ST сегмент өргөгдсөн зүрхний цочмог шигдээс

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Тодорхойлолт

Орчин үеийн консенсусаар /зөвшилцөл/ эмнэлзүйд зүрхний булчингийн үхжил, түүний ойролцоо цус хомсрол нотлогдсон тохиолдлыг “зүрхний цочмог шигдээс” гэж тодорхойлж байна.

%d0%b7%d2%af%d1%80%d1%85%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%88%d0%b8%d0%b3%d0%b4%d1%8d%d1%8d%d1%81%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d0%b8%d0%b9%d1%82%d0%bb%d1%8d%d0%b3-%d1%82%d0%be%d0%b4%d0%be%d1%80%d1%85%d0%be%d0%b9

Тархалт

Дэлхий дахинд титэм судасны эмгэг нас баралтын цорын ганц тэргүүлэх шалтгаан юм. Энэ эмгэгээр 1 жилд 7 сая гаруй хүн нас барж байгаа нь нийт нас баралтын 12.8%-г эзэлж байна. Европт 6 эрэгтэй тутмын 1 нь, 7 эмэгтэй тутмын 1 нь зүрхний шигдээсийн улмаас нас барж байна. ST сегмент өргөгдсөн зүрхний цочмог шигдээсийн эмнэлэгт хэвтэх тохиолдол европийн орнуудад харилцан адилгүй байна. Хамгийн дэлгэрэнгүй бүртгэлтэй Швед улсад жилд 66/100,000 тохиолдож байгаа ба Чех, Бельги, АНУ-д үүнтэй ойролцоо тохиолдолтой байгаа буюу 1997-2005 онд 121 байснаас 77 болж буурсан хэдий ч ST сегмент өргөгдөөгүй зүрхний цочмог шигдээсийн тохиолдол 126 байснаас 132 болж бага зэрэг өссөн байна. ST сегмент өргөгдсөн зүрхний цочмог шигдээсийн нас баралтанд нөлөөлдөг хүчин зүйлст: нас, Киллипийн ангилал, эмчилгээ оройтох, эмчилгээний төрөл, зүрхний шигдээсийн өгүүлэмж, чихрийн шижин, бөөрний дутагдал, эмгэг титэм судасны тоо, цацалтын эзэлхүүн, эмчилгээ зэрэг багтана. Сүүлийн үеийн судалгаануудад реперфузи эмчилгээ, судсан дотуурхи анхдагч эмчилгээ, орчин үеийн тромбын эсрэг эмчилгээ, хоёрдогч урьдчилан сэргийлэх эмчилгээ зэрэг нь шигдээсийн шалтгаант нас баралтыг огцом бууруулж байсан байна.

heartattack1

Анхны оношлогоо

Эмнэлгийн аль ч байгууллага /103, өрхийн эмнэлэг гэх мэт / анх үнэлж, онош тавигдсан л бол 3-р шатлалын эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт шилжүүлэх ёстой. Асуумжаар 20 минут болон түүнээс удаан хугацаанд үргэлжилсэн цээжний өвдөж, өвдөлт нитроглицеринд намдахгүй байх нь оношлогооны суурь болно. Бусад чухал түлхүүрүүд бол титэм судасны эмгэгийн өгүүлэмжтэй байх, өвдөлт хүзүү, доод эрүү, зүүн гар луу дамжих бөгөөд өвдөлт хүчтэй биш байж болно. Зарим хүмүүст хэвшинжит бус, өвөрмөц шинжүүд тухайлбал дотор муухайрах/бөөлжих, амьсгаадах, сульдах, зүрх дэлсэх, синкопи зэрэг шинжүүд илэрч болно. Шинж тэмдгүүд эмэгтэйчүүд, чихрийн шижинтэй эсвэл өндөр настай хүмүүст оройтож илэрдэг. Нийт тохиолдлын 15% хэвшинжит бус хэлбэр эзэлнэ. Хэвшинжит бус хэлбэрийг таниж ангиографийн шинжилгээнд яаралтай оруулах нь өндөр эрсдэлтэй бүлгийн үр дүнг илэрхий сайжруулна.

%d0%b7%d3%a9%d0%b2%d0%bb%d3%a9%d0%bc%d0%b6-1

ЗЦБ-г зүрхний шигдээс сэжиглэгдэж буй бүх хүмүүст аминд аюултай хэм алдагдал байгаа эсэхийг илрүүлэхийн тулд хийх хэрэгтэй ба шаардлагатай бол дефибрилляци хийнэ. Зүрхний доод ханын шигдээстэй өвчтөнүүдэд зүрхний барууны холболтуудыг (V3R and V4R) хийж ST сегментийн өргөгдөл байгааг шалгаж, баруун ховдлын шигдээсийг илрүүлнэ.

Зүрхний шигдээсийн зовиур, шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн ЗЦБ-т хэвшинжит бус дараах шинжүүд илэрвэл яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.

  • Гиссийн багцийн зүүн хөлийн хориг
  • Ховдлын гаралтай хэмнэл
  • ST-сегмент өргөгдөөгүй боловч цус хомсролын шинжүүд илэрсээр буй өвчтөнүүд
  • Зүрхний ар ханын шигдээс
  • aVR-т ST-сегмент өргөгдсөн байх

ST сегмент өргөгдөл сэжиглэгдсэн бүх өвчтөнүүдэд эсвэл Гиссийн багцийн зүүн хөлийн хоригтой бүх өвчтнүүдэд реперфузи эмчилгээг аль болох эрт эхлэх хэрэгтэй. Хэрэв ЗЦБ-т шигдээсийн сонгодог шинж илрэхгүй бол ЗЦБ-ыг давтан хийж, өмнөх бичлэгүүдтэй харьцуулах хэрэгтэй.

Менежмент

%d0%b7%d3%a9%d0%b2%d0%bb%d3%a9%d0%bc%d0%b6-2

  • Судсаар опойд бэлдмэлийг титрлэн өвдөлтийг намдаах заалттай.
  • SaO2<95% байгаа гипокситой, амьсгаадсан эсвэл зүрхний цочмог дутагдалтай өвчтөнүүдэд хүчилтөрөгч өгөх заалттай. Мөн тусламж үзүүлэгч баг дефибрилляцитай, зүрхний амилуулах тусламж үзүүлэхэд бэлтгэгдсэн байх хэрэгтэй.
  • Сэтгэл зовнил ихтэй өвчтөнүүдэд транквилизатор хэрэглэж болно.
  • ST сегмент өргөгдөл сэжиглэгдсэн бүх өвчтөнүүдэд ЗЦБ хийж хянах ёстой.
  • Зүрх зогсож эргэж сэргэсэн, комын байдалтай, гүн нойрсуулсан өвчтөнүүдэд эмчилгээний гипотерми хийх заалттай.
  • Зүрх зогсоод эргэж сэргэсэн, ЗЦБ-т ST сегмент өргөгдсөн өвчтөнүүдэд нэн даруй ангиографи хийж судсан дотуурхи эмчилгээ хийхийг зөвлөсөн.

Реперфузи эмчилгээний зөвлөмж

untitled-1

Эмийн эмчилгээ

Антиагрегант

  • Аспиринийг уухаар болон судсаар хэрэглэхийг зөвлөсөн.
  • АДП рецептор блокаторын аспирин дээр нэмж өгөхийг зөвлөсөн. (Прасугрел, тисагрелор, клопидогрел)
  • Судсан дотуурхи анхдагч эмчилгээнд антикоагулянтыг тарилгаар хэрэглэх ёстой.
  • Бивалирудиныг фрагцлагдаагүй гепарин болон GP IIb/IIIa блокатороос илүүтэйгээр зөвлөсөн.
  • Бивалирудин эсвэл эноксапарин хэрэглээгүй өвчтнүүдэд фрагцлагдаагүй гепаринийг дангаар эсвэл GP IIb/IIIa хамт хэрэглэх ёстой.

Фибринолитик эмчилгээ

  • Шинж тэмдэг илрээд 12 цаг өнгөрөөгүй, эсрэг заалтгүй, анхан шатны байгууллагаас судсан дотуурхи ангиографи хийх боломжтой эмнэлэг рүү 120 минутын дотор хүргэх боломжгүй үед фибринолитик эмчилгээ хийхийг зөвлөсөн.
  • Фибринд өвөрмөц бэлдмэлүүдийг хэрэглэхийг (тенектеплаз, алтеплаз, ретеплаз) зөвлөсөн.
  • Аспирин дээр нэмээд клопидогрел хэрэглэх заалттай.
  • Литик эмчилгээ хийлгэсэн, ST cегмент өргөгдсөн өвчтөнүүдэд реваскуларизаци хүртэл эсвэл 8 хоног хүртэл эмнэлэгт хэвтэх бол антикоагулянт хэрэглэхийг зөвлөсөн.
  • Антикоагулянтуудад: Эноксапарин болон Фракцлагдаагүй гепарин багтах ба биеийн жинд тооцож судсаар болусаар эсвэл дуслаар хийнэ.
  • Фибринолизийн дараа бүх өвчтөнүүдийг судсан дотуурх эмчилгээ хийх боломжтой төв рүү шилжүүлэх заалттай.
  • Фибринолиз амжилтгүй болсны дараа судсан дотуурх аврах эмчилгээ даруй хийх заалттай.
  • Цус хомсрол дахин үүссэн эсвэл эхний фибринолиз амжилттай болсны дараа дахин бөглөрөл үүссэн тохиолдолд судсан дотуурхи эмчилгээ яаралтай хийх заалттай.
  • Зүрхний дутагдалтай/шоктой өвчтөнүүдэд реваскуларизацийг харахын тулд ангиографи яаралтай хийх заалттай.
  • Фибринолиз амжилттай болсны дараа ангиографи хийж реваскуларизацийг харах заалттай.

ncpcardio1055-f3

 

Эх үүсвэр: Европийн зүрхний нийгэмлэгийн 2012 оны удирдамжаас

1 Comment

  • Narantsetseg

    huduud em ni vaihgui vol yah ve

    26/12/2016 08:26