Хөлийн хумс шигдэж ургах гэж юу вэ, яаж сэргийлэх вэ?
Хумс шигдэж ургах гэж юу вэ?
Хумсны эвэрлэг хэсэг эргэн тойрныхоо зөөлөн эдрүү түрж ургахыг хумс шигдэж ургах гэдэг (зураг 1). Энэ нь эрхий хуруунд тохиолдох нь хамгийн нийтлэг.
Хумс шигдэж ургах нь яаж илрэх вэ?
Хумс эргэн тойрныхоо зөөлөн эд рүү шигдэж ургасны улмаас зөөлөн эд нь улайх, хавагнах, мөн өвчтөнд өвдөх зовиур илэрнэ.
Хэрвээ зовиур их илрээд байвал та гэртээ авах боломжтой ямар нэг арга хэмжээ байгаа юу?
Тийм. Зарим хүмүүст зовиур их байх нь бий, тиймээс тэдэнд:
- Зөөлөн эд рүү түрж ургасан хумсны доогуур мяндсан утас эсвэл шүдний мяндсан чигчлүүр оруулснаар зовиур багасна
- Мөн бүлээн, савантай усанд шигдсэн хумсыг дэвтэж зөөлөртөл хөлөө дүр. Ингэж дэвтээхэд 10-20 минут болдог ба үүнийг 1-2 долоо хоног өдөрт 2-3 удаа гүйцэтгэнэ. Савангийн оронд Эпсом давс 1-2 цайны халбагыг усандаа хийж хөлөө дүрж болно.
Та эмч эсвэл сувилагчид хандах шаардлагатай юу?
Хэрвээ хумс шигдсэний улмаас улайсан, хавдсан эсвэл мөн идээлсэн бол эмчид хандах нь зүйтэй.
Хөлийн хумс шигдэж ургахаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
Та дараах аргуудаар хөлийн хумс шигдэж ургахыг бууруулах боломжтой:
- Хэт бариун биш гутал өмсөх
- Хумсаа хэт богино биш (тулгаж авахгүй байх), тэгш шулуун авах
Шигдэж ургасан хумсыг эмч яаж эмчилдэг вэ?
Хэрвээ танд хийгдсэн эмчилгээнүүд үр дүнгүй бол эмч таны хумсыг хэсэгчлэн тайрдаг. Дараа нь өдөрт 2-3 удаа цэвэрлэж, антибиотик бүхий тос түрхэх болно. Гэхдээ антибиотик шаардлагагүй хэрэглээ байх боломжтой.