Бөөрний Цочмог Дутагдал (Acute Kidney Injury): Тодорхойлолт, Шалгуур

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Эсийн гаднах эзэлхүүн, элекролитын зохицуулгын алдагдал, бусад нитрогены үлдэгдэл бүтээгдэхүүнүүдын болон мочевины хуримтлагдал бүхий бөөрний үйл ажиллагаа гэнэтийн алдагдлыг Бөөрний цочмог дутагдал гэнэ гэж тодорхойлсон байдаг. Сийвэнгийн креатиныг хэмжсиж түүдгэнцрийн шүүлтийн хурдыг(GFR)тооцоолсноор Бөөрний үйл ажиллагааны алдагдлыг илрүүлэх боломжтой.

Сийвэнгийн креатининыг ашиглан GFR тодорхойлохтой холбоотой 3 асуудал тулгардаг:

  • Биеийн байдал тогтворгүй өвчтнүүдээд GFR (түүдгэнцрийн шүүлтийн хурд) -г сийвэнгийн креатинин зөв илэрхийлдэггүй. Хүнд зэргийн бөөрний дутагдлын эрт шатанд бодит GFR илэрхий буурсан ч креатинин хангалттай хуримтлагдаж амжаагүй байж болох тул сийвэнгийн креатинин бага тодорхойлогдох боломжтой.
  • Креатинин диализаар зайлуулагддаг. Үүний дүнд диализ хийж эхэлсэн бол сийвэнгийн креатининээр бөөрний үйл ажиллагааг үнэлэх боломжгүй. Диализ хийгээгүй байхад сийвэнгийн креатинин буурсаар байвал бөөрний үйл ажиллагаа сэргэж буйг илэрхийлдэг.
  • Олон тархвар зүйн болон эмнэлзүйн туршилт судалгаагаар GFR-г тоон аргаар тодорхойлох сийвэнгийн креатинины босго үзүүлэлтийг өөр өөрөөр ашигласан байдаг.

Бөөрний цочмог дутагдлын эмчилгээ, сэргийлэлтэнд зориулан нотолгоонд суурилсан ADQI (Acute Dialysis Quality Initiative) зөвлөмж, нэмэлт санааг хөгжүүлэхээр эрчимт эмчилгээ болон бөөр судлалын салбарууд -г бүтээсэн. ADQI багийнхан нэмэлт санааг зэрэглэн тодорхойлж хавсаргасан, БЦД-ыг тодорхойлох журмыг RIFLE гэж нэрлэн танилцуулсан. RIFLE шалгуурыг ADQI бүлэг төдийгүй бусад нефрологи болон эрчимт эмчилгээний нийгэмлэг багтсан Бөөрний Цочмог Гэмлтийн Сүлжээ хожим нь оролцсон. Эдгээрийн санаачлагаар бөөрний цочмог дутагдлыг бөөрний цочмог гэмтэл гэж нэрлэх санал гарсан.

RIFLE шалгуур

RIFLE шалгуур нь сийвэнгийн креатинины өсөлт эсвэл шээсний гарцад суурилсан гэмтлийн 3 зэрэг(Risk – эрсдэл, Injury-гэмтэл, Failure – дутагдал) болон 2 үр дагаврын хэмжигдэхүүн (Loss – үйл ажиллаагүй, ба End-stage renal disease – бөөрний төгсгөлийн шатны эмгэг(БТШЭ))-ээс тогтдог.RIFLE үе шатыг доор тусгав:

  • Эрсдэл (Risk)–Сийвэнгийн креатинин 1.5 дахин нэмэгдсэн эсвэл ТШХ (түүдгэнцрийн шүүлтийн хурд)25%-аар буурах эсвэл шээсний гарц 6 цагийн турш цагт <5 мл/кг байх
  • Гэмтэл (Injury) –Сийвэнгийн креатинин 2 дахин нэмэгдэх эсвэл ТШХ 50%-аар буурах эсвэл шээсний гарц 12 цагийн турш цагт <5 мл/кг байх
  • Дутагдал (Failure) – Сийвэнгийн креатинин 3 дахин нэмэгдэх эсвэл ТШХ 75%-аар буурах эсвэл шээсний гарц 24 цагийн турш цагт <5 мл/кг байх эсвэл анури 12 цаг байх
  • Үйл ажиллагааны алдагдал (Loss)–4 долоо хоногоос илүү хугацаагаар бөөрний үйл ажиллагаа бүрэн алдагдар (ж нь: бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай)
  • БТГЭ(ESRD) –3 сараас дээш хугацаагаар бөөрний үйл ажиллагаа бүрэн алдагдах (бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай г.м)

AKI

Дутагдалтай тал –RIFLE шалгуурынхэдэн чухлыг товч тусгая

  • Эрсдэл, гэмтэл, дутагдал гэсэн үе шатуудыг шээсний гарц, сийвэнгийн креатинин аль нэгийн өөрчлөлтөөр тодорхойлдог. Сийвэнгийн креатинины өөрчлөлт эсвэл шээсний гарцын өөрчлөлтөнд харгалзах үе шат нотолгоонд суурьлаагүй. Сийвэнгийн креатинин болон шээсний гарцыг харьцуулсан RIFLE ангиллын нэг үе дэх сийвэнгийн креатинины шалгуур Эрчимт эмчилгээний тасаг дах нас баралтыг хүчтэй урьдчилан таамаглуулагч болдог бол шээсний гарц нас баралтын бие даасан урьдчилан таамаглагч болдоггүй. Тиймээс тохирох үзүүлэлтийг хэрэглэхэд зохимжтой байдаг тул чухал шалгуур юм.
  • Өмнө дурьдсанчлан цочмог бөөрний дутагдлын үед сийвэнгийн креатинины өөрчлөлт түүдгэнцрийн шүүлтийн хурдын бодит өөрчлөлттэй шууд хамааралгүй байдаг. Жишээ нь бөөрний цочмог дутагдалтай өвчтөнд бөөрний үйл ажиллагаа огцом буурахад өвчтний сийвэнгийн креатинин эхний өдөр 1.0-1.5 мг/дл (88.4 – 133 микромоль/л), хоёрдах өдөр 2.5 мг/дл (221 микромоль/л), 3 дах өдөр 3.5 мг/дл (309 микромол/л) гэж өслөө гэж бодоход RIFLE шалгуураар эхний өдөр “эрсдэлт” 2дах өдөр “гэмтэл”, 3дах өдөр “дутагдал” гэж оношлогдох ч бодит ТШХ эхний өдрөөсөө <10 мл/мин болсон байдаг. Сийвэнгийн креатинины төвшинд суурилсан бөөрний цочмог дутагдлыг үнэлэхэд энэхүү асуудал тулгамдаж байна.
  • Биеийн байдал тогтвортой өвчтнүүдэд сийвэнгийн креатинины өөрчлөлт RIFLE ангилал дах ТШХ-н бууралтын хувьтай хамааралгүй байдаг: сийвэнгийн креатинин 1.5 дахин нэмэгдэхэд ТШХ -н бууралт 25%-аас их 33%-н бууралттай тохирдог.
  • Сийвэнгийн креатнины суурь хэмжээ үгүй бол бөөрний цочмог дутагдал илэрсэн өвчтнүүдэд сийвэнгийн креатининыг тооцоолох боломжгүй юм. RIFLE шалгуурынавторуудсуурьхэмжигдэхүүнийг 73 м2 75 мл/мин MDRD томъёоллыг ашиглахыг санал болгодог. Гэхдээ энэ арга ач холбогдол бүхий буруу ангиллын үр дүн гаргасан байдаг тул зөвлөдөггүй.

RIFLE-ыг баримталдаг ихэнх судлаач, эмч нар бөөрний цочмог гэмтэлтэй өвчний ангилалд ТШХ-ыг дээрх шалтгаанаар ашигладаггүй бөгөөд илүү сүүлийн үеийн Бөөрний цочмог гэмтлийн Сүлжээ (Acute Kidney Injury Network (AKIN)) ангиллын системд ТШХ-ыг оруулдаггүй. Харин KDIGO ангиллын системд 18-аас бага насны хүүхдийн ангилалд оруулдаггүй.

AKIN шалгуур

RIFLE шалгуурын дээрх дутагдлыг зассан AKIN шалгуур Бөөрний цочмог гэмтлийн Сүлжээгээр боловсруулагдсан. AKIN -д RIFLE шалгуурт суурилсан бөөрний цочмог дутагдлын оношилгооны шалгуур болон үе шатын системийг аль алиныг нь тусгасан. Мөн бөөрний цочмог гэмтлийг бөөрний цочмог дутагдлын хүрээнд багтаан тусгасан.

Оношийн шалгуур–Санал болгосон бөөрний цочмог дутагдлын оношийн шалгуур бол сийвэнгийн креатинины суурь хэмжээ ≥0.3 мг/дл (26.4 микромол/л)-р, сийвэнгийн креатинин 50%-аас дээш хувиар огцом (48 цагийн дотор) өсөх, эсвэл 6 цагаас илүү хугацаагаар цагт 0.5 мл/кг-аас бага байх юм.

Эдгээр шалгуурын сүүлчийн 2 нь RIFLE шалгууртай ижил. Мөн сийвэнгийн креатинин багахан буюу 0.3-0.5 мг/дл -р өөрчлөгдөхөд нас барах эрсдэлт 80%-аар нэмэгддэг эпидемиологийн мэмээлэлд суурьлан сийвэнгийн креатинин ≥0.3 мг/длгэнэт өөрчлөгдөх гэж тусгасан. Мөн ажиглалтаар сийвэнгийн креатинин 24-48 цагийн дотор багахан өөрчлөгөхдөх тавилан муу болдогтой хобоотой 48 цаг гэж оруулсан.

Мөн нэмэлт 2 санамж AKIN бүлгээр санал болгогдсон:

  • Эзлэхүүний статусыг тохиромжтой болгосны дараа оношийн шалгуурыг хэрэглэх
  • Олигоурид энэхүү оношийн шалгуурыг хэрэглэх бол шээс дамжуулах замын бөглөрлийг үгүйсгэсэн байх хэрэгтэй

RIFLE  -ийг хөгжүүлж AKIN болгосноор эмнэлэгт нас барахыг урьдчилан таамаглах боломж сайжирсэн эсвэл БЦД-тай өвчтний ангилал өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна.

Үе шатын систем–БЦД -н ангилал эсвэл үе шат хүндийн зэрэг нэмэгдэх байдлаар 3 үе шат болдог буюу RIFLE шалгуурын эрсдэл (үе шат 1), гэмтэл (үе шат 2), дутагдал (үе шат 3)-тай тус тус дүйдэг. Үйл ажиллагааны бүрэн алдагдал болон Төгсгөлийн шатны бөөрний эмгэг гэсэн ангиллыг энэхүү үе шатын системээс хассан.

RIFLE болон AKIN-ы KDIGO засварлалт

RIFLE, AKIN-ыг хөгжүүлсэн KDIGO ангилал – KDIGO эмнэлзүйн удирдамж нь AKIN үе шатын шалгуурыг баримталж буй бөөрний цочмог дутагдлын хянагдсан тодорхойлолт багтсан. KDIGO тодорхойлолтоор 0.3 мг/дл -р сийвэнгийн креатинин 48 цагт нэмэгдэх, сийвэнгийн креатинин 50%-р нэмэгдэх томъёолсон хугацаа 7 хоног юм.

  • Үе шат -1: Сийвэнгийн креатинин 1.5 – 1.9 дахин эсвэл ≥0.3 мг/дл (≥26.5 микромол/л) нэмэгдэх эсвэл 6-12 цагийн турш цагт шээсний гарц <0.5 мл/кг
  • Үе шат -2: Сийвэнгийн креатинин 2.0-2.9 дахин нэмэгдэх эсвэл ≥12 цагийн турш шээсний гарц цагт <0.5 мл/кг  байх
  • Үе шат -3: Сийвэнгийн креатинин 3.0 дахин нэмэгдэх эсвэл сийвэнгийн креатинин ≥4.0 мг/дл  (≥353.6 микромол/л)эсвэл ≥24 цагийн турш шээсний гарц цагт <0.3 мл/кгэсвэл  ≥12 цагийн турш анури илрэх эсвэл бөөр орлуулах эмчилгээ хийж эхэлсэн эсвэл 18-аас доош настай өвчтөнд 73 м2 тутамдтооцоолсон GFR <35 мл/мин -р буурах

Эмнэлзүйн ач тус

RIFLE болон AKIN шалгуур эмнэлзүйн ач холбогдол бүхий үр дагавртай холбоотой сийвэнгийн креатинины өөрчлөлтийн үүсгэдэг бөөрний үйл ажиллагааны бууралтанд анхаарахад тусалдаг. Гэвч эдгээр шалгуурын эмнэлзүйн ач холбогдол тодорхойгүй. Эдгээр шалгуур эпидемиологийн судалгаануудад гайхалтай ач тустай байдаг ч эмнэлзүйн судалгаануудад тууштай судалж байна.


Эх сурвалж:


UTD : Definition of acute kidney injury (acute renal failure) This topic last updated: Apr 11, 2012.