Арьсны анхдагч ба хоёрдогч тууралт

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Арьсны өвчин нь нилээд өвөрмөц, олон төрлийн цогц шинж тэмдгээр илэрдэг. Иймээс арьсны өвчний үед илэрдэг шинж тэмдгийг субъектив /өвчтөний мэдэрч байгаа шинж/ ба объектив /эмчийн үзлэгээр харж, тэмтэрч үздэг шинж/ гэж хуваадаг. Арьсны өвчний үед хамгийн түрүүнд эмч тууралтыг ялгадаг байх ёстой. Дотор эрхтэн, бусад эмгээүүдийн үед тууралт гардаг бөгөөд эдгээрийг өөр хооронд нь ялгаж чадвал оношлогоог зөв тавих үндэс бүрдэнэ. Үрэлт, даралт, холголт, өндөр нам температур, долгионы нөлөө, химийн хүчин зүйл зэрэг гадаад хүчин зүйлээс гадна эрхтэн тогтолцооны дотоод шалтгаантай арьс ба салстад үүсч буй өөрчлөлтийг тууралт /эффлоресцецнци/ гэнэ. Арьсан дээр гарсан тууралтыг экзантем, салсад гарсан тууралтыг энантем гэдэг. Арьс ба салс дээр гарч байгаа тууралтыг анхдагч ба хоёрдогч тууралт гэж ангилдаг. Гадаад, дотоод хүчин зүйлийн улмаас арьсан дээр үүсч буй анхны тууралтыг анхдагч тууралт гэх ба анхдагч тууралт өөрийн хөгжлийн явцад эсвэл эмчилгээний улмаас хувирч өөрчлөгдөн хоёрдогч тууралтыг үүсгэдэг.  Тууралтыг үнэлхэдээ дараах дарааллын дагуу үнэлэх нь илүү хялбар байхаас гадна  бүрэн мэдээллийг өгдөг.

  1. Тууралтын хэлбэр
  2. Тууралтын өнгө
  3. Тууралтын зах ирмэг
  4. Тууралтын тогтоц
  5. Тууралтын хэлбэр
  6. Тууралтын бүрэлдэхүүн байдал
  7. Тууралтын тархалт

Арьсны анхдагч тууралт:

  • Толбо – Macule
  • Гүвдрүү – Papule
  • Хөрзөн – Plaque
  • Зангилаа – Nodule
  • Уут – Cyst
  • Бэлцрүү – Wheal
  • Цэврүүнцэр – Vesicle
  • Цэврүү – Bulla
  • Идээт цэврүүнцэр – Pustule
  • Хайрсжилт – Desquamation

Арьсны хоёрдогч тууралт:

  • Хайрс – Scale
  • Цууралт – Fissura
  • Тав – Crust
  • Шалбархай – Erosion
  • Шарх – Ulcer
  • Хатингаршил – Atrophy
  • Сорви – Scar
  • Ширшил – Lichenification
  1. толбоТолбо ( латин: macula буюу толбо) Дугуй хэлбэрээр арьсны өнгөц болон гүн хэсэгт туурдаг. Энэ нь анхдагч хөндийгүй тууралт юм. Толбо нь арьснаас дээш өргөгдөхгүй, тогтцийн өөрчлөлтгүй тул гарт тэмтрэгдэхгүй, зах хязгаар нь тодорхой болон тодорхойгүй байж болно, арьсны зураглал өөрчлөгдөхгүй бөгөөд хэлбэр, хэмжээний хувьд олон янз байдаг. Толбо үүсч буй шалтгаанаас хамааран улаан ягаан, цагаан, хүрэн бор, хөх, шар гэх мэт байдаг. Цагаан өнгөтэй нь- витилиго өвчний үед, хүрэн бор- кофений өнгө мэт нөсөөний өөрчлөлтийн үед, хөх-Монголын хөх толбо, улаан өнгийн толбо нь арьсны цусан хангамжийн өнгөц сүлжээний судас өргөссөн мөн судасны ханын нэвчимхий чанар ихэссэний улмаас үүсдэг( erythema). Энэ 2 өөрчлөлтийг хооронд нь ялгахын тулд нимгэн ханатай шилээр даралт үүсгэн(diascopy) харж ялгадаг. Хэрвээ  шилээр дарахад улаан өнгө нь арилахгүй бол улаан эс нь судасны гадна байгааг, харин улаан өнгө нь арилж байвал судас өргөслийн шалтгаантай байна гэж үздэг. Толбо агуулсан тууралтыг толбон экзантем гэнэ (macular exanthem).
  2. ГүвдрүүГүвдрүү ( латин:papula буюу батга гэсэн үгнээс гаралтай). Гүвдрүү нь өнгөцхөн байрлалтай, арьснаас товойсон, нягт хатуу тогтоцтой, голчлон  0,5 см диаметртай. Гүвдрүү нь арьсны гүнд байрлахаас  илүү арьснаас товойж гарсан нь ихэвчлэн тохиолддог. Энэ нь тэмтрэгдэх ба зах хязгаар нь тодорхой юмуу, тодорхойгүй байдаг. Гүвдрүү үүсэх шалтгаанд бодисын солилцооны бүтээгдэхүүн хуримтлагдах, хэсэг газарт эсийн нэвчдэс хуримтлагдах, үрэвслийн болон үрэвслийн бус инфилтряци, арьсны эсүүдийн гиперплазийн улмаас үүсдэг. Өнгөц байрлалтай гүвдрүү нь тод илрэлтэй зах хязгаар нь тодорхой байдаг бол гүнд байрласан үед  зах хязгаар нь тодорхойгүй, бүдэг илрэлтэй байдаг. Гүвдрүү нь бухал хэлбэрийн, шовгор хэлбэрийн, хавтгай толгойтой эсвэл олон хэлбэртэй , жижигхэн, хоорондоо нягт наалдсан, ургацаг мэт өргөгдсөн зэрэг олон хэлбэртэй байдаг. Гүвдрүү агуулсан тууралт гарахыг гүвдрүүн экзантем гэнэ.Гүвдрүүн тууралтыг ширшил( lichenoid) болон тархмал гэж ангилж болно. Гүвдрүү нь томорч тархсан, ихэвчлэн хавтгай толгойтой, бөөрөнхий хэлбэртэй болсныг нь хөрзөн(plaques) гэнэ.
  3. ХөрзөнХөрзөн (Plaque)- Хөрзөн нь арьсны гадаргуугаас өргөгдсөн, ихэвчлэн том хэмжээтэй байдаг. Үүний зах ирмэг нь тодорхой байдаг. Хөрзөн нь хоорондоо нэгдэн нийлсэн гүвдрүүнээс үүсдэг. Ширшил хэлбэр нь зах хязгаар нь тодорхой, том хөрзөн бөгөөд арьс нь зузаарч, арьсанд тэмдэгтэй мэт болдог. Ширшилд атопийн дерматит, экземт дерматит, псириаз, архаг ширшилт, арьсны мөөгөнцөртөх өвчин зэрэг багтдаг.
  4. ЗангилааЗангилаа(latin: nodulus- жижиг зангилаа) Зангилаа нь гүвдрүүнээс том, дугуй эсвэл зууван хэлбэртэй, нягт хатуу тогтоцтой, тэмтрэгддэг. Зангилаа нь арьсны эпидерми, дерми, арьсан доорх өөхөн эдийн давхаргыг хамарсан байдаг. Гүвдрүүнээс хэмжээ болон гүнд байрласнаараа ялгаатай байдаг. Зангилааны шалтгаанд үрэвслийн нэвчдэс, неоплазм, бодисийн солилцооны бүтээгдэхүүн дерми болон өөхөн давхаргад хуримтлагдсанаас үүсдэг. Өнгөц байрласан үед зах хязгаар нь тодорхой, харин гүнд байрласан тохиолдолд зах хязгаар тодорхойгүй байдаг, хэрвээ арьсан доорх өөхөн эдэд зангилаа үүссэн тохиолдолд харж ажигласнаас тэмтрэх нь илүү үр дүнтэй байдаг. Тэмтрэлтээр зангилаа зөөлөн эсвэл хатуу байдаг. Мөн зангилаа нь бухал хэлбэртэй, зөөлхөн толигор, эсвэл ур булдруун гадаргуутай, төвдөө тогоо мэт хонхорхойтой зэрэг олон хэлбэртэй байдаг.
  5. БэлцрүүБэлцрүү(wheal). Бэлцрүү нь бөөрөнхий, хавтгай толгойтой , цонхигор улаан өнгөтэй гүвдрүү, хайрс мэт боловч түргэн арилдгаараа гүвдрүү болон зангилаанаас онцлогтой, 24 -48 цагийн дараа алга болдог. Энэ нь дермийн давхаргын хөхлөгт  хаван үүссэнээр үүсдэг. Бэлцрүү нь бөөрөнхий, дугариг эсвэл хуурамч хөл(pseudopods) үүсгэн хэлбэр болон хэмжээгээ амархан өөрчилдөг. Бэлцрүү агуулсан тууралтыг уртикариал экзантем гэнэ (urticarial exanthem).
  6. ЦэврүүЦэврүү-цэврүүнцэр(латин: vesicula-жижигхэн 0,5 см – аас бага, bulla-цэврүү 0,5 см – аас том хэмжээтэй) Цэврүүнцэр нь (цэврүү нь) Янз бүрийн хэмжээтэй,бөөрөнхий хэлбэртэй, арьснаас өргөгдсөн, өнгөцхөн хөндийтэй, хөндийндөө шингэн агуулсан байдаг. Цэврүүнцэр нь бухал хэлбэртэй(контакт дерматит, дерматит херпетиформ ), хүйс хэлбэртэй(херпес симплекс), хавтгай хэлбэртэй(пемфигус) гэх мэт олон хэлбэртэй. Цэврүүнцэр болон цэврүүний дээвэр нь маш нимэгхэн учраас хөндийн доторх сийвэн болон цус нь нэвт гэрэлтэж харагддаг. Цэврүүнцэрт агуулагдаж буй шингэн нь сийвэн бол шар, цус бол улаанаас хар өнгөтэй харагддаг. Цэврүү болон цэврүүнцэр нь арьсны өнгөц түвшингээс эхлээд янз бүрийн түвшинд байрладаг, ихэвчлэн эвэрлэгийн доор болон эпидермист, эсвэл эпидерми-дермийн хоорондын зайнд байдаг. Ихэнх тохиолдолд цэврүү, цэврүүнцэр нь өнгөцхөн байрладаг учраас зах хязгаар нь тодорхой байдаг. Цэврүүнцэр агуулсан тууралтыг цэврүүнцрийн экзантем, цэврүүтэй тууралтыг цэврүүн экзантем гэнэ.
  7. Идээт цэврүүнцэрИдээт цэврүүнцэр(латин:pustulа-идээт цэврүү). Идээт цэврүүнцэр нь бөөрөнхий хэлбэртэй, өнгөцхөн хөндийтэй, хөндийндөө идээт шүүдэс агуулсан байдаг, эдгээр нь цагаан, шар, шар-ногоон, цусархаг зэрэг өнгөтэй байдаг. Идээт цэврүүнцэр нь цэврүүнцрээс ялгаатай нь идээрхэг агуулагдахуунтай байдаг. Энэ үйл явц нь үсний ууттай холбоотой болон холбоогүй биеэ даасан гэх 2 замаар явагддаг . Идээт цэврүүнцэр нь хэлбэр, хэмжээний хувьд олон янз байдаг. Идээт цэврүүнцэр нь ихэвчлэн бухал хэлбэртэй байдаг ч, үсний фолликултай холбоотой үед конус хэлбэртэй голдоо үс агуулсан байдаг. Херпес симплекс болон варицелла зостероор үүсгэгдсэн цэврүүнцэрт хоёрдогчоор идээрүүлэгч нянгийн халдвар авсан тохиолдолд идээт цэврүүнцэр болдог. Идээт цэврүү агуулсан тууралтыг идээт цэврүүнцрийн экзантем гэнэ.
  8. тавТав(латин: crusta-холтос, бүрхүүл хальс) Тав гэдэг нь цус, сийвэн, идээт шүүдэс нь арьсны гадаргуу дээр хатсан байдлыг хэлдэг. Тав нь нимгэн, нарийн, сийрэг, эсвэл зузаан, нягт наалдсан байж болно. Тав нь шар өнгөтэй бол сийвэн хатаж үлдсэнээс, ногоон эсвэл шар-ногоон бол идээрхэг шүүдэснээс, хар улаан болон хар өнгөтэй бол цус хатсанаас үүссэн гэж үзнэ. Өнгөцхөн байрласан тав нь шар өнгөтэй, нимэгхэн , хатуу тогтоцтой бол түүхий(impetigo) гэнэ. Хэрвээ шүүдэс нь эпидермид байрласан бол зузаан, нягт наалдсан байдаг харин дермийн давхаргыг хамарсан бол үхжил дагалдаж илэрдэг үүнийг эктима гэнэ.
  9. ХайрсХайрс( латин:squama-хайрс). Арьсны эпидермийн өнгөн хөрсний эвэрлэг давхарга хөвсийн, ховхорч унаж буй эвэрлэг ялтсыг хайрс гэнэ. Энэ нь том-ялтсан хайрс, жижиг-хивгэн хайрс, мөн нягт наалдсан эсвэл амархан хуурагддаг гэх мэт байдаг. Гүвдрүү, хайрс агуулсан тууралтыг гүвдрүүт-хайрсан экзантем гэнэ (papulosquamous exanthem).
  10. шалбархайШалбархай(erosion). Арьсны эпидермийн давхаргын бүрэн бүтэн байдал алдагдахыг шалбархай гэнэ. Шалбархай нь эдгэхдээ сорвигүй эдгэрдэг. Шалбархай нь улаан, шүүрэл ялгаруулдаг хурц илрэлтэй байдаг. Өнгөц шалбархай нь эвэрлэгийн доор эсвэл эпидермид байрладаг харин гүн шалбархай нь дермийн хөхлөг биед байрласан байдаг. Шалбархай нь физик гэмтлээс үүсдэг ч ихэвчлэн эпидерми хооронд болон эпидермийн доор байрласан цэврүү, цэврүүнцэр хагарснаас үүсдэг.
  11. шархШарх(латин:ulcus). Арьсны дерм болон арьсан доорхи өөхөн эдийн давхаргуудын бүрэн бүтэн байдал алдагдахыг хэлнэ. Шарх нь сорвижиж эдгэнэ. Товруу, зангилаа, гүн идээт цэврүүнцрээс шарх хоёрдогчоор үүснэ. Шархны хүрээ, ёроолынх нь байдлаар шарх үүсгэсэн шалтгааныг хооронд нь ялгахад гол ялгаа нь болдог. Шархны өвөрмөц шинжүүдэд хүрээ нь өргөгдсөн, өмөрсөн, хатуу, намгархаг, мөн шархны байрлал зэрэг ордог.
  12. сорвиСорви(scar) сорви гэдэг нь шарх, тавны дараа эд нь холбогч эдээр солигдохыг хэлнэ.Сорви нь гипертроф буюу хэмжээгээрээ том, хатуу байхаас гадна, атрофик буюу хатингаршсан, зөөлөн, нимэгхэн байдаг бөгөөд сорвины үед арьсны бүх эсэн давхаргын бүрэлдэхүүнгүй болсон байдаг.
  13. АтрофиХатингаршил( atrophy). Арьсны давхрагууд бүхэлдээ эсвэл хэсэг газрын  давхарга агшиж, хатингаршихийг хэлнэ. Эпидермийн хатингаршлийн үед эпидерм нь нимгэрч, хөхлөг болон хөхлөгийн доорх цусны судаснууд ил харагдаж, арьсны бүтэц алдагдан, тамхины цаас мэт үрчгэр болдог. Дермийн хатингаршлийн үед дермийн давхаргын холбогч эдийн бүтэц алдагдаж, гэмтэл гүнзгий үүссэн байдаг.
  14. уутУут буюу Гэр (cyst). Гэр гэдэг нь хөндийн дотроо шингэн, эсвэл хатуу, хагас хатуу агуулагдахуун агуулсан гүн юмуу өнгөцхөн байрласан бүтцийг хэлнэ. Харахад дугуй хэлбэртэй, ихэвчлэн бухал хэлбэртэй гүвдрүү эсвэл зангилааг хэлдэг ч тэмтрэлтээр зөөлхөн тэмтрэгддэг. Ихэвчлэн холбогч эдээр хүрээлэгдсэн , шар, улаан, хөх эсвэл арьсны өнгөтэй байдаг. Эпидермийн гэр кератиноцитийн бүтээгдэхүүн нийлэгжүүлдэг.

3 Comments

  • Lb

    Тав?
    Үлд?

    10/01/2016 13:35

  • nomindari

    biyiin ali neg hesegt zagatnaj maajihaar ulaij govdrvvtdeg eniig geriin argaar emchleh arga bnuu. esvel zaaval aris ongonii emneleg dr ochij emchiin argaar emchlvvleh ystoi yu

    05/03/2016 17:45

  • Hereglegch

    Tsewruuntser yunaas bolj garah be yaj emchileh we?

    06/12/2016 11:07