Бүдүүн ба шулуун гэдэсний/Colorectal/ гэмтэл

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Бүдүүн ба Шулуун гэдсийг нэвтэрсэн гэмтэл нь хэвлийн хөндийн нэвтэрсэн тэмтлийн үед элбэг тохиолддог бөгөөд нас баралт өндөртөй юм. 20-р зууны эхэн үеэр бүдүүн ба шулуун гэдэсний
гэмтлээс үүдэлтэй нас баралт 90%-тай өндөр байсан юм. Дэлхийн 2-р дайны үед бүдүүн ба шулуун гэдэсний гэмтэл ба хэвлийн хөндийн нян нь хэвлийн хөндийн томоохон гэмтэл их ирдэг байсанта холбоотойгоор 50 гаран жил судлагдсан бөгөөд үүнээс үүдэлтэйгээр энэ нас баралт эрс цөөрсөн. Сүүлийн үед энэхүү туршлага нь өргөжин гэмтлийн мэс засалч ижил төрлийн өвчтөн ирэх үед анхдагч эмчилгээг хийх болсон.

Бүдүүн ба шулуун гэдэсний гэмтлийн менежмент нь гэмлийн механизм, гэмтэл болон мэс ажилбарын хооронд уялдаа холбоо, өвчтөний тогтворжилтын нөхцөл байдал, хэвлийн хөндийн бохирдол ба бүдүүн гэдэсний гэмтлийн нөхцөл байдалаас хамаардаг. Хэрэв бүдүүн гэдэс эрүүл бус тохиолдолд, анхдагч цэгцэлгээнд ихэвчлэн хэвлийн хөндийн хэд хэдэн гэмтлүүдтэй  ба багахан халдвартай өвчтний гемодинамикын өөрчлөлтийг тогтворжуулна. Анхдагч цэгцэлгээний эсрэг заалтанд шок, 2-с дээш эрхтний халдвар, мессентерик судасны гэмтэл ба их хэмжээний ялгадасны бохирдол ордог. Гэмтэл ба мэс заслын хооронд 6-с дээш цагийн оочир үүссэн тохиолдолд мөн анхдагч цэгцэлгээний эсрэг зааллтай холбоотойгоор нас баралт болон өвчлөл нэмэгддэг. Гэмтэл нь эрчим ихтэй төхөөрөмж, бууны шарх, дэлбэрэлтийн гэмтлүүд нь ихэвлэн хэвлийн дотоод гэмтлүүдийг ба эдийн гадна гэмтлийг үүсгэдэг бөгөөд сэргэшгүй эдүүдийг тайрах ба ялгадасыг цэврэлснээр эмчлэгддэг. Эрүүл мэндийн давхар хүндрэлтэй, өндөр настай ба хавдар цацраг идэвхит бодисын гэмтэл зэрэг эрсдэлтэй өвчтнүүдэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй /хүснэгт 1/.

Хэвлийн бүдүүн гэдэс, шулуун гэдэсрүү нэвтэрсэн шарх зэрэг гэмтлүүд нь ерөнхийдөө нас баралт өндөртөй байдаг. Шулуун гэдэсний анхдагч эмчилгээ нь бүдүүн гэдэсний анхдагч эмчилгээнээс илүүтэй хүнд бөгөөд энэ нь шулуун гэдэсний гэмтлийн үед их хэмжээний нян хэвлийд ордогтой холбоотой юм. Иймд шулуун гэдсийг нэвтэлсэн томоохон гэмтлүүдийн үед хэвлийн хөндийн ялгадас ба шулуун гэдэсний шингэнийг цэвэрлэн эмчлэх хэрэгтэй.

Хүснэгт 1:

Хэвлийн хөндийн нээлт хийх үед хэрэглэгдэх шалгуул үзүүлэлт

Гэмтлийн нөлөөлөх хүчин зүйл

    Өндөр эрчимтэй бууны шарх

    Бууны шарх

    Томоохон дэлбэрэлтийн шарх

    Дарагдалтын шарх

Өвчтний талаас хүчин зүйл

    Хавдрын байдал

    Цацраг туяан хордсон эд

    Эрүүл мэндийн нөхцөл байдал

    Өндөр нас

Гэмтлийн хүчин зүйл

    Халдварлагдсан эд

    Хэт халдварлалт

    Төв хэсгий бөглөрөл

    Гадны биет

    Цусан хангамж алдагдах

    Мессентерик судасны гэмтэл

    Цусны даралт 80/60 мммуб шоконд орох

    Цус алдалт >1000мл

    2-с дээш эрхтэн гэмтэх (ялангуяа бөөр)

    Мэс заслын хугацаа 6 цагаас их (Нойр булчирхай, элэг, дэлүү)

    Их хэмжээний тайралт шаардагдах

    Хэвлийн хөндийн ханаа их хэмжээгээр алдах

    Цээж ба хэвлийн хөндийн цооролт

 Эх сурвалж: Бүдүүн, Шулуун гэдэс ба Хошногоны мэс ажилбар ба зарчим, 2 ed. Marcel Dekker 1999

Бага, цэвэр шулуун гэдэсний гэмтлүүд нь биеийн байдал тогтвортой өвчтнүүдэд анхдагч эмчилгээгээр ялгадас гаралтгүйгээр эдгэрч болдог. Байнгын шулуун гэдэсний цус алдалтын үед ангиографын эмболизаци шаардлагатай болдог. Ховорхон тохиолдолд цус алдалт эсвэл ихээхэн хэмжээний эдийн гэмтэлийн үед APR шаардлагатай байдаг. Гэсэн ч энэхүү ажилбараас татгалзах хэрэгтэй бөгөөд учир нь хүнд гэмтэлтэй өвчтөнүүдэд их хэмжээгээр аарцгыг тайрах нь нас барах эрсдэл өндөртөй байдаг.

Бүдүүн ба шулуун гэдэсний битүү гэмтэл

Бүдүүн ба шулуун гэдэсний битүү гэмтэл нь нэвт гэмтлээс илүү бага байдаг бөгөөд битүү гэмтэл нь бүдүүн гэдэсний цооролтод хүргэдэг мөн мессентерт язрал, зүсэгдэл үүсгэснээр дотор гэдэснүүдийг цусан хангамжын дутагдалд хүргэдэг. Эдгээр гэмтлүүдийн менежмент нь цооролтын үеийн менежменттэй ижил байдаг. Биеийн байдал нь тогтвортой багахан бохирдолтой багахан цооролттой өвчтөнд анхдагч эмчилгээгээр хааж илүү том гэмтэлтэй хүнд ялгадасыг нь цэвэрлэх шаардлага гардаг. Серозын гематомын үед л ганц ресекци хийх шаардлагагүй боловч хэвлийг үүнтэй холбоотой цооролт эсвэл цус хомсрол байгаа эсэхийг сайтар нягтлана.

Шулуун гэдэсний итүү гэмтэл нь Аарцагны бяцрал зэрэг томоохон гэмтлээс үүдэлтэй эсвэл гадны биет эсвэл бургуй зэргээс гэмтэж болдог. Няцарсан гэмтлүү болох аарцагны хугарал зэрэг нь ихэвчлэн шулуун гэдэсний томоохон гэмтэл болоод ялгадас ил асгаралтыг үүсгэдэг. Эдгээр өвчтнүүдэд захын ялгадсаар үхэжсэн бүхий л эдийг ресекци хийн авах шаардлагатай бөгөөд шулуун гэдэсний төвийн хэсгийг урсгал утай эсвэл усгүй сайтар угаана. Бургуй эсвэл Гадны биетээс үүссэн битүү гэмтэл нь хэрэв салст нь бүрэн бүтэн тохиолдолд мэс заслын шаардлагагүй салстын гематомыг үүсгэдэг. Жижиг хэмжээний салстын урагдал нь анхдагчаар эмчилж болох бөгөөд хэрэв гэдэс харьцангуй цэвэр тохиолдолд багахан л бохирдол үүсдэг.

Ятрогены гэмтэл

Мэс ажилбарын явцын гэмтэл: Бүдүүн ба шулуун гэдэс нь ялангуяа аарцагны мэс заслын явцад санаандгүй гэмтэс эрсдэлтэй байдаг. Эдгээр гэмтлүүдийг удирдах ганц арга нь эрт илрүүлэх юм. Ятрогений бүдүүн ба шулуун гэдэсний гэмтлүүдийн дийлэнхи үед хэрэв бага хэмжээний бохирдол үүссэн тохиолдолд анхдагчаар хааж өвчтөн тогтвортой байдалд шилждэг. бүдүүн ба шулуун гэдэсний гэмтлүийг хоцорч оношлох нь ихээхэн хэмжээний перитонит ба амь тэнссэн сепст хүргэдэг. Энэ тохиолдолд ялгадасыг цэвэрлэх хамгийн чухал бөгөөд өвчтөнд урсуурга тавьж давтамжтай угаах шаардлагатай.

Баррийн бургуйн гэмтэл: Баррийн бургуйгаас үүдэлтэй бүдүүн ба шулуун гэдэсний гэмтэл нь нас баралт болон өвчлөл өндөртөй боловч нэн ховор хүндрэл юм. Ялангуяа хэвлийн хөндийн дээд хэсэгт баррийн аргаралттай цооролт нь гүний перитонит, сепсис ба симметрик үрэвсэлд хүргэдэг. Хэрэв цооролтыг эрт тогтоовол анхдагчаар хэвлийг нээн барри болон ялгадасыг цэвэрлэн эдгэрдэг. Гэсэнч өвчтнүүд сепсис болсон тохиолдолд ялгадасыг цэвэрлэх шаардлагатай. Ховортон тохиолдолд шулуун гэдэсний ханын багахан салстын гэмтэлийн үед өвчтөнг ажигалах ба өргөн хүрээний антибиотик эмчилгээ авч болдог.

Бүдүүн гэдэс дурандах явцад цоорол үүсэх: Бүдүүн гэдэс оношлогооны болон эмчилгээний зорилгоор дурандсаны дараагаар үүсэх хамгийн их тохиолддог хүндрэл нь цооролт юм. Энэхүү хүндрэл нь ховор бөгөөд процедурын 1% хүрэхгүйд тохиолддог. Цооролт нь төхөөрөмжийн өнцөг гогцооны хэлбэрээс эсвэл багтаамжаас болоод үүсдэг. Биопси эсвэл цахилгаанд цохиулах үед мөн үүсч болно. Электрокатер ашиглан полип авах процедур нь бүрэн түлэгдэлт үүсгэн полипэктомын дараах хам шинж гэх перитонитын шинж  тэмдэггүй хэвлийн өвдөлт, халууралт лейкоцитозыг үүсгэдэг.

            Бүдүүн гэдэс дурандахтай холбоотой цооролтын менежмент нь цооролтын хэмжээ, гэмтсэнээс хойш өнгөрсөн хугацаа, өвчтний биеийн байдал ба онош зэргээс их хамаардаг. Томоохон цооролт процедурын явцад үүссэн бол мэс засал шаардлагатай. Учир нь хэвлийд үзлэг хийх явцад үүссэн энэхүү гэмтэлтэй холбоотойгоор үргэлж бага ч боловч нян орж байдаг бөгөөд ихэвлэн анхдагч эмчилгээнд эдгэрдэг. Хэрэв ихээхэн хэмжээний ялгадах орон онош оройтож перитонит үүссэн тохиолдолд, хэрэв өвчтөн гемодинамикын тогтворгүй байдалд байгаа бол захын нян, ялгадаст хэсгийг ресекци хийх нь хамгийн аюулгүй арга юм. Энэ үед колоноскопи хийх заалтыг мэдэх нь чухал байдаг. Хэрэв өвчтөн тухайн хэсэгт хавдар байгаа тохиолдолд эргэлзэх зүйлгүйгээр авдаг. Ер нь өвчтөнд амжилтгүй колоноскопи хийлгэсний дараагаар хэвлийн өвдөлт үүсэх цоорлын шинж үүсч болно. Олон өвчтөнд колоноскопт хийлгэсний дараагаар бичил язралтууд үүсдэг бөгөөд өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик хэрэглэн сайн хянана. Перитонит эсвэл ямар нэгэн бие муудалт эмнэл зүйд илэрвэл шинжилгээнд заавал орох ёстой. Мөн колоноскопын дараагаар тохиолдлоор чөлөөт агаар тодорхойлогддог. Эдгээр өвчтнүүдийн ихэнхи нь өргөн хүрээний антибиотик болон амралтаар эдгэрдэг. Мэс заслын эмчилгээ нь зөвхөн эмнэлзүйн хүндрэл гарсан тохиолдолд л хийгддэг.

Эх сурвал:

  • Schwartzs Principle of Surgery, 10th ed.