Хавирга завсрын мэдрэлийн хориг
Хавирга завсрын мэдрэлийн хориг нь хөхний мэс ажилбар, торакотоми, торакоскопи, цээжинд гуурс байрлуулах болон хэвлийн дээд хэсгийн мэс ажилбаруудын үед мэс ажилбарын үеийн болоод мэс ажилбарын дараах мэдээгүйжүүлэгт ерөнхий мэдээгүйжүүлгийг дэмжин хэрэглэгддэг үйлдэл юм. Хавирганы хугарал, бүслүүр үлд / herpes zoster/, хорт хавдар зэрэг эмгэгүүдийн үед удаан хугацаагаар өвдөлтийг намдаахын тулд уг хоригийг ашигладаг.
Өвдөлтийг удаан хугацаагаар намдаах эмийн мэдээгүйжүүлэгтэй харьцуулахад, хавирга завсрын мэдрэл нь опойдын хэрэгцээг бууруулж, төв мэдрэлийн системд дарангуйлах нөлөө бага үзүүлж, уушигны механик үйл ажиллагааг сайжруулдаг сайн талтай. Гэвч, ажилбарыг хайхрамжгүй гүйцэтгэвэл пневмоторакс, нугасны бүрэн мэдээ алдалт үүсэх хүндрэлүүд гарч болно.
Заалт
Мэс ажилбарын заалт:
- Мэдрэлжүүлэгтэй хэсэгт өнгөц мэс ажилбар хийх
- Цээжинд урсгуур тавих
Оношилгооны заалт:
- Соматик эсвэл ургал мэдрэлийн өвчнийг өөр хооронд нь ялган оношилох
Эмчилгээний заалт:
- Хавирга завсар орчим байрласан өвдөлт (neuralgia and causalgia).
- Хавирга хугарсаны дараах өвдөлт эсвэл цээжний битүү гэмтэл, гялтан хальсны өвдөлтийн үед
- Херпес зоостерийн хурц шат (нугаламын хажуугийн соматик хоригтой хавсран хэрэглэнэ).
- Хэвлийн эсвэл цээжний мэс ажилбар хийсний дараа булчингийн спазм тавиулах, шархны өвдөлтийн намдаах (үүний дүнд ханиах, гүнзгий амьсгал авах боломж бүрдэнэ).
Эсрэг заалт
- Туйлын эсрэг заалт:
- Бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол
- Хориг хийх талбайд халдвартай, эсвэл арьсны өвчтэй бол
- 2. Харьцангуй эсрэг заалт
- Туранхай өвчтөн
- Уушигны архаг бөглөрөлтөд өвчин
Эхний дөрвөн хавирганы мэдрэлд нугаламын хажуугийн шугамаар хориг хийнэ. Нугаламын шөвөг сэртэнгээс хажуу тийш 3,5 – 4 см – т буюу хоёр хуруу зайд цэг авч ажилбарыг гүйцэтгэнэ.
Ажилбарыг гүйцэтгэх явцад дараах зарчмыг мөрдлөгө болгоно:
- Ажилбар гүйцэтгэж буй хүн хориг хийх талд байрласан байна.
- Хавирга завсрын мэдрэл нь хавирганы доод ирмэгийн дагууд судас, тунгалагын багцтай зэрэгцээ байрласан байдаг.
- Хавирганы ясны зузаан 0,6 – 0,7 см.
- Хориг тавих талбайн хамгийн доод хавирганаас эхлэн ажилбарыг гүйцэтгэ. Үүнд: хэрвээ 2 – 6 хавирганы түвшинд хориг хийх гэж байгаа бол 6 – р хавирганаас эхэл гэсэн санаа оршино.
- Хориг хийсний дараа парастези үүсдэг боловч энэ нь тогтмол илрэх албагүй.
- Хатгалт хийж байгаа үед өвчтөн ханиавал плеврийн хальсанд хатгасан байж болзошгүй гэж үзэн ажилбарыг зогсооно.
Ажилбар:
Өвчтнийг хажуу талаар эсвэл дээш харуулан хэвтүүлнэ. Суганы дунд ба арын шугамаар хоригийг хийх сонгодог байрлал боловч гэмтлийн улмаас үүссэн хавирганы хугарал бол олон хавирганы хугарлын үзүүрт хоригийг хийнэ. Мэдээгүйжүүлгийг Вишневскийн аргаар үечлэн мэдээ алдуулна. Арьс, өөхөн эд, булчинг үечлэн мэдээ алдуулсаны дараа 22 – 25 G хэмжээтэй зүүг сонгон хавирганы доод ирмэгээр, ойролцоогоор буюу хавирганаас 0,5 см доор зайд 3 – 5 мл хэсгийн мэдээгүйжүүлэгч бодисыг (Бупивакайн 0.25 – 0.5%, лидокайн 1 – 2%, ропивакайн 0,5 – 0,75%) тарина. Хэрвээ тариур зүү хавирганы ясанд тулсан бол хойш 1 – 3 мм татаад буцаагаад хавирганы дор зөөлөн эдрүү ердөө 2 – 3 мм хатгаж үйлдлийг үргэлжлүүлнэ. Хоригийг мэс ажилбарын зорилгоос хамаарч хавирганы аль ч түвшинд хийж болно гэдгийг санаарай.
Эх сурвалж: Uptodate: “Peripheral nerve block technique”/ This topic last updated: Oct 14, 2014.
Энхтуяа
Би 58 настай эмэгтэй. Хавирга завсрын мэдрэл гэж дүүргийн эмч оношлосон. Хүчтэй ханиалгаж байснаас болсон байх гэж бодож байна. Маш их өвдөж байна. Наклофен гэж эмийг дүүргийн эмч бичиж өгсөний дагуу 7 хоног шахам уулаа хэсэг хугацаанд л намдана. Танайх /Мягмарсүрэн /энэ өвчний талаар бичсэн байна. Хаана ямар эмнэлэг энэ өвчнийг зөв оношлож эмчилж өгөх бол мэдээлэл өгч тусална уу. Утас:99505647
03/04/2016 17:30