Протоны шахуурга хориглогч эмүүд, ерөнхий ойлголт
Үйлдлийн механизм
ПШХ эмийн анги нь париетал эс дээрх H+,K+-ATPаз протоны шахуургыг хориглосноор ходоодны хүчлийн шүүрэлтийг бууруулдаг. 5-н ПШХ шүүрлийн эсрэг өргөн хэрэглэж байна үүнд:
1. omeprazole (Prilosec),
2. esomeprazole (Nexium; omeprazole-ийн бүтцийн S изомер),
3. lansoprazole (Prevacid),
4. pantoprazole (Protonix),
5. rabeprazole (Aciphex).
Эдгээр агентууд идэвхитэй эмийн урьдал хэлбэрүүд (prodrug) бөгөөд хүчлээр идэвхжисний дараа протоны шахуургыг хориглодог. Гэхдээ эдгээр ПШХ эмүүд нь хүчилд тогтворгүй нэгдэл тул амаар уусны дараа ходоодны хүчлээс хамгаалагдсан байх ѐстой.
Фармококинетик
ПШХ нь амаар хэрэглэсний дараа сайн шимэгддэг. Гэдсэнд бүрмэл агентын шимэгдэлт нь хувирамтгай байх боломжтой, ба ийлдсэн дэх оргил концетрацидаа амаар хэрэглэсний дараа 2-5 цаг болтол хүрдэггүй. Ийлдсэн дэх хагас задралын хугацаа богино (ойролцоогоор 2 цаг) хэдий ч хүчил дарангуйлах хугацаа нь урт (24 цаг), учир нь H+,K+-ATPаз-руу идэвхитэй метаболит нь ковалент холбоогоор холбогддог. Бүх ПШХ эмүүд элгэнд метаболизмд ордог. ПШХ нь шууд хордуулдаггүй учраас бөөр болон элэгний үйл ажиллагаа буурсан өвчтөнд тунг тохируулах шаардлагагүй. Гэхдээ, элгэнд CYP изоферментийн нэг генетик полиморифзм болох CYP2C19 фермент ПШХ эмүүдийн метаболизмд оролцдог. Цагаан арьстнуудын ойролцоогоор 3%, Азийн хүн амын 15%-д нь CYP2C19-ийн дутагдал илэрдэг. Энэ полиморфизмын үед omeprazole, lansoprazole, болон pantoprazole-ийн ийлдсэн дэх тун нэмэгддэг бол харин rabeprazole-ийн тун нэмэгддэгүй.
ПШХ эмүүд хүчиллэг орчинд идэвхижсний дараа ихэвчлэн хүчил идэвхитэйгээр ялгаруулж буй протоны шахуургад холбогддог.
Хэрвээ өлөн үед нь протоны шахуургын ойролцоогоор 5% нь идэвхитэй байдаг тул ПШХ эмийг уувал ходоодны шүүрлийг дарангуйлах үйлдэл нь хязгаарлагдмал байдаг. Хоолоор өдөөгдсөн үед 60-70% нь идэвхитэйгээр хүчил шүүрүүлж байдаг. Тиймээс хоол идэхийнхээ дөнгөж өмнөхөн уувал ПШХ эмүүдийн үйлдэл сайн илэрнэ.
Нэг өдрийн тунг өглөөний хоолныхоо өмнө ууна.
Богино хугацааны ажиглалтанд ПШХ эмэнд тэвчил үүсээгүй.
Сөрөг нөлөө
The PPIs are a remarkably safe and well-tolerated group of agents. Толгой өвдөх, суулгах нийтлэг тохиолддог.
ПШХ болон бусад шүүрлийн эсрэг агентууд ходоодны хүчлийн шүүрлийг дарангуйлснаар гипер-гастринемийн шалтгаан болдог. Гастрин нь ходоодны хүчлийн шүүрлийг өдөөхөөс гадна энтерохроммафин төст (ECL) эсүүдийг тэтгэх нөлөөтэй. Эм амьтан дээрх туршилтаар удаан хугацааны гипергастринеми нь ПШХ эмээр өдөөгдсөн ECL эсийн гиперплази болон ходоодны хорт хавдар үүссэнээс болсон байдаг. Гэхдээ ходоодны хорт хавдар хүн дээр илэрсэн тохиолдол үгүй.
Zollinger-Ellison хам шинжтэй өвчтөнд хүнд гастринеми илэрдэг, хорт хавдар ховор бөгөөд давамгайлан тархмал эндокрин неоплази тип 1 бүхий өвчтнүүдэд тохиолддог.
H. Pylori-ийн халдвартай өвчтөнд ПШХ эмийг удаан хугацаанд хэрэглэх нь ходоодны хатингаршил үүсэлтийг хурдасгах эрсдэлтэй гэдэг ч эдгээр эртний ажиглалтууд нь сүүлийн үеийн судалгаануудтай тохирдоггүй. АНУ-ын Хоол болон Эмийн захиргаанаас
ПШХ эмийг хэрэглэхдээ H. Pylori-ийн эмчилгээ болон шинжилгээ хийлгэхийг зөвлөдөггүй.
Харин судалгаануудаас харахад остеопороз хамааралт ясны хугарлын эрсдлийг нэмэгдүүлдэг. ПШХ эмийн эмчилгээний тун болон хугацаа нэмэгдэхэд хамаарал хүчтэй нэмэгддэг. Энэ механизм тодорхой бус юм.
Эмийн харилцан үйлчлэл
Ходоодны pH-ийг ПШХ эмүүд нэмэгдүүлснээр бусад эмийн шимэгдэлтэнд нөлөөлж болдог. Гэхдээ энэ шүүрлийн эсрэг үйлдэл ховор ч, ПШХ эмийг ketoconazole болон digoxin-той хамт өгөхөд эдгээр эмийн фармококинетикт анхаарал татахуйц нөлөөлдөг.
Учир нь кетоконазол шимэгдэхэд ходоодны хүчил шаардлагатай, бөгөөд ПШХ эмээр ходоодны хүчлийн ялгаралтыг дарангуйлснаар эм шимэгдэж үйлчлэл үзүүлэхийг байхгүй болгож болно. Тиймээс ПШХ эмүүдийг хэрэглэж байгаа тохиолдолд шаардлагтай тохиолдолд кетоконазолоос өөр мөөгөнцрийн эсрэг эм зөвлөх нь зүйтэй.
Ходоодны pH нэмэгдэхэд дигоксины шимэгдэлтийг сайжруулснаар цусан дах агентийн төвшин өндөр болдог.
ПШХ эмүүд CYP тогтолцоогоор метаболизмд ордог, учраас бусад CYP тогтолцоогоор элиминацид ордог эмүүдийн метболизмыг хүчтэй өөрчилдөг. ПШХ эмүүд дундаас омепразол бусад эмүүдтэй илүү хүчтэй харилцан үйлчилдэг бөгөөд warfarin, diazepam, болон phenytoin-ы клейренсыг удаашруулдаг.
Lansoprazole, pantoprazole, болон rabeprazole нь CYP тогтолцоогоор метаболизмд ордог эмүүдтэй харилцан үйлчлэлд ордог нь ажиглагдаагүй байна.
Омепразолтой тэнцэхүйц клиникт эмтэй харилцан үйлчлэлд ордог чухал эм ховор юм.
ПШХ эмийн хуримтлал нь клопидогрелийн идэвхтэй метаболитын идэвхийг дарангуйлдаг. Тиймээс клопидогрелийн ялтас эсийн агрегацийг дарангуйлах үйлдлийг бууруулснаар зүрх судасны эмчилгээнд сөрөг нөлөөтэй.