Метаболизмын эцсийн бүтээгдэхүүнүүдийн эмнэлзүйн ач холбогдол
1.Ammonia (NH 3 ) – (шүвтэр, аммиак )
Уургийн метаболизмын эцсийн бүтээгдэхүүн болох аммиак нь нарийн гэдэсний бактерууд болон бөөрний глутамин гидролизын оролцоотой үүсдэг. Хэвийн үед биед үүссэн аммиакын ихэнхи нь элэгний үүдэн венийн тогтолцоогоор дамжин өнгөрдөг ба элэг аммиакыг шээсний хүчил болгон хувиргадаг. Цусандахь аммиак тодорхой хэмжээнд хүрэхэд биеийн хүчил суурийн тэнцвэр, тархины үйл ажиллагаанд нөлөөлж эхэлдэг учраас аммиакыг биеэс гадагшлуулах нь нэн чухал юм. Элэг аммиакыг шээсний хүчил болгон хувиргаж бөөрөөр ялгарах боломжтой болгосноор энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Цусан дахь аммиакын түвшин нь Reye хам шинж (олон эрхтэнг хамарч гэмтээдэг ялангуяа тархи элгийг гэмтээж улмаар цусны чихэр багасалтанд хүргэдэг эмгэг), метаболизмд дүгнэлт өгөх, элэгний эмгэгүүдийн явцыг хянах, эмчилгээнд хяналт тавих зэрэг олон тохиолдолд ашиглана. Мөн судсаар шингэн сэлбэх эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд аммиакыг хянах нь чухал. Аммиакын хэвийн хэмжээний лавлагааг хүснэгт №1а – аас харна уу.
Эмнэлзүйд : Хүснэгт №1b
- Bilirubin – Билирубин
Улаан эсийн бүтцийн нэг хэсэг болох гемоглобиний задралын дүнд үүсдэг билирубин нь цус задралын хоёрдогч бүтээгдэхүүн юм. Ретикулоэндотель тогтолцоо билирубинийг үүсгэдэг ба элэг билирубинийг цөсрүү шүүрүүлж биеэс гадагшлуулдаг. Билирубин нь цөсний өнгийг бүрдүүлнэ. Ихэвчлэн бага хэмжээний билирубин ийлдэст байж болно. Ийлдсийн билирубин ихсэх нь улаан эсийн задрал эсвэл хэвийн хэмжээгээр үүссэн билирубинийг элэг цөсрүү шүүрүүлж чадахгүйд хүрсэн үед тохиолдоно. Холбоот болон холбоот бус гэсэн үндсэн 2 төрлийн билирубин байна. Зарим үед шууд болон шууд бус гэж нэрлэх нь ч бий. Холбоот бус буюу шууд бус билирубин нь элгэнд очих хүртлээ цусаар чөлөөтэй эргэлддэг ба элгэнд глюкуронид трансфераза ферменттэй холбогдон цөсрүү шүүрдэг. Холбоот бус билирубин цусанд ихсэх нь ихэвчлэн улаан эсийн задралын үед (цус задралын үед) мөн нярайн шарлалтын үед тохиолдоно. Билирубиний хэвийн хэмжээний лавлагааг хүснэгт №2а – аас харна уу.
Эмнэлзүйд : Хүснэгт №2b
-
Neonatal Bilirubin – Нярай үеийн билирубин
Нярай үед билирубиний түвшин ноцтой түвшинд хүртэл ихсэх нь төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж улмаар Керниктерус буюу билирубиний энцефалопати үүсгэх аюултай. Тийм учраас билирубиний түвшин нь цус юүлэх эсэхийг шийдэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Амьдралын эхний 2 хоногт шарлалт үүсгэдэг нярайн цус задрах эмгэг болох erythroblastosis fetalis болон нярайн шарлалтын бусад шалтгаан болох физиологийн шарлалт, гематом , элэгний эмгэг зэрэг эмгэгүүдийг мөн билирубинаар хянадаг. Хэвийн үед нярайн түр зуурын физиологийн гипербилирубинеми нь амьдралын 3 дахь хоногоос ихсээд 5-10 дахь өдөрт билирубиний хэмжээ хурдацтай багасаж байх ёстой. Нярайн билирубиний түвшин >15 mg/dL буюу >256 mol/L нь оюун ухааны хомсдолд хүргэх эрсдэлтэй.
Эмнэлзүйд: Хүснэгт №3а
- Blood Urea Nitrogen (BUN, Urea Nitrogen) – Цусан дахь шээсний хүчлийн азот
Шээсний хүчил нь элгэнд үүсдэг ба уургийн метаболизмын хамгийн эцсийн бүтээгдэхүүн гэж үздэг.Шээсний хүчлийн үүслийн хэмжээ нь хоол хүнсээр хэрэглэж буй уургийн хэрэглээтэй шууд хамааралтайгаар хэлбэлзэхээс гадна халууралт, чихрийн шижин болон бөөрний дээд булчирхайн идэвхижлийн үед үүсэлт нэмэгддэг. Шээсний хүчлийн азотыг хэмжихдээ шээсэн дэхь азотыг хэмждэг бөгөөд энэ нь шээсний хүчлийг биеэс гадагшлуулах түүдгэнцрийн үйл ажиллагааны индекс болдог. Их хэмжээний уургийн катаболизм , эдийн үхжил болон бөөрний үйл ажиллагааны дутагдал нь шээсний хүчлийн азот ихсэх шалтгаан болно. Шээсний хүчлийн азот илт ихсэх нь түүдгэнцрийн үйл ажиллагаа ихээр алдагдсаныг илтгэнэ. Архаг бөөрний өвчнүүдийн үед шээсний хүчлийн азотын хэмжээ нь ийлдсийн кератининээс илүүтэйгээр уремийн эмнэлзүйн шинж тэмдгүүдтэй тохирдог. Шээсний хүчлийн азотын хэвийн хэмжээний лавлагааг хүснэгт №4а – аас харна уу.
Эмнэлзүйд : Хүснэгт №4b
5.Albumin – Альбумин
Альбуминий нэн тэргүүний үүрэг бол судсан доторхи болоод судасны гаднах ( шээс, тархи нугасны шингэн болон амнионы шингэн г.м ) коллойд осмос даралтыг хадгалах юм. Үүнээс гадна альбумин нь тэжээлийн эх сурвалж бөгөөд буферийн тогтолцооны нэг хэсэг юм. Альбумин нь цочмог халдварын гаралтай үрэвслийн үед цочмог элэгний өвчин, протейнури бүхий бөөрний эмгэгүүд , цус алдалт, түлэгдэлт болон бусад архаг өвчнүүдийн үед буурдаг. Альбуминий хэвийн хэмжээний лавлагааг хүснэгт №5а – аас харна уу.
Эмнэлзүйд : хүснэгт №5b
- Prealbumin (PAB) – Преальбумин
Тэжээлийн байдлыг дүгнэхэд ихэвчлэн альбумин , преальбумин, С урвалжит уураг болон ретинол холбогч уургийн үзүүлэлтүүдийг ашигладаг. Эдгээрийг хослуулан дүгнэлт гаргаж чадвал эмнэлзүйгээр илрээгүй тэжээлийн дутагдлыг тодорхой тусгаж харж болох ба эмчилгээнийхээ үр дүнг хянах боломжтой юм. Олон жилийн турш альбуминийг тэжээлийн үнэлгээний маркер болгон ашиглаж байсан ч сүүлийн жилүүдэд преальбуминийг илүүтэй ашиглаж байна. Учир нь альбуминий хагас задралын хугацаа 21 хоног бөгөөд энэ хугацаа нь өвчтөний ойрын хугацаанд тэжээлийн байдал нэмэгдсэнийг илтгэхэд харьцангуй удаан хугацаа юм. Тийм учраас ойрын хугацаанд гарсан уургийн өөрчлөлтийн үр дүнг хянахад төдийлөн мэдрэг бус. Харин преальбуминий хагас задралын хугацаа нь 2 хоног учраас эмчилгээний хяналт тавьж, төлөвлөгөө гаргахад хамгийн хурдан , үр дүнтэй үзүүлэлт болдог. Цаашилбал преальбумин нь өвчтөний тэжээлийн дутагдлыг ойрын хугацаанд үүссэн буюу 3 долоо хоног дотор үүссэнийг илтгэдэг. Преальбуминий хэвийн хэмжээний лавлагаа болон эмнэлзүйн хэрэглээг хүснэгт №6 – аас харна уу.
7.Cholinesterase, Serum (Pseudocholinesterase); Cholinesterase, – Холинэстераза, ийлдсийн (псевдохолинэстераза )холенэстераз
Red Blood Cell (Acetylcholinesterase) – цусны улаан эс (ацетилхолинэстераза) Ийлдсийн холинэстеразаг псевдохолинэстераза гэж үздэг. Эдгээр ферментүүд нь хоёулаа ацетилхолин болон бусад холинэстерүүдэд үйлчилдэг. Алкилфосфатазууд нь дээрхи хоёр ферментийн хүчтэй ингибитор юм. Ийлдсийн холинэстеразагийн идэвхижлийг хянадаг генийн өөрчлөлттэй өвчтөнүүдэд дибукайнаар хориглогддоггүй холинэстеразагийн түвшин бага байдаг. ийлдсийн холинэстераз хэвийн түвшинд байгаа хүмүүст дибукайны хориг үүсгэх идэвхи 70-90% байна. Улаан эсийн буюу жинхэнэ холинэстераза фермент нь ацетилхолиний нэгдлүүдэд өвөрмөц. Хоёр төрлийн шинжилгээ хийдэг ба эхнийх нь ийлдсийн холинэстеразаг хэмжихэд ашигладаг ба энэ нь сукцинилхолин зэрэг мэс засалд хэрэглэгддэг миорелаксант эмүүдийн үйлчилгээг хянах хяналтын үзүүлэлт юм. Сухсаметониумаар мэдээгүйжүүлэг хийхээр төлөвлөгдсөн өвчтөнүүдэд дибукайн саармагжуулах шинжилгээний аргыг ашиглан өргөн хэрэглэгддэг миорелаксантыг гидролизжүүлэх чадваргүй хэвийн бус холинэстеразын хэв шинж байгаа эсэхийг тодруулна. Улаан эсийн холинэстераза тест нь паратион , малатион зэрэг хортой пестицидүүдээр хордсон байж болзошгүй гэж сэжиглэж байгаа үед хийгдэнэ. Хордлогын үед толгой өвдөх, харааны гажуудал, дотор муухайрах, бөөлжих, уушгины хаван, ухаан балартах, таталт, амьсгалын замын саажил болон комийн шинж тэмдэг илэрнэ. Холинэстеразагийн хэвийн хэмжээний лавлагааг хүснэгт №7а – аас харна уу.
Эмнэлзүйд : Хүснэгт №7b
- Creatinine and Estimated Glomerular Filtration Rate – Креатинин болон Түүдгэнцрийн шүүлтийн хурд
Креатинин нь энергийн метаболизмын дүнд үүсч байгаа булчингийн креатинфосфатын задралын хоёрдогч бүтээгдэхүүн юм. Энэ нь булчингийн массаас хамаарч тогтмол үүсч байдаг ба биеэс бөөрөөр гадагшилдаг. Бөөрний үйл ажиллагааны эмгэгийн үед креатининий ялгарал багасах ба үр дүнд нь цусандахь креатининий түвшин ихэснэ. Түүнчлэн креатинин нь түүдгэнцрийн шүүлтийн хурдны (glomerular filtration rate – GFR) барагцаалсан мэдээллийг өгдөг. Түүдгэнцрийн шүүлтийн хурдыг тодорхойлохдоо тусгай тэгшитгэлээр бодож гаргадаг ба энэ томьёо нь нас, хүйс, гарал угсаа болон ийлдсийн креатининий түвшин зэрэг мэдээллийг шаарддаг.eGFR (mL/min/1.73 m 2 ) =186 x (S cr )-1.154 x (age)-0.203 x (0.742 хэрвээ эмэгтэй хүн бол) x (1.210 хэрвээ Африк гаралтай америк хүн бол) Ихэнхи лабораториуд eGFR – ийн хариуг гаргаж өгдөг бөгөөд энэхүү үзүүлэлт нь шээсний хүчлийн азотоос илүү бөөрний эмгэг, үйл ажиллагааны алдагдалд мэдрэг үзүүлэлт юм. Гэхдээ архаг бөөрний өвчний үед BUN болон креатинины харьцаа нь илүү мэдээлэл өгдөг ач холбогдолтой байдаг. Креатининий хэвийн хэмжээний лавлагааг хүснэгт №8а – аас харна уу.
Эмнэлзүйд : хүснэгт №8b
- Cystatin C – Цистатин С
Цистатин С нь бага молекул жинтэй уураг саармагжуулагч бөгөөд бөөрний үйл ажиллагаа тэр дундаа түүдгэнцрийн шүүлтийг илэрхийлдэг үзүүлэлт юм. Бөөрний үйл ажиллагааг үнэлэхэд креатининээс найдвартай мэдээлэл өгдөг гэж үздэг. Цистатин С нь булчингийн масс болоод наснаас хамааралгүй үзүүлэлт бөгөөд бөөрөөр эргэн шимэгддэггүй онцлогтой. Цистатин-С -ийн хэвийн хэмжээний лавлагаа болон эмнэлзүйн хэрэглээг хүснэгт №9 – аас харна уу.
10. Uric Acid – шээсний хүчил
Шээсний хүчил нь нуклейн хүчлүүдийн задралын дүнд үүсдэг бөгөөд пуриний метаболизмын эцсийн бүтээгдэхүүн юм. Шээсний хүчил нь цусаар элэгнээс бөөрлүү зөөвөрлөгдөж тэндээ шүүгдэн 70% орчим нь шээсээр гадагшилдаг. Үлдсэн шээсний хүчил нь хоол боловсруулах замруу шимэгдэж задардаг. Уриказа ферментийн дутмаг байдал нь энэхүү уусамтгай чанар багатай нэгдлийг биеийн шингэнд хуримтлагдах шалтгаан болдог. Их хэмжээний эсийн задрал болон нуклейн хүчлийн катаболизм (тулай г.м өвчний үед) , их хэмжээний эсийн задрал (лейкемийн үед) эсвэл бөөрний дутагдал зэргийн үед шээсний хүчлийн хэмжээ ихэснэ. Шээсний хүчлийн хэмжээ нь бөөрний дутагдал, тулай, лейкеми өвчнүүдийн явцыг үнэлэхэд нийтлэг хэрэглэгддэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд дунд бөөрний дутагдал нь тулайтай харьцуулахад шээсний хүчил ихсэх нийтлэг шалтгаанд тооцогддог. Шээсний хүчлийн хэвийн хэмжээний лавлагааг хүснэгт №10а – аас харна уу.
Эмнэлзүйд : Хүснэгт №10b
11. Osteocalcin (Bone G1a Protein) – Остеокальцин (Ясны G1a уураг)
Остеокальцин буюу ясны G1a уургийг остеобластууд нийлэгжүүлдэг бөгөөд ясны эрдэсжилт болон кальци төмрийн гомеостазад тодорхой үүрэгтэй оролцдог. Багахан хэмжээний остеокальцин нь ясны бүтцийн үүслийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд цусруу чөлөөлөгдөн хамгийн сүүлийн үеийн ясны үүслийн маркер болдог. Хэмжээ нь нас болон хүйснээс (эрэгтэйчүүдэд илүү) хамаарах бөгөөд цэвэршилтийн үед мөн ихэсдэг. Энэхүү тест нь цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд остеопорозыг оношлох,яс хугарах эрсдлийг үнэлэх, остеопорозын эмчилгээний үр дүнг хянахад ач тустай. Остеокальциний хэвийн хэмжээний лавлагааг хүснэгт №11а – аас харна уу.
Эмнэлзүйд : Хүснэгт №11b
Эх сурвалж : A Manual of laboratory and diagnostic tests 9th edition. 2013
bebe
Good
31/01/2015 07:26