21 настай эрэгтэй оюутан, цээжиндээ нэг ширхэг зангилаатай…+ Хариу
21 настай эрэгтэй оюутан, цээжиндээ нэг ширхэг зангилаатай, энэхүү зангилаа 1 сар гаруйн өмнөөс давшингуй томорсон гэнэ. Тэр бас 1 сар суулгаж, хэвлийн дээд хэсгээр өвдөж байсан ч халуураагүй, бие нь жихүүцээгүй. Тухайн үед цочмог гастро-энтерит оношлогдсон бөгөөд омепразол болон офлоксацин амаар уусан ч намжаагүй. Сүүлийн хагас жилийн дотор 5 кг турсан. Ямар нэг архаг өвчин, хавдрын удамшлын өгүүлэмж үгүйсгэнэ. Бодит үзлэгээр зүүн эгэмний дээд болон хүзүүний лимфадинопатитай (тунгалгийн булчирхай томорсон), цээжин дээрээ зовиургүй, хөндүүргүй, хатуу зангилаатай (Зурагт харуулав).
Ходоод-гэдэсний дурангаар ходоодны ёроол болон их биеэр олон тооны шарх илэрсэн.
Таны сэжиглэж буй онош юу вэ?
Та оношоо батлахын тулд хийх дараагийн алхам юу вэ?
- Зангилааг авахуулахаас мэс засалчид үзүүлнэ
- Ямар нэг арга хэмжээ авахгүй, тодорхой хугацааны дараа зангилаа өөрөө арилна
- Зангилаан дотор кортикостеройд тарина
- Зангилаанаас биопси авч шинжилгээнд илгээнэ
Хариулт:
Дараагийн хийх алхам
- D. Зангилаанаас биопси авч шинжилнэ.
Энэ тохиолдлыг таних эмнэлзүйн түлхүүр онцлог нь хурдан ургалттай, зовиургүй зангилаа ходоод гэдэсний эмнэлзүйтэй холбоотой илэрч байгаа байдал юм. ходоодны аденома-н арьс руу өгсөн үсэрхийлэл нь ялангуяа залуу хүмүүст ховор байдаг тул хурдан ургалттай зовиургүй, шалтгаан тодорхойгүй арьсны зангилаанаас биопси авах нь зүйтэй. Хавдрын арьсан дах үсэрхийлэл оношлогдсон бол эх үүсвэрийг олох хэрэгтэй.
Тайлбар
Хэвлийн хөндийн эрхтний ямар ч хавдар арьс руу үсэрхийлэл өгөх боломжтой. Гэвч арьсанд үсэрхийлэл илрэх нь ховор бөгөөд 0,7%-10,4% тохиолддог. Метастаз нь өргөн тархсан өвчий илрэл болдог ч ховор тохиолдолд оношлогдоогүй дотор эрхтний хорт хавдрын анхны илрэл байж болдог. Арьсан дах метастаз нь ихэнхдээ хөх, уушги, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, өндгөвч, толгой хүзүү, бөөрний гаралтай байдаг.
Системийн хавдрыг заах арьсны хоруу гэмтэл нь зовиургүй олон зангилаа (46,6%), ганц зангилаа (37,7%), товруут эсвэл улайралт толбо (9,4%), шарх (6,5%) байдлаар тохиолддог. Арьсан дах үсэрхийлэл харьцангуй гэнэтийн эхлэлтэй, хурдан ургалттай байдлаар илэрдэг бөгөөд тусгаарлагдсан, эсвэл олон газар дах үсэрхийлэлтэй холбоотой байх боломжтой. Ходоодны хавдар 30 наснаас залуу насанд хүрэгчдэд ховор, харин 50-аас дээш насны хүмүүс тохиолдлын ихэнх хувийг эзэлдэг.
Ходоодны карцинома-н хамгийн их үсэрхийлэл өгдөг талбай бол элэг, хэвлийн доторх тунгалгийн зангилаанууд, өндгөвч, пертонийн хөндий юм. Ходоодны карцинома-н 6.4-7.8% нь арьсанд үсэрхийлэл өгснөөр илэрдэг. Ходоодны карциномагийн арьсан дах үсэрхийлэл хэвлийн хананд эсвэл тунгалгийн зангилаатай ойрхон байрлалтай тусгаарлагдсан байдаг нь бусад хорт хавдрын арьс руу өгсөн үсэрхийлэлтэй ижил юм.
Үсэрхийллийн шалтгаант арьсны гэмтэл нь хоргүй өөрчлөлт тухайлбал гемангиома, эпидермал цист, пиоген гранулом, нейрофиброма –тэй эмнэлзүйд ялгагдахгүй байж болох юм. Тиймээс онош иммуногистохимийн будалттай хавсарсан гистологийн шинжилгээгээр батлагддаг. Гистологиор арьсны үсэрхийлэл анхдагч хорт хавдартай төстэй харагддаг. Гэвч багахан ялгаа нь үсэрхийлэл илүү анапластик байх боломжтой. Дотор эрхтний хорт хавдраас арьсанд үсэрхийлэл өгсөн өвчтний амьдрах хугацаа үргэлж бага байдаг. Гэвч ходоодны карцинома-аас арьсанд үсэрхийлэл өгсөн тохиолдолд амьдрах дундаж хугацаа тодорхойгүй.
Өвчтний хяналт
Энэхүү өвчтний биопсид арьсанд нэвчиж бөөгнөрсөн эсвэл тарсан хавдрын эсүүд харагдсан. Зарим хавдрын эсүүд шигтгээт бөгж шиг байна ( зураг 2А). Арьсны гүнд хавдрын эсүүд бүхий булчирхайн дутуу хөгжсөн хөндийнүүд илэрсэн (зураг 2В).
Дермийн гүнд тархсан хэв шинжит бус эсүүд нэвчээгүй эпидермисийн доорх нарийн давхарга байсан. Иммуногистохимийн шинжилгээгээр шигтгээт бөгжин эсүүдэд карцино-эмбрионий антиген, эпителийн мембраны антиген, болон CK20 эерэг, харин маркер CD3, CD4, CD8, CD30, андгросс цист өвчний шингэн уураг 15 (GCDFP-15) сөрөг гарсан. Ki-67-р будахад пролифератив идэвхи өндөртэй нь илэрч, Алкиан хөхөөр үсэрхийлсэн эсүүдэд муцин будагдсан. Эдгээр эмгэг судлалын шинжилгээний үр дүнгээр хоёрдогч шигтгээт бөгжин эст аденокарцинома онош батлагдаж, эх үүсвэр нь хоол боловсруулах замыг сэжиглүүлж байна. Тиймээс ходоодны шархнаас биопсийн сорьц авч эмгэг судлалаар шинжлэхэд ходоодны шигтгээт бөгжин эст аденокарцинома оношлогдсон. Хэвлийн компютерт томографийн шинжилгээнд чацархай, элэгний үүдэн хэсэг, хэвлийн гялтангийн арын зай дах тунгалгийн зангилаануудад олон үсэрхийлэл илэрсэн. Үсэрхийллийг мэс заслаар авахгүй байж болохоор байсан. Тиймээс өвчтөнд оксалиплатин (1 өдөр), S-1 (эгафур, гиместат, болон калийн отерацил) (1-7 өдөр) хэрэглэсэн. Түүний эмэлзүй сайжирч хими эмчилгээнээс 2 долоо хоногийн дараа зангилааны хэмжээ буурсан.
Одко
4. Зангилаанаас биопси авч шинжилгээнд илгээнэ.
16/11/2015 10:54
Тулга
Arisnii havdruud yalgah zorilgoor – zangilaanaas biopsy avch shinjilgeend ilgeene
16/11/2015 11:57
baaska
biopsy
16/11/2015 15:10
Tsendee
Biopsy awah
16/11/2015 17:57
oyun
Tsusnii eronhii biopsi awsan dr mun tseejnii zurag hawdriin marker ogch onosh arinii hawdar ymuu
16/11/2015 18:01
өлзий
биопси
16/11/2015 20:45
Chaagii
Biopsy avna
16/11/2015 21:15
Amartuvshin
biopsy avay! Emnelzuin shinj temdeg ni HIV haldvartai hun shg l sanagdj bn! Kaposhin sarcom ntr bh mgadlaltai l yum bn!
16/11/2015 21:32
tserendolgor
biopsy
17/11/2015 13:38
Tuul
HIV haldwar bj magadgue,,, Biopsy avna,
17/11/2015 21:18
Batsaikhan
minii bodloor biyopsigoor signet cell carsinom gesen uchraas uvchtunii shinj temdeg ch gesen hodood nariin gesesned uchraas colorectal signet ring cell carcinoma gej bodoj bna ki 67 positif bga ni hodoodnoos iluu colorectal gedgiig haruulj bna mun lenf nod bolon peritonruu metastas boloh ni kolorectal signet ring cell carcinomad iluu uchir immunhistokimyal budgaar lenf nodnoos avsan deejeer lenfoma bish gedgiig haruulj baina onoshoo batlahiin tuld endoskopi ba colond havdar bga bol biyopsi mun butun biyiin CT avhuulah heregtei ternii daguu emchilgee songoh heregtei gehdee uvchtunii huvid baragl inoperable gej bodoj bna palliative emchilgee hiih heregtei bh bolovuu gej bodoj bna
18/11/2015 05:33
Otgonbayar
HIV bj magadgui biopsy abna
18/11/2015 11:04
saraa
colorectal cancer
18/11/2015 16:00