Цусны даралт хэмжих
Зүрх судасны байдлыг ( үүнд: АТГ-г илрүүлэх, АТГ-тэй өвчтөний эмчилгээг хянах) үнэлэхэд цусны даралтыг үзэх шаардлагатай. Ердийн үйлчлүүлэгч болон өвчтөнд цусны даралтыг шууд бус аргаар үнэлдэг. Цусны даралтыг баттай үнэлэхэд зөв аргачиллаар үзэх нь чухал.
Цусны даралтанд нөлөөлөх хүчин зүйлс
- Нас
- Хүйсийн байдал (цэвэршилтийн өмнөх эмэгтэйд бага, дараах үед ихэсдэг)
- Хоногийн хэмнэл (өглөө бага, үдээс хойш ихэсдэг)
- Жин (тарган хүнд өндөр)
- Дасгал (биеийн хөдөлгөөний идэвхитэй хүнд бага)
- Стресс
- Удамшил/яс үндэс
Эсрэг заалт
Бугалганы артерит цусны даралтыг үнэлэх хоргүй арга юм. Гэхдээ зарим тохиолдолд цусны эргэлтээс хамаарч гарт үзэхэд тохиромжгүй байж болно. Үүнд: артери венийн шунттай, саяхан тунгалгийн зангилаагаа түүлгэсэн, эрэмдэг эсвэл мэс заслын өгүүлэмжтэй бол гарын дээд хэсэгт үзэхэд байдал зөв үнэлэгдэхгүй. Хэрвээ эдгээр өгүүлэмж, эерэг байвал гарт даралт хэмжих эсрэг заалт юм. Мөн эдгээр өвчний өмнөх байдал тохиолдвол тухайлбал: Аортын коарктаци, артери венийн малформаци, артерийн бөглөрөлтөт өвчин буюу антекубетал эмгэг зэрэг нь эсрэг заалт болно. Гарт үзэж болохгүй тохиолдолд хөлд үзнэ.
Багаж
Цусны даралтыг үзэх үндсэн багажинд стетоскопи (чагнуур) болон сфигмоманометр ордог. Стетоскопийн гуурс нь даралт үзэж буй хүний нүд манометрийн төвшинд байхад хангалттай хүрч Кроткоффын авиа сонсогдохоор байх ёстой. Сфигмоманометр нь хийлэгддэг уут агуулсан манжет, хавхлагатай хаймран хийлэгч, холбосон гуурс болон манометрээс тогтдог (зураг 1). Цусны даралтыг үнэн зөв үзэж байхын тулд 6 сар тутамд багажаа тохируулж байх хэрэгтэй. Одоо үед мөнгөн усны баганатай манометрийн оронд мөнгөн усгүй манометрийг хэрэглэж байна. Мөнгөн устай болон мөнгөн усгүй манометр цусны даралтыг зөв заах чанар нь ижил.
Бэлтгэл
Үзэлгийн өрөө дуу чимээгүй, дулаан тохитой байх ёстой. Хэрвээ өвчтөн саяхан биеийн идэвхтэй хөдөлгөөн хийсэн, тамхи татсан, кофе уусан, хоол идсэн бол 30 минут хүлээсний дараа үзнэ.
Өвчтөний байрлал
Өвчтөний зөв байрлал даралтыг зөв үнэлэхэд чухал. Өвчтөн хөлийн улаараа газар бүрэн гишгэж суусан байна. Өвчтөний даралтыг үзэх гарын хувцасыг мөр хүртэл тайлсан байх хэрэгтэй. Даралт үзэх гарыг зүрхтэй нэг төвшинд ширээн дээр тавиулсан байна. Манометрыг даралт үзэж буй хүн нүднийхээ төвшинд байрлуулна.
Үнэлүүлэгчийн гарыг үнэлгээ
Даралтыг хэмжихэд гардаг нйитлэг алдаа нь зохимжгүй манжет хэрэглэх юм. Багадсан хэмжээтэй манжет цусны даралтыг өндөр үнэлүүлэх болно. Тохирсон хэмжээтэй манжетыг сонгон өвчтөний бугалганы нэгдүгээр хагаст байрлуулж үнэлэх хэрэгтэй. Акромион болон олекранон сэртэнгийн хоорондох зайг тэнцүү хуваасан цэгийг бугалганы дунд цэг гэнэ (зураг2). Дунд цэгт өвчтний бугалганы тойргийг хэмжинэ.
Манжетын хэмжээ
Манжет бүр тохирох үзүүлэлттэй байдаг. Үзүүлэлтэнд манжетын уртын үзүүлэлтийн шугам болон параллел гүйлгэх хэлбэлзэлийн шугам байдаг. Манжетыг гарт орооход үзүүлэлтийн шугам нь хэлбэлзлийн шугаманд багтаж байх ёстой бөгөөд хийлэгддэг уут нь бугалганы артерийн дагуу дунд цэгт байрлана. Үзүүлэлт болон хэлбэлзлийн шугамаас гадна хэмжээ буюу хэмжээний хэлбэлзэл (насанд хүрэгч эсвэл том биетэй насанд хүрэгчид зориулсан гэх мэт) манжетанд байдаг. Хэмжээ нь өвчтөний гарын тойрогтой дүйх ёстой (хүснэгт 1). Манжетын хэмжээ хэт жижигдвэл цусны даралт худлаа гарна.
Манжет байршуулах
Манжет байршуулах гарыг нүцгэлж, тохойн нугалааснаас ойролцоогоор 2 см зайд, хийлэгддэг уутыг бугалганы артерийн дагуу байрлуулна (зураг 3). Манжетын чанга нь гарын 2 хуруу чанга ч биш, сул ч биш орж байхад тохиромжтой байдаг.
Хүснэгт 1: Цусны даралтын манжетын хэмжээ | ||
Бугалганы тойрог | Хийлэгддэг уутны хэмжээ | Манжетны хэмжээ |
см | ||
22-26 | 12×22 | Жижиг биетэй насанд хүрэгчийн бугалганы тойрог |
27-34 | 16×30 | Насанд хүрэгчийн бугалганы тойрог |
35-44 | 16×36 | Том биетэй насанд хүрэгчийн бугалганы тойрог |
45-52 | 16×42 | Насанд хүрэгчийн гуяны тойрог |
Пульс арьлах даралт
Манжетыг хийлж дурын төвшинд хүрэхэд хэт чангадвал өвчтөнд зовиур өгөх болон систолын даралтыг буруу үнэлэхэд хүрнэ.
Систол сонсогдох завсарт буюу пульс арилах даралтын хооронд цусны даралт буруу үнэлэгдэхээс сэргийлэхийн тулд манжетыг хийлэх тохиромжтой даралтыг тоооцоолж хэрэглэсэн байхад болно. Сонсогдох завсар нь эхний Кроткоффын авиа сонсогдохоос эхлэн илэрдэг. Энэ нь настай хэт мэдрэг өвчтнүүдэд илүүтэй илэрдэг бөгөөд цусны систолын даралтыг буруу үнэлэхэд хүргэдэг. Пульс үгүй болох даралтыг эхлээд үнэлснээр цусны систолын даралтыг алдаатай тодорхойлохоос зайлхийхэд тусална. Пульс арилах даралтыг тодорхойлоход манжетыг ойролцоогоор 80 мм.муб хүртэл хурдан хийлж радиал пульсыг тэмтэрнэ. Дараа нь манжетыг 2-3 секунд тутамд ойролцоогоор 10 мм.муб хэмнэлтэйгээр пульс мэдэгдэхгүй болтол хийлнэ. Пульс мэдэгдэхгүй болсны дараа секунд тутамд 2 мм.муб-ы хэмнэлтэйгээр манжетны хийг гаргана.
Цусны даралтыг хэмжих
Чагнуурыг бугалганы артерийн дагуу артерийг дарахгүйгээр даралтын авиа сайн сонсогдохоор тавина. Гадны авиа оруулахгүйн тулд чагнуурыг чагнуурыг өвчтөний хувцас болон манжеттай хүрэлцүүлэхгүй байх хэрэгтэй. Манжетны хийг пульс сонсогдохоо больсноос дээш 20-30 мм.муб хийлээд Кроткоффын авиаг чагнангаа секунд тутамд 2 мм.муб-ын хэмнэлтэйгээр манжетны хийггаргана.
Короткоффийн авиа
Манжетийн хийг гаргахад бугалганы артерийн цусны турбулений урсгал дараалласан авиа үүсдэг. Эдгээр нь сонгодог 5н фаз-д тодорхойлогддог
Фаз 1: Цэвэр, дахин давтагдах авиа пульстэй хамт давхацдаг онцлогтой. Систолийн даралтыг заана.
Фаз 2: Сонсогдох авиа шуугиантай байна
Фаз 3:4 Сонсогдох авиа чимээгүй (диастолийн зөв даралтын 10мм-тэй тэнцүү) болох үеийн даралтыг үнэлэхэд диастолийн даралтыг заана.
Фаз 5: Авиа илрэхгүй. 10мм.м.у.б-аас цааш манжетны хийг үргэлжлүүлэн гаргаж 5-р Короткоффийн авиаг бататгана.
Цусны даралтын ангилал
Насанд хүрэгчийн цусны систолын даралт 120 мм.муб-аас, диастолын даралт 80 мм.муб-аас бага бол хэвийн гэж үзнэ. Цусны даралт ихэссэн бол артерийн даралтын урьтал байдал, артерийн даралт ихдэлтийн нэгдүгээр болон хоёрдугаар зэрэг гэсэн ангилалд авч үздэг (хүснэгт 2).
Цусны даралтын ангилал | ||
Ангилал | Систол | Диастол |
мм.муб |
||
Хэвийн | <120 | <80 |
Прегипертензи | 120-139 | 80-89 |
Гиперензийн I шат | 140-159 | 90-99 |
Гиперензийн II шат | ≥160 | ≥100 |
Даралт үзэж буй хүний алдаа
Артерийн даралтыг үнэлэхэд үзлэг хийж буй хүн нийтлэг 2 хэлбэрээр алдаа гаргадаг:
1-рт: Даралт үзэж буй хүн төгсгөлийн оронг илүү эрхэмлэх
2-рт: Эхлэл төгсгөлийн тоог бичихдээ 0 эсвэл 5 гэсэн тоонд эргэлдэх
Манометрийн тэмдэглэл 2мм-р зурагддаг. 5-р төгссөн бол 0 байх ёсгүй. Хийг зохистой хэмээр гаргах болон Кроткоффийн авиа илрэх болон арилах нь нарийн хэмжихэд дөхөм болдог.
Параллаксийн алдаа нь мөнгөн устай манометр ашиглаж байх үед даралт үзэж буй хүн мөнгөн усны баганыг харааны төвшинд тавиагүй үед тохиолддог. Мөнгөн устай багана, хараа 2 нэг төвшинд биш бол байрлалаас хамаарч зөв дүнгээс их эсвэл бага үнэлэгддэг.
Өвөрмөц цусны эргэлт
Эмнэлзүйд цусны даралтыг үнэлэхэд хэцүү байж болно. Арритм, дисритмитэй тохиолдолд Кроткоффын авианы хугацаа зохицолгүй байдаг тул зөв үнэлэгдэх магадлал буурдаг. Тиймээс хэд хэдэн хэмжилтийн дундажаар авах, мөн манжетны хий гаргалтыг бууруулснаар зөв хэмжигдэх магадлал ихэснэ. Атеросклеротик судасын эмгэгтэй хүнд Кроткоффын авиа 0 мм.муб хүртэл байнга сонсогддог (4-р фаз уртсаж, 5-р фаз илрэхгүй). Энэ систол оршмол сонсогдох нь өндөр настай хүн болон жирэмсэн эмэгтэйд тохиолддог. Энэ нөхцөлд диастолын даралтыг 4-р фазын Кроткоффын авиа илэрснээр авна. Хэт бүдүүн гартай хүнд манжетын хэмжээ зохицохгүй болдог. Энэ нь өвчтөнд зовиур үүсэх эсвэл бугалганы артери манжетанд дарагдахгүй байхад хүргэдэг. Энэ тохиолдолд гарын шууг зүрхний төвшинд байрлуулж манжетыг байрлуулан Кроткоффын авиаг шууны артерит сонсож даралтыг хэмжих нь сайн арга юм. Хэрвээ шуунд даралт үзэж байгаа бол шууг зүрхнээс доод төвшинд байрлуулбал гидростатик хүчийн нөлөө ихэсч даралт хуурамчаар их гардаг.
Пүрэвбаатар
Цусны даралт үзлэх технологийг Төмөр замын эмнэлгийн эмч нар мэддэггүй бололтой. Ажилтаны цусны даралтыг тайвшируулахгүй гээр л үзүүд байх юм.
28/03/2016 13:59
соёлоо
буйгуунд зүүдэг даралт хэмжиг үр дүн хэр чанартай вэ?
11/05/2016 14:28