Үрэвсэл : Цагаан эс микробыг залгих
Фагоцитоз нь төрөлхийн дархлааны хариуны гол хэсэг бөгөөд эсийн гаднах гадны биетийг залгих болон эсийн түвшинд таних үйл явц юм. Фагоцитозыг анхдагчаар макрофаг, нейтрофил, моноцит рецептор хамааралтайгаар хийх бөгөөд эдгээр эс нь дархлал хамгаалалын бүрдэл юм. Эсийн гадаргуун онцгой рецепторт микроб холбогдох нь фагоцитозын анхны шат юм. Олон тооны рецептор нэгэн зэрэг танихын хамт шууд холбогдсноор микробын гадаргууд холбогдож опсонинжуулдаг. Эдгээрт : FcRs (Fc Receptors), CRs (Complement Receptors), бүрдэл бус рецептор: интегрин, лектин болон сэг түүгч рецепторын олон хэлбэрүүд орно. Ихэнх тохиолдолд фагоцитээр микробын танигдалт болон холбогдох нь опсонины тусламжтайгаар явагддаг. Ж нь: дархан бүрдэл, Igs (Immunoglobulins). Эдгээр опсонсины үндсэн үйл ажиллагаа нь фагоцитэд микробыг холбогдоход дээд хэмжээний чадвартай өндөр авцаалт рецепторуудээр шигүү бүрхэх юм. Микроб руу эсрэгбие холбогдох нь организмаас тэдгээрийг түргэн зайлуулагдахад хүргэдэг. Ig-ы дээд опсонин нь IgG бөгөөд Fc-GammaRs (Fc-Gamma Receptors)-руу холбогддог. мөн IgA болон IgE нь FcRs (Fc-AlphaR and Fc-EpsilonR, respectively)-тэй холбогддог. Fc-GammaRs идэвхжих нь өндөр авцаалт (Fc-GammaRI) болон бага авцаалт (Fc-GammaRIIA and Fc-GammaRIIIA)-тай IgG опсонин-жуулагдсан хэсэг холбогддог ба залгих хэсэг рүү актин полимеризаци болж гадна мембран дайчлагдан эргэн тойронд сунаж харилцан үйлчилнэ. Энэ харилцан үйлчлэл нь хоѐрдогч идэвхжлээр явагддаг. Жнь: супероксидын үүсэл болон pro-inflammatory медиаторын ялгаралаар. Фагоцитын комплемент рецепторт: CR1 (Complement Receptor-1), CR3 (Complement Receptor-3), and CR4 (Complement Receptor-4). C3b нь комплементийн идэвхжлийг дагаж үүсэн опсонин, CR1-р танигдах болон идэхгүй хэлбэр нь C3bi –р, CR3 болон CR4-р танигддаг. Комплемент бус рецепторт: интегрин ( Alpha5Beta1 and Alpha5Beta3), лектин (Mannose Receptor, LPS (Lipopolysaccharide) receptor CD14, сэг түүгч, FcR Scavenger Receptor 2 бүл байдаг: SR-A (Scavenger Receptor-A) болон MARCO (Macrophage Receptor with Collagenous Structure:). 1. SR-A нь макрофагд илэрдэг ба бактерийг холбодог мөн бактерийн ханын хэсэг, LTA (Lipoteichoic Acid), LPS холбоно. 2. MARCO нь А ангийн сэг түүгч рецептрын хамт янз бүрийн бактерийг холбодог. Үүнд: грамм эерэг болон сөрөг бактер. Макрофагийн гадаргууд лектины янз бүрийн бүлгүүд илэрдэг бөгөөд өөрийн болон гадны карбогидратын зуучлалаар илрэх ба эдгээр нь микробын илрүүлтэнд кооператор рецепторууд юм. Манноз рецептор \манноз холбогч\ болон Dectin1\ Beta-Glucan холбогч\ нь Yeast and Zymosan-ийн фагоцитоз зуучлагч. Мөн Fn (Fibronectin) and Vtn (Vitronectin) нь патоген опсонинжуулдаг. Фагоцит нь анх Alpha5Beta1 болон Alpha5Beta3 Integrin-р таних болон залгидаг. Alpha5Beta1 нь анх харилцан үйлчлэхэд зуучилдаг. Гэхдээ Alpha5Beta3 холбогдолт нь дохио дарангуйлагдахад хүргэдэг буюу Alpha5Beta1-ээр дамжуулан харилцан үйлчлэхийг хориглодог.
Фагоцитоз нь үрэвслийн хариу урвалыг шийдвэрлэх бөгөөд зарим тохиолдолд нэмэлт рецепторуудээр зохицуулдаг. Жнь: TLRs(Toll-Like Receptors) бөгөөд фагосомд дайчилдаг. TLRs нь микробын бүтээгдэхүүнүүдийг илрүүлдэг ба үүнд: LPS, PGN (Peptidoglycan\, lipopeptides. Тохирох лигандыг таньснаар TLRs нь үрэвслийн цитокин болон хемокин, антимикробиол пептид, коидэвхижүүлэгч молекул, MHC молекул, бусад эффекторийг өдөөдөг\цитоскелет болон мембраныг дайчлана\. Дохионы молекулууд актин холбогч уураг, мембраны хөдөлгөөн зохицуулагч, ионы суваг, киназа, лифаза нь микробыг залгих үед идэвхжиж харилцан үйлчлэлийн бүтээмжийг сайжруулдаг. PLC нь PIP2-ийг задалсны дүнд 2догч мессенжерүүд болох IP3 (Inositol Trisphosphate) болон DAG (Diacylglycerol)-ийг үүсгэдэг бөгөөд эсийн доторх нөөц кальцийг дайчлах болон PKC-г идэвхижүүлдэг. PLC нь IgG-опсонинжуулсан биетийг фагосомруу дайчилдаг. PI3K-ийн идэвхжил NF-KappaB-г цитокины үүсэлд оролцуулдаг. Rho бүлийн GTPases (CDC42, Rac, and Rho) нь фагоцитозид болон бусад дохионуудын харилцан үйлчлэлийн үед гол үүрэгтэй оролцоr фагоцитозын бүтээмжийг зохицуулдаг. Үүнд: пролифераци болон генийн нийлэгжлээр актин, мембраны нугалаас, стресс ширхгийн хэлбэржилт зэргийг Ras бүлийн GTPases-тай Rho бүлийн GTPases хамтран зохицуулдаг. PKC нь мөн микробын фагцитозын үед устгах механизм болон цитокины үүсэлтийг идэвжүүлдэг.