Цахилгаанд цохиулах буюу цахилгаанд түлэгдэлт
Ерөнхий ойлголт: Цахилгаанаар гэмтэх нь нийтлэг тохиолддог, үргэлж санаандгүй байдлаар сэргийлж болохуйц нөхцөлд үүсдэг. Цахилгааны гүйдлийн шууд нөлөөгөөр цахилгаан дулааны энерги рүү хувирч, мохоо механик гэмтэл үүсгэж үр дүнд нь эдийн деструкци болон эрхтний үйл ажиллагааны алдагдал бий болдог. Тохирох эмчилгээнд: гэмтлийн үед авах арга хэмжээ болон биеийн дэлгэрэнгүй үнэлгээ шаардлагатай. Мэс засал эмчилгээ нийтлэг шаарддаг үүнд: фасциатоми болон арьс шилжүүлэн суулгах, удаан хугацааны тусламж үйлчилгээ шаарддаг. Эмчилгээг гэмтлийн үнэлгээ болон авах арга хэмжээ, гэмтлийн авах арга хэмжээний ерөнхий байдал, болон электро-мэс засалд хамаарагддаг гэмтлүүд гэж ангилан авч үзсэн.
Тархвар зүй: Ерөнхийдөө цахилгааны түлэгдэлт болон цахилгаан гэмтэл нь нийт түлэгдэлт хамааралт гэмтлийн 3-4%-ийг эзэлдэг бөгөөд Нэгдсэн Улсад жил тутамд 3000-аас илүү тоологддог. Цахилгааны гэмтлийг нарийвчилбал 40% хүртэл нь аминд хүрсэн буюу жил тутам цахилгаанаас үүдэлтэй 1000 нас баралт бүртгэгддэг.
Насны байдлаар нь авч үзэхвэл насанд хүрэгчдэд ажил мэргэжлийн хамааралт, хүүхдэд санаандгүй байдлаар цахилгаанд илүү гэмтдэг. 6-аас бага насны хүүхдэд илт ихэсдэг бөгөөд цахилгааны залгуурын нүх, ил утастай хүрэлцсэнээс, харин дунд насны хүүхдүүд цахилгааны шугамаас өндөр хүчдэлд гэмтэх нь илүүтэй байна.
Өсвөр насныхны дунд тохиолдол буурдаг, бол ажилд орсон насанд хүрэгчдийн дунд тохиолдол дахин нэмэгддэг. Тиймээс насны тохиолдлоор байгуулсан муруй 2 оройтой гардаг. Барилга байгуулалтанд болон цахилгааны ажилчид нийт цахилгааны гэмтлийн 2/3-ийг эзэлдэг. Нэгдсэн улсад мэргэжлээс шалтгаалсан нас баралтын 2-р байрыг цахилгааны гэмтэл ордог. Тэдгээрээс хүүхдэд эрэгтэй эмэгтэйн харьцаа 1:2 байдаг бол насанд хүрсэн хохирогчдийн 90-ээс дээш хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. [ 1, 5, 6, 10, 11]
Байгалийн цахилгаанд цохиулах – Цахилгаан гэмтлийн багахан хэсгийг эзлэх бөгөөд Нэгдсэн Улсад жил тутам дунджаар 300 гэмтэл, 100 нас баралт тоологддог[ 3, 12-14]. Байгалийн цахилгаан цохиулагчдын ойролцоогоор 30% нь нас бардаг, бол амьд үлдэгчдийн 74% нь сэргэгдэшгүй тахир дутуу болдог. Нас барагчдын 2/3 нь аминд аюултай хэм алдагдал эсвэл амьсгалын дутагдлын улмаас гэмтэснээс 1 цагийн дотор тохиолддог [17, 18].
Тэдгээрийн амиа алдалтанд цаг хугацаа нилээд ач холбогдолтой бөгөөд 90%-с илүү нь хавар болон зун, барагцаагаар 70% нь үдээс хойш болон орой бүрийд тохиолддог [17, 19]. Байгалийн цахилгаанд цохиулж нас барагсдын талаас илүү нь гадаа зугаацаж байгаад, өөр 25% нь гадаа ажил хийж байсан байдаг [17, 19].
Аминд аюултай гэмтэгсдийн ихэнх нь залуу насны эрэгтэйчүүд байдаг. Өвчний Хяналтын Төв (CDC)-оос гаргасан мэдээгээр 1980-1996 онуудын хооронд: байгалийн цахилгаанд цохиулж нас барсан 1318 хүний 85% нь эрэгтэй байснаас 68% нь 15-44 насны хүмүүс байжээ [17].
Цахилгаан зэвсгээр түлэгдэж болно. (цахилгаан буу, Тразер-Р)
Цахилгааны физик
Цахилгаан гэдэг нь электроны урсгал өндөр концентрацитай хэсгээс бага конентрацитай хэсэг рүү шилжихийг хэлнэ. Электрон гүйдэл нь электроны эзэлхүүн (бодит тоо) бөгөөд 2 цэгийн хоорондох урсгалыг ампераар хэмждэг.
Хувьсах гүйдэл гэдэг нь цикл-д суурилсан электроны өөрчлөлтөт урсгал бөгөөд айл өрхийн стандарт хувьсах гүйдэл секундэд 60 байдаг.
Тогтмол гүйдэл нь электроны урсгал тогтмол журамтай. Энэ нь баттери, автомашин, байгалийн цахилгаан цохилт ордог.
Элетроны шилжилтын потенциалын зөрүүг хүчдэл гэдэг (voltage (v)). Эсэргүүцэл гэдэг нь урсгалыг саатуулах чадварыг хэлдэг. Гүйдлийг Омын хуулиар тодорхойлдог. I = V/R
Гэмтлийн механизм: 3 механизмаар цахилгааны гэмтэл тохиолддог.
- Хүний биеийн эдэд цахилгааны шууд нөлөө
- Цахилгааны энерги дулааны энерги рүү хувирснаас үр дүнд нь өнгөц болон гүн түлэгдэлт үүсэх
- Цахилгаанд цохиулснаас булчин агших, эсвэл унахдаа бэртэл авч хүндрэх зэрэг механик гэмтэл авах
Гэмтлийн анхдагчийг шийдвэрлэхэд биеэр урсах гүйдлийн хэмжээг чухал. Эмнэлзүйд: 1 мА бүхий 120 В хүчдэлт хүрэхэд ихэнх хүмүүст үл мэдэгдэм, 3 мА үед багахан жирвэгнэлт, 10-12 мА-т өвдөлт үүсдэг. 100 мА нь зүрхэнд ховдлын фибрилляци үүсгэдэг (хүснэгт 1) [31-32].
Ихэвчлэн цахилгааны гүйдлээр үүсгэгдсэн эдийн гэмтэл гүйдлээр үүсгэгдсэн дулааны энерги анхдагч шинжтэй байж болох бөгөөд Жоулын хуулиар тооцоолдог.Мөн хүчдэл, эсэргүүцэл, гүйдлийн хэлбэрүүд (тогтмол эсвэл хувьсах), гүйдлийн зам, болон хүрэлцсэн хугацаа зэрэг нь бүгд гэмтлийн хэмжээнд нөлөөлдөг [33].
Дулаан = гүйдэл (I) x хүчдэл (V) x хүрэлцсэн хугацаа (t)
= I x V x t
= I x (I x R) x t = I 2 x R x t (Омын хуулиас хувиргавал)
Эсэргүүцэл нь хүрэлцсэн талбай, хүрэлцсэн болон чийглэг байдлын үйл ажиллагаа юм. Өндөр эсэргүүцэлтэй эд нь гүйдэл дамжуулахаас илүүтэй бүлэгнэх болон дулаан нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Арьс, яс, өөх нь өндөр эсэргүүцэлтэй бол цусны судас бага эсэргүүцэлтэй.
Нийт эрхтэн тогтолцооноос арьсанд цахилгааны гэмтэл хамгийн хүнд үүсдэг. Хуурай арьс ойролцоогоор 100000 омыг эсэргүүцдэг, гэхдээ энэ нь чийгтэй норсон үед 2500-аас бага болдог [9]. Зарим тохиолдолд өндөр хүчдэл өндөр эсэргүүцэлтэй эдтэй харьцахаас илүүтэй бага хүчдэл бага эсэргүүцэлтэй эдтэй харьцах нь илүү их гэмтэл болон илүү их гүйдэл үүсгэдэг.
Тогтмол гүйдэл ганц булчинг агшааснаас өртөгч цахилгааны эх үүсвэрээс шидэгддэг. Үүний үр дүнд богино хугацаанд харьцах боловч холбогдолтой гэмтлийн магадлал өндөр.
Харин хувьсах гүйдэл бучлингийн агшилтыг өдөөдөг. Ихэнхдээ гар хэсэгт өртөж, нугалагч булчин тэнийлгэгч булчингаас илүү хүчтэй тул гар нугаларч цахилгааны эх үүсвэрийг атгаснаас удаан хугацаанд хүрэлцэж, гэмтлийг нэмэгдүүлдэг.
Хувьсах гүйдлийн хэмжээ давтамжаас хамаарч гэмтэл янз бүр байдаг бөгөөд нэг секунд тутам дах цикл буюу гертц (Гц)-р илэрхийлэгддэг. 15-150 Гц-ийн давтамжтай үед араг ясны булчингийн тетанус үүсгэдэг хэдий ч 20 мА гүйдэл бүхий 10 Гц мэдэгдэхгүй байж болох бол яг ижил гүйдэл бүхий бага давтамжид амьсгалын саажил эсвэл ховдлын фибрилляци үүсч болно [9, 34, 35].
Гэмтлийн ангилал
Цахилгаан гэмтлийг өндөр хүчдэлийн (>1000 В) эсвэл бага хүчдэлийн (<1000 В) (хүснэгт 2). Өндөр хүчний шугамын хүчдэл 100,000 В-аас илүү байдаг бол айл өрхийн хүчдэл 110 В (хойд Америк) буюу 220В (Европ болон Ази) байдаг. Үүнээс Байгалийн цахилгааны ялгаа нь Амтосфер болон газар хоорондох потенциалын зөрүүгээр 10 сая В –с илүү хүчдэл үүсдэг [9].
Эмнэлзүйд цахилгаан гэмтлийг 4 ангилдаг:
- Хүний биед хэлхээний орсон, гарсантай холбоотой үүссэн гэмтэл бол сонгомол хэлбэр юм. Эдгээр оролт гаралт нь гүйдлийн замыг урьдаас хэлэхэд тусалдаггүй бөгөөд арьсан дээрх шинжээр нь дотоод дулааны гэмтлийн зэргийг дутуу үнэлэхэд хүргэж болно.
- Оч (буюу богино холбоо) түлэлт нь арьсанд гүйдлийн богино холбоо цохисноос тохиолддог бөгөөд биед ордоггүй.
- Галын гэмтэл: цахилгааны улмаас хувцас болон шатамхай эд шатсанаас түлэгдэхийг хэлнэ.
- Байгалийн цахилгаанд гэмтэх: хувьсах гүйдэл нь секундэд 1/10-1/1000 давтамжтай, бөгөөд 10 саяаас илүү хүчдэл үүсдэг [4, 9, 36]. Оргил температур нь миллисекундэд 30,000 Келвин хүрдэг (нарныхаас 5 дахин их), орчны агаар хурдан халж атмосферээр өдөөгдсөн 20 хүртэлх шокийн шүд үүсдэг. Энэ шокийн шүд биеэр дамжсан байж болох бөгөөд дараа нь механик гэмтэл үүсгэдэг.
Эрхтэн гэмтсэн байдал
Цахилгаан гэмтлийн эмнэлзүйн илрэл нь арьсны өнгөц хөнгөн түлэгдэлтээс олон эрхтний үйл ажиллагаа алдагдахуйц болон нас барах хүртэлх хэлбэрүүдээр тохиолдож болно.
Зүрх: Цахилгааны гэмтлийн дараа ойролцоогоор 15%-д нь хэм алдагдал, тэдгээрийн ихэнх нь хөнгөн хэлбэрээр эмнэлэгт байхдаа эхний цөөн цагт тохиолддог [38, 39]. Гэхдээ цахилгааны улмаас зүрх цочмог гэмтэж асистолын (үргэлж тогтмол гүйдэл эсвэл байгалийн цахилгаанд цохиулах) эсвэл ховдлын фибрилляци (хувьсагч гүйдэл) зүрх гэнэт зогсож нас барах нь тохиолддог [40]. Ховдлын фибрилляци нь их тохиолддог аминд аюултай хэм алдагдал бөгөөд нас барсан өвчтнүүдийн шалтгааны 60%-ийг эзэлдэг [3, 41].
Зүрхний асистол өөрөө аяндаа синусын хэмтэй болчдог бол амьсгалын саажил удаан үргэлжилдэг нь гипоксийг үүсгэснээр ховдлын фибрилляцийг дортгодог. Тосгуурын хэм алдагдал болон зүрхний I болон II зэргийн хориг, багц салааны хориг мөн тохиолддог нь тэмдэглэгдсэн байдаг [3, 39]. Энэ нь баруун титэм артерийн урд байрлалын салаанууд синусын болон АВ зангилааны артериуд илүү өртөмхий нь нотлогдсон. ST болон Т шүдний өөрчлөлт төдийгүй дамжуулалтын алдагдал нь ерөнхийдөө өвөрмөц эмчилгээгүй байна.
Зүрхний булчингийн гэмтэл нийтлэг бус боловч шокийн шүднээс байгалийн цахилгаанд цахиулсны дүнд халууны гэмтэл болон зүрхний булчингийн гэмтэл тохиолддог. Эмгэг судлалаар зонхилон зүрхний гэмтэл илэрдэг бөгөөд зүрхний шигдээс илрэх нь ховор [42]. Бусад ховор зүрхний илрэлд титмийн спазм, болон бүлэнт үхжлийн хэсэгт зүрхний булчингийн урагдал тохиолддог [37, 43-47].
Бөөр: Рабдомиолиз гэдэг нь их хэмжээний эд үхжиснээс нөсөөгөөр-өдөөгдсөн цочмог бөөрний гэмтлээр хүндэрч болно. Мөн, цус судаснаас ихээр гадагшилснаас гиповолеми болж бөөрний сувганцрын үхжил болон бөөрний өмнөх азотемид хүргэдэг.
Мэдрэл: цахилгааны гэмтлийн дараа захын болон төв мэдрэлийн тогтолцоо хамтдаа гэмтсэн байдаг. Илрэл нь ухаан алдах, булчин сулрал буюу саажил, амьсгал дарангуйлагдах, ургал мэдрэлийн үйл ажиллагаа алдагдах, болон ой санамж үймрэх [48-50]. Захын мэдрэл гэмтсэн үед мэдрэхүйн болон хөдөлгөөний өөрчлөлт нийтлэг. Өвчтнүүдийн шилжих анхаарал үгүй болох, доод мөчдийн сулрал нь эхэндээ оношлогддоггүй. Мэдрэхүйн өөрчлөлт нь энд тэнд, хөдөлгөөний өөрчлөлттэй тохирдоггүй. Өндөр хүчдлээс мэдрэл гэмтэхэд эмнэлзүйн илрэл нь гэмтэснээс хэдэн сар, өдрийн дараа удаан байж болно.
Кераунопарализ нь түр зуурын саажил ялангуяа байгалийн цахилгаанаар гэмтэхэд үүсэх бөгөөд хөх, цоохор, мөчинд (дээд мөчнөөс илүүтэй доод мөчинд) пульс байдаггүй онцлогтой [50, 51]. Байгалийн цахилгаанд цохиулснаар өвчтнүүдэд ургал мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаснаар хүүхэн хараа нь хөдөлгөөнгүй болон тэлэгдсэн эсвэл 2 тал өөр болдог. Тиймээс энэхүү хүүхэн харааны өөрчлөлтөөр сэхээн амьдруулах арга хэмжээгээ больж болохгүй. Байгалийн цахилгаанд цохиулсны хүндрэлд гипоксийн энцефалопати, тархин доторх цус харвалт, тархины шигдээс, болон нугасны тасрал ордгийг судалгаануудад тэмдэглэжээ [52, 53].
Катаракт, гифеми, шиллэгт цус харвах, болон харааны мэдрэл гэмтэж болдог, ялангуяа байгалийн цахилгаанд гэмтэсний дараа [9, 50]. Мөн байгалийн цахилгаанд цохиулсан өвтнүүдийн 50-80%-д хэнгэрэг урагдсан байдаг [42, 54, 55]. Сонсголын мэдрэхүйн мэдрэл алдагдах, тиннитус буюу чих шуугих, виртиго буюу толгой эргэх, болон нүүрний мэдэрлийн гэмтэл бүгдэнд нь тодорхойлогддог [54, 56].
Арьс: Өнгөц, хэсэгхэн давхаргыг болон бүх давхаргыг хамарсан дулааны түлэлтийг цахилгаан гэмтэл үүсгэж болно. Ойролцоогоор арьсны гадаргуун мм2 тутамд 20-35 мА-аар 20 секунд үйлчлэхэд арьсны дулааныг 500С хүртэл нэмэгдүүлснээр хавагналт болон цэврүүтэлд хүргэдэг [57]. 75 мА/мм2 үйлчлэхэд дулаан 900С хүрэх [34] бөгөөд энэ нь илүү хүнд түлэгдэль болон шатахад хүргэнэ.
Түлэгдэлт нь цахилгаантай харилцан үйлчилцсэн болон байрласан газарт илүү нийтлэг тохиолддог. Гадна гэмтлийн зэрэг нь дотор гэмтлийн хэмжээг тодорхойлж чаддагүй, ялангуяа бага хүчдэлээр гэмтсэн үед. Гадаргуун багахан гэмтэл нь их хэмжээний булчингийн бүлэнт болон үхжил төдийгүй дотор эрхтний гэмтэл хамт байж болно. Байгалийн цахилгаанаас толгойн эсвэл хөлний түлэгдэлттэй өвчтнүүд бусад тохиолдлоос илүү үхэх эрсдэлтэй байдаг бөгөөд биеэр дамжсан гүйдлээс илүү гүйдэл дамжсан байдаг [58].
Цахилгаан гэмтэлд харагддаг өвөрмөц хэлбэр бол “үнсэлцсэн түлэгдэлт” юм. Энэ тохиолдолд нугалагч хэсгийн өөд өөдөөсөө харсан талууд хамт түлэгдсэн байдаг. Жаахан хүүхэд цахилгаантай утас, залгуур үмхэх болон хазсанаас амаа түлдэг. Үүнээс үүдэн үүссэн таваа дахин дахин хуулах эсвэл хагалснаас удаан хугацаанд уруулын артериас удаан цус алддаг. Мөн гоо сайхны алдагдал үүсдэг.
Байгалийн цахилгаанд гэмтэхэд өнгөц түлэгдэлт ихэнх хувийг буюу 89%, гүн түлэгдэлт 5%-ийг эзэлдэг байна [58].
Булчин-Араг яс: яс нь өндөр эсэргүүцэлтэй учраас цахилгаан гүйдэл гүйхэд дулаан их хэмжээгээр үүсдэг. Тиймээс дулааны гэмтэлд их өртдөг талбай нь урт ясны эргэн тойронд гүний эдэд ихэвчлэн байдаг, потенциалын үр дүнд ясны ойролцоох үхжил, ясны матриксын деструкци, болон ясны үхжил үүсдэг [9].
Мөн цахилгаанд гэмтэж унаснаас, их гэмтэснээс, дахин дахин тетаник булчин агшилтаас ясаа хугалах нь тохиолддог. Өвчтөнд гэмтсэн сэтгэцийн байдал болон цахилгаан гэмтлийн илрэл, хугарлыг үнэлдэг. Гүн цахилгаан дулааны гэмтлийн улмаас эдийн үхжил болон хаван үүсэж цочмог дарагдлын хам шинж үүсэх, рабдомиолиз болон/эсвэл висцерал гэмтэлд хүргэдэг.
Судас, бүлэгнэлтийн тогтолцоо болон бусад гэмтэлүүд: судасны гэмтэл нь бичил цусны судасны цахилгаан бүлэнт эсвэл цочмог дарагдлын хам шинжээс үүсдэг. Байгалийн цахилгаанаас илүүтэй цахилгаанаар судас их гэмтдэг. Удаан хугацааны артерийн тромбоз төдийгүй цүлхэн болон урагдал нь цахилгаанаар гэмтэсний дараах бүлэнт болон үхжлийн үед тохиолддог [41, 60-62].
Дотор эрхтний гэмтэлд: уушиг, бүдүүн гэдэс, нарийн гэдэс гэмтэх нь нийтлэг бус. Хэвлий гэмтсэн тохиолдолд фистул үүсэх, цоорох, хоёрдогчоор олон бактерийн халдвар, сепсис, болон үхлээр хүндэрдэг [63, 64].
Бодит үзлэг
Цахилгаанд цохиулсан өвчтнөөс унасан, шидүүлсэн эсэхийг, ямар хүчдэлд цохиулсныг асууж, үзлэг хийхдээ гэмтлийн хамарсан хүрээг сайтар үзэх бөгөөд ихэвчлэн дотор эрхтэнг хамардаг тул анхааралтай үзнэ. Хүнд гэмтэл эхэндээ илэрдэггүй тул биеийн байдлыг дахин үнэлэх нь чухал.
Үнэлгээнд чухал хэсгүүд:
- Амьсгалын зам, амьсгал болон цусны эргэлт
- Зүрх судасны үйл ажиллагаа: зүрхний хэм, судасны цохилтыг үнэлнэ
- Арьс: түлэгдэлтийн үзлэг хийх, цэврүү байгаа эсэхийг харах, бусад гэмтэл: арьсны нугалаа, үений гадаргуу, болон хүүхдэд ам
- Мэдрэл: мэтгэцийн байдал, хүүхэн хараанб үйл ажиллагаа, хүч болон хөдөлгөөний үйл ажиллагаа, мэдрэхүй
- Нүд: харааны байдал, нүдний үзлэг, үүнд: нүдний ёроолыг дурандах (фундускопи)
- Чих, хамар болон хоолой: хэнгэргийн үзлэг: сонсголыг үнэлэх
- Араг яс-булчин: гэмтлийн шинжид тэмтрэлт болон үзлэг: (хугарал, цочмог дарагдлын хам шинж), болон багана нугалмуудыг үнэлэх
МЕНЕЖМЕНТ
Зүрх уушигны сэхээн амьдруулалт: Цахилгаанд цохиулсан өвчтөнд эхний хэмийг харгазлан удаан хугацаанд зүрх уушиг сэхээн амьдруулах нь чухал бөгөөд ихэнх өвчтөн залуу байдаг тул асистолтой өвчтөнд үр дүн сайн бичигдсэн байдаг [3, 65].
Өвчтөнүүдэд амьсгалын булчин саажсан ч зүрх өөрөө аяндаа идэвхжиж чаддаг. Тиймээс амьсгалын замыг хамгаалж хийн солилцоог яаралтай сэргээвэл зүрх болон мэдрэлийн үйл ажиллагаа алдагдах болон үхэх хүндрэлээс сэргийлж чаддаг.
Байгалийн цахилгаанд цохиулахад тархины хүнд гэмтэлтэй (холимог эсвэл тэлэгдсэн хүүхэн хараа) холбоотой эмнэлзүйн үндсэн шинжүүд илэрдэг боловч өвчтний мэдрэлийн байдлыг рефлексээр үнэлж болохгүй. Тийм учраас удаан хугацааны АЗСА-ийг зохистой хугацаагаар хийх хэрэгтэй.
Гэмтлийн сэхээн амьдруулалт болон мэдрэлийн үнэлгээ:
Цахилгаанд түлэгдэх эсвэл байгалийн цахилгаанд цохиулбал гэмтэлд ихээхэн ач холбогдолтой. Зүрх-уушигны байдал болон амьсгалын замыг хурдан үнэлж зохистой гэмтлийн сэхээн амьдруулалтыг хийж эхлэх хэрэгтэй. Утаагаар амьсгалуулах эсвэл амьсгылн замыг түлэгдүүлэхгүй байх ёстой. Хүзүүний нугалмыг хамгаалах болон саадыг арилгах зайлшгүй шаардлагатай, мөн тетанус байдлаас сэргийлж удирдах хэрэгтэй. Кома эсвэл мэдрэлийн эмгэг үүнд: сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг эмгэг, шуурхай тархины болон нугасны зураг хэрэгтэй. Эхний сэхээн амьдруулалтыг эхэлсний дараа хоёрдогч цогц тулсамжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Зүрхний гэмтэл: Өндөр энергийн (>1000В) гэмтлээс амьд үлдэгсдэд хэм алдагдал болон автономик үйл ажиллагаа алдагдал өндөр тохиолдолд зүрхний болон гемодинамикын хяналтанд илэрдэг. Ялангуяа хээр болон эмнэлэгт хэм алдагдал, ухаан алдалт буюу ЭКГ-д эмгэг байдаг [50]. Тогтворгүй шинжтэй өвчтөнүүдэд (дахилтат хэм алдагдал эсвэл гипотензи) илүү эрчимтэй хяналт шаардлагатай.
Ийлдсийн КК-МВ хэмжээ болон ЭКГ өөрчлөлт цахилгааны гэмтлийн дараах зүрхний булчингийн гэмтлийн бага илэрхийлдэг [37, 43-47, 50]. Зүрхний тропониноор оношлогоо болон тавиланг үнэлэх талаар албан ёсны судалгаа баримт байхгүй. Гэхдээ зарим судлаачид цахилгааны шокийн дараа зүрхний булчингийн гэмтлийг эхокардиографи болон тропонин-I-н түвшин илэрхийлж чадна гэж үздэг [66]. Зүрхний булчингийн гэмтлийг үнэлэхэд сайн арга тодорхой бус бөгөөд зүрхний нарийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж сайн тодорхойлох хэрэгтэй.
Шингэн сэлбэлт: Цахилгааны хүнд зөөлөн эдийн гэмтэлтэй өвчтнүүдэд хурдан хугацаанд венээр шингэн нөхөх шаардлагатай ялангуяа булчингийн үхжлийн шинж, хэрвээ байгалийн цахилгаанд гэмтэхэд дулааны түлэгдэлтэй өвчтнүүдээс бага эзэлхүүн шаардлагатай [9]. Шингэн сэлбэх нь гемээр (миоглобинури) өдөөдгсөн бөөрний цочмог гэмтлээс сэргийлэх энгийн арга юм. Зөөлөн эдийн хүнд гэмтэлтэй өвчтнүүдэд шингэн сэлбэж удаан дарагдах хам шинжээр гэмтэхэд хэрэглэдэг. Натри агуулсан шингэн венээр хийх нь гиперкалиемийн эрсдэл оруулахааас сэргийлж чадна. Цочмог гипотензи нь гэмтлийн улмаас хоёрдогчоор цээжинд болон хэвлий доторх цус алдалтаас үүсэх тул голомтыг шуурхай олох хэрэгтэй.
Цочмог гэмтлийн дараа ихээхн шингэний шижилт тохиолддог тул цогц арга хэмжээ авч электролит болон шингэний байдлыг нягт анхаарах хэрэгтэй. Хэвийн үйл ажиллагааг хэмжих: зүрхний хэм, цусны даралт, болон шээсний гаралт нь сэхээн амьдруулалтыг чиглүүлэхэд бүрэн тусална. Илүү хүнд гэмтэлтэй өвчтөнд төвийн венийн даралтыг хянах нь ач холбогдолтой. Насанд хүрэгчдэд шээсний гаралтыг 100 мл/цаг байлгахад боломжийн (бага насны хүүхдэд ойролцоогоор 1.5 мл/кг/цаг), ийлдсийн электролитийн агууламж ялангуяа К,-ийг бөөрний үйл ажиллагаа болон эмнэлзүйн байдлыг 2-4 цаг тутамд хянана.
Хязгаарлагдмал гадаргуун түлэгдэлт болон их хэмжээний шингэн сэлбэлт хоршиход хэвлийн доторх даралт нэмэгдэх болон хэвлий дарагдах хам шинжийн үүсэлд хүргэдэг.
Байгалийн цахилгаан хамааралт гэмтлийн хүндрэл тархины эрдэс хоосрох юм [67].
Миоглобинури: Өвчтнүүдэд цочмог дарагдлын хам шинж, рабдомиолиз, болон цочмог бөөрний гэмтэл үүсэхээс сэргийлж хянасан байх хэрэгтэй. Шээснээс цэвэрлэгдэх, бичил сувганцараар хаягдал үүсэлт тэнцүү байх хэрэгтэй. э цочмог бөөрний гэмтэл үүсэж буй өвчтөнд олигури эсвэл анури бий болдог гэхдээ хэт их шингэнээр удирдсанаас их хэмжээний шингэний ачаалал үүсгэхээс зайлсхийх ёстой.
Технеци-99 –тэй радионуклид зургийг цахилгааны хүнд гэмтлийн дараа амьдрах чадваргүй булчинг тодорхойлоход хэрэглэдэг. Зарим өвчтөнд байнга миоглобинури байвал гэмтсэн хэсгийг зайлшгүй ампутаци хийнэ.
Арьсны шарх: Ерөнхийдөө дулааны түлэгдэлт эсвэл галд түлэгдэхтэй ижил эмчилнэ. Гэхдээ дулааны түлэгдэлтийн дараа хэрэглэдэг Паркланд болон энгийн томьёонуудыг шингэн сэлбэлтэнд ашиглахгүй бөгөөд цахилгаан түлэгдэлтийн үед түлэгдэлтийн цар хүрээ ач холбогдолтойгоор дутуу үнэлэгдэх боломжтой.
Түлэгдэлттэй өвчтөнд түлэгдсэн хэсгийг авах болон фасциатоми, шархыг, арьсыг сэргээн засах, буюу мөчний ампутаци бүхий эмчилгээ хийх шаардлагатай болж болно. Урьдчилан сэргйилэх хэсэг газрын антибиотик эмчилгээ өнгөц биш түлэгдэлтэнд хэрэглэнэ. Венээр антибиотик эмчилгээ хийх ач холбогдолтой талаар маргаантай байгаа. Зарим эмч нар мионекрозоос хойшхи клостридын зүйлээс хамгаалахад пенициллин өг гэж бичдэг аж [41].
Хоол боловсруулах замын гэмтэл: нийтлэг бус боловч түгжрэл, хэвлийн өвдөлт эсвэл зовиурт түгжрэлийн мэс засал болон шуурхай хэвлийн зураг авах хэрэгтэй [9]. Хэвлийн эрхтний гэмтэл судасны харвалтаар үүсэж болох тул лапаротоми шаардлагатай болно. Өвчтнүүдэд цахилгааны түлэгдэлт (Curlings ulcers) эсвэл бусад түлэгдэлтийн дараа ходоодны шарх үүсэх нь их тохиолддог [4, 9, 71]. Энэ нь урьдчилан сэргийлэх эмчилгээнд тэсвэртэй бөгөөд ялангуяа хүнд түлэгдэлтэй, амаар хоол хэрэглэхийг зөвшөөрөхгүй эсвэл чадахгүй байгаа өвчтөнд тохиолддог.
Бусад: тогтворжсоний дараа удаан хугацаанд нөхөн төлждөг гэмтлүүдийг отологи болон аудометрийн үзлэг бүрэн хийж илрүүлнэ [4, 9, 58]. Нүдний талаас катаракт (ялангуяа байгалийн цахилгааны гэмтлийн дараа үүсдэг) удаан хугацаанд үүсч болдог [9]. Катаракт ерөнхийдөө гэмтлийн дараах хэдэн өдрөөс үүсдэг, боловч 2 жил хүртэл хугацааны дараа үүсч болно [71, 72]. Эмчилгээ эрт эхэлснээр өвчтнүүдэд сэтгэлийн үймрэлээс сэргийлж сэтгэл зүйн зөвлөгөө болон гэмтлийн дараах стресс менежмент шаардлагатай.
Оношлогоо
Тодорхой зөвлөмж байдаггүй ч гэмтэлдээ суурилан зэргээ үнэлнэ.
- ЭКГ
- Ийлдсийн суурь эрдэсүүд (калци, кали)
- Креатинфосфокиназ (булчингийн гэмтлийг илрүүлэх)
- Ийлдсийн тропонин
- Цусны ерөнхйи шинжилгээ
- Бөөрний үйл ажиллагааг үзэх
- Дүрс оношлогооны шинжилгээ
Зүрхний гэмтлийг үнэлэхэд тропонины үүрэг тодорхой бус тул зүрх судлаачтай хэлэлцэх шаардлагатай.
Хандлага
Хүнд гэмтсэн өвчтнүүдэд эрчимт тулсамж шаардлагатай. нилээд түлэгдэлттэй өвчтнүүдийг тогтворжиход нь түлэгдэлтийн төв рүү шилжүүлэх хэрэгтэй. Өндөр хүчдэлийг шижиглэвэл гэмтлийн илрэлгүй ч гэсэн 12-24 цагийн зүрхний хяналт хий. Мөн бага хүчдэлт цохиулсан өвчтөнд хяналтыг зүрхний өвчний түүхтэй, цээжний идэвхитэй өвдөлт, эсвэл ухаан алдалт, хэм алдалттэй үед хэрэглэ.
Бодит үзлэгт хэвийн, бага хүчдэлд цохиулсан өвчтөнд туслах оношлогооны сорилууд шаардлагагүй ба тайтгаруулах арга хэмжээ авч, эмнэлэгт хэвтүүлэхгүй явуулж болно [9]. Хөнгөн байнгын зовиуртай болон арьсны жижиг түлэгдэлттэй болон хэвийн ЭКГ, шээсний шинжилгээ хэвийн (гемоглобинури байхгүй) өвчтөнг бусад эмгэгийг болон шархыг нарийвчилан шинжилсний дараа цөөн цаг хянах, эсвэл эмнэлгээс гаргаж болно. Жирэмсэн өвчтөнд жижиг гэмтэл (цахилгаанд цохиулах)-ийн улмаас ихэс ховхорч мэднэ.
Эх сурвалж:
- UPTODATE – 2013 он
mchimedregzen
ih saihan zuvlumj bna uurtuu volon vusdad huvaaltsaj medlegee deeshluul gesen yum pailiar ni ugnuu ajlin amjilt
23/01/2015 15:59
Orgilbold
Баярлалаа, бид хамгийн сүүлийн үеийн сайн мэдээ хүргэхийг эрмэлздэг, сайн мэдээг уншаад тэмдэглээд эсвэл шивээд файл болгоод авахаас буцахгүй гэж бодож байна
23/01/2015 21:13