Хламидын халдвар (Боловсрол олгох)
Хламидын халдвар нь Дэлхий дахинд элбэг тохиолдох бэлгийн замын халдварт өвчин юм. АНУ-д л гэхэд жилд дунджаар 4 сая шинэ тохиол бүртгэгддэг байна. Хламид болон Заг хүйтэн нь үтрээ болон шодойноос ялгадас гарах ба бие засхад хорсож өвдөх зэрэг ойролцоо шинж тэмдэг өгдөг онцлогтой. Мөн Хламидын халдвараар өвчилсөн эмэгтэй эмчилгээ хийлгээгүй тохиолдолд урт хугацаанд хүндрэл өгдөг бөгөөд антибиотик эмчилгээгээр бүрэн эдгээх боломжтой өвчин юм.
Хламидын шалтгаан
Хламиди трахоматис гэх бактераар хламид нь үүсгэгддэг. Халдвар нь ихэвчлэн бэлгийн хавьтлын үед дамжих бөгөөд эрэгтэйчүүд халдвар тараахын тулд заавал эр бэлгийн эс ялгаруулах шаардлагагүй байдаг. Харин султуур зэрэг гадны биетэд хүрснээр халдвар дамждаггүй. Хэрэв та өмнө нь хламидын халдвартай байсан эсвэл олон бэлгийн хамтрагчтайн дээр шинэ бэлгийн хавьтагчтай болсон тохиолдолд таны хламидын халдвар авах эрсдэл нэмэгддэг.
Хламидын шинж тэмдэг
Хламидын шинж тэмдэг нь хүнд болон хөнгийн зэргээс ихээхэн хамаардаг ба тэр бүү хэл зарим хүмүүст шинж тэмдэггүй байж болдог. Энэ нь та халдвар авсан эсэхээ мэдэж ч амжаагүй байхдаа халдварыг хялбар түгээх боломжтой гэсэн үг юм.
Эмэгтэйчүүдийн 90%-д нь шинж тэмдэггүй байдаг бөгөөд шинж тэмдэг илэрсэн хүмүүст ихэвчлэн доорх шинжүүл илэрдэг.
• Үтрээнээс ялгадас гарах
• Хэвийн бусаар үтрээнээс гарах
• Хэвлийн өвдөлт
• Бэлгийн хавьтлын явцад өвдөх
• Бие засах явцад хорсох зэрэг өвдөлт
Зураг 1: Эмэгтэй хүний анатом бүтэц, онцлог
Эрэгтэйчүүдийн 70% орчим нь шинж тэмдэг илрэхгүйн дээр эрчүүдэд илэрдэг гол шинжид доорх шинжүүд ордог.
• Бие засах явцад хорсох зэрэг өвдөлт
• Шодойноос ялгадас гарах
• Төмсөгнүүд чангарах эсвэл өвдэх
• төмсгийг агуулж буй хуухнаг хавагнах зэрэг орно.
Эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдэд шулуун гэдэс ба хошногоны хламидын халдвар үүсдэг.
Хламидын халдвараар өвчилсөн хүмүүс тийм элбэг бус ч үений үрэвслийн хэлбэр ба дахилтат артрит үүсч болдог. Энэхүү өвчин нь үений өвдөлт/артрит/ ба нүдний үрэвсэл/Нүдний дотор давхаргийн халдвар/ зэргийн шалтгаан болж болдог. Хламид нь коньюктивит/нүдний үрэвслийн төрөл/ үүсгэж болох ба энэ нь бактериар халдварлагдсан хүний үрийн шингэн үтрээний ялгадас зэрэг үтрээний шингэнээс үүдэлтэй байдаг.
Зураг 2: Эрэгтэй хүний анатом бүтэц, онцлог
Хламидын оношлогоо
Хламидын оношлогоог эмчийн өрөөнд шээсний шинжилгээ болон сорьцыг эмэгтэй хүний үтрээ, умайн хүзүүнээс харин эрэгтэй хүнд шээсний сүвээс арьчидас авснаар оношлох бөгөөд хариу нь 24 цагийн дотор гардаг.
Хламидын хяналт
Хяналтаар 25-с доош насны бэлгийн идэвхитэй амьдралтай эмэгтэй хүн бүр хэдийгээр шинж тэмдэг байхгүй байсан ч жилд 1 удаа тогтмол шинжилгээнд орхыг зөвлөдөг. Энэ нь хламидын халдвар энэ насны бүлэгт элбэг байдагтай холбоотой мөн халдвар ихэвчлэн шинж тэмдэггүй явагддагтай холбоотой юм.
Хламидын хүндрэл
Хламидын халдвартай эмэгтэйчүүд эмчилгээ хийлгээгүй тохиолдолд 30% хүртэлхэд нь Аарцагны архаг халдварт өвчин үүсгэдэг муу тавилантай юм. Энэ нь үрийн сувгийн сорвижилтод хүргэн үргүйдэлт хүргэдэг бөгөөд хэвийн бус жирэмсний эрсдэл болж өгдөг. Мөн халдвар нь эхээс хүүхдэд төрөх замаар дамждаг байна.
Хламидын эмчилгээ
Хламидын эмчилгээ нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүст ижил юм. Ихэнхи халдварыг туршлагатай эмч нар нэг удаагийн антибиотик эмчилгээгээр сард нэг удаа эмчилхийг санал болгодог /Азитромицин/. Мөн энэхүү эмийг жирэмсэн байх хугацаанд хэрэглэхэд аюул багатай байдаг. Энэ эмэнд харшилтай хүнд Доксициклиныг хэрэглэж болох бөгөөд 7 хоногт 2 удаа хэрэглэх ёстой юм. Доксициклиныг жирэмсний хугацаанд ургийн яс болоод шүдний хөгжилд муугаар нөлөөлдөг тул хэрэглэх хориотой байдаг. Хламидын халдвар бүхий өвчтөнд заг хүйтэн хамаар байх эрсдэл өндөр байдаг.
Эмчилгээг өвчтөн болон өвчтөнтөй бэлгийн хавьталд орсон бүх хүнийг шинжлэн эмчилэх шаардлагатай /голчлон сүүлийн 60 хоногийн дотор ба хамгийн сүүлчийн хавьталд орсон хүн/ бөгөөд эмчилгээ хийлгэх явцад 1 долоо хоногийн туршид бэлгийн хавьталд орохыг цээрлэхийг зөвлөж байна. Хэрэв таньд эмчилгээний дараагаар шинж тэмдэг дахин илэрсэн тохиолдолд эмчид эргэн үзүүлнэ.
Хламидын урьдчилан сэргийлэлт
Хламидын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлаас урьдчилан сэргийлэх юм. Мөн дараах аргуудыг хэрэглэж болно:
• Эрэгтэйчүүд Латекс бэлгэвчийг бэлгийн хавьтал бүртээ хэрэглэх нь чухал юм.
• Бэлгийн замын халдварын талаар эмчтэй ялрилцах хэрэгтэй. Хэрэв эмэгтэйчүүд 25 наснаас доош настай тохиолдолд хламидын халдварыг хэдий шинж тэмдэггүй ч жил бүр шинжлэх хэрэгтэй.
• Хэрэв таньд шинж тэмдэг илэрсэн бол заавал эмчид хандана уу.
• Хэрэв таны хамтрагчид өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бэлгийн хавьталд орхоос зайлс хийх.
• Цор ганц бэлгийн хамтрагчтай байхыг зөвлөж байна.
• Цаашид нэмэлт мэдээллийг Эмчээс болно. Эмчилгээг дур мэдэр хийсэн тохиолдолд хүндрэх болон архагших аюултайг анхаарна уу.
Эх сурвалж:
- www.uptodate.com