Оношилгоо

Хэвлийд шингэн хуримтлагдах хамшинж (Ascites, ICD-10 code R18)

Хэвлийн хөндийд эмгэг байдлаар шингэн хуримтлагдана. Өндгөвчний хавдрын үед хамгийн элбэг. Бусад анхдагч хавдруудын үед ч үүснэ. Үүнд: Ходоод, элэг, умай, төмсөг, хөх, нойр булчирхай, бүдүүн гэдэс, лимфома, мезотелиома, уушгины хорт хавдар гэх мэт2,5.

Метаболизмын эцсийн бүтээгдэхүүнүүдийн эмнэлзүйн ач холбогдол

1.Ammonia (NH 3 )(шүвтэр, аммиак )

Уургийн метаболизмын  эцсийн бүтээгдэхүүн болох аммиак нь нарийн гэдэсний бактерууд болон бөөрний глутамин гидролизын оролцоотой үүсдэг. Хэвийн үед биед үүссэн аммиакын ихэнхи нь элэгний үүдэн венийн тогтолцоогоор дамжин өнгөрдөг ба элэг аммиакыг шээсний хүчил болгон хувиргадаг.