Жирэмсэн үе болон жирэмслэлтээс өмнөх вакцинжуулалт
Вакцин нь дархлаа тогтолцоог өдөөж халдвар өвөрмөц эсрэгбие үүсгэснээр тухайн халдварын улмаас өвчин тусахаас сэргийлдэг. Зарим вакцинуудыг жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй байдаг бол бусад нь жирэмслэхээс багадаа нэг сараас өмнө хэрэглэх ёстой байдаг. Дархлаажуулалтыг жирэмсэн үедээ халдварт өртөх өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд зөвлөдөг. Гэвч манай орны нөхцөлд жирэмсний хугацаанд халдвар үүсгэж эхэд, төдийгүй урагт хор хөнөөлтэй байдал учруулдаг халдваруудын эсрэг вакциныг хийлгэх нь хамгийн зөв сонголт юм.
Жирэмслэхэс өмнө хийлгэхийг зөвлөдөг вакцинууд
Жирэмслэхээс өмнө хийлгэхийг зөвлөдөг вакцинуудыг жирэмсэн эмэгтэйд хийхийг хориглоно.
Улаан бурхан, гахайн хавдар, улаанууд, мөн салхин цэцэг (варецилла) –ийн вакциныг жирэмсэн хугацаанд хийлгэх эсрэг заалттай тул ялангуяа жирэмслэх магадлалтай, эдгээр халдварт өртөмхий төрөх насны эмэгтэйчүүдэд чухал юм. Учир нь дархлаажуулалт хийлгээгүй жирэмсэн эдгээр халдварыг тусахад өөрт төдийгүй урагт сөргөөр нөлөөлөх боломжтой. Сүүлийн 20 жилийн хугацаанд манай орон тогтсон журмаар хүүхдүүдэд эдгээр халдварын эсрэг вакцинжуулалтыг хийж байгаа бөгөөд хэрвээ эдгээр вакцинд хамрагдаагүй, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэхээс багадаа 1 сарын өмнө сайн дураар вакцинжуулуулах нь зүйтэй юм.
Улаан бурхан, гахайн хавдар, улаанууд (MMR) – Цусны шинжилгээ (дархлаа) өгснөөр эдгээр халдварын эсрэг дархлаатай эсэхээ мэдэж болно. Хэрвээ дархлаа тогтоогүй байвал жирэмслэхээр төлөвлөснөөс багадаа 1 сарын өмнө вакцин хийлгэх нь зүйтэй. Улаан бурхан, гахайн хавдар, эсвэл улаанууд (герман улаан бурхан) –н халдварт жирэмсний эрт үед өртөхөд зулбалтын шалтгаан болдог. Жирэмсний эрт үед улаануудын халдвар авснаар ургийн хүнд зэргийн төрөлхийн гажиг үүсдэг үүнд: дүлийрэл, нүдний, зүрхний, тархины гажиг багтдаг. Жирэмсний хоёрдах хагаст эх халдвар авахад эдгээр гажигууд үүсдэггүй.
Салхин цэцэг (варицелла) – Жирэмсэн үедээ салхин цэцгийн халдвар авбал ялангуяа жирэмсний эхэн үе байх тусам урагт төрөлхийн гажиг бий болох эрсдэл улам нэмэгддэг. Мөн жирэмсний аль ч хугацаанд салхин цэцгийн халдвар авахад жирэмсэн эмэгтэйд ноцтой хүндрэл (тухайлбал уушгины хатгалгаа) үүсэх боломжтой.
Хэрвээ та амьдралынхаа хэзээ нэгэн үед салхин цэцэг тусаж байгаагүй эсвэл салхин цэцгийн вакцин хийлгэж байгаагүй бол цусны шинжилгээ өгч дархлаатай эсэхээ үзэн, дархлаа тогтоогүй бол жирэмслэхээсээ багадаа 1 сарын өмнө вакцин хийлгэх нь зөв сонголт байх болно.
Хэрвээ салхин цэцгийн дархлаа тогтоогүй, жирэмсэн эмэгтэй салхин цэцэгтэй эсвэл бүслүүр үлдтэй хэн нэгэнтэй хүрэлцсэн бол үүгээр өвчлөхгүй байх хамгийн боломжит эрүүл мэндийн тусламжийг өгөх хэрэгтэй. Энэ үед салхин цэцгийн халдвар авах эрсдлийг бууруулахад тусалдаг варицелла зостер иммуни глобулин (VariZIG) эмчилгээг хийнэ. VariZIG эмчилгээг халдвартай хүрэлцснээс 10 өдрийн дотор хийсэн байх боломжтой ч аль болох ойр хугацаанд хийх нь зүйтэй.
Хүний папилломавирус – Хүний папилломавирус-н вакциныг жирэмсэн бус охид, 9-26 насны эмэгтэйчүүдийг хийлгэхийг зөвлөдөг. Харин жирэмсэнд аюулгүй гэдэг нь судлагдаагүй учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхийг зөвлөдөггүй.
Жирэмсэн эмэгтэйчүүд хийлгэхийг зөвлөдөг вакцинууд
Энэхүү вакцинууд нь жирэмсэн эмэгтэйд хийхэд аюулгүй вакцинууд гэж үздэг.
Инфлюнза (томуу) – Жирэмсэн эмэгтэйчүүд ялангуяа томуугийн хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Улирлын томуугийн эсрэг вакциныг томуугийн дэгдэлт явагддаг улиралд жирэмслэхээр төлөвлөж буй болон жирэмсэн бүх эмэгтэйчүүд хийлгэх нь зүйтэй. Жирэмсэн хугацаанд томуугийн вакцин тариулахад төрөөгүй байгаа хүүхдэд аюултай нөлөө тогтоогдоогүй, мөн төрсний дараах эхний 6 сарын турш нярайг томуугаас хамаалдаг байх боломжтой юм. Томуугийн вакцин хамрын цацлага хэлбэрээр байдаг ч энэ нь амьд вирусээр хийгдсэн байдаг тул жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй юм.
Татран, сахуу, хөхүүл ханиад – Татран, сахуу, хөхүүл ханиадны вакциныг жирэмслэлт бүрдээ хийлгэхийг зөвлөдөг бөгөөд жирэмсний эхний 20 долоо хоног өнөрсний дараа хийлгэнэ. Өөрөөр хэлбэл жирэмсний 27-36 долоо хоногтойд энэхүү вакциныг хийлгэхэд шинэ нярайг хөхүүл ханиадаас хамгаалахад туслана гэсэн үг юм.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөдөг зарим вакцинууд
Тухайн халдваруудад өртөх эрсдэл өндөртэй (эрсдэлтэй бүс рүү аялах, амьдралын нөхцөл гэх мэт) жирэмсэн эмэгэтэйчүүдэд зөвлөдөг нэмэлт вакцинууд байдаг.
Гепатит А-н вакциныг энэхүү эмгэгийг тусах эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд хийлгэхийг зөвлөдөг.
Гепатит А – Жирэмсэн эмэгтэйд гепатит А вирус хүнд зэргийн эмгэг үүсгэх, мөн урагт дамжих боломжтой. Гепатит А-ийн вакцин хөгжиж буй урагт тодорхой эрсдэлгүй.
Гепатит В – Гепатит В нь элэгний үрэвслийг үүсгэдэг ноцтой халдвар юм. Өнөө үед хүүхдүүдэд Гепатит В-ийн вакцины 3 тунг хийж байгаа ч ихэнх насанд хүрэгчид вакцинжуулагдаагүй байна. Энэхүү вакцин урагт тодорхой эрсдэлгүй.
Жирэмсэн хугацаандаа гепатит В тусах өндөр эрсдэлтэй (тухайлбал гепатит В-тэй буюу вирус тээгчтэй хамт амьдардаг) жирэмсэн эмэгтэйчүүдийг энэхүү вакциныг хийлгэхийг зөвлөдөг, мөн жирэмслэхээсээ өмнө 3-н тунгийн эхний тунг буюу тунгуудыг хийлгэсэн жирэмсэн эмэгтэйчүүд гепатит В вакцинаа үргэлжлүүлэн хугацаандаа дараагийн тунгаа хийлгэх нь зүйтэй.
Полиомиелит – Полиомиелит нь вирусээр үүсгэгддэг эмгэг бөгөөд байнгын саа үүсгэх боломжтой. Полио нь Америк болон бусад ихэнх хөгжсөн орнуудад бүртгэгддэг. Жирэмсэн эмэгтэйчүүд полио илэрдэг бүс нутаг руу аль болох аялахгүй байх хэрэгтэй.
Полиогоос сэргийлэх вакцин хийлгэх боломжтой. Гэхдээ вакцины аюулгүй байдлын тухай мэдээлэл таатай биш тул жирэмсэн эмэгтэйд хийхийг зөвлөдөггүй. Хэрвээ жирэмсэн эмэгтэй тухайн бүс нутаг руу зайлшгүй явах шаардлагатай бол идэвхгүйжүүлсэн полио вакцинаар дархлаажуулалт хийлгүүлсэн байх нь зүйтэй.
Пневмококк – Уушгины хатгалгаа болон бусад олон халдварыг тухайлбал отит, менингит үүсгэдэг бактери билээ. Пневмококкийн халдвар авах өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүд үүний вакциныг хийлгэх нь зүйтэй.
Энэхүү вакциныг жирэмслэхээс өмнө хийлгэх ёстой. Гэхдээ жирэмсний хоёрдах болон гуравдах гурван сартайд хийхэд аюулгүй нь харагдсан. Харин эхний гурван сард хийлгэхэд аюулгүй байдлын тухай мэдээлэл хангалтгүй байна.
Шар чичрэг (Yellow fever ) – шар чичрэг нь шумуулаар дамждаг вирусээр үүсгэгддэг өвчин юм. Энэхүү эмгэгийн үед элэг, болон бөөрний гэмтэл, цусархагшил илэрч, ихэнхдээ насбаралтаар төгсдөг. Энэхүү вирусыг тээгч шумуул Өмнөд Америк болон Сахарын Цөлийн бүсэд байдаг тул жирэмсэн хугацаандаа энэхүү бүс нутаг руу аль болох аялахаас зайлсхийх хэрэгтэй.
Хэрвээ зайлшгүй дээрх бүс нутаг руу явах шаардлагтай бол амьд вирус бүхий вакцин хийлгэхийг санал болгодог. Тиймээс энэхүү вакциныг хийлгэх шаардлагатай бол юун түрүүнд халдвар судлалаар мэргэшсэн эмчээр шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Бусад дархлаажуулалт – Бусад олон халдварын эсрэг вакцин хийлгэх боломжтой тухайлбал урвах тахал, менингококк, галзуу, япон энцефалит, тифойд, цагаан цэцэг, мөн хемофилус инфлюнза –д вакцин байдаг. Хэрвээ эдгээр эмгэгийн халдвар авах боломжтой тухайлбал лабораторит ажилладаг бөгөөд эдгээр эмгэгүүдийн үүсгэгчтэй харьцдаг бол вакцин хийлгэх нь зүйтэй.
Зостер (могой яр) вакцин нь амьд үүсгэгчээр бэлтгэгдсэн байдаг тул жирэмсэн эмэгтэйд хэрэглэхгүй байх нь зүйтэй. Мөн могой ярны вакцин 50 дээш насны хүнд хийгдэх заалттай байдаг.
Эх сурвалж:
- Uptodate: “Vaccination during pregnancy” | This topic last updated: Jun 4, 2014.
- Centers for Disease Control and Prevention: “Vaccines for Pregnant Women” January 03, 2013
zochin
Сайн байнауу би вакцин хийлгэснээс хойш яг сарын дараа жирэмслэсэн одоо 8 долон хоногтой зүгээр болуу?
04/08/2016 17:37
Gerelmaa.
Asuult bnaa. 5sariin suuleer ulaan burhanii vak.n hiilgeed 7sariin eheer jiremsen bolson.uragt sorog nuluu bh uu.
07/08/2016 20:30
zochin
jiremsen bolsnooo medelgui 1 sar hawitsai bhad ni ulaan burhanii vaktsiin hiilgesen ymaa odoo 17 dolooo honogtoi huuhedtei bn yaah we ene ni gajigtai huuhed torno gsn uguu … iim dohioldol boloood shinjilgee ugsun emchid uzuuulsen hun bn uuu tuslaaach
16/08/2016 16:25