Мэс заслын халдварын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт: Ерөнхий зарчим
Гадаад (экзоген) болон дотоод (эндоген) бактерийн нөлөөллийг бууруулах аргыг профилаксис гэж нэрлэдэг бөгөөд профилаксис нь механик, химийн болон бактерийн эсрэг аргуудыг, эсвэл эдгээр аргуудыг хавсруулан хэрэглэхээс бүрддэг.
Өмнө тодорхойлсончлон, арьс болон бусад хоригийн гадаргуу дах эзэн биеийн байнгын микрофлора нь гэмтэл, халуунд түлэгдэх, эсвэл төлөвлөгөөт болон яаралтай мэс ажилбарын үед биед халдварлах бактерийн ноцтой эх үүсвэрийн төлөөлөл болдог. Ийм учраас ажилбарын өрөөнд буй хүмүүс бактерийн эсрэг бэлдмэлийг хэрэглэж гар болон шууны арьсанд хөнгөн механик эксфолаци (гар ариутгаж ( эксфолаци гэдэг нь бактерийг гуужуулах гэсэн санаа) угаах) хийх мэдлэгтэй болсон байх ба ажилбарын үед асептик аргыг баримтлан ажилладаг. Мөн үүний адилаар ажилбарын талбайг зүсэхийн өмнө өвчтний сонгосон талбайн арьсыг бактерийн эсрэг агент (Эмийн бодис)-аар ариутгана.
Мөн хэрвээ шаардлагатай бол үсийг хусах бөгөөд арьсыг бага зэрэг зүсэх болон гэмтээх нь арьсны бактери их хэмжээгээр үржихийг идэвхжүүлдэг тул сахлын хутганаас илүүтэй үсний машин хэрэглэж үсийг хусах нь зүйтэй. Тэдгээрийн ариутгах чанарын зориулагдсан хэрэглээ нь арьсны микрофлорын тоог бууруулдаг нь нотлогдсон бөгөөд практик болон халдварын хэмжээ хоорондох шууд хамаарлыг харуулаагүй хэдий ч антисептик болон ариун арга аргачлалын хэрэглээ нэвтрэхээс өмнөх халдварын хэмжээтэй харьцуулахад ашиг тустай, чухал гэдэг нь тодорхой байдаг.
Дээр дурьдсан аргууд бактерийн үржлийг үлэмж хэмжээгээр бууруулж чаддаг хэдий ч өвчтний арьс буюу эпителийн гадаргуу эсвэл мэс засалчийн гарыг хангалттай ариутгах чадваргүй юм. Тиймээс бактераар бохирдолтын зарим зэргийн илрэл нь арьс, зөөлөн эд рүү нэвтрэх болон биеийн хөндий рүү эсвэл хөндийт эрхтэнд тогвортой оршсонтой холбоотой байдаг. Ажилбар хийлгэж буй өвчтөнд бактерийн ямар нэг халдвар орсноор бактери ач холбогдол бүхий тоонд хүртэл үржиж ноцтой үр дагавар (халдварын улмаас хиймэл хавхлага ховхрох) үүсгэдэг, тиймээс бактерийн эсрэг эм хэрэглэх хэрэгтэй.
Эх үүсвэрийн хяналт
Мэс заслын халдвар өвчний эмчилгээний эн тэргүүний дүрэм бол бүх идээт материалыг, гадагшлуулж, бүх халдварлагсан, амьдрах чадваргүй болон үлдэц эдийг авах, мөн халдварын талбай дах гадны биеийг зайлуулах, нэмэлтээр халдварын шалтгааныг эмчлэхээс тогтдог. Ханажиж хурсан идээт шингэнийг (буглаа гэх мэт) арьсыг нэвтлэн хатгаж буюу зүсэх болон дренаж тавих ажилбараар шингэнийг гаргах шаардлагатай байдаг. Бохирдолтын эх үүсвэр (ж нь: гэдэс цоорох) болж буй эсвэл давшингуй, хурдан тархаж буй халдвар (зөөлөн эдийн үхжилт халдвар гэх мэт) –т бохирдсон материал, халдварлагдсан эд (ж нь: мөч тайрах буюу ампутаци) –ийг зайлуулах болон халдварын эхний шалтгааныг зайлуулах (ж нь: гэдэс тайрах) аль аль нь үргэлж яаралтай мэс ажилбар шаардлагатай болдог.
Бусад эмчилгээний аргууд тухайлбал бактерийн эсрэг эмүүд нэн чухал бөгөөд мэс заслын халдварын эмчилгээ, эцсийн үр дүнг дэмжиж мэс засал үр дүнтэй болоход хоёрдогч ач холбогдолтой байдаг. Хэрвээ мэс заслын давшингуй халдвар үүсвэл зөвхөн антибиотик уулгаснаар эдгэрдэг, харин ховор боловч бохирдолтын эх сурвалж байсаар байгаа бол хэзээ ч эдгэрэхгүй. Мөн онош андуурагдах эсвэл нэмэлт оношилгооны шинжилгээ шаардлагатай болж мэс засал хойшлогдох нь хүндрэл нэмэгдэх болон хааяа нас баралттай холбоотой нь дахин дахин харагдсаар байна.
Бактерийн эсрэг эмийн бэлдмэлийн зохистой хэрэглээ
Профилаксис гэдэг нь эд рүү эсвэл биеийн хөндий рүү орох бактерийн тоог бууруулах зорилгоор зарим тусгай мэс заслын ажилбарыг эхлэхийн өмнө бактерийн эсрэг бактерийн эсрэг эм буюу эмүүдийг уулгах юм. Хэрэглэх гэж буй эмүүдийг эзэн биеийн микрофлора-ын мэдлэгтээ суурьлан мэс заслын талбайд илрэх боломжтой бактериудын эсрэг идэвхтэй сонгосон байна. Ж нь: төлөвлөгөөт бүтүүн-шулуун гэдэсний мэс засал хийх гэж буй өвчтөнд арьсны флора, грамм сөрөг аэроб, мөн анаэроб бактерийн эсрэг чиглэсэн бактерийн эсрэг профилаксис хийх хэрэгтэй. Эмийг хамгийн сүүлд нийтлэгдсэн зөвлөмжийн шалгуурт нийцүүлэн эмийн өргөн сонголтоос тохирохыг хэрэглэнэ.
Тодорхойлолтоор бол профилаксис нь ажилбарын зөвхөн өвөрмөц төрөлд, тохиолдлын ихэнхэд антибиотикын зөвхөн ганц тун л шаардлагатай, мэс заслын ажилбарын үед болон өмнөх хугацаагаар хязгаарлагддаг юм (Мэс заслын талбайн халдвар сэдвийг унш). Гэхдээ мэс заслын ажилбар сийвэн дэх эмийн хагас задралын хугацаанаас удаан явагдаж буй өвчтөнд бактерийн эсрэг эмийн тунг буюу тунгуудыг нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй. Мэс заслын ажилбарын дараа бактерийн эсрэг эмийн тунг хэрэглэх нь нэмэлт ач тустай гэдэг нь нотлогдоогүй, бөгөөд энэ нь үнэтэй төдийгүй бактери эмэнд тэсвэртэй болохтой хамааралтай байдаг тул эмнэлзүйд хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Антибиотикын профилактик хэрэглээ | ||
Талбай | Антибиотик | Хоёрдогч сонголт |
Зүрх судасны мэс засал | Цефазолин, цефуроксим | Ванкомицин |
Ходоод-дээд гэдэсний талбайн | Цефазолин, цефотетан, цефокситин, ампициллин-сулбактам | Флюрхинолон |
Идэвхитэй халдвартай цөсний замын (холецистит г.м) | Ампициллин-сулбактам, тикарциллин-клавлунат, пиперациллин-тазобактам | Флюрхинолон + клиндамицин эсвэл метронидазол |
Шулуун гэдэсний мэс засал, нарийн гэдэсний түгжрэл | Цефазолин + метронидазол, эртапенем, тикарциллин-клавлунат, пиперациллин-тазобактам | Гентамицин эсвэл флюрхинолон + клиндамицин эсвэл метронидазол |
Толгой ба хүзүү | Цефазолин | Аминогликозид + клиндамицин |
Мэдрэлийн мэс заслын ажилбар | Цефазолин | Ванкомицин |
Гэмтлийн мэс засал | Цефазолин, цефтриаксон | Ванкомицин |
Хөх, ивэрхий | Цефазолин | Ванкомицин |
Эмпирик эмчилгээ гэж өвчний явц (ж нь: мухар олгойн урагдсан үрэвсэл) эсвэл мэс заслын үед ач холбогдол бүхий бохирдол үүссэн (ж нь: гэдсийг хангалтгүй бэлтгэх эсвэл бүдүүн гэдэсний агуулагдахуун асгарсан гэж үзэж байгаа) зэргийн үед мэс заслын халдварын эрсдэл өндөр тул бактерийн эсрэг эм эсвэл эмүүдийг хэрэглэхийг хэлдэг. Ажилбарын үед мэдэгдэхүйц халдварын эрсдэл нэмэгдвэл тухайн нөхцөлд профилаксис нь эмпирик эмчилгээрүү шилжинэ. Эмпирик эмчилгээг бас ихэнхдээ халдварын ноцтой талбай тодорхойлогдсон болон хүнд зэргийн сепсис эсвэл септик шоктой хүнд өвчтөнд хэрэглэдэг. Эмпирик эмчилгээг үргэлж эмийн богино багцаар (3-5 хоног) хэрэглэх нь зүйтэй, бөгөөд аль болох хурдан үүсгэгчийн мэдээлэлд суурилсан (өсгөвөр) эмчилгээ хийх боломжтой болгох, өвчтний эмнэлзүйн байдал сайжирсан тохиолдолд эмпирик эмчилгээг хасах хэрэгтэй. Мөн дээрхийн адил өвтчний тогтоогдсон халдварт чиглэсэн эмчилгээрүү эмпирик эмчилгээг шилжүүлнэ. Гэхдээ мэс заслын өвчтнүүдэд халдвар нэг бактери эсвэл олон бактери байгаа эсэхээс хамаарч ялгаатай бөгөөд ялангуяа микробиологийн мэдээллийг ашиглан (өсгөвөр, антибиотик мэдрэг чанар) эмчилгээг хийнэ. Нэг бактерийн халдвар (мономикроби) ихэнхдээ мэс заслын ажилбарын дараа өвчтөнд эмнэлгээс шалтгаалсан халдвараар тохиолддог тухайлбал шээс дамжуулах замын халдвар, хатгаа, эсвэл бактереми. Тухайн хувь хүнд хэсэг газрын халдвартай шинжтэй (ж нь: бронхи-цулцангийн лаважийн дээжний грамын будалтэерэг, дээр нь цээжний рентгенограмд нэвчдэс илрэх) хамт системийн халдварын хариу хам шинж (халууралт, тахикарди, тахипноэ, эсвэл цагаан эсийн тоо нэмэгдэх) илэрвэл мэс засалч эмпирик антибиотик эмчилгээг эхлэх нь зүйтэй.
Бактерийн эсрэг эмчилгээний зохистой арга бол бактерийн эсрэг эхний сонголт өргөн хүрээний, цаашид өвчтний биеийн байдал болон өсгөврийн үр дүнд суурьлан үүсгэгчид чиглэсэн эмийг сонгох юм. Эмийн эхний сонголт нь хэв шинж болон зүйл өвөрмөц эмийн мэдрэг загварын эхний нотолгоонд (грамм эерэг эсвэл грам сөрөг бактери аль нь болох) суурилсан байх ёстой. Зохистой антибиотик эмчилгээ хожимдож эхлэх нь нас баралт ач холбогдолтойгоор ихсэхтэй хамааралтай нь нотлогдсон байдаг тул бактерийн эсрэг сонгосон эм хамрах хүрээ хангалттай байх нь чухал юм. Энэхүү аргын чухал бүрэлдэхүүн нь өсгөврийн дээжийг зөв цуглуулж, 48-72 цагт дотор нарийвчилсан анализ хийх боломж олгодог ба өсгөвөр болон мэдрэг чанарын мэдээллээр хамгийн үр дүнтэй эмийг сонгож илүү сайн антибиотикын дэглэм хэрэглэх боломж олгох юм. Өвчтний эмнэлзүйг нягт хянаж, мөн зарим тохиолдолд (ж нь: Шээс дамжуулах замын халдвар) эмчилгээ дууссны дараа үр дүнг (ж нь: шээсний өсгөвөр) шинжилсэн байх хэрэгтэй. Олон бактерийн мэс заслын хөлдварын эмчилгээний эн тэргүүний арга нь эх үүсвэрийг арилгах боловч өмнө хэлсэнчлэн бактерийн эсрэг эм чухал үүрэгтэй байдаг. Өсгөврийн хариу нь халдварын олон хэлбэрүүд чиглэсэн менежментэнд чухал биш, учир нь өсгөврийг давтан хийхэд илэрсэн халдвар зөвхөн давамгайлагч бактерийн хүрээгээр хязгаарлагддаг, тиймээс эхний бохирдолтын үед их тоогоор илэрсэн хариунд тулгуурлан эмчилгээг сонгоно. Эхний олон бактерийн (полимикроби) бүрдүүлж буй бүх бактерийг тодорхойлоход үргэлж хэцүү байдаг. Тиймээс өсгөвөр өвчтний эмнэлзүйгээс чухал биш болдог тул антибиотик дэглэмийг зөвхөн өсгөврийн мэдээлэлд тулгуурлалгүй эмнэлзүйг харгалзах нь зүйтэй. Жишээ нь үхжилт, цоорсон үрэвсэлтэй мухар олгойг авсан, эсвэл гэдэс цоорч тайруулсан өвчтөнд бактерийн эсрэг эм буюу аэроб (агаартан), болон анаэроб (агааргүйтэн) бактерийн эсрэг эмийг 3-5 хоног, хааяа үүнээс удаан хугацаанд өгөх ёстой. Хэрвээ энэ хугацаанд өвчтний гэдэсний үйл ажиллагаа сэргэвэл венийн тарилгаас амаар уух хэлбэр рүү эмийг шилжүүлж (ж нв: ципрофлоксацин нэмэх нь метронидазол) болно. Энэ нь аюулгүй бөгөөд эмнэлгээс эрт гарахад дөхөм болох боломжтой. Хэвлийн хөндийн халдварыг эмчлэхийн тулд нянгийн эсрэг бэлдмэлийг сонгох эмнэлзүйн олон судалгаагаар агаартан болон агааргүйтэн бактерийн идэвхийг дарангуйлдаг эмийн бэлдмэлүүдийн идэвхи адил байгааг тогтоожээ (үр дүнгүй байдал 10-30%): ихэнх үр дүнгүй бололтын антибиотик сонголтонд онцлог шинж байгаагүй боловч халдварт үүсгэж буй эх үүсвэрийг хянах боломжгүй үед илүүтэй тохиолдож байсан.
Антибиотикийн хэрэглээний үргэлжлэх хугацааг эмийн дэглэмийн үедээ тогтоож жор олгох хэрэгтэй. Өмнө дурьдсанчлан профилаксис нь зүслэг хийхийн өмнөхөн нэг удаагийн тунг өгөхийг хэлдэг билээ. Эмпирик эмчилгээ гэдэг нь бактерийн эсрэг эмчилгээг 3-5 өдөр түүнээс бага хугацаагаар үргэлжлүүлж хэрвээ хэсэг газрын эсвэл системийн халдвар илрээгүй бол хасахыг хэлдэг. Бодит байдалд өсгөвөр сөрөг эмгэгтэй өвчтөнд эмпирик антибиотик эмчилгээний удаан хугацааны хэрэглэхэд нас баралт нэмэгдэхтэй хамааралтай байдаг тул халдварын нотолгоо хангалтгүй үед эмчилгээг зогсоох нь зүйтэйг тод сануулж байна. Мономикробийн халдварын эмчилгээг стандарт зөвлөмжийн дагуу хийнэ: Шээсний замын халдварт 3-5 өдөр, уушгины хатгаанд 7-10 өдөр, бактеремийн үед 7-14 өдөр антибиотик хэрэглэнэ. Энэ үед сайжруулсан тусламж үйлчилгээ үзүүлж эмчилгээг удаан хугацаанд үргэлжлүүлэхэд тэсвэртэй организмаар супер-халдвар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Халдварын үед сийвэнгийн прокалцитониныг хэмжиж, хянаснаар эмнэлзүйн эдгэрэлтийн төвшинг бууруулалгүйгээр антибиотикыг эрт зогсоох боломжтой нь нотлогдсон. Остеомиелит, эндокардит, эсвэл суулгац ховхрох аюултай простетик (хиймэл суулгац) халдварын антибиотик эмчилгээ нь 6-12 долоо хоног антибиотик хэрэглэх буюу хэд хэдэн эмийг хавсарсан удаан хугацааны курсээс тогтдог. Цусны урсгал эсвэл халдварын талбайгаас ургуулсан организмын 105 CFU/mL стандарт цэвэр өсөгөвөрийг дарангуйлах хамгийн бага концентрацийг хэрэглэж организмыг устгаж буй шинжилгээнд суурьлан өвөрмбц эмийн бэлдмэлийг сонгодог.
Мэдрэг эмийн бодисуудын жагсаалтанд антибиотик тус бүрээр цусанд үүсгэх төвшингөөр нь харьцуулсан байгаа. Сүүлийн үзүүлэлтүүд хамгийн чухал хэдий ч хамгийн бага хортой, хамгийн бага үнэтэй эмийг хамгийн мэдрэг организмд сонгох нь зүйтэй. Ноцтой эсвэл дахилтат халдварт ялангуяа хэрвээ олон эмэнд тэсвэртэй эмгэгтөрөгчөөр үүсгэгдсэн бол зөвхөн дунд зэргийн мэдрэг организм байдаг тул эмийн эмчилгээний арга хязгаарлагдмал болдог бөгөөд 2 буюу түүнээс олон эм шаардлагатай болдог. Ихэнхдээ эмийг 1-2 долоо хоног венийн судсаар хэрэглэх боломжтой бөгөөд дараагаар нь эмчилгээний курсыг амаар уух эмээр дуусгаж болно. Гэхдээ эмнэлзүй дамвшингуй сайжирч буй өвчтөнд амаар уух хэлбэр рүү шилжүүлэх бөгөөд цусанд эмийн эмчилгээний төвшин хангалттай байдаг эмийг уулгах ёстой (флюрхинолинууд).
Олон нянгийн халдварын эмчилгээнд антибиотик эмчилгээний тохирох үргэлжлэх хугацааг тодорхойлох том судалгаанууд перитонит үүссэн өвчтнүүдэд голчлон анхаарлаа хандуулж байна. Их хэмжээний бохирдолтгүй хоол боловсруулах замын нэвтэрсэн гэмтэлд хийгдэх эмчилгээ 12-24 цаг, мухар олгойн цоорсон эсвэл үхжилт үрэвсэлд 3-5 хоног, бохирдолт дунд зэрэгтэй хөндийт эрхтэн цоорсон үед хэвлийн гялтангийн эмчилгээнд 5-7 өдөр, аминд аюултай их хэмжээний хэвлийн гялтангийн бохирдсон эсвэл эзэн биеийн дархлаа дарангуйлагдсан бол 7-14 өдөр антибиотик хэрэглэхэд хангалттай үр дүнд хүрсэн байдаг ч CoGeNT мэдээлэлд маргаантай байдаг. Эцсийн дүнд антибиотик уулгах хугацаанаас илүүтэй мэс заслын эмч халдварын эх үүсвэрийг (голомтыг устгах) хянах нь илүү их хамааралтай байдаг нь дахин дахин харагддаг. Нэг жижиг санамсаргүй туршилт судалгаагаар бактерийн хоёрдогч перитонитын эмчилгээг 3 өдөр ба стандарт хугацаагаар эмчилж харьцуулахад ижил үр дүн гарсныг тэмдэглэсэн байдаг.
Хэвлийн дотоод ноцтой халдвартай ажилбарын дараах (постаператив) антибиотик эмчилгээний хожуу фазад халууралтгүй (<100.5°F), захын цусны түрхцэнд олон бөөмт нейтрофилийн хэлбэрүүд байхгүй, цусны цагаан эсийн тоо нэмэгдээгүй бол халдвар үндсээрээ устсан гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Ийм нөхцөлд антибиотикыг мэдээж зогсоож болно. Гэхдээ дээрх үзүүлэлтүүдийн нэг буюу түүнээс олон илэрч байх нь антибиотикыг үргэлжлүүлэх эсвэл уулгасан антибиотикыг солих заалт биш юм. Хэвлий доторх халдварын эх үүсвэр болж буй (ж нь: буглаа эсвэл анастомозын задрал) эсвэл үлдэгдэл, эсвэл халдварын хэвлийн гаднах эх үүсвэрийг хайж байх хэрэгтэй, эцэст нь халдварын эх үүсвэрийг олж хянаснаар эмийг өөрчилж болох юм.
Эмийн жор бичиж өгөхөөс өмнө бактерийн эсрэг бэлдмэлийн харшлыг авч үзсэн байх ёстой. Нэгдүгээрт: Аль нэг антибиотикыг хэрэглэсэнтэй холбоотой харшлын урвалын аль нэг хэлбэр үүсдэг эсэхийг олж мэдэх нь чухал. Гэхдээ хоолны шингэц муудах эсвэл дотор муухайрахаас илүүтэй жинхэнэ харшлын урвалын зовиур болон шинж тэмдэг тухайлбал: чонон хөрвөс, амьсгал бачууралт (бронхспазм), буюу бусад ижил эмнэлзүйн онцлог мэдэгддэг гэдгийг баттай мэдэх ёстой. Пенициллиний харшил хамгийн нийтлэг байдаг бөгөөд тохиолдол нь 0,7% – 10% -д хэлбэлздэг. Пенициллинд ач холбогдол бүхий харшлын урвал өгдөг өвчтөнд аль нэг бета-лактамыг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй хэдий ч солбилцох урвал тохиолдох нь хамаарагдах бүх бэлдмэлүүдэд бага байдаг үүнд:
- Карбапенемийн бүлэгтэй солбилцох урвал 1%
- Цефалоспорины бүлэгтэй солбилцох урвал 5-7%
- Монобактамын бүлэгтэй маш бага буюу солбилцох урвалд бараг ордоггүй.
Эмийн өвөрмөц ангиудад хүнд зэргийн харшил илрэхэд тухайлбал анафилакс өгөхөд энэ бүлгийн ямар нэг эм хэрэглэж болохгүй бөгөөд энэ нөхцөлд өөр бүлгийн эмийг амь аврах арга хэмжээнд хэрэглэх хэрэгтэйг илтгэж байна. Зарим төвүүдэд өвчтөнд хүнд зэргийн харшлын урвал өгөх эсэхийг тодорхойлохдоо тухайн антибиотикийн сулруулсан уусмалыг арьсан дотор тарьж сорил хийснээр олж мэддэг. пенициллинд харшилтай нь тэмдэглэгдсэн мэс заслын өвчтнүүдэд арьсан доторх сорилыг хийхэд 16%-д ванкомицины хэрэглээ буурсан үр дүн гарсан байдаг. Гэвч хоёрдогч бүлгийн эмийг сонгоход хялбар байдаг учраас сорилын энэхүү төрлийг ховор ашиглаж байна. Харшилтай өвчтнийг шаардлагатай бол эхний сорилыг хийхэд хүнд зэргийн харшлын шинж илрэхгүй байх тохиолдолд антибиотикын тунг аажмаар нэмэгдүүлсээр мэдрэггүйжүүлж болдог ч тохирсон эмийг хэрэглэх нь зүйтэй. Бактерийн эсрэг бэлдмэлүүдийн буруу хэрэглээ эмнэлэгт хэвтэж буй болон эмнэлгээс гадуурх өвчтнүүдэд аль алинд нь өргөн дэлгэрсэн байдаг нь эрүүл мэндийн үнэ өртгийн асар их санхүүгийн нөлөөлөлтэй холбоотой бөгөөд энэ нь эмийн харшил болон хордлогын сөрөг урвал, шинэ халдварын тохиолдол тухайлбал Clostridium difficile –ийн колит болон олон эмэнд дасалтай эмнэлгийн дотоод халдвар үүсэхэд хүргэж байна. Эдгээр хүчин зүйлс тус бүрдээ эмийн хэт хэрэглээтэй хамааралтай байдаг. Нэгдсэн Улсад жил бүр антибиотикт 20 тэрбум доллараас илүү төсөв зарцуулж байгааг тооцоолон гаргасан бөгөөд “супер алдаа” (хэрвээ эмийн бодист цөөн бактери мэдрэг байвал) гэж нэрлэдэг. Хариуцсан эмч ажилбарын өмнөхөөр профилаксисыг хязгаарлах, тодорхой нөхцөлд профилаксаас эмпирик эмчилгээ рүү оруулахгүй байх, эхнээс нь антибиотик эмчилгээний хугацааг тодорхойлох, халдвар байгаа нь эмнэлзүй болон бактериологийн шинжилгээгээр нотлогдоогүй бол уулгаж буй антибиотикыг зогсоох, мөн тохиолдол бүрт боломжтой бол богино курс эмчилгээ хийх нь хэрэгтэй. Удаан хугацааны эмчилгээг гуурс болон дренаж тавьсан тохиолдолд хийдэг ч ач холбогдолтой гэдэг нь нотлогдоогүй байна
Эх сурвалж:
- Schwartz’s Principles of Surgery > Chapter 6. “Surgical Infections”