Ясанд шингэн сэлбэх
Цусны эргэлтийг тогтворжуулах нь сэхээн амьдруулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Зүрх-уушигны сэхээн амьдруулалтын үед сэхээн амьдруулалтыг тасалдуулах шаардлагагүй, хамгийн боломжит, том венд хатгалт хийж авах хэрэгтэй болдог. Судсанд хатгалт хийх бусад хэлбэрүүдийг ашиглахаар оролдохоос өмнө захын венд хатгалт хийхийг оролдох нь зүйтэй.
Ясан доторх судсанд хатгалт хийж шингэн сэлбэх арга аргачлалыг 1922 онд анх тодорхойлсон ч 1940 оноос хүүхдийн биед эм нэвтрүүлэхдээ өргөн хэрэглэж иржээ [1-6]. Өнөө үед энэхүү ажилбарыг цочмог, амь насанд аюултай эсвэл эмнэлгийн шаардлагатай нөхцөлд (уушиг-зүрхний сэхээн амьдруулалт эсвэл хүнд шокын үед судсанд хатгалт хийх эхний оролдлого амжилтгүй болох, хугацаа алдах) хэрэглэж байна.
Анатоми – Урт ясны чөмгөн дэх тархилаг хөндийн сувагт венүүд байдаг учраас ясан дотор шингэн сэлбэх боломжтой байдаг (зураг 1).
Эдгээр вен нь ясны матриксаар үүсгэгддэг тул шоктой эсвэл гиповолемитой өвчтөнд коллапс болдоггүй. Ясан доторх венүүдийн сувагт хатгах талбай нь судасжилт ихтэй газрууд хамаарна. Талбай болон судасны сувагжилтыг хангалттай хамгийн нийтлэг хэрэглэдэг талбайд:
- Шаантны ойрын хэсэг (Proximal tibia) – Поплитеал вен
- Дунд чөмөг – феморал венийн салаа
- Шаантны холын хэсэг (medial malleolus) – Том сафенус вен
- Бугалганы ойрын хэсэг – Аксиллар вен
- Бүдэрхий (өвчүүний дээд үзүүр) – Азигус болон хөхний дотор вен
Дэлбээ ясны урд доод шонтон, мөн шууны холын хэсэг нь тархилаг хөндийгүй яс ч гэлээ ясны доторх хатгалт хийж амжилттай хэрэглэсэн байдаг.
Заалт
Зүрх-уушигны эргэлт зогсолт эсвэл хүнд шоктой нярай болон хүүхдэд эм биед оруулах, шингэн эмчилгээ хийх, мөн оношийн шинжилгээг хийх зорилгоор венийн хатгалт хийхэд амаргүй тохиолдолд төвийн венд хатгалт хийх, эсвэл мэс заслын аргаар венд хатгалт хийхээс илүүтэй ясан доторх канулацийг зөвлөдөг.
Яаралтай эмгэгүүдийн үед (шоктой, сепсис, таталт, эпилепситэй, их хэмжээний түлэгдэлт, тархмал гэмтэлтэй өвчтөн) судсанд хатгалтыг хурдан хийх боломжгүй эсвэл эмнэлгийн нөхцөлд судсанд хатгалт хийх шаардлагатай өвчтөнд олон удаа оролдоод чадаагүй бол ясан доторх каннулаци хийнэ.
Америкын Зүрхний Нийгэмлэг болон Олон Улсын Сэхээн Амьдруулалтын Хорооноос ясанд доторх хатгалтын хэрэглээ амь насанд аюултай эмгэгтэй насанд хүрэгч болон хүүхдэд судасны хатгалт аюулгүй бөгөөд үр дүнтэй байдагтай адил гэж баталгаажуулсан. Ясан доторх каннулаци нь аминд аюултай эмгэгтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд хурдан хугацаанд судсанд хатгалт хийх боломж олгодгийг, мөн эхний оролдлогоор амжилттай болдогийг олон туршилт судалгаа болон ажиглалтын судалгаа харуулдаг [20,21,22,23,24,25,26].
Насанд хүрэгчдэд захын судсанд хатгалт хийхэд бүтэлгүй болох эсвэл хэцүү байх нь асуудалтай (ялангуяа эмнэлэгт хүрэхийн өмнөх нөхцөлд) байдаг. Тэгвэл эхо-хяналттайгаар захын венд хатгалт хийх болон төвийн венд хатгалт хийх нь амжилттай болох давтамж өндөр ч ясан дотор хатгалт хийхээс урт хугацаа ордог тул ясанд хатгалт хийх нь хоёрдах сонголт болж байна.
Хүүхэд насанд шаант ясны чөмөгт хөндий жижиг, ясны холтослог зузаан байдаг учраас гар аргаар ясан дотор каннулаци хийхэд илүү хэцүү болдог [6,27]. Тиймээс багажнууд хөгжсөөр ирсэн тухайлбал цохилтот төхөөрөмж (impact-driven devices) болон зай хураагуурт ажилбарын зөөврийн төхөөрөмж (battery-operated handheld drivers) зэргийг бүх насны өвчтнүүдэд ясан дотор каннулаци хийхэд зориулан бүтээсэн [18,28,29].
Шингэн болон эм удирдах
Венийн судсаар хийдэг ямар ч эмийг эсвэл сэлбэх шингэнийг ясан дотор сэлбэх аргаар аюулгүй удирдаж болно тухайлбал: адреналин, допамин, добутамин, аденозин, антибиотик, дигиталис, гепарин, лидокайн, атрофин, натрийн бикарбонат, фенитойн, мэдрэл-булчинг хориглогч эмүүд, кристаллойд, коллойд, мөн цусан бүтээгдэхүүн [8,10,27,30-33]. Эм болон шингэний тунг венийн судсаар удирддаг шиг тохируулна [17,32]. Гэхдээ зарим нярайн эрт үед суправентрикулар тахикардийн эмчилгээнд аденозиныг ясан дотор хийхэд дээд мөчний захын венд тарихтай адил үр дүнтэй байдаггүй [34].
Эзэлхүүнийг хурдтай нэмэгдүүлэх шаардлагатай үед кристаллойд шингэнийг (ж нь: физиологийн давсны уусмал), өтгөн эм болон уусмалыг тарилгын шахуургаар (памп), даралтат уут хэрэглэж, эсвэл тариур болон стопкоккоор гар аргаар даралттай тарих нь зүйтэй. Эдгээр нь сэлбэж буй шингэн болон эмийн бодис тухайн хэсгийн венийн эсэргүүцлийг давж чөмөгний доторх хөндийгээс ерөнхий цусны эргэлт рүү хүрэхийг хурдасгадаг [35]. Сэлбэлтэнд захын венийн катетртай тэнцүү 21G хэрэглэхэд үр дүн нь ижил [36]. Шингэнийг хурдан сэлбэж буй үед ясан дотор хатгалт хийсэн талбай болон мөчдөд инфилтрацийг ойр ойрхон хянаж байх нь зүйтэй. Уушиг-зүрхний сэхээн амьдруулалтын үед ясан дотор тариа хийсний дараа эмийн концентраци болон үйлдлийн эхлэх хугацаа венийн судсанд тарьсны дараах үр дүнтэй ижил гэж үзэж болохоор байдаг [9,37,38,39].
Оношийн шинжилгээ
Ясан доторх хатгалтаар эн тэргүүнд глюкоз, гемоглобин, рН, рСО2, сийвэнгийн бикабронат, натри, хлор, цусан дах азотын бүтээгдэхүүн, креатинин, сийвэнгийн эмийн төвшин, өсгөвөр (ж нь: бактери, мөөгөнцөр эсвэл вирусын) бэлдэж, мөн резус тодорхойлон [43] шинжилж болно [40,41]. Ялгаатай нь цусны хүчилтөрөгчийн ханамж, улаан эс, цагаан эс, кали, аспартат аминтрансфераз, аланин аминтрансфераз болон ионжсон калцийг үнэн тогтоох боломжгүй.
Эсрэг заалт
Арга аргачлал нь эн тэргүүнд амь насны заалтаар хийгддэг учраас ясан дотор тариа хийхэд абсолют эсрэг заалт харьцангуй цөөн:
- Хатгасан эсвэл хугарсан талбайгаар шингэн гадагшлах учраас хугарсан яс эсвэл саяхан хатгалт хийсэн ясанд хэрэглэх боломжгүй
- Гэмтэлтэй эсвэл хатгахаар оролдсон судас нь гэмтсэн хэсэгт шингэн сэлбэхэд нээлттэй судаснаас гарч ясны чөмөг рүү эм болон шингэн орох учраас тарилга хийх нь тохиромжгүй юм.
Хэрвээ боломжтой бол ясан доторх каннулацийг дараах өвчтнүүдэд хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй:
- Каннулаци хийх талбайг хамарсан целлулит, түлэгдэлт, эсвэл остеомиелиттэй өвчтөнд
- Остеогенезийн согогтой эсвэл остеопорозын ясны хэврэгшилтэй өвчтөнд. Гэхдээ остеогенезийн гажигтай хүүхдэд ясан доторх каннулаци хийхэд амжилттай болдог нь тодорхойлогдсон байдаг [38].
- Тархины өөхөн эмболийн буюу ясны чөмөгний эмболийн өндөр эрсдэлтэй зүрхний баруунаас зүүн рүү шунттай өвчтөнд (ж нь: Фаллотын дөрвөл, уушигны атрези) [38,44,45]
Бэлтгэл
Ясанд каннулаци хийх нь ихэнхдээ амь насны заалтаар яаралтай хийгддэг. Тиймээс хүлээн авахад хийгдэнэ гэж таамаглаж бэлтгэлээ хангана. Ясан дотор зүүн тавих шаардлагатай өвчтөн, хүүхдэд болон түүний асран хамгаалагчид нь ажилбарыг дэлгэрэнгүй тайлбарлаж, мэдээллээр хангасан байна. Ясанд каннулаци хийх үед өвчтөнд хэсэг газрын мэдээгүйжүүлэг хийх нь зүйтэй.
Багаж
Ажилбарын үед хэрэглэгдэх дараах багажнуудыг бэлтгэсэн байх нь зүйтэй:
- Повидон иодийн уусмал эсвэл төстэй антисептик
- Мажилбар гүйцэтгэх эмчид мэс заслын маск болон нүд хамгаалагч
- Ариун латексгүй бээлий
- 10 мл тариур
- Ясанд байршуулдаг зүү болон/эсвэл төхөөрөмж
- Сэрүүн өвчтөнд 1%-ийн лидокайн агуулсан бага голчтой (ж нь: 25 G) бага багтаамжтай тариур (ж нь: 3 мл)
Ясанд байршуулдаг зүү болон төхөөрөмжүүд
Ясанд байршуулах боломжтой хэд хэдэн арилжааны төхөөрөмж байдаг. Эдгээр нь ясанд каннулаци хийхэд зориулагдсан байдаг [14,17]:
- Гар аргаар ясанд байршуулдаг зүү
- Зай –хураагуурт цэнэгтэй төхөөрөмж (EZIO®)Литийн баттериат төхөөрөмж, хүүхэд болон насан д хүрэгчдэд байршуулах 3 төрлийн урттай зүүтэй байдаг.
- Цохилтот төхөөрөмж (Ясанд хатгагч буу [BIG®], FAST1®) – Ясанд хатгагч буу нь хүүхэд болон насанд хүрэгчдийн ясанд байршуулах боломжтой 2 төрлийн хэмжээтэй. FAST1® нь 12 дээш насны өвчтний өвчүүний ясанд катетр байршуулахад загварчлагдсан. (http://www.pyng.com/fast1/)
Эдгээр зүү болон төхөөрөмж боломжгүй бол бусад төрлүүдийг нь хэрэглэх боломжтой үүнд: ясны чөмөгний зүү, стайлеттед зүү, спинал зүү багтана [38,46]. Эдгээр ясны чөмөгний зүү нь тахийх магдлал хамгийн бага учраас сайн байдаг. Яс болон ясны чөмгөөр ихэнхдээ бөглөрдөг учраас стандарт арьсан доор хатгадаг зүүг ясанд тариа хийхэд хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Хатгалт хийх талбай
Амь насанд аюултай эмгэгийн (ж нь: зүрх зогссон) үед ясанд хатгалт хийх эхний оролдлогыг эсрэг заалт үгүй бол шаантны ойрын хэсэгт гүйцэтгэхийг зөвлөдөг [24]. Хоёрдах талбай сонголтыг өвчтний нас болон араг ясны хөгжил зэрэгт суурьлан хийнэ (хүснэгт 1).
Хүснэгт 1: Өвчтний насаар хатгалт хийх талбайг сонгох
|
|
Өвчтний нас | Талбай |
|
|
Бага насны хүүхэд ( 1 нас хүртэл ) | · Шаантны проксимал
· Дунд чөмөгний дистал |
|
|
Хүүхэд (1-12 нас) | · Шаантны проксимал
· Шаантны эсвэл Тахилзуурын дистал |
|
|
Араг ясны дутуу хөгжсөн өсвөр нас (12-18 нас) | · Шаантны проксимал
· Шаантны эсвэл Тахилзуурын дистал · Өвчүү (зөвхөн зориулалтын төхөөрөмжөөр) |
|
|
18-аас дээш нас | · Шаантны проксимал
· Бугалганы проксимал · Шаантны эсвэл Тахилзуурын дистал · Өвчүү (зөвхөн зориулалтын төхөөрөмжөөр) |
Зүрх зогссон үед эмнэлгийн өмнөх нөхцөлд судас хатгалтыг шаантанд хийхэд бугалга эсвэл захын венд хатгалт хийснээс ажилттай болох хандлага ач холбогдол бүхий илүү байжээ [24]. Тээвэрлэлтийн явцад судасны хатгалт амжилтгүй болох нь шаант эсвэл захын венд хатгалт хийснээс бугалганы ясанд хатгалт хийхэд илүү тохиолдох хандлагатай байсан бөгөөд эдгээр 3 арга бараг ижил 5-7 минутын хугацаанд гүйцэтгэгдэж байжээ.Зай хураагуурт эсвэл цохилтот төхөөрөмжийг 6 дээш насны өвчтнүүдэд шаантны ойрын хэсэгт ясанд хатгалт хийхэд хэрэглэхэд зориулагдсан. Хэрвээ тухайн төхөөрөмж боломжгүй бол эмч өндөр настай өвчтнүүдэд заалт болон эсрэг заалтыг харгалзан гадна эсвэл дунд хашлаганд гараар хатгалт хийх нь зүйтэй.
Ясанд каннулаци хийх анатомийн эн тэргүүний байрлалууд (хүснэгт 1):
- Шаантны ойрын хэсэг – Хүүхдэд шаантны ойрын хэсэгт хатгалт хийх талбай нь шаантны хавтгайд 1 см хүртэл дотогш, шаантны төвгөрөөс ойролцоогоор 2 см доор олсон цэгт (зураг 2). Араг яс нь бүрэн хөгжсөн өсвөр нас болон насанд хүрэгчдэд шаантны төвгөрөөс 1 см дээш, 2 см дотогш олсон цэгт хатгалт хийхийг зөвлөдөг. Шаантны ойрын хэсэг нь яаралтайн эмнэлзүйд илүү хялбар бөгөөд хурдан тодорхойлогддог төдийгүй зүрх зогссон өвчтнүүдэд хатгалт хийхэд зүрхний иллэгийн явцад саад болдоггүй.
- Дунд чөмөгний дистал хэсэг – Дунд чөмөгний дистал хэсэгт хатгалт хийх цэг нь өвдөг тэнийлгэсэн байрлалд тойгны дээд ирмэгээс дээш дунд чөмөгний дунд шугамаар ойролцоогоор 1-2 см-т байрлана. Энэхүү талбайд гуяны дистал хэсгийн эдийг нэвтэрч, чөмөгний хөндийд баттай хүрэхүйц ясны зүүгээр нярай болон бага насны хүүхдэд гар аргаар хатгалт хийх хоёрдах сонголтын талбай юм (зураг 3).
- Шаант болон тахилзуурын дистал хэсэг – Хашлаганы талбай нь хашлаганы дунд шугамаар дээш ойролцоогоор 1-2 см-т байрладаг. Дунд хашлаганд (шаантны дистал хэсэг) хатгалт хийхийг гадна хашлаганаас илүүд үздэг (зураг 4).
Дээрх талбайнуудад хүүхэд, өсвөр нас болон насанд хүрэгчдэд гар аргаар эсвэл төхөөрөмжийн тусламжтай ясанд хатгалт хийх боломжтой байдаг.
- Бугалганы ойрын хэсэг – Бугалганы ойрын хэсэг дэх том төвгөр нь араг яс бүрэн хөгжсөн өсвөр нас болон насанд хүрэгчдэд ясанд хатгалт хийхэд зохимжтой байдаг. Энэхүү талбайг тодорхойлохдоо эмч суганы сүлжээ байхгүй дунд бүтцэд хатгалт хийхийн тулд гарыг биеийн дагуу байрлуулж тохойн үеэр нугалуулан хэвлий дээр тавиулна. Бугалганы ойрын хэсэг дэх том төвгөр нь акромион сэртэнгээс доош ойролцоогоор 2 см-т байрладаг. Том төвгөрийг олох хоёрдах арга бол шууд доороос тэмтрэх юм (зураг 5). Энэхүү талбайд ясны канулацийг амжилттай болгохын тулд зай-хураагуурт төхөөрөмж эсвэл цохилтот төхөөрөмж (spring-loaded impact device) заавал шаардлагатай.
- Бүдэрхий – Өвчүүний дээд гуравны нэгт өвөрмөц загварчилсан ясанд хатгагч суулгац ашиглан хатгалтхийх боломжтой байдаг (FAST1® ясанд шингэн сэлбэгч систем).
Суулгацын сонголт
Ясанд хатгалт хийх сонголтын нотолгоо нь янз бүрийн нөхцөл дэх(эмнэлгийн өмнөх, эмнэлгийн гэх мэт), эмнэлзүйн ажилчид (парамедик, медик, эмч), хатгалтын талбай, мөн өвчтнүүдийн популяци (хүүхэд, насанд хүрэгч) дах жижиг туршилт болон ажиглалтаар хязгаарлагддаг тул бүх төхөөрөмжүүдийг харьцуулах боломжгүй юм. Ясанд хатгалт хийхээр сонгосон арга аргачлалыг үл харгалзан хэрэглэхийн өмнөх зохистой бэлтгэлээс ясанд амжилттай каннулаци боломж хамаардаг.
Сэхээн амьдруулалтын нөхцөлд насанд хүрэгч болон хүүхдийн ясанд хатгалтыг нийт амжилттай гүйцэтгэсэн хугацаа болон дамтамжийг доорх боломжийн нотолгоонууд харуулдаг:
- Гар аргын зүү: 76-100% (нэгээс дээш настай өвчтнүүдэд 50-67%) [22,48-50], хатгалтын дундаж хугацаа 38 сек [49]
- Зай хураагуурт төхөөрөмж: 87-97% [29,51,52], хатгалтын дундаж хугацаа <10 сек [29]
- Ясанд хатгагч буу: 45-91% [49,53-55], хатгалтын дундаж хугацаа 49 сек [49]
- FAST1®: 72 – 95% [49,52,56], хатгалтын дундаж хугацаа 62 сек [49]
Эдгээр мэдээлэлд суурьлан эмч нарт 1-ээс бага насны хүүхдэд цохилтот төхөөрөмжөөс илүүтэй гар аргаар хатгах эсвэл зай-хураагуурт төхөөрөмжөөр ясанд хатгалт хийхийг зөвлөдөг. Харин 1-ээс дээш насны хүүхэд, өсвөр нас болон насанд хүрэгдчдэд хэрвээ боломжтой бол гар арга болон цохилтот төхөөрөмжөөс илүүтэй ясанд хатгалтыг зай хураагуурт төхөөрөмжөөр хийхийг зөвлөдөг.
Арга аргачлал
Ясанд зүүг өвөрмөц загварчилсан төхөөрөмжийн тусламжтай эсвэл гар аргаар байрлуулах боломжтойг дээрх мэдээллүүдээс мэдсэн билээ.
Гар аргаар хатгалт хийх арга аргачлал
Шаантны ойр хэсэгт гар аргаар хатгалтыг гүйцэтгэхэд 6-аас дээш насны хүүхдэд бэрх байдаг. Нас ахисан өвчтнүүдэд шаантны алсын хэсэгт хатгалт хийхийг илүүд үздэг.
Гар аргаар ясанд каннулаци хийх аргын үе шатыг шаантны ойрын талбайгаар төлөөлүүлэн тайлбарлая (зураг 6 ба зураг 2) [38,63]:
- Мэс заслын маск, нүдний хамгаалалт, мөн латексгүй ариун бээлийг өмсөх
- Хатгах талбайг антисептикээр ахиутгах (ж нь: повидон иодын уусмал)
- Хэрвээ хүүхэд сэрүүн ухамсартай бол арьсыг нэвчүүлэн, арьсан доорх эд, мөн периостыг 1%-ийн лидокайнаар мэдээгүйжүүлэх
- Өвчтнийг хэвтүүлэн өвдгийг тэнийлгэн, түнхний үеэр бага зэрэг гадагш эргүүлсэн байдалд хөлийг байрлуулж шаантны гадаргуун хавтгай хэсгийг олох ба хөлийг гадагш эргүүлнэ
- Гадна зүүний налуу ир, болон дотор зондыг зэрэгцүүлэн зүүг баттай шалгана
- Хөлийн хатгалт хийх талбайгаас дистал-гадна хэсэгт хатгалт хийхгүй гараараа хуруу-алгаа оролцуулан хатгалт хийх хүчний эсрэг хөлийг атган барих, мөн энэ ажилбарын үед хөлний дистал хэсэг хөдлөхөөс сэргийлнэ (зураг 7). Нэгээс бага насны хүүхэд болон бага насны хүүхдэд бол хатгалт хийхгүй гараа хатгалт хийх талбайн дээд хэсэг байрлуулж өвдөг-гуяыг хамт барих (зураг 6).
- Шаантны төвгөр рүү бага зэрэг дотогш (1 см хүртэл) ба шаантны хавтгай гадаргуугаас ойролцоогоор 1-2 см доор цэгийг тодорхойлж ясны зүүг арьсанд хатгана (зураг 6)
- Хатгах талбайд ясны зүүг перпендикулар шулуун байрлуулна (зураг 7 болон зураг 6) эсвэл араг яс нь гүйцэд хөгжөөгүй хүүхэд бол босоо хэмжээсээс бага зэрэг өнцөг (10-150) (шаантны ойрын хэсэгт бол хөл талруу (зураг 2); шаантны алсын хэсэг эсвэл бугалганд бол толгой талруу (зураг 4 ба зураг 3) чиглэлтэй хатгана) үүсгэнэ
- Зүүг ясан оруулахдаа 2 тийш ээлжлэн эргүүлэх хөдөлгөөний хамт дарж өгнө (зураг 7). Зүүг бөхийлгэх зэрэг дайвалзуулахаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд энэ нь хатгалтын нүхийг том болгосноос шингэн гадагшлахад хүргэнэ. Зүүн ясны холтослогт байхдаа ихээхэ эсэргүүцэл өгдөг бол чөмөгний хөндий рүү ороход эсэргүүцэлгүй болдог. Үүнийг эмч мэдрэх нь чухал юм.
- Зүүний малгайг эргүүлэхгүйгээр зондийг авна. Хэрвээ зүү тохируулдаг гүдгэртэй бол эргүүлэн доошлуулж арьсны гадаргууд тулгаснаар зүүг тогтворжуулна
- Зүү зөв байрласныг батална
- Хэрвээ өвчтөн сэрүүн, ухаантай бол угаахын өмнө 0,5 мг/кг-аар лидокайн (2% [20 мг/кг] шингээх уусмалгүй томъёо, дээд тун 40 мг) удаанаар хийнэ.
- Хэрвээ зүү зөв байрласан бол физиологийн давсны 10 мл уусмалаар зүүг угаана, энэ нь венийн дотоод хөндий рүү холбож өгдөг. Зарим эмч нэр гепаринжуулсан физиологийн давсны уусмалаар угаахыг илүүд үздэг. Байрлуулсан зүү бөглөрөлгүй бөгөөд тарьсан шингэн хурдан нэвчиж байвал чөмөгний зүү аюулгүй гэж үзэн наалддаг боолтоор бэхэлнэ. Ясан доторх зүү зөв байрласан бол аюулгүй бөгөөд амар хөдөлдөггүй
- Авах – Зүүний шинээс атгаж татахын хамт бага зэрэг эргүүлэх хөдөлгөөн хийж авна. Хатгалт хийсэн талбайд асептик арга аргачлалын дагуу боолт хийнэ
Гар аргаар ясанд зүү байрлуулалтыг амжилттай болгох төлөвлөгөөнд: эргүүлэх хөдөлгөөнөө мэдрэх, гуурс болон мөчийг хөдөлгөөнгүй байлгах, судасны гадна хэсгийг үргэлжлүүлэн хянах, мөн хурц зүү хэрэглэх [64].
Хэрэглээний үргэлжлэх хугацаа
Ясанд каннулаци хийх нь хурдавчилсан түр зуурын судасны хатгалт юм. Ясанд хатгасан зүүг боломжтой бол тун удалгүй вен судсанд хатгалт хийж орлуулах нь зүйтэй. Ясанд зүү байршууллатыг тээвэрлэх шаардлагатай аминд аюултай байдалтай 158 хүүхдэд хийсэн нэгэн ретроспектив цуврал судалгаагаар ясан дах зүүг дунджаар 5,8 цаг (10 минутаас 36 цаг) байлгажээ [48]. Зөвхөн хэсэг газрын хаван, болон инфилтрацийн хүдрэл гарч байсан бөгөөд өвтчнүүдийн 12%-д хүндрэл тохиолддог. Харин ясан дах зүүг 24 цагаас дээш хугацаанд байлгах нь остеомиелитын эрсдэл нэмэгдэхтэй хамааралтай байжээ [71].
Хүндрэл
Ясанд каннулаци хийхэд 1 %-аас багад нь ноцтой ноцтой хүндрэл гардаг харьцангуй аюулгүй гэж үздэг [5,72]. Хэд хэдэн хүндрэлийн хэлбэр тэмдэглэгдсэн байдаг. Ноцтой асуудлуудад:
Шаантны хугарал: 3-4 сартай хүүхдэд том голчтой зүүгээр каннулаци хийхэд амжилтгүй болж 2 талын шаант хугарсан ганцхан тохиолдол тодорхойлогдсон [72].
Компартмент хам шинж: Арьсан доорх эд үү шингэн сэлбэгдснээс дарагдлын хам шинж үүсч мө тайралтыг бий болгосон [73]. Остеомиелит ховор хүндрэл юм. 4270 өвчтөнд ясанд хатгалт хийхэд зөвхөн 27 өвчтөнд (0,6%) остеомиелит үүсснийг 1985 онд Rosetti нар мэдэгдсэн [71]. Ихэнх мэдээлэгдсэн халдвар ясанд байршуулсан зүүг удаан хугацаанд үлдээсэн тохиолдолд үүссэн байдаг.
Шаантны өсөлтөнд удаан хугацаанд нөлөөлдөггүйг дунджаар 29 сар хянасан 23 хүүхэд дээрх проспектив судалгаанаас харагдсан [74]. Жижиг судалгаанд ч мөн ижил үр дүн гарсан [74]. Ясны чөмгөнд хатгалт хийсний дараах метафизын өөрчлөлт 3 долоо хоногт хэвийн болдог [77].
Микроскопид өөх болон ясны чөмөгний гаралт эмболи сэхээн амьдруулалтын үед ясанд шингэн сэлбүүлсэн 2 хүүхдийн аутопсийн уушигны сорьцонд илэрсэн байдаг бөгөөд амьтан дээрх судалгаануудад 100 илэрдэг. Гэвч эдгээр эмболийн эмнэлзүйн хамаарал тодорхойгүй. Өөх болон ясны чөмөгний эмболи нийтлэг илэрдэг хэдий ч артерийн оксигенаци эсвэл уушигны доторх шунтанд ач холбогдол бүхий өөрчлөлт гардаггүй нь 4 үеийн судалгааны хугацаанд харагдсан [44].
Ясанд шингэн сэлбэснээс нас баралт гарсан тохиолдол тэмдэглэгдсэн нь ганцхан өвчүүнд гар аргаар хатгалт хийсэнтэй холбоотой байсан. Эдгээр нас баралт голтын үрэвсэл, гидроторакс, мөн зүрхний эсвэл том судасны гэмтлээс үүдэлтэй байсан [79].
Эх сурвалж: Uptodate: “Intraosseous infusion” Literature review current through: Jan 2015. | This topic last updated: Mar 24, 2014.