Алдостероны эмгэг жам

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

 Альдостерон эпител эсийн ион зөөвөрлөлтөнд нөлөөлснөөр ус, электролитын зохицуулгад оролцдог. Нягт эпител давхарга Ж нь: бөөрний дистал суваг, цуглуулах сувганцрын систем, бүдүүн гэдэсний дистал, мөн шүлсний булчирхайд альдостерон нөлөөлдөг байх боломжтой. Альдостерон электролитын зөөвөрлөлтын трансkрипци, трансляци-аар хоѐрдогчоор ус барих, калийн зохицуулалт, натрийн барилтыг идэвхжүүлснээр Na+, K+, H+-н гомеостазид гол үүрэгтэй оролцдог. Натри бөөрний эпител эсийн люминал талын апикал мембрандах ENaCns (Epithelial Sodium Chalnnels)-аар ордог ба өмнө нь Na+/K+-ATPase (Na+, K+-Adenosine Triphophatase) шахуургаар эсийн гадагш идэвхтэй зөөвөрлөгддөг. Эпител эсэд минералкортикойд гормон альдостерон шахуурга болон өмнө орших сувгийг анх идэвхжүүлснээр бай эпител эсийг хөндлөн нэвт натрийн эргэн шимэгдэлтийг идэвхжүүлдэг. Дараань нийт эсийн зөөвөрлөх чадварыг нэмэгдүүлдэг. Эдгээр нь бөөрний цуглуулах сувганцарт нөлөөлж биеийн ус болон натрийг зохицуулдаг. Альдлостерон нөлөөлж эпителээр натрийн эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлэх нь үйл ажиллагааны хувьд 2 ангилна. Эрт үеийн зхицуулга нь 20-оос 30минутын дараа эхэлдэг ба pre-existing зөөвөрлөлт механизм идэвхждэг. 2,5 цагаас хойш натрийн зөөвөрлөлт цаашид нэмэгдүүлэх\ялгаатай болоход хүргэж анаболик үйл ажилагаа мэдэгдэхүйц болдог. Эпителд альдостероны плейтрофик үйл ажиллагаа нь транскрипцийн болон посттранскрипцийн механизмаар үйичилдэг, эхлээд эс доторх MR (Mineralocorticoid Receptor) бөгөөд лигандаар зохицуулагддаг транскрипцийн хүчин зүйл-н дээд бүлд хамаарагдах бөөмийн рецептор юм. Тэдгээрийн эхлээд N- төгсгөл хэсэг AF\үйл ажиллагаа идэвхжүүлэгч\ агуулдаг ба энэ нь транскрипцийг идэвхжүүлэхэд оролцдог. Aldosterone-MR үүсэх үед чаперон уураг \HSPs\ салах ба бүрдлийн бай ДНХ дээрх SRE (Steroid Response Element) юм. Дараа нь мРНХ нь рибосомд трансляцид орж AIPs (Aldosterone-Induced Proteins) үүсдэг. Альдостерон бас хурднаар идэвхжиж эсэд нөлөөлдөг альдостероны мембраны рецептор-тээ нөлөөлж геномын бус үйлдэл үзүүлдэг. Альдостерон богино хугацаанд нөлөөлж эс доторх 2догч мессенжрийг идэвхжилд оруулдаг: үүнд: (Intermediate Tyrosine Kinases); PLC (Phospholipase-C), IP3 (Inositol Trisphosphate), DAG (Diacylglycerol), PKC (Protein Kinase-C), мөн эс доторх чөлөөт кальци нэмэгддэг. Альдостерон Na+/H+ Antiporter (натри-протон солигч) –т IPYK болон PKC-аар хамт нөлөө үзүүлдэг. Альдостероны ген хамааралт дохио эхлээд KRas2A (Kirsten Ras GTP binding protein) болон SGK (Serum\ийлдэс\ and Glucocorticoid-Inducible Kinase) дохио дамжуулна. Альдостерон KRas2A-д нөлөөлснөөр хариу үйлдэл нь PI3K (Phosphatidylinositol 3-Kinase)-PDK-1 (Phosphoinositide Dependent Kinase-1)-SOS-р зохицуулагддаг. Альдостерон SGK-ы экспрессэд нөлөөлөх мөн SGK нь KRas2A-PI3K-PDK-1-р идэвхждэг. PI3K нь PIP2 (Phosphatidylinositol 4,5-Bisphosphate)-г PIP3 (Phosphatidylinositol 3,4,5-Trisphosphate)-руу нийлэгжүүлдэг.

aldosterone-signaling-in-epithelial-cells

Альдостерон PIP2-ий үүсэлтийг идэвхжүүлснээр натрийн сувгийг шууд зохицуулдаг бөгөөд мембраны гадаргууд PIP5K(Phosphatidylinositol-4-Phosphate-5-Kinase)-ийн үйл ажиллагаагаар бэлэн байдаг. Түүгээр ч барахгүй дараалсан эмгэг жамд хувиргах, салгаж үүсгэх болон эпителд плейтрофик нөлөө үзүүлдэг. Мөн MAPKs (Mitogen-Activated Protein Kinases) болон SGK-н хооронд зохицуулах ингэснээр MAPK сигнал Raf ивэхжилд хариулах, SGK-ийн экспрессэд нөлөөлөх. Натрийн сигналийн үед MAPK дарааллаар натрийн сувагт нөлөөлдөг. Альдостерон нөлөөлж MAPK сигналаар KRas2A нь MKP1 (MAPK Phosphatase-1)-г өдөөх ба энэ нь MAPK –ыг идэвхгүйжүүлж зохицуулдаг. SGK-ийн киназа нь шууд эсвэл янз бүрийн уургуудын байгаар идэвхжиж Na+ сувгийн үйл ажиллагааг зохицуулдаг. PI3K нь SGK хамааралт epithelial Na+ Channel Na+ зөөвөрлөлт идэвхжихэд, мөн SGK фосфоржиход шаардлагатай. Эцэст нь альдостероны сигналын дүнд KRas2A, PI3K, болон SGK идэвхжиж, бүгд ENaC –г идэвхжүүлнэ. KRas2A нь AIP-тэй ижил боловч KRas2A метилжсэн байх ѐстой. AIPs болон PKC нь SAH Hydrolases-с SAH (S-Adenosyl-Homocysteine) үүсэж эцэст нь метилжилтийн цитозолийн концентрацийг хянаснаар мембран холбоот метилтрансферазаг зохицуулдаг. SAH нь метил бүлгийн донор бөгөөд метил бүлэг авч SAM (S-Adenosyl Methionine) болсноор KRas2A-руу метил бүлгээ өгдөг. Альдостерон Na+ channel, K+ Channel, болон Na+/K+ ATPase шахуургын трансрипцийн түвшинд экспрест нөлөөлдөг. Мөн эдгээр зөөгч уурагт , альдостерон проксималд люминал Na+/H+ антипортерын нийлэгжилд нөлөөлдөг гэвч бүдүүн гэдэсний дисталд нөлөөлдөггүй, бөөрний сувганцрын дистал сувганцарт тиазид мэдрэг Na+-Cl- котранспортерт нөлөөлдөг. Альдостероны шүүрлийг зохицуулдаг 3 үндсэн хүчин зүйл байдаг. Үүнд: Ангиотензин-II, ACTH (Adrenocorticotrophic Hormone),болон Кали юм. Хомсдол нь глюкокортикойдын хомсдол, гипоадренокортикизм буюу Аддисоны өвчиний үед тохиолддог. Илүүдэл нь генийн гипертензи, эмчилж болох гипералдостеронизм нь минералкортикойдуудын илүүдэл, Liddles sхам шинж (хуурамч алдостеронизм)-ийн үед тохиолддог.

1 Comment

  • burte

    альдостерон нь натрийн эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлээд яаж усыг татаж байгаагийн учрыг тайлбарлаад өгөөч (гиперволеми болж цусны даралт ихсэх)

    12/11/2014 10:56