасан. Давсганд хатгалт хийх процедурыг цэвэр аргаар эсвэл шээсний сүвийн катетраар шээс авах боломжгүй тохиолдолд чухал билээ.

Заалт

Умдагны дээгүүр давсганд хатгалт хийхийг шээсний сүв хангалттай харагдахгүй байх тухайлбал бэлгийн уруул нь наалдсан эсвэл хавдсан охин, циркумляци хийлгээгүй эрэгтэй хүүхдэд тээрхийн арьс шамрахгүй байх, мөн зарим өвчнүүдийн үед тухайлбал хүнд зэргийн, удаан хугацааны суулгалт нь шээсийг бохирдуулахгүй ариун авахад бэрхшээлтэй болгодог, хүүхдээс шээсний сүвний катетраар шээс авах нь олон удаа амжилтгүй болох, шээсний сүвний эсвэл интройтал (introital) хагалгааны өгүүлэмжтэй бол катетр тавихад хэцүү байх боломжтой тул умдагны дээгүүр давсганд хатгалт хийж шээс авна.

Процедурыг гүйцэтгэхийн өмнө зорилгоо танилцуулж, эрсдэл болон ач тусыг гэр бүлийн гишүүд эсвэл асран хамгаалагчид нь тайлбарласан байх, мөн тэдгээрт асуулт асуух боломжийг олгосон байх ёстой. Зарим байгууллагууд таниулсан зөвшөөрөл авсан байхыг шаарддаг байж болно.

Эсрэг заалт

Умдагны дээгүүр давсганд хатгалт хийхийн эсрэг заалтанд: шээс бэлгийн замын эмгэг, болон хэвлийн ханын халдвар, эмнэлзүйн ач холбогдол бүхий цус алдамтгай эмгэгүүд, болон асар том органомегали багтана.

Хэрэглэгдэх багаж

Умдагны дээгүүр давсганд хатгалт хийхэд дараах зүйлс хэрэглэгдэнэ. Үүнд: Мэдээгүйжүүлэгч крем болон наалддаг боолт, 1%-н лидокайн (адреналинтай эсвэл адреналингүй), 5/8 инч эсвэл 1 инчийн зүү, 22G эсвэл 23G 1,5 инчийн зүү, 2 ш ариун 5 мл-ын тариур, ариун бээлий, ариун ачлуур эсвэл ариун хучлага, ариун самбайтай антисептик уусмал, дээж хийх ариун сав, мөн боолт.

Өвчин намдаагч (аналгези)

Умдагны симфизээс (pubic symphysis) 1-2 см дээр арьсыг хэсэг газрын мэдээгүйжүүлэгч түрхэж наалддаг боолтоор хучна. Мэдээгүйжүүлэгчийг хэрвээ процедур эхлэхээс ойролцоогоор 20-30 минутын өмнө түрхвэл илүү үр дүнтэй болно.

Хэрвээ нэгээс бага насны хүүхдэд процедурыг хийх гэж байгаа бол амруу сахарозын уусмалтай сосго өмхүүлснээр процедурын үед хүүхэд соосгоо хөхөж бага зовиурлах болно. Эсвэл хурууг нь сахарозын уусмалд дүрж өөрт нь долоолгох эсвэл хөхүүлж болно. Нэгээс дээш насны хүүхдэд хэвлийн урд хана зузаан бол лидокайныг арьсан дор тарьж хэрэглэнэ.

Анатоми

Процедурыг аюулгүй бөгөөд амжилттай гүйцэтгэхэд аарцгийн анатомийг маш сайн мэддэг байх ёстой. Давсаг нь аарцаг симфизийн ард, охидод умайн урд, эрэгтэй хүүхдэд шулуун гэдэсний урд байрладаг.

Процедур

Процедурыг хэт авиан хяналттай болон хяналтгүй гүйцэтгэсэн байх боломжтой.

Процедурыг хэт авийн хяналтгүй гүйцэтгэх

Хүүхдийг нуруугаар нь мэлхий-хөлний байрлалд хэвтүүлнэ. Танд 2 туслах хэрэгтэй, нэгдүгээр туслах хүүхдийн толгойн талд байрлаж гарыг, хоёрдах туслах хөл талд байрлаж хөлийг тус тус хөдөлгөөнгүй байлгана.

Untitled-121

Эмч гараа угааж, ариун бээлийг зөв үйлдлээр өмсөнө. Хүүхдийн арьсыг хүйснээс умдагруу антисептик уусмалыг ашиглан цэвэрлэнэ. Процедурын үед шээс аяндаа гарч ирэх тул живхийг ашиглах боломжтой. Бохирдохоос зайлсхийхийн тулд талбайг тойруулан ариун хучлагаар хучна.

Дараа нь умдаг яснаас дээш ойролцоогоор 1-2 см-ийн дээр арьсан доорх эдэд 1 мл лидокайны уусмалыг нэвчүүлэн тарина. 1,5 инчийн зүүг ашиглан давсганд аспираци хийнэ. Зүүг хэвлийн ханатай перпендикуляр буюу жинхэнэ босоо тэнхлэгээс ойролцоогоор 10-200 налуу өнцөгт байрлуулсан байх хэрэгтэй (зураг №1).

Зураг №1

Зураг №1

Арьсыг зүү нэвтрэхэд тариурт сөрөг даралт үйлчлэх бөгөөд зүүгээ давсаг рүү чиглүүлэн явуулж давсагны ханыг зүү нэвтрэхэд эсэргүүцлийн өөрчлөлт мэдрэгдэх болно.

Хэрвээ эхний оролдлогоор шээс гарахгүй бол зүү буцаан татах боловч арьснаас бүр гаргахгүй. Зүүний өнцгийг илүү ахар сүүл тал руу өөрчлөх бөгөөд зүүг жинхэнэ босоо тэнхлэг дагуу чиглүүлж хатгалт хийнэ (зураг №2). Зүү давсганд ороход тариуртаа шээс авч ариун саванд маш хурдан шилжүүлэн хийнэ.

Зураг №2

Зураг №2

Процедурыг хэт авийн хяналттай гүйцэтгэх

Хэт авиа ашиглаж процедур хийснаар оношилгооны чадамжийг нэмэгдүүлнэ. Хэт авиагаар давсагны эзэлхүүнийг үнэлэх боломж олгох болон процедурыг амжилттай гүйцэтгэхэд тустай.

Умдагны дээгүүр давсганд хатгалт амжилтгүй болдог маш нийтлэг шалтгаан бол хүүхэд өнгөрсөн нэг цагийн дотор шээсэн эсвэл хүүхэд усгүйжилд орсон байх юм. процедурыг эхлэхээс өмнө давсагны эзэлхүүнийг хэт авиагаар тодорхойлсноор шээс авах буюу процедур амжилттай болох магадлалыг нэмэгдүүлдэг. Өндөр давтамжит (5-10 BHz) шулуун-бүрдлээр нярайн (өнгөц) давсгыг тодорхойлно. Багадаа 2 см хүртэл хэмжээсээр давсагны шээсийг хангалттай үнэлнэ.

Хэрвээ давсганд дах шээсний хэмжээ хангалтгүй бол амаар эсвэл венийн судсаар шингэн сэлбэж өвчтний эмнэлзүйн байдлыг сайжруулсны дараа дахин 30 минутын зайтай хэт авиагаар давсагны шээсийг үнэлнэ. Хэрвээ өвчтөнд зүрхний эсвэл бөөрний эмгэгтэй нь тодорхой илэрвэл сэлбэх шингэний хэмжээ өвчтний биеийн хэмжээ, усгуйжлийн зэргээс хамаарна.

Давсагны шээс хангалттай болмогц процедурыг эхлэх боломжтой. Багахан хэмжээний ариун гелийг бэлдэн,ариун бээлийн дээр тавина. Арьсыг антисептик уусмалаар цэвэрлэсний дараа хэт авиан үүсгэн-бүртгэгчийг байрлуулна.

Хэрвээ яг процедурын үед хэт хамт авиа ашиглахгүй бол ариун балаар давсагны байрлалыг арьсан дээр тэмдэглэж болно.

Харин процедурын хамт хэт авиа ашиглаж байгаа бол үүсгэн-бүртгэгчийг биеийн урд дунд шугаманд давсаг сайн харагдаж буй байрлалд байрлуулан зүүг дунд шугамаар үүсгэн бүртгэгийн доохон талд хэвлийн ханатай перпендикуляр байрлуулан хатгана. Эмч зүүний үзүүрийг хэт авиан дэлгэцэн дээр тодорхой харж байх ёстой бөгөөд зүүг давсагны урд хана руу чиглүүлэн явуулна. Харж байхад давсаг руу зүү ормогц шээсийг соруулан авна (зураг №3).

Зураг №4. Тансверс сонографи-д давсаг харагдаж буй байдал

Зураг №4. Тансверс сонографи-д давсаг харагдаж буй байдал

Мөн үүсгэн бүртгэгчийг зүүний тэнхлэгийн дагуу байрлуулан гүйцэтгэж болно, энэ үед  зүүний урт харагддаг (зураг №4).

Зураг 4. Лонгитудинал сонографи-д давсаг харагдаж буй байдал

Зураг 4. Лонгитудинал сонографи-д давсаг харагдаж буй байдал

Хүндрэл

Умдагны дээгүүр давсганд хатгалт хийх процедурын хүндрэл ховор. Хүндрэлд: гематури, хэвлийн ханын целлулит, мөн гэдэс цоорох (хатгаснаас). Хэт авиан хяналтыг хэрэглэснээр гэдэс цоорох хүндрэлийг бууруулж болно.

Хэрвээ бүдүүн гэдэс цоорсон гэж сэжиглэвэл зүүг авч, шинэ зүү тариураар процедурыг дахин гүйцэтгэнэ. Гэдэс зүүнд хатгагдаж цоорох нь эмнэлзүйн ач холбогдолгүй бөгөөд ерөнхийдөө арга хэмжээ авах шаардлагагүй.


Эх сурвалж:


  • New England Journal of Medicine “Suprapubic Bladder Aspiration” 2014