Насанд хүрэгчдийн цочмог халдварт суулгалтын оношилгоо, эмчилгээ, сэргийлэлтийн зөвлөмж 2016

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Цочмог халдварт суулгалт Нэгдсэн Улсад, дэлхийн хөгжиж буй орнууд дунд төдийгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудал юм. Антибиотик, антибиотикын бус зэрэг олон эмчилгээний боломжуудыг эдгээр нийтлэг халдварт хэрэглэсэн байдаг. Цочмог халдварт суулгалтын эмчилгээ, сэргийлэлт, оношилгоо, түүний үр дагаврын талаарх мэдээлэл эмнэлзүйн менежментэнд тусалж, шинэ арга хэмжээг бий болгосоор ирсэн. ACG энэхүү Эмнэлзүйн Зөвлөмжийг орон нутаг, аялал жуулчлалын нөхцөлд аль алинд нь тохиолддог цочмог суулгалтын оношилгоо, эмчилгээ, сэргийлэлтэнд зориулж нотолгоонд суурилан гаргасан.

Am J Gastroenterol 2016; 111:602–622; doi: 10.1038/ajg.2016.126; published online 12 April 2016

Энэхүү зөлвөмжийн хураангуйг, хүснэгт ба алгоритмийн хамт орчуулав.

Үндсэн ойлголт

Цочмог халдварт суулгалт нь аялагчдад нийтлэг, гэрийн нөхцөлд тохиолдож амьдралын чанарыг алдагдуулдаг, амбулаторт ба эмнэлэгт тулгардаг эмгэг юм. Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төвөөс Нэгдсэн Улсад жил бүр 47,8 сая тохиолдол гарч Нийгмийн эрүүл мэндийн тусламжаас 150 сая америк доллар зарцуулдаг гэсэн тооцоог гаргасан.

Сүүлийн 14 хоногийн дотор өтгөний ердийн хэлбэржилт буурч, их хэмжээтэй гарахыг цочмог суулгалт гэж тодорхойлсон. Цочмог суулгалтын шалгуурт тохируулснаар сүүлийн 24 цагийн дотор гэнэт эхлэн 3 буюу түүнээс олон удаа суулгасан буюу ердийн үеэс илүү шингэнээр суулгахыг цочмог суулгалт гэж тодорхойлж болно.

Сүүлийн 14-30 хоногийн суулгасан бол байнгын суулгалт гэнэ. Харин 1 сараас дээш хугацаагаар суулгах зовиур илэрч байгаа бол архаг суулгалт гэж тодорхойлдог.

Халдварын шалтгаант цочмог суулгалтын үед дотор муухайралт, хэвлийн өвдөлт, гэдэс базлалт, дүүрэлт, цардайлт, халууралт, өтгөн цустай гаррах, гүйлгэх зэрэг гэдэсний талаас эмнэлзүйн сэжүүр гардаг. Мөн гастроэнтерит ихэнхдээ үүсгэдэг бол заримдаа ходоод-гэдэсний халдвар суулгалтгүй бөөлжилт давамгай үүсгэх нь бий.

Хамгийн сүүлд нийтлэгдсэн Америкын Гастроэнтерологийн Коллежийн Эмнэлзүйн Зөвлөмжөөс энэхүү зөвлөмжийн ялгаа нь Clostridium diffi cile  халдварын сэжүүргүй, дархлаа чадамж ердийн насанд хүрэгчдийн цочмог гастроэнтерит халдварын сэргийлэлт, оношилгоо, менежментэнд зориулсанд оршино. Энэхүү зөвлөмж цочмог эмгэгийн тархварзүй, хүн амын эрүүл мэнд, оношилгоо, байнгын зовиурын үнэлгээ, мөн сэргийлэлт гэсэн 5 сэдэвтэй.

Насанд хүрэгчдийн цочмог суулгалтын эмчилгээ, оношилгоонд чиглэсэн менежментийн хандлага

Насанд хүрэгчдийн цочмог суулгалтын эмчилгээ, оношилгоонд чиглэсэн менежментийн хандлага

Хүснэгт 1. Зөвлөмжийн хүч ба хураангуй

Тархварзүй, нийгмийн эрүүл мэнд

  1. Өтгөнд өсгөвөр бэлтгэж оношлох ба тодорхой эсвэл сэжиглэсэн дэгдэлтийн үед, бусад эмгэгийн тархалтийн өндөр эрсдэлтэй өвчтөнд боломжтой бол нарийвчилсан өсгөврийн аргаар оношлох (Зөлвлөмжийн хүч: Нотолгооны түвшин бага)

Оношилгоо

  1. Өтгөний шинжилгээг боломжтой бол цусан суулгалт, дундаас хүнд гэх мэт эмгэгийн тохиолдолд хэрэглэх, халдварын сэжигтэй ба хавьталтай, >7 хоног зовиуртай бол өвөрмөц чиглэсэн эмчилгээ хийх (зөвлөмжийн хүч, нотолгоо маш бага)
  2. Оношилгооны уламжлалт арга (бактерийн өсгөвөр, өвөрмөц будалтгүй ба будалттай микроскопи, антиген тест) цочмог халдварт суулгалтын тохиолдлын ихэнх шалтгааныг илрүүлэхэд үр дүнгүй. Боломжтой бол Хүнс, Эмийн Захираанаас зөвшөөрсөн оношилгооны нарийвчилсан өсгөврийн аргыг дангаар эсвэл уламжлалт аргатай хамт хэрэглэхийг зөвлөх (нотолгооны түвшин бага)
  3. Цочмог халдварт суулгалттай хүний менежментэнд антибиотик мэдрэг чанарын тест одоогоор зөвлөдөгүй (нотолгооны түвшин маш бага)

Цочмог үеийн эмчилгээ

  1. Хүнд суулгалттай өндөр настан, эсвэл холера-төст усархаг суулгалттай аялагч бол амаар шингэн нөхөхөөс бусад аргыг эрдэс шингэн алдалтыг тэнцвэржүүлэхийг зөвлөсөж байна. Цочмог суулгалттай эсвэл гастроэнтериттэй ихэнх өвчтөнүүдэд ус, жүүс, спортын ундаа, шөл, давстай ундааны хэрэглээгээр шингэн, давсыг нөхнө (нотолгооны түвшин дунд)
  2. Насанд хүрэгчдийн цочмог суулгалтын эмчилгээнд пробиотик эсвэл пребиотик хэрэглэхийг зөвлөдөгүй. (нотолгооны түвшин дунд)
  3. Бисмут субсалицилатыг суулгалтын хянахад хэрэглэж болох ба хөнгөнөөс дунд зэргийн зовиурын сэдрэлтэй үед аялагчдын үйл ажиллагааг сайжруулахад туслах боломжтой. (нотолгооны түвшин өндөр)
  4. Аялагчдын суулгалтанд антибиотик өвчтөнд хэрэглүүлэх ба лоперамидыг эмчилгээнд нэмэлтээр авснаар эдгэрэх боломжийг өсгөж, суулгалтын үргэлжлэх хугацааг бууруулах тул хэрэглэх хэрэгтэй (нотолгооны түвшин дунд)
  5. Бактрийн эмгэгтөрүүлэх магадлал антибиотикын ноцтой гаж нөлөөнөөс хангалттай өндөр аялагчдын суулгалтын тохиолдлоос бусад үед бактерийн эсрэг эмпирик эмчилгээг ердийн цочмог халдварт суулгалтын үед хэрэглэхийг дэмждэггүй.
  6. Эмнэлгийн бус олдмол суулгалтын ихэнх тохиолдол вирусээр үүсгэгддэг гэж тархварзүйн судалгаанууд үздэг тул эмнэлгийн бус олдмол суулгалтанд антибиотик хэрэглэхгүй байх.

Байнгын зовиурын үнэлгээ

  1. Байнгын суулгалтын зовиуртай (14-30 хоногийн дотор) өвчтөнд серологийн ба эмнэлзүйн лабораторын шинжилгээ зөвлөдөггүй. (нотолгооны түвшин маш бага)
  2. Эндоскопийн шинжилгээг байнгын зовиуртай (14-30 хоногийн дотор), өтгөний шинжилгээ сөрөг өвчтөнд зөвлөдөггүй. (нотолгооны түвшин маш бага)

Сэргийлэлт

  1. Цочмог гэдэсний халдварын сэргийлэлтийг өвчтөний түвшинд хэлэлцэхийг зөвлөхгүй байгаа ч хүндрэх өндөр эрсдэлтэй өвчтөний ойрын хавьтагчид эсвэл хувь хүнд бодолцож болно. (нотолгооны түвшин маш бага)
  2. Аялагчдийн суулгалтаас зайлсхийхийн тулд өндөр эрсдэлтэй хоол/ундааны тухай аялахын өмнө хувь хүмүүс зөвлөгөө авах хэрэгтэй. (нотолгооны түвшин маш бага)
  3. Гар угаалт, спиртэнд суурилсан гар ариутгагчийн хэрэглээ аялагчдийн суулгалтын ихэнх төрлийн сэргийлэлтэнд дутагдалтай ч хэвшмэл дэгдэлт, эсвэл эндеми суулгалтын сэргийлэлт, далайн аялалын норовирусын халдварын дамжилт зэрэг бага тунт эмгэгтөрөгчдөөс сэргийлэхэд үр дүнтэй байдаг тул хэрэглэх боломжтой. (Нотолгооны түвшин бага)

Профилаксис

  1. Бисмут субсалицилат дунд зэргийн үр дүнтэй байдаг ба тогтмол давтамжтай тунгаа хэрэглэх боломжтой, хэрэглэхэд ямар нэг эсрэг заалтгүй аялагчдад санал болгож болно. (Нотолгооны түвшин өндөр)
  2. Пробиотик, пребиотик ба синбиотикийг аялагчдын суулгалтаас сэргийлэхэд хэрэглэхийг зөвлөдөгүй. (Болзолт зөвлөмж, нотолгооны түвшин бага)
  3. Антибиотик хемопрофилаксис дундаас сайн үр дүнтэй байдаг ба өндөр эрсдэлтэй бүлэгт богино хугацаагаар хэрэглэхийг санал болгож болно. (Нотолгооны түвшин өндөр)

 Хүснэгт 2

Гэдэсний эмгэгтөрөгчийг илрүүлэгч сорилууд

Гэдэсний эмгэгтөрөгчийг илрүүлэгч сорилууд

Хүснэгт 3

Diarrhea2Хүснэгт 4

Diarrhea-4


Эх сурвалж:


  • The American Journal of GASTROENTEROLOGY