Цочмог улаан хоолойн үхжил
63 настай эмэгтэй, чихрийн шижин хэв шинж 2 –той, 2 хоногийн өмнөөс цустай бөөлжинө, өтгөн хар гарна гэсэн өгүүлэмжтэй өвчтөн яаралтай тусламжийн тасагт ирсэн. Улаан хоолой-ходоод-дээрх гэдэсний дурангийн шинжилгээгээр улаан хоолойн доод хэсэгт шархалсан тууш үхжиж харласан буюу улаан хоолойн цочмог үхжилийн шинжтэй улаан хоолой байсан (зураг А). Өвчтөний цочмог улаан хоолойн үхжлийн шалтгаан тодорхойгүй байсан ч хавдар, цирроз, архины хэрэглээтэй холбоотой эмгэг, бөөрний архаг эмгэгтэй холбоотой үүсдэг. Бусад хэсгээсээ судас багатай хэсэг болох улаан хоолойн алсын гуравны нэгд цочмог үхжил ихэнхдээ тохиолдоно.
Цаашид ходоодны хүчлийн шалтгаант үхжил нэмэгдэх эрсдэлийг бууруулахаар протоны шахуурга хориглогч эм, хоол сойх консерватив эмчилгээг өвчтөнд авсан. Цочмог улаан хоолойн үхжлийн ноцтой хүндрэл нь цочмог цоорол, харин алсын хүндрэл нь нарийсал юм. Энэхүү өвчтөний хувьд хүндрэлгүй байсан ба дээрх эмчилгээнд биеийн байдал сайжирч 10 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Үүнээс 8 сарын дараа давтан дурангийн шинжилгээ хийхэд нарийсал илрээгүй ба үхжил бүрэн эдгэрсэн байв (зураг В).
Эх сурвалж:
Takahiro Matsuo, M.D., and Naoki Ishii, M.D. “Acute esophageal necrosis” N Engl J Med 2017; 377:1378 October 5, 2017