Zika вирусын халдвар
Зика гэж вэ? Зика нь вирусын нэг төрөл юм. Зика-ийн халдвар халууралт, тууралт, үений өвдөлт, нүдний улайлт үүсгэж болно. Шумуулаар дамжиж халдварладаг. Жирэмсэн эхийн урагт дамждаг, мөн бэлгийн замаар халдварлана.
Хэрвээ та жирэмсэн үедээ Зика вирусын халдвар авбал таны хэвлий дэх хүүхдэд эмгэг үүсгэх боломжтой. Та жирэмсэн биш бол Зика вирусын халдвараар хүнд өвчлөх, эсвэл танд ноцтой эмгэг үүсэх хандлага бага.
Зика вирус дараах бүс нутгуудад илрээд байна вэ?
Африк, Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн Арлуудад одоогоор тохиолдоод байна. 2015 оны 3 сарын хүртэл Төв болон Өмнөд Америк, Мехико, Карибын бүсэд тархалт тохиолдож байсан бол Мөн Пюерто Рико болон Нэгдсэн Улс Виржин Арлуудад илэрсэн.
Нэгдсэн Улсад Зика вирусын тохиолдол мөн байна. Өнөөг хүртэл Зика вирус илэрсэн улсуудад аялал зуулчлалаар очсон хүмүүст ихэнхдээ тохиолдож байна.
Доор вэб сайтуудад тархалтын тухай хамгийн сүүлийн өнөөгийн тухай мэдээлэл бий:
- United States Centers for Disease Control and Prevention (CDC): cdc.gov
- World Health Organization (WHO): who.int
Зика вирусын халдвар авсан үед илрэх зовиур?
Зика вирусын халдвар авсан ихэнх хүмүүс ямар нэг зовиургүй эсвэл зөвхөн хөнгөн зэргийн зовиуртай байдаг. Хэрвээ зовиур илэрсэн тохиолдолд вирус тээгч шумуулд хазуулсны дараах 2-12 өдөрт ихэнхдээ өөрт мэдрэгддэг.
Дараах зовирууд илрэх боломжтой:
- Халууралт
- Тууралт
- Үеэр өвдөлт яланугяа гар, хөл
- Нүд улайлт
- Толгой өвдөлт
Зика вирус байдаг зарим бүсүүдэд булчин сулралыг үүсгэдэг өвчин болох “Guillain-Barré syndrome” гэж нэрлэдэг илүүтэй тохиолдож байгаа ч хоорондоо хамааралтай эсэх нь тодорхойгүй байна.
Эмчид үзүүлэх хэрэгтэй юу? Тийм, Хэрвээ та Зика вирус илэрсэн улсуудад саяхан аялсан, зовиур илэрч байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй.
Зика вирусын халдварын үед шинжилгээ хийх үү? Тийм, Цусны шинжилгээ хийнэ. Мөн бусад өвчнөөс ялган оношлоход шаардлагатай шинжилгээнүүдийг үзнэ.
Зика вирусыг хэрхэн эмчилдэг вэ? Зика вирусын халдварт өвөрмөц эмчилгээ байхгүй. Тиймээс танд тулгамдаад байгаа зовиуруудын эсрэг эмчилгээ хийх ба та сайтар амарч, шингэн уух хэрэгтэй.
Зика вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой юу? Тийм, Зика вирусыг тээгч шумуулд хазуулахаас зайлсхийх нь халдварт өртөхөөс сэргийлэх сайн арга юм. Энэхүү тээгч шумуул бүх орнуудад байдаггүй. Гэвч халдварын бүстэй нутагт амьдардаг эсвэл аялахгүй байснаар халдвар авах боломжийг бууруулах боломжтой.
Мөн:
- Зика тээгч шумуул хамгийн идэвхтэй байдаг хугацаанд гэрт байх. Эдгээр шумуулууд өглөө эрт нар гарахаас өмнөх хэдхэн цагийн хугацаанд болон өдрийн цагуудад идэвхтэй байдаг. Агааржуулагтай, битүү барилгууд аюулгүй.
- Гутал, урт ханцуйтай цамц, урт өмдийг гадуур явахдаа өмсөх
- Хувцас болон төхөөрөмждөө шавьжны эсрэг перметрин түрхэх
- Боломжтой бол тогтоол усыг зайлуулах. Учир нь шумуул тогтоол усанд үрждэг.
Зика вирус шумуулаар тээгдэн хүнд халдварладаг боловч бусад халдвар дамжих боломжтой замууд бий:
- Бэлгийн зам: Зика вирус бэлгийн замаар дамжсан тухай цөөн мэдээлэл бий. Хосуудын хэн нэгэн нь Зика вирусын халдвар авах эрсдэлтэй бүс нутгаар аялсан болон бусад эрсдэлд өртсөн бол хостойгоо бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч цөөн долоо хоног хэрэглэх нь сайн сонголт болно.
- Цус сэлбүүлэлт