Жирэмсний бөөлжилтийн менежментийн алгоритм
Түлхүүр ойлголт
Хэт их бөөлжилт (Hyperemesis) нь жирэмсэн эмэгтэйчүүдийн 1-2%-д тохиолддог.
Бөөлжилт үүсгэгч эмнэлгийн болон яаралтай мэс заслын шалтгаануудыг үгүйсгэсэн байх ёстой.
Шингэн алдалт болон бодисын солилцооны алдагдлыг эрт засах.
Эмчилж сэтгэл санааг дэмжих
Тодорхойлолт
Дотор муухайралт болон бөөлжилт нь жирэмсний эхэн хугацаанд нийтлэг тохиолддог бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийн 80% хүртэлд илэрсэн байдаг. Энэ нь жирэмсний үеийн физиологийг дааврын өөрчлөлтийн улмаас бий болдог. Ихэнхдээ 8-10 долоо хоногтой тохоилддог бөгөөд энэ хугацаанд энэхүү зовиур арьлахыг үгүйсгэхгүй ч 12-14 долоо хоногтойд зогсдог. Энэхүү зовиур үргэлж хөнгөн бөгөөд богино хугцаанд илэрдэг.
Сийвэнгийн β-hCG-ий хэмжээ өндөр үед энэхүү зовиур олон урагтай болон молар жирэмсэнд санаа зовохуйц байх боломжтой.
Жирэмсний хэт бөөлжилт гэдэг нь жирэмсэнд удаан хугацааны бөөлжилт болон дотор муухайралт болон эх болон ургийн байдалд эрсдэлтэй электролитын болон бодисын солилцооны алдагдлыг үүсгэхүйц хангалттай хүнд байдлаар тодорхойлогддог.
Хэт бөөлжилт (гиперэмез) нь нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 1-2%-д тохиолдох боломжтой. Тэдэнд мөн дараагийн жирэмслэлтийн үед дахих өндөр эрсдэл хадгалагддаг.
Бөөлжилт болон дотор муухайралт нь эмнэлгийн болон яаралтай мэс заслын ямар ч эмгэгтэй холбоотой байх боломжтой. Тиймээс шалтгааныг нарийн тодорхойлж зохистой эмчилгээ авах нь зүйтэй.
Оношилгоо
Үүнд:
- Шээсний шинжилгээ
- Шээсний ургсалын дундаас өсгөвөр болон мэдрэг чанарын шинжилгээ хийх (MSU analysis)
- Шээс + Электролит
- Элэгний үйл ажиллагааны сорил болон бамбайн үйл ажиллагааны сорил
- Онош батлах, мөн молар болон олон урагтай жирэмснийг үгүйсгэхэд аарцгийн хэт авиан шинжилгээ
Бусад шалтгааныг үгүйсгэх
Халдвар: Шээсний дээд замын халдвар, үүнд: пиелонефрит, вирусын гепатит, цочмог аппендицит, цочмог панкреатит, тархи нугасны шингэний халдвар
Бодисын солилцооны шалтгаан: Чихрийн шижингийн кетоацидоз, гипертиройдизм
Эмэгтэйчүүдийн шалтгаан: Өндгөвчнийуйланхай мушгирах, фибройдын улаан сөнөрөл
Менежментийн үндэс
Шингэн алдалт, электролит, болон бодисын солилцооны алдагдлыг яаралтай засах
Цаашид бөөлжилтыг зогсоохын тулд бөөлжилтийн эсрэг эм (антиэметик)
Сэтгэцийн байдлыг сайжруулах
Эмгэгүүд өөрөө аяндаа сайжрахыг үнэлэх
Бусад шалтгаануудыг үгүйсгэх олон талаас авч үзэх
Тромбофилаксис (тромбоос урьдчилан сэргийлэх)
Гиперэмез нь усгүйжлийн байдал нь тромбоэмболийн эрсдэл хүчин зүйлийг бий болгодог
Тромбоэмболийг саатуулах оймс хэрэглэсэн байх нь зүйтэй, мөн урьдчилан сэргийлэх бага молекулт гепарин өгөх босго шалгуур бага байх нь зүйтэй.
Бөөлжилтийн эсрэг
Эдгээр эмүүд эхний гурван сард аюулгүй гэж үздэг боловч одоогоор United Kingdom-д хүлээн зөвшөөрөгдөөхгүй байна.
Нэмэлт витамин
Тэжээлийн дутагдалтай эсвэл 48 цагаас дээш хугацанд венийн судсаар шингэн сэлбэх шаардлагатай өвчтөнд Верникийн энцефалопатигаас сэргийлж тиамин өгөх нь зүйтэй.
Пиридоксин (витамин В1) нь хүнд зэргийн дотор муухайралтыг багасгахад туслах магадлалтай.
Сөргөөний эсрэг
Н2 рецептор хориглогчийг (ж нь: ранитидин) бөөлжилт болон дотор муухайрах дипепсийн зовиуртай үед хэрэглэх боломжтой.
Хүнд зэргийн тэсвэртэй хэт бөөлжилтийн
Жижиг судалгаагаар кортикостеройдын хэрэглэхэл ашигтай нөлөөтэй байсан. Дэглэмд:
- Гидрокортизон 100 мг венийн судсанд өдөрт 2 удаа, бөөлжилтийг хянагдсан. Хэрвээ 48 цагийн дараа үр дүн гарахгүй бол эмчилгээг зогсооно
- Хэрвээ үр дүн сайн бол преднизолоныг 60 мг-аар өдөрт нэг удаа уух хэлбэр рүү шилжүүлнэ. Эмнэлзүйн зовиур хангалттай хянагдсан бол стеройдын тунг 2-3 өдөр тутамд 5 мг-аар аажим буулгана. .
Энтерал/парентерал тэжээл
Хэрвээ дээр дурьдсан арга хэмжээнүүд хангалтгүй бол хамар-ходоодны гуурс байршуулж хооллоно. Нийт парентерал тэжээл гиперэмезийн маш хүнд зэргийн үед шаардлагатай болдог.
Дэлгэрүүлэн унших
- Jewell D and Young G ( 2003 ). Interventions for nausea and vomiting in early pregnancy . Cochrane Database of Systematic Reviews , 4 , CD000145 .
- National Institute for Health and Clinical Excellence ( 2008 ). Antenatal care: routine care of the healthy pregnant woman. NICE clinical guideline 62. Available at: <http://www.nice.org.uk/nicemedia/pdf/cg062niceguideline.pdf>.
- Nelson-Piercy C ( 2006 ). Gastrointestinal disease . In Handbook of obstetric medicine , 3rd edn, pp. 241–9 . Informa Healthcare , London .