Зүрхний бахын эсрэг эмүүд, ерөнхий ойлголт
Бахын хэлбэрээс хамаарч авах арга хэмжээг эмийн эмчилгээ, титэм судсыг тэлэх эмчилгээ болон арьсаар транслюминал коронар ангиопласти зэргээс сонгох боломжтой. Зүрхний бахыг 3 хэлбэрт ангилдаг:
- Тогтвортой бах (ачааллын бах): Титэм судасны цусны урсгалыг атеросклеоз хязгаарласнаар ачааллын үед бахын дайралт үүсдэг.
- Тогтворгүй бах (титэм судасны цочмог дутагдал): тогтвортой бах болон зүрхний булчингийн шигдээсний хоорондох завсрын үе шат юм.
- Принзметал бах: Титэм судасны агшилттай холбоотой дайралт охиолддог.
Тогтвортой бах
Цочмог өвдөлт болон дахилтаас урьдчилан сэргийлэхэд (дахин дайралтын эрсдэлийг бууруулахад) органик нитратууд, бетта-адренорецептор антагонистууд (беттацхориглогч) болон калцийн суваг хориглогч эмүүдээс хэрэглэдэг.
Нитрат
Органик нитратууд судас тэлэх нөлөөтэй бөгөөд зарим тохиолдолд ялангуяа үе үе эмнэлзүй илэрдэг өндөр настнуудад дангаар нь хэрэглэдэг. Бахын эсрэг үйлдэл буурч тэвчил үүссэн өвчтөн бол урт хугацааны үйлдэлтэй нитратын хэлбэрээс сонгоно. Өвчтөнд тэчил үүсэхээс сэргийлэхийн тулд нитрат-хэрэглэхгүй хугацаа байх хэрэгтэй. Сөрөг нөлөө нь тухайлбал: толгой өвдөх, постурал гипотензи болон халуун оргих шинжил илэрвэл нитрат эмчилгээг хязгаарлаж болох боловч эдгээр нөлөөнд удалгүй тэвчил үүсдэг. Богино үйлдэлтэй хэлэн дор тавьдаг изосорбид динитратын шахмал үйлдэл нь удаан эхэлдэг боловч хэдэн цаг тасралтгүй үйлчилдэг тул үе үе зовиур илэрдэг нитрат шаардлагатай тогвортой бах бүхий өвчтөнд хэрэглэхэд глицерил тринитратаас илүү тустай.
Бета-Хорилогч
Бета-адренорецептор антагонис (бета-хориглогч) тухайлбал атенолол зүрхний бета-рецепторыг хориглосноор зүрхний хэмийг, миокардийн агшилтыг болон хүчилтөрөгчийн хэрэгцээг (ялангуяа дасгалын үед) бууруулдаг. Бета-хориглогч нь дасгал хийх чадварыг сайжруулах, эмнэлзүйн илрэлийг багасгах, хүндийн зэргийг болон бахын дайралтын давтамжийг бууруулах, бах илрэх босгыг нэмэгдүүлэх үр дүнтэй тул ачааллаар сэдэрдэг архаг бахтай өвчтөнд хэрэглэх эхний эгнээний эмчилгээ болдог.
Гэнэтийн бахын дайралтаас зайлсхийхийн тулд аажмаар буцааж байх хэрэгтэй, мөн титмийн агшилтын (принзметал бах) гаралтай өвчний үед хэрэглэж болохгүй.
Бета-хоргилогч нь астмыг сэдрээх магадлалтай тул астма эсвэл бронхиспазмитай өвчтөнд хэрэглэхгүй. Зарим үүнд: атенолол нь бетта-2 (бронхийн) рецепторт нөлөөлдөггүй зүрхэнд харцангуй сонгомол үйлдэлтэй. Зүрхэнд сонгомол бета-хорглогч нь амсгалын замын эсэргүүцэлд нөлөөлдөггүй ч, огт нөлөөлдөггүй гэсэн үг биш юм. Тиймээс астма болон бронхиспазмитай өвчтөнд өвчтөнд зайлсхийх хэрэгтэй. Мөн бета хориглогчийг ховдлын дутагдалтай, 2 болон 3-р зэргийн тосгуур-ховдлын хоригтой эсвэл захын судасны эмгэгтэй өвчтөнд өгч болохгүй. Чихрийн шижинтэй хүнд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь бета-хорглогчид гипергликеми үүсгэж болно эсвэл инсулины гипогликемийн нөлөөг нэмэгдүүлж гэнэтийн гипогликеми үүсгэж болно.
Калцийн суваг хоргилогч
Хэрвээ дунд зэргийн тогвортой бахыг хянахад шаардлагатай бол бета-хориглогч эмчилгээнд дээр удаан үйлдэлтэй дигидропиридин калцийн суваг хоргилогч (тухайлбал амлодипин, 5 мг-р өдөрт нэг удаа ) хэрэглэж болно. Мөн бета-блокатор хэрэглэхэд зохимжгүй өвчтөнд тогтвортой бахын эмчилгээнд хоёрдах сонголтоор верапамилыг өгөх боломжтой. Калцийн ионы суваг хоргилогчид зүрхний болон судасны гөлгөр булчингийн эсийн мембраны удаан калцийн ионы сувгаар калцийн ион орох хөдөлгөөнийг саатуулдаг тул судасны гөлгөр булчинг мн сулруулдаг. Зүрхний цахилгаан импульсийн дамжилт болон үүсэлт буурснаар зүрхний булчингийн агшилт буурах, мөн титэм судас болон системийн судасны тонусыг бууруулна. Титэм судасны атеросклероз эсвэл жижиг артерийн эмгэгтэй болон судас тэлэлт хязгаарлагдсан үеийн тогтвортой архаг бах бүхий өвчтөнд ачаалал даах чдаварыг сайжруулдаг. Мөн хэсэг газрын судас агшилттай тухайлбал принзметал бах, болон зүрхний тонусын алдагдал бахын босгонд нөлөөлж байх магадлалтай тогтворгүй бахтай өвчтөнд хэрэглэдэг.
Тогворгүй бах
Тогворгүй бахын үед зүрхний булчингийн шигдээсээс сэргийлэхэд эрчимтэй эмчилгээ шаардлагатай. Эхний эмчилгээ бол ялтасын агрегацийг дарангуйлдаг ацетилсалицилын хүчил, цаашлаад гепаринтай эмчилгээ юм. Нитрат болон бета-хоргилогч нь ишемийг хөнгөвчлөхөд өгдөг, хэрвээ бетахориглогч эсрэг заалттай бол верапамилыг сонгосноор зүүн ховдлын үйл ажиллагааг тэнцвэржүүлж өгнө.
Прнизметал бах
Бета-хориглогчийн оронд калцийн суваг хорглогч хэрэглэдэг, бусад эмчилгээ тогтворгүй бахтай төстэй.
Эх сурвалж:
WHO model formulary 2008 / editors, Marc C. Stuart, Maria Kouimtzi, Suzanne R. Hill.
Tsaschikher dejid
Sain bna uu? Tanii ajild amjilt husbe. Tanii eruul mendiin medeelel taalagdlaa . Ulam amjilt husbe. Za bye
26/11/2014 17:59