Үрэвсэл : Агрануляци эсийн адгези болон диапедез

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Агрануляцит (үүнд: Lymphocytes and Monocytes): Эсийн адгези болон миграци нь хамгаалах механизмын үед эсийн үндсэн шинж бөгөөд лейкоцит гол үүрэг гүйцэтгэдэг. Бактери, шимэгч, вирус, хавдрын эстэй цаашлаад эндотельтэй харилцан үйлчлэхэд онцгой ач холбогдолтой.

Үрэвслийн үед цагаан эс эндотелийн зайгаар хөндлөн гарч судаснаас гадагшлах шат болон цагаан эс бактерийг залгих эмгэг жамуудыг тусад нь сэдэв болгон оруулсан (тухайн унших сэдэв дээрээ дарна уу):

Эмгэгтөрөгчийг илчлэх талбай руу судасны системээс лейкоцит буюу ЦЦЭ (White Blood Cells)-ийн миграци нь үрэвслийн процессийн үндэс юм.

  1. Тохирсон хемокин лейкоцитыг дайчлах
  2. GPCRs (G-Protein-Coupled Receptors)-аар үйлдэл үзүүлдэг бөгөөд эс хурдан тохирсон хариу үзүүлнэ.
  3. Эндотелийн люминал гадаргуудах тохирох протеогликантай нэгддэг.

Үрэвслийн урвал нь организмд микробын эсрэг хамгаалахад боломж олгодог. Эсийн адгезийн молекулд хамаарагдах 3 бүл ген байдаг. Selectins, Integrins, болон иммуноглобулины супер бүл ордог. Агрануляцит судасны гадагш гарахад хамаарах: холбогдох, үүрэг болон идэвхжих нь эндотел руу сайн адгези хийх, диапидез болон эцэст нь трансэндотел миграци \трансмиграци\ , эдгээр нь өчүүхэн онцлогтой. Агрануляцитын судаснаас гадагшлах нь цусны судасны эндотел эс болон агрануляци эс-эсийн хоорондох харилцан үйлчлэлээр явагддаг. Халдвар, гэмтэл\бүлэгнэлт\ болон харшлаар үүдэлтэй хариу үрэвсэлийн үндэс нь гадны халвараар халдварлагдсан эдрүү агрануляци нүүн шилжих юм. Агрануляцит хэвийн үед цусанд довтолдгүй ба үрэвслийн дохионы хариуд Ж нь: TNFs (Tumor Necrosis Factors), интерлейкин, хавсарга, гистамин гэх мэт идэвхиждэг. Эндотелийн гадаргууд наалдаж ургаш өнхрөх \ Diapedesis\ болон зэргэлдээ эндотель эс завсраар явж халдварлагдсан эд рүү дөхнө. Эндотель эсэд үрэвслийн дохионы нөлөөгөөр экзоцитоз P-селектин болон E-селектин ба трансцитозоор хемокины ялгарал нэмэгддэг. P-селектин болон E-селектин нь лиганд PSGL1 (P-Selectin Glycoprotein Ligand) болон ESL1 (E-Selectin Ligand-1) тус тус холбодог. Агрануляцийн тохиолдолд L-селектин нь: E-Selectins болон GlyCAM1 (Glycosylation DependentCell Adhesion Molecule-1), MAdCAM1 (Mucosal Vascular Addressin Cell Adhesion Molecule-1) болон CD34 (CD34 Antigen) гэсэн лигандуудыг таньдаг бөгөөд L-селектин нь зөвхөн агрануляцитэд байдаг. GlyCAM1 нь PodxL (Podocalyxin-Like\хөл төст каликс\), CD34 нь SGp200 (Sulfated\сульфатажсан\ Glycoprotein of 200 KD) –ий дагуу PNAd (Peripheral Node Addressins) гэх уургийн комплекс үүсдэг. Түүнээс гадна агрануляцитын гадаргуун CLA (Cutaneous Lymphocyte Antigen) төст уураг нь бас E-селектинтэй холбогддог, SLe (Sialyl Lewis) бүтэцтэй үйл ажиллагаа төстэй бөгөөд грануляцитын гадаргууд тохиолддог. CLA- сөрөг эсэд SLe бүтэц нийлэгжүүлдэгүй. Гэхдээ энэ адгези нь сул ба агрануляцит эндотел эс дагуу өнхөрдөг. Цусны судасны хананд агрануляцитын селектин-зуучлалт холбогдоход цусны хурдан урсгал эндотел эсийн гадаргуу дагуу урсаж байгаа нь агрануляцийг өнхрөхөд хүргэдэг. Цусны урсгалд хурдан урсаж байгаа эс ялгарч өнхрөх нь эндотелээс дохио мэдрэхэд чадамгай бат бэх эндотел эсийн гадаргуу дээр наалдалт идэвхждэг. Агрануляцит дах тиймэрхүү дохио нь CXCRs (Chemokine (C-X-C) Receptors)/CCRs (Chemokine-CC-Motif Receptors)-аар дамжуулж хемокинаар голчлон зохицуулагддаг. Голчлон нилээд хемокинууд SDF1 (Stromal Cell-Derived Factor-1)-тай эндотелийн гадаргуун протеогликан Sdcs (Syndecans)-аар холбогддог. Эдгээр идэвхжүүлэгчдийн нөлөөгөөр интегрин идэвхжих бөгөөд эндотелийн гадаргуу дах иммуноглобулины супер бүлд холбогддог. Интегриний бүлд дараах бүрдлүүд ордог :

  1. LFA1 (Leukocyte Function-Associated Antigen-1) (Itg-AlphaL (Integrin-Alpha-L) болон Itg-Beta2 (Integrin-Beta-2-ийн бүрдэл));
  2. Itg-Alpha9 (Integrin-Alpha-9)/Itg-Beta1 (Integrin-Beta-1);
  3. Itg-Alpha4 (Integrin-Alpha-4)/Itg-Beta7 (Integrin-Beta-7;
  4. VLA4 (Very Late Antigen-4)( Itg-Alpha4 болон Itg-Beta1ийн бүрдэл);
  5. VLA5 (Very Late Antigen-5) (Itg-Alpha5 болон Itg-Beta1ийн бүрдэл )

 Грануляцит төст нейтрофилийн гадаргууд VLA4 нийлэгждэггүй. Эдгээр Integrins-үүд нь иммуноглобулины супербүлд холбогддог. Ж нь: тунгалгийн эндотелийн гадаргуу дах ICAM1 (Intercellular Adhesion Molecule-1), ICAM2, VCAM1 (Vascular Cell Adhesion Molecule-1) , MAdCAM1. Энэ нь эндотел руу агрануляцит бат бэх наалдуулдаг. Integrins идэвхжснээр наалдаж эндотел дээрх лейкоцитын идэвхтэй миграци хийх нь урьдчилсан үйл явц бөгөөд эцэст нь эндотел эсийн давхаргаар дамжина. ICAMs, VCAM1 болон MAdCAM1 тай Integrins шилжих нэгдэл нь ERM (Ezrin, Radixin, Moesin) уургуудыг идэвхжүүлдэг. Энэ процесс нь цаашлаад VCAM1 :VLA4, Fn (Fibronectin) :VLA5-VLA4 гэсэн комплекс үүсэхэд тусалдаг. Энэ харилцан үйлчлэл нь AOC3 (Amine Oxidase Copper Containing -3)/VAP1 (Vascular Adhesion Protein-1) –ийн идэвхжилд хүргэдэг бөгөөд тус тусын лигандтай L-селектин болон P-селектин холбогдолтыг бэхжүүлэх, бас PNAds идэвхждэг. Энэ механизм PECAM1 (Platelet Endothelial Cell Adhesion Molecule-1) болон CD99 (CD99 Antigen) холбогдоход дөхөм болох, мөн адгезийн холбоос уураг төст PAM1 (Platelet Adhesion Molecule-1) –ийн довтлоход дөхөм болох, агрануляцит эсийн гадаргуу дээрх интегринтэй холбогдоход нөлөөлнө.

Agranulocyte_Adhesion_and_Diapedesis

Шилжих нэгдэлийн дүнд эндотел эсийн апикал гадаргууд агрануляцит наалдах ба үндсэн дохио нь ROS (Reactive Oxygen Species)-ийн үүсэлт болон стресс ширхэг ( Actin болон Myosin бүтцийн өөрчлөлт)-ийн хэлбэржилт бөгөөд цаашид MMPs (Matrix Metalloproteinases)-ийн идэвхжилд хүргэдэг. Идэвхжсэн MMPs болон ROS нь уураг төст VEC (Vascular Endothelial Cadherin) болон бусад CAMs (Cellular Adhesion Molecules) –ийн холбоосыг муутгадаг бөгөөд эндотел эс хоорондын харилцан үйлчлэлийг онгойход хүргэдэг ба эдрүү сунаж зэрэгцээ эндотел хоорондуур трансмиграци аргануляцит хийнэ.