Чихрийн шижингээ АВС-р хянах гэж юу вэ?

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Хэрвээ та чихрийн шижинтэй бол эрүүл байхын тулд юу хийх боломжтой вэ?

Хэрвээ та чихрийн шижинтэй бол танд хамгийн чухал зүйл бол “АВС” хяналтын зарчим юм.

  • А буюу “A1C” – A1C нь сүүлийн цөөн сард таны цусан дах сахар ямар хэмжээтэй байсныг дундажлан харуулдаг цусны шинжилгээний арга юм.
  • В буюу “Цусны дараль (blood pressure)” – Хэрвээ та чихрийн шижинтэй бол цусны даралтаа тогтмол хянах нь цусан дах сахараа хянахтай дүйцэхүйц чухал юм
  • С буюу “Холестрол (cholesterol)” – Холестерол нь цусанд байдаг цусыг маш их өтгөн зууралдамхай болгодог буюу лав шиг субстрант юм. Цусан дах холестерол өндөр байх нь зүрхний шигдээс, харвалт, болон бусад ноцтой өвчнүүд үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг бас нэг хүчин зүйл юм.

Яагаад АВС танд чухал вэ?

Чихрийн шижинтэй хүмүүст зүрхний шигдээс эсвэл харвалт өгөх хандлага чихрийн шижингүй хүмүүсээс 2-3 дахин их байдаг. Мөн чихрийн шижинтэй залуу насны хүмүүст зүрхний шигдээс үүсдэг төдийгүй илүү хүнд, илүү нас баралттай тохиолддог. Үүнээс гадна чихрийн шижинтэй хүмүүст бөөрний өвчин үүсэх маш их хандлагатай байдаг. Тиймээс АВС хяналтыг баримталснаар эдгээр өвчнүүдийг тусах эрсдлийг бууруулж чаддаг.

Тэгвэл таны цусан дах сахарын хэмжээ хамгийн чухал биш гэж үү?

Мэдээж хамгийн чухал нь мөн. Та цусан дах сахараа бага байлгаснаар чихрийн шижингийн улмаас үүсдэг зарим эмгэгүүдээс сэргийлж чадна үүнд:

  • Хараа муудалт болон сохролд хүргэдэг нүдний эмгэгүүд
  • Бөөрний эмгэг
  • Мэдрэлийн гэмтэл – гар хөлний өвдөлт эсвэл бадайралтыг үүсгэдэг
  • Хөл, хуруу эсвэл биеийн бусад хэсэг мэс заслаар тайрагдахад хүрэрэхээс тус тус сэргийлдэг.

Тэгхээр цусан дах сахарын хэмжээ таны анхаарах ёстой асуудлуудын нэг нь юм. Учир нь цусны даралт өндөр, холесторын төвшин өндөр байсны улмаас үүсэх хүндрэл нь цусан дах сахар их байснаас үүсэх хүндрэлээс илүү ноцтой байдагт юм.

Таны АВС түвшин ямар байх ёстой вэ?

АВС-ийн баримтлах түвшин нь таны чихрийн шижингийн хүндийн зэрэг ямар байна, мөн бусад өвчин танд байна уу гэдгээс хамаарах болно. Тиймээс эмч таны үзлэг, шинжилгээний дүгнэлтэн дээр тулгуурлан таны АВС-ийн баримтлах “бай түвшинг” хэлж өгнө.

Чихрийн шижинтэй ихэнх хүмүүст дараах түвшинд барихыг зорьдог:

  • А – A1C буюу глюкозжсон гемоглобины түвшин 7%-с бага
  • В – Цусны даралт 140/90 мм.муб буюу зарим тохиолдолд түүнээс бага
  • С – Бага нягтралтай буюу муу холестерол 100 –аас бага

Diabet ABCs-1

Тэгвэл та АВС –ээ хэрхэн хянах вэ?

АВС-ээ хянах төлөвлөгөөг та эмчтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй. Таны төлөвлөгөөнд дараах зүйлс багтах боломжтой:

  • Эм – Чихрийн шижинтэй ихэнх хүмүүс цусан дах сахарыг хянахад тустай эмийг өдөр бүр уудаг. Мөн боломжтой бол өдөр бүр цусан дах сахарааа хэмжиж байх нь хэрэгтэй. Дээр нь мэдээж цусны даралт эсвэл холестролын хэмжээгээ эсвэл ирээдүйд хүлээгдэж буй хүндрэлүүд болон өвчнүүдээс сэргийлэх арга замуудыг сэргийлэхэд чиглэсэн эм хэрэглэж болно. Хэрвээ таны хэрэглэж буй эм танд ямар нэг асуудал үүсгэж байгаа эсвэл тохирохгүй байгаа бол даруй эмчдээ хэлэх нь зөв юм.
  • Амьдралын хэв маягаа өөрчлөх – Таны өдөр бүрийн хоол болон идэх зүйлийн сонголт таны АВС болон ерөнхий эрүүл мэндэд тань маш их нөлөөлж байдаг. Тиймээс таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдлийг бууруулах болон АВС-ээ хянахад тус болохуйц зарим саналуудыг тусгая:
    • Хоол хүнсэндээ эрүүл сонголт хийх – Жимс, ногоо, бүх төрлийн үр тариа, болон тослог багатай сүүн бүтээгдэхүүн илүүтэй хэрэглэх.
    • Биеийн хөдөлгөөний идэвхи – Долоо хоногийн ихэнх өдрүүдэд (4-өөс дээш) өдөрт 30 минутаас буюу түүнээс дээш хугацаагаар биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх (ж нь: алхах)
    • Тамхинаас гарах – Тамхи нь зүрхий шигдээс эсвэл харвалтын, мөн хавдар үүсэх боломжийг ихэсгэдэг.
    • Биеийн жингээ багасгах – Илүүдэл жин нь ихэнх өвчнүүдийн үүсэлтэнд өртөмтгий болгодог.
    • Архинаас зайлсхийх – Спирт агуулсан ундаа нь цусны даралт болон цусан дах сахарын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.

Аз болоход амьдралын хэв маягаа өөрчилснээр АВС бүгдийг нь сайжруулах боломжтойтухайлбал биеийн идэвхтэйхөдөлгөөнтэй байж жингээ бууруулснаар цусан дах сахар, цусны даралт, муу холестерол буюу АВС бүгдийг нь хянахад тус болдог (хүснэгт 1).

Хүснэгт №1

Хүснэгт №1