Хамар-ходоодны интубаци байршуулах

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Заалт

Хоол боловсруулах замын декомпресс

Хамар-ходоодны интубаци болон сорогчийг ходоодны гарах хэсэг эсвэл нарийн гэдэсний бөглөрөлтэй өвчтөнд залгигдсан агаарыг болон гэдэсний шүүрлийг зайлуулахад хэрэглэдэг. Мөн хамар ходоодны интубацийг хүнд зэргийн панкреатитай өвчтөн болон түгжрэлтэй холбоотой эмгэгүүдийн зовиурыг хөнгөвчилж сайжруулах зорилгоор тавина.

Гэхдээ хамар-ходоодонд байрлуулдаг энгийн гуурсыг хөнгөн болон дунд зэргийн зовиуртай өвчтөнд хэрэглэх заалтгүй.

Хамар-ходоодны (ам-ходоодны) интубаци болон соруулга нь эндотрахеал гуурсаар механик амьсгал удирдаж буй өвчтөнд ходоодны агууламжаар аспираци үүсэхээс сэргийлэхэд ач холбогдолтой.

Амаар эм удирдах

Амаар шингэн хэрэглэх чадваргүй өвчтөнд хамар ходоодны гуурсаар нь эм удирдах (ж нь: идэвхжүүлсэн нүүрс, радиографийн тодосгогч материал) боломжтой.

Ходоод-гэдэсний цус алдлалт

Хоол боловсруулах дээд замаас хүнд цус алдаж буй өвчтөнд хамар-ходоодны интубаци болон соруулгыг зовиурыг хөнгөвчилж сайжруулах болон эндоскопид ходоод болон дээрх гэдэсний салстыг харах зорилгоор хэрэглэдэг. Илэрхий цус алдаагүй бол хамар-ходоодны гуурсаар аспирацийн үзлэг хийх нь мэдрэг чанар болон өвөрмөц чанар оновчтой биш бөгөөд цусаар бөөлжсөн эсвэл өтгөн хар гарсан өгүүлэмжтэй өвчтөнд идэвхитэй цус алдалтыг нотлох эсвэл үнэлж чадахгүй.

Эсрэг заалт

Хацар нүүрний гэмтэл

Хамар-ходоодны интубацийг хацар нүүрний их хэмжээний гэмтэлтэй өвчтөнд цириброформ ялтас гэмтсэн байх болзошгүй тул гуурс гавал руу орохоос зайлсхийж тавихгүй байх хэрэгтэй.

Улаан хоолойн эмгэг

Улаан хоолойн нарийсал эсвэл цүлхэнтэй өвчтөнд улаан хоолой цоорох эрсдэл өндөр байдаг. Олонх тохиолдолд улаан хоолойн варикозтой өвчтөнд хамар-ходоодны интубаци аюулгүй таювих боломжтой.

Сэтгэцийн байдал эмгэгшсэн болон хамгаалах чадвар буурсан

Хамар-ходоодны гуурс бөөлжилтыг хурцдуулах боломжтой тул сэтгэцийн байдал эмгэгшсэн болон амьсгалын зам хамгаалагдах байдал буурсан өвчтөнд хэрэглэхээс зайлхийх хэрэгтэй.

Бэлтгэл

Өвчтөнд процедурыг тайлбарлаж зөвшөөрөл авна. Хамрын 2 нүхээр нь сэлгүүлэн амьсгал авахуулж 2 тал ижил эсэх болон нээлттэй эсэхийг үнэлж байрлуулах хамрын зохистой талбайг сонгож сонгоно. Отоскопи ашиглан таслвачийн муруйлт болон бусад анатомийн хязгаарлагдалт байгаа эсэхийг тодорхойлно. Оксиметазолин эсвэл фенилэприн хамрын хөндийд цацаж хамрын салстын судасыг агшааснаар гуурс тавихад хялбар болж, мөн хамраас цус алдах эрсдэл буурна. Амрын салстад хэсэг газрын мэдээгүйжүүлгийг 4%-ийн лидокайн шүрших эсвэл  наалдамхай (гел) лидокайныг хамарт шууд хийж өгнө. Хэсэг газрын анестезийг 4%-ийн лидокайн эсвэл бензокайны цацлагатай хамт залгиурын ар руу цацна. Нөгөө талаар, 4% лидокайны цацлага хэрэглэснээр ам болон хамрын салстын аль алиныг маш сайн мэдээ алдуулдаг. Аюулхайн мөгөөрснөөс эрүүний өнцөг, цааш хамар хүргэж байрлуулах уртын хэмжээг тодорхойлно. Тохирох гуурсыг сонгоно.

Nasogastric-Intubation

Гуурс байрлуулах

Бэлтгэсэн байх багаж: бээлий, хамгаалалтын өмсгөл, болон нүүрний маск, хамар-ходоодын гуурс, гултгамтгай бодис (өтгөрүүлсэн лидокайн эсвэл мэс заслын гел), шүршдэг судас агшаагч (ж нь: озсиметазолин), хэсэг газрын анестетик, 4%-ийн лидокайны цацлага, ус болон гуурсны шил, бөөлжисний сав, шингээгч гарын алчуур болон зөөлөвч, катетр хошуутай (Toomey)  тариур, стетоскопи, наалддаг тууз, болон сорогч.

Өвчтөнийг байрлуулах: өвчтөнийг шиншлэх байрлалд (толгойгоо гэдийлгэж хүзүүгээ сунгасан) эгц суулгана.

Хамар ходоодны гуурсны дистал төгсгөлд гулгамтгай бодисыг түрхэж хамрын хөндий рүү болгоомжтой оруулж цааш хамрын хөндийн доод ханыг дагуулан удаанаар түлхэж явуулна. Ам залгиурын хойдруу гуурсыг зөөлөн ахиулан явуулна. Хэрвээ гуурс тулж саатвал өвчтөнд гуурсаар балга ус залгиулна. Өвчтөн залгихад таглаа мөгөөрс гуурсан хоолойг таглаж өгснөөр гуурс санаандгүй цагаан мөгөөрсөн хоолой руу орохоос сэргийлнэ. Гуурс залгиураар нэгэнт өнгөрсөн бол урьд тогтоосон уртын хэмжээг хүртэл гуурсыг хурдан явуулна.

Гуурс зөв байрласныг бататгах

Хэрвээ өвчтөн ярьж чадахгүй эсвэл амьсгалын дистресс илэрсэн эсвэл хэрвээ гуурсаар амьсгал сонсогдож байвал хамар-ходоодны гуурсыг яаралтай авна. Өөрөөр хэлбэл энэ нь амьсгалын замд тавигдсаныг илтгэх шинжүүд юм. Ходоодонд зөв байрласан бол аюулхайд чагнуураар чагнаж, катетр руу катетр-хошуут тариураар хий шахахад хоржигнож дуугарах сонсогдоно. Хэрвээ эргэлзээтэй бол идэвхижүүлсэн нүүрс гуурсаар аажмаар шахаж цээжийг гэрэлд харвал гуурс хаана байгаа нь тодорхойлогдоно. Гуурс өрцөн дор  байвал ходоодонд буюу зөв байрласныг нотолно.

Хамар-ходоодны гуурсыг бэхлэх болон соруулж эхлэх

1 инч өргөнтэй наалддаг туузыг 7 см урттай авч гуурсыг дээш чиглэлтэй ташуу ороож үзүүрээр нь өвчтөний хамарт бэхэлнэ. Энэ үед гуурсыг сорогч багажинд холбоно. Өвчтөний ихэнхэд нь ойр ойрхон давтамжтай зөөлөн соруулдаг.

Nasogastric-Intubation2

Хүндрэл

Хамах-ходоодны интубацийн бага зэрэг хүндрэлд: синусит, хамраас цус гарах (эпистакс), болон хоолой шархлах

Илүү ноцтой хүндрэлд: улаан хоолой цоорох, аспираци, пневмоторакс, болон ховор тохиолдолд гавлын хөндийд гуурс байрлах багтана.

https://www.youtube.com/watch?v=XtGYuXZ6rYc