Хэвийн сарын тэмдгийн мөчлөгийг хэт авиагаар үнэлэх нь
Үтрээний хэт авиан шинжилгээ нь сарын тэмдгийн мөчлөгийн үед өндгөвчний хэмжээ болон фолликулын үүсэл хөжлийн үе шатыг хянах хамгийн бодит бөгөөд мэдрэг арга юм.
Мөн энэхүү арга нь аарцгийн хөндийн эрхтнүүдийг ялангуяа тарган эмэгтэйчүүдэд илүү тодорхой харах боломж олгодог, мөн давсаг дүүрэн шээстэй байх шаардлагагүй учир илүү тохиромжтой байдаг зэрэг чанаруудаараа хэвлийн хэт авиан шинжилгээнээс давуу талтай байдаг. Харин хэвлийн хэт авиан шинжилгээг аарцгийн хөндийн тойм харалт болон хүүхэд эсвэл бэлгийн харилцаанд ороогүй эмэгтэйчүүдийг шинжилхэд ашиглаж байна. Энэхүү сэдэвт хэвийн сарын тэмдгийн мөчлөгийн үед илрэх хэт авиан өөрчлөлтийг хэлэлцэх бөгөөд тухайн мөчлөгийн үед илрэх үйл ажиллагааны өөрчлөлтийг тусад нь өгүүлсэн болно. (Сарын тэмдгийн мөчлөгийн хэвийн физиологи сэдвийг харна уу.)
Хэвийн сарын тэмдгийн мөчлөгийн үед өндгөвчинд гарах өөрчлөлт
Эрүүл эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөгийн туршид өндгөвчнүүд хэт авиан шинжилгээнд харагдах боломжтой байдаг. Эллипс хэлбэрт нь зориулагдсан тусгай хялбаршуулсан томьёо ашиглан өндгөвчний эзлэхүүнийг тодорхойлдог. Өндгөвчний эзлэхүүн нь өндгөвчний хэмжээг тогтооход ашиглагддаг. Өндгөвчний элэхүүнийг тооцоолохдоо өндгөвчний хамгийн урт хэмжээг хоёр өнцөгт хэмжээсүүд болон 0.523 – аар үржүүлж тооцоолдог.
Өндгөвчий эзлэхүүн = урт (см) × өргөн × зузаан × 0.523
Сарын тэмдгийн дараа өндгөвчний эзлэхүүн банасдаг бөгөөд энэ нь өндгөвчний хавдар илрүүлэх шинжилгээний хөтөлбөрийн нэг хэсэг болох 25 – 91 настай 13963 эмэгтэйд , үтрээний хэт авиан шинжилгээ ашиглан хийсэн 1-11 жилийн судалгаагаар тогтоогджээ. [2] Сарын тэмдгийн өмнөх үед байгаа эмэгтэйчүүдэд өндгөвчний эзлэхүүн дунджаар 4.9±0.03 см 3 байсан бол сарын тэмдгийн дараа дээрхи эмэгтэйчүүдэд 2.2±0.01 см болж буурсан байсан байна. Дээр дурдагдсан мэдээлэлд үндэслэн дүгнэхэд өндгөвчний эзлэхүүний дээд норм хэмжээ сарын тэмдгийн өмнөх үед эмэгтэйчүүдэд 20см3 байсан бол сарын тэмдгийн дараах үед эмэгтэйчүүдэд 10см3 байжээ. (Хүснэгт №1)
2мм орчим жижиг хэмжээтэй өндгөвчний фолликулууд хэт авиан шинжилгээнд тодорхойлогдох боломжтой. Цэврүүнүүд нь хэт авиа чөлөөтэй нэвтрүүлдэг бүтэцтэй учир эргэн тойрны илүү эхогеник шинж чанартай өндгөвчний эдүүдээс тодорхой ялгарч, хялбар харагддаг. Ихэвчлэн цэврүүнүүд бөөрөнхий хэлбэртэй байдаг ч томорсон үедээ өндөгтэй төстэй болдог
Фолликуляр үе
Сарын тэмдгийн мөчлөгийн үеийн өндгөвчний фолликулын хөгжлийн үе шатыг дараалсан шинжилгээгээр тодорхойлж болно. [8] (Сарын тэмдгийн мөчлөгийн хэвийн физиологи сэдвийг харна уу.)
- Фолликулогенезийн шат нь өмнөх үе шат болох лютеал үеийн сүүл үед эхэлдэг бөгөөд өндгөн эс ялгаруулах фолликул нь үүсэж байгаа antral фолликулуудын аравны нэг хэсгээс үүсдэг. [9]
- Мөчлөгийн 5-7 дахь хоногуудад , 2-6мм хүртэл жижиг диаметр бүхий фолликулууд хоёр өндгөвчинд өөр өөр тоотой харагдаж болно.
- Мөчлөгийн 8 дахь хоногт (лютейнжүүлэгч даавар ихсэхээс өмнөх буюу 6-9 дахь хоногт ) (Зураг №1) нэг фолликулын диаметр 10мм хүрдэг.[10,11] Бусад фолликулууд тодорхой хэмжээгээр томордог ч, ямар нэг хэмжээгээр жижигхэн байна.[11]
Доминант фолликул үүссэний дараа тухайн өндгөвчинд байгаа фолликулууд хэмжээгээрээ багасдаг ба энэ нь өндгөвчин доторхи паракрин зохицуулгын механизмаар бусад фолликулуудын өсөлтийг идэвхитэй дарангуйлдагчидтай холбоотой гэж таамагладаг. [11,12] Дараагийн мөчлөгүүдэд доминант фолликулын хэсэг санамсаргүй байдлаар гарч ирдэг бөгөөд, өмнөх мөчлөг нөлөөлдөггүй байна. [13]Ихэнхи тохиолдолд хоёр талын өндгөвчнүүдэд мөчлөгийн 5-11 дахь хоногуудад доминант фолликул үүсч өндгөн эс ялгаруулдаг. [6] Доминант фолликул нь өдөрт 2 мм – ээр томордог бөгөөд овуляцийн үе гэхэд диаметр нь 20-25мм – т хүрдэг байна. [6] Овуляцийн дөнгөж өмнөх үед фолликулын хэмжээ маш хувьсамтгай байх ба 16-30мм – ийн хооронд хэлбэлзэнэ. [4-6] Хэт авиан шинжилгээний хэмжилтийн нарийвчлалыг лапароскопоор хийсэн фолликулын диаметр болон фолликулын шингэний эзлэхүүний шууд хэмжилтүүдээр баталдаг. [5,6] Дараалсан хэмжилтүүдийг нэг шинжлэгчээр хийлгэх нь олон шинжлэгчээр хийлгэснээс хэлбэлзэл багатай байдгаас гадна хэмжилтийн алдаа нь том фолликулууд дээр илүүтэй ажиглагддаг. [15,16] Фолликулуудын томрол эрчимтэй явагдаж байгаа үед сийвэнгийн эстрадиолын концентраци болон доминант фолликулын диаметрийн хооронд шугаман хамааралтай байна. [11]
Өндгөн эс ялгарах
Овуляцын өмнөх үед фолликул доторх сонографын өвөрмөц шинж тэмдгүүдийг баримтжуулан овуляцийг урьдчилан таамаглах оролдлогуудыг хийсээр байна. Лютейнжүүлэгч даавар ихээр ялгарах үед мөхлөгт эсийн давхрага тека эсийн давхрагаас тусгаарлагдаж эхэлдэг ба шовх оройтой мэт харагддаг.[17] Гэсэн хэдий ч энэхүү шинж тэмдэг нь овуляцын өмнөх цөөн хэдхэн цагт л илэрдэг учир амархан арилах магадлалтай. Овуляци гүйцэж байгааг илтгэх өөр нэгэн шинж бол овуляци болохын өмнөх 24 цагийн дотор фолликулаас урагш түрсэн жижиг гурвалжин эхогеник бүтэцтэй харагддаг oophorus – ын хуримтлалын ялгарал юм.
(Зураг №2) [6,7] Энэ шинж ч мөн овуляцыг урьдчилан баталж чадахуйцаар байнга хангалттай ялгарч харагддаггүй. [6,14] Овуляцын өмнөх өвдөлт бүхий эмэгтэйчүүдийн хувьд, өвдөлт нь доминант фолликулын талд байх ба ихэвчлэн овуляцын өмнө илэрдэг. Томорч буй өндгөвчний хэсэг газрын нөлөөллийн дүнд өвдөлт илэрч байна хэмээн үздэг. [18,19]
Шар биеийн хөгжил
Лютейнжүүлэгч дааврын ялгарал ихэссэний дараах 24-36 цагийн дотор фолликул хагардаг. Фолликул бүрэн хоосроход 1-45 минутын хугацаанд энэ үйл явцыг хэт авиан шинжилгээнд харах боломжтой. [8,20-22] Овуляцын дараах нэг цагийн дотор цусархаг бие үүсдэг бөгөөд энэ нь бүлэгнэсэн цуснаас үүссэн олон тооны эхо ойлт болон эхогеник шовх хүрээтэй жигд бус уйланхай шиг харагддаг. [8] Үүний дараагаар шар биеийн хэмжээ болон эхо илрэл нь хэлбэлзэлтэй байдаг. [4,5,22] Хамгийн олон давтагддаг илрэл бол эхо ойлт багатай жижигхэн тэгш бус зузаан ханатай уйланхай юм. (Зураг №3) [7]
Энэ нь ихэвчлэн лютеал үед хэмжээгээрээ аажим буурдаг ч зарим тохиолдолд эхлээд богино хугацаанд нэмэгдэх нь бий. Илэрхий хоосролын шинж тэмдэггүйгээр фолликулд эхогеник материал хуримтлагдсан үед овуляцыг хэт авиагаар оношлох нь хүндрэлтэй.
Шар биеийн бүтэц болоод үйл ажиллагааны хоорондын харилцан хамаарал нь одоогоор тодорхойгүй байна. Эхэн үеийн баримтуудад шар биеийн морфологийн шинж чанар нь үйл ажиллагааных нь тусгал хэмээн үзэж байсан бол сүүлийн үеийн судалгаануудаар баталж чадаагүй байгаа. Гэсэн хэдий ч ийлдсийн прогестроны түвшин , шар биеийн эзлэхүүн болон судасжилтын хооронд эерэг хамаарал байгааг тодорхойлоод байна. [24] Овуляцын дараа Дугласын зайдахь шингэний хэмжээ нэмэгддэг бөгөөд энэ нь хэт авиан шинжилгээгээр тодорхойлогдоно. [25,26] лапароскопигоор хэмжсэн хэмжээ нь ( ойролцоогоор 15 – 25 мл ) доминант фолликулаас чөлөөлөгдсөн шингэнээс (4-6 мл ) хэт их байгаа учир энэхүү перитониал шингэн нь өндгөвчнөөс шүүрсэн байж магадгүй юм. [20]
Хэвийн сарын тэмдгийн мөчлөгийн үед гарах эндометрийн өөрчлөлт
Сарын тэмдгийн мөчлөгийн үед илэрдэг эндометрийн бүтэц болоод зузаарлын өөрчлөлтүүдийг хэт авиагаар тодорхойлох боломжтой [27,28] төдийгүй дараалан хийсэн биопсигоор хэт авиан дүгнэлтүүд болон бүтцийн өөрчлөлтүүд нь тохирч байсан байна. [29] Эндометрийн зузаныг сагитал хавтгайдахь хамгийн их антеропостиреор диаметрийн түвшинд эндометр миометрийн холбоосдахь эхогеник зайнд хэмждэг.
Фолликулын үе
Сарын тэмдгийн дараа үйл ажиллагааны давхаргын ховхролтын улмаас эндометр нимгэн эхогеник зурвас төст харагддаг. (Зураг №4)
Суурийн давхаргаас нөхөн төлжилт эхэлж улмаар эстрадиолын ялгарал нэмэгдсэний нөлөөгөөр фолликулын үе үргэлжилнэ. [28,30] Энэхүү нөхөн төлжилтийн дүнд хэт авиан шинжилгээнд төвийн болон захын суурин давхаргын цайвар зурвастай харьцуулахад эхо ойлт багатай эндометр бүхий гурвалсан зурвас харагддаг. (Зураг №5) Фолликулын үеийн төгсгөлд эндрметр 8-12 мм ххоронд хэмжигддэг. [29,31] Мөчлөгийн дунд үед умайн хүзүүний суваг салстын нөлөөгөөр тэлэгддэг ба энэ нь эход умайн хүзүү дотор эхо ойлтгүй судал мэт харагддаг ба энэ нь овуляци ойртож байгаагийн илрэл юм.
Лютеал үе
Овуляцын дараа , гурвалсан зурвас харагдахгүй болж 10-14мм зузаан эхогеник судлаар солигддог .(Зураг №6)
Энэ судал нь үйл ажиллагааны давхрагад байрлах глюкоген , муцин бүхий эндометрийн булчирхайнуудын атираа болон уртыг ихэсгэсэнтэй холбоотой ингэж харагддаг. Эдгээр өөрчлөлтийн клиник ач холбогдол нь тодорхойгүй байна.
Эх сурвалж : Up to date . Ultrasound evaluation of the normal menstrual cycle. Last updated: Jan 10, 2014