Эбола вирусээр үүсгэгдсэн өвчин
Халдвар дамжилт
ЭВӨ-ий тохиолдлын нас баралт дунджаар 50% байна. Нас баралтын тохиолдол өнгөрсөн дэгдэлтийн үед 25-90% -аар хэлбэлзэж байсан [1].
Pteropodidae-ийн бүлийн жимсний сарьсан багваахай байгалийн эбола вирусын эзэн болдог. Эбола вирусээр халдварлагдсан, өвчилсөн, эсвэл үхсэн амьтны (тухайлбал шимфанзе, горилла, жимсний сарьсан багваахай, сармагчин, ойн буга болон зараа) цус, шүүрэл, эрхтэн эсвэл бусад биеийн хэсгүүдтэй ойр хүрэлцсэнээр хүн амд халдварласан. Хүн амд эбола вирусээр халдварлагдсан хүний цус, шүүрэл, эрхтэн, эсвэл биеийн бусад шингэнтэй шууд хүрэлцэх, мөн эдгээр шингэнийг агуулсан материал ( жнь: ор дэрний хэрэгсэл болон хувцас ) болон гадаргуутай шууд хүрэлцсэнээр хүнээс хүнд тархаж байна. Нас барсан хүний биетэй шууд харьцдаг оршуулгын ёслол нь эбола вирусын тархалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөхний сүү болон үрийн шингэн вирус агуулж халдварыг удаан хадгалдаг. Өвчин эдгэрсний дараах 7 долоо хоног хүртэл хугацаанд үрийн шингэнээр халдвар дамжиж болно.
Эбола вирусын эмнэлзүй
Өвчиний далд үе, вирус халдварлагдаснаас эмнэлзүй илрэх интервал хугацаа 2-21 хоног юм. Эмнэлзүй илрэл хөгжих хүртэл халдварлагдсан гэсэн үг биш юм. Анхны эмнэлзүй нь гэнэт халуурч ядрах (38.0°C (100.4°F) түүнээс дээш халуурах), булчингаар өвдөх, толгой өвдөх болон цээжээр өвдөж эхлэх юм. Цаашид бөөлжих, суулгах, тууралт гарах, бөөр болон элэгний үйл ажиллагаа буурах, зарим тохиолдолд дотуур болон ил цус алдах (ж нь: цустай баах) эмнэлзүй илэрнэ. Лабораторын үзүүлэлтэнд цагаан эс болон ялтас эс буурах, элэгний ферментүүд нэмэгддэг.
Өндөр эрсдэлт байдал: 21 хоног халуурч байгаа өндөр эрсдэлийн байдалтай бүх өвчтөнд Эбола вирусын шинжилгээ хийлгэхийг Өвчний Хяналтын Төвөөс (CDC) зөвлөж байна. Халууралтгүй хүнд эмнэлзүйн болон лабораторын шинжилгээнд бусад эмгэг шинжүүд илэрвэл (ялтас эс <150,000 эс/микроЛ, трансаминаз ихсэх) өндөр эрсдлийн байдалтай гэж үзнэ [2].
Өндөр эрсдэлт байдал гэдэгт [2]:
- Арьс болон салстаар Эбола вирусын өвчинтэй хүний бие эсвэл биеийн шингэнтэй хүрэлцсэн
- Эбола вирусын өвчинтэй хүнтэй стандарт хамгаалалтгүй буюу хэрэгсэлгүй биеээр шууд хүрэлцсэн
- Стандарт хамгаалалтгүй буюу хэрэгсэлгүй эбола вирусын тархалттай хэсэгт нас барсан хүнтэй шууд хүрэлцсэн
Бага эрсдэлтэй байдал гэдэгт [2]:
- Эбола вирусын өвчинтэй өвчтөний гэр бүлийн гишүүнтэй буюу бусад энгийн зүйлтэй хүрэлцэх
- Эбола вирусын өвчинтэй өвчтөнтэй эрүүл мэндийн тусламж үзүүлэх төв болон олон нийтийн нөхцөлд ойр холбоо тогтооосон (3 метр дотор, нэг өрөөнд удаан хамт байх, гар барих)
Оношилгоо
ЭВӨ-ийг бусад халдварт өвчингөөс ялган оношлоход хэцүү тухайлбал хумхаа, типойд халууралт болон менингит. Эбола вирусын халдварын эмнэлзүйг дараах шинжилгээнүүдийг хийж батална.
- Эсрэг бие илрүүлэх энзим холбоот иммунисорбент шинжилгээ (ELISA)
- Антиген илрүүлэх сорил
- Ийлдэс саармагжуулах сорил
- Эргэх транскриптаз полимераз гинжин урвалын шинжилгээ (RT-PCR): эмнэлүй илэрч эхэлнээс хйош 3-10 өдрийн дараа вирусыг илрүүлэх боломжтой
- Электрон микроскопи
- Эсийн өсгвөрт вирусыг гаргаж авах
Эбола вирусын эмнэлзүй арилсан хүнд ПГУ-н шинжилгээг эмнэлгээс гаргаж болох эсэхийг тоддорхойлоход хэрэглэнэ. ДЭМБ-ийн дагуу ЭВӨ-ийн эмнэлзүй арилсан, 48 цаг тусгаарлаад өвчтөний цусанд ПГУ шинжилгээ хийхэд вирус сөрөг бол эмнэлгээс гаргаж болно.
Эмчилгээ болон вакцин
Амаар эсвэл венийн судсаар шингэн сэлбэх болон зовиур өвөрмөц эмчилгээ нь өвчтөний амьдрах чадварыг сайжруулдаг. ЭВӨ-д боломжтой батлагдсан эмчилгээ алга байна. Гэхдээ боломжит эмчилгээнд: цусан бүтээгдэхүүн, дархлаа эмчилгээ болон эмийн эмчилгээ одоогийн байдлаар үнэлэгдээд байна. Ямар ч вакцин тусгай зөвшөөрөлгүй байгаа ч 2 боломжит вакцин аюулгүй байдлын туршилт хийгдэж байна.
Лавламж:
- http://www.who.int/csr/disease/ebola/en/
- http://www.cdc.gov/