Насанд хүрэгчдийн Гэдэс Цочролын Хам Шинж : эмнэлзүй, оношилгоо
Гэдэс цочролын хам шинж (ГЦХШ) буюу Irritable Bowel Syndrome (IBS) гэдэг нь ямар нэг шалтгаангүйгээр гэдэсний хэвшмэл үйл ажиллагааны алдагдал болон хэвлийн архаг өвдөлт илэрдэг онцлогтой ходоод-гэдэсний хам шинж юм. Хойд Америкт ГЦХШ-ийн тархалтыг хүн амд суурилсан судалгааны тооцооллоор ойролцоогоор 10-15% гэж гарчээ. Европ-д хийгдсэн хүн амд суурилсан судалгаагаар тархалт 11,5% байгаа нь нотлогдсон (АНУ-тай хэлбэлзэл нь ижил), гэхдээ улс бүрт харилцан адилгүй тархалттай байдаг.
ГЦХШ эрэгтэй болон эмэгтэй, залуу өвчтнүүд, болон настай хүмүүст нөлөөлж байгаа залуу өвчтнүүд болон эмэгтэйчүүдэд ГЦХШ илүү оношлогдох хандлагатай байдаг. Системчилсэн эргэн дүгнэлтээр Хойд Америкт эмэгтэйчүүдэд илүү (2:1/эм:эр) тохиолддог гэж тооцоологдсон.
Нийт тохиолдлын ердөө ойролцоогоор 15% нь эмнэлэгт үзүүлдэг. Эдгээрийн 25-50% нь гастро-энтерологийн нарийн мэргэжлийн эмч рүү ямар нэг хэлбэрээр илгээгдэж байгаа ч бодит тоогоор бол их юм. ГЦХШ-ийн улмаас өрхийн эмчид үзүүлж буй хүний тоо ач холбогдолтойгоор бүртгэгддэг бөгөөд хүйтэрсний дараа хүмүүс ажлаа таслах хоёрдах том шалтгаан болдог. Мөн ГЦХШ нь эрүүл мэндийн өндөр зардалтай хамааралтай байдаг.
Энэхүү сэдэвт ГЦХШ-ийн эмнэлзүйн онцлог болон оношилгоог тусгах болно.
Эмнэлзүйн илрэл
ГЦХШ-тэй өвчтнүүд ходоод-гэдэсний болон ходоод-гэдэсний бус эмнэлзүй өргөн хүрээгээр илэрдэг. Гэхдээ хэвлийн архаг өвдөлт болон гэдэсний хэвшмэл үйл ажиллагааны алдагдлын эмнэлзүйн бүрдэл нь эн тэргүүнд ГЦХШ-д өвөрмөц бус байдаг.
Хэвлийн архаг өвдөлт – ГЦХШ-ийн үеийн хэвлийн өвдөлт нь дахисан сэдрэл болон янз бүрийн эрчим бүхий базалсан мэдрэмжээр тодорхойлогддог. Өвдөлтийн байрлал болон онцлог нь янз бүр. Өвдөлтийн хүндийн зэрэг нь хөнгөнөөс муужиртал өвдөж болно. Хэд хэдэн хүчин зүйл тухайлбал сэтгэл хөдлөлийн стресс, юм идэх нь өвдөлтийг сэдрээж хандлагатай бөгөөд өтгөнөө гарагснаар өвдөлт намждаг.
ГЦХШ-ийн хэвлийн өвдөлт янз бүр байхаас үл хамааран зарим эмнэлзүйн илрэл нь энэхүү хам шинжтэй тохирохгүй (доорх эмнэлзүй) байвал органик гаралтай эмгэгийг яаралтай сэжиглэх хэрэгтэй.
- Анорекси, тэжээлийн алдагдал, эсвэл биеийн жин бууралт бүхий өвдөлт. Үүнтэй хамт сэтгэцийн томоохон эмгэг байхгүй бол ГЦХШ-ийн маш ховор хэлбэр юм.
- Өвчьөн өвдөлтөөс болэ нойрноос сэрэх эсвэл унатаж чадахгүй байх
Гэдэсний хэвшмэл үйл ажиллагааны алдагдал – ГЦХШ-тэй өвчтнүүдэд суулгалт, өтгөн хатах, суулгалт болон өтгөн хаталт ээлжлэх, эсвэл суулгалт болон/эсвэл өтгөн хаталт аль алинтай нь гэдэсний хэвийн үйл ажиллагаа ээлжлэх зэргээр гэдэсний хэвшмэл үйл ажиллагааны өөрчлөлт илэрсэн байдаг.
Суулгалт – ГЦХШ-ийн суулгалт нь ихэнхдээ багаас дунд хэмжээний эзэлхүүнтэй шингэн баадаг онцлогтой. Суулгалт нь хоол идсэний дараа эсвэл өглөөгүүр хамгийн их бөгөөд сэрүүн (унатаагүй) үед ерөнхийдөө тохиолддог. Гэдэс гүрвэлзэж хэвлийн доод хэсгээр базалж яаралтай өтгөнөө гаргахгүй бол тэвчишгүй болдог бөгөөд өтгөнөө гаргаснаар зовиур намждаг ч дутуу хүндэрсэн мэдрэмж үлдэх хандлага байдаг.
ГЦХШ-тэй нийт өвчтнүүдийн бараг тал хувь нь баас салсархаг гардаг гэж өгүүлдэг. Их хэмжээтэй суулгалт, цустай баас, шөнийн суулгалт, болон тослог баас гарах нь ГЦХШ-тэй хамааралгүй байдаг бөгөөд органик эмгэгийг сэжиглэх нь зүйтэй. Өвчтнүүдийн заримд нь халдварын дараах ГЦХШ (post-infectious IBS) гэж нэрлэдэг суулгалт давамгайлсан ГЦХШ-ээр онцлог эмгэг үүсгэдэг суулгалт давамгайлсан цочмог вирусын эсвэл бактерийн гастро-энтерит тодорхойлогддог.
Өтгөн хаталт – Сүүлийн хэдэн өдрөөс хэдэн сар баас хатахын зэрэгцээ завсраар нь суулгалт илэрсэн эсвэл гэдэсний үйл ажиллагаа хэвийн байсан байж болно. Өтгөн нь ихэнхдээ хатуу байдаг ч хоргол хэлбэртэй байх бий. Мөн өвчтний шулуун гэдэс хоосон ч дутуу хүндэрсэн мэдрэмж төрдөг байх боломжтой.
Гастро-энтерологийн бусад зовиурууд – Ходоод гэдэсний дээд хэсгийн зовиурт ходоод-удаан хоолойн сөргөө, дисфаги, эрт цадах, түр зуурын диспепси, дотор муухайрах, болон зүрхний бус гаралтай цээжний өвдөлт ГЦХШ-тэй өвчтнүүдэд нийтлэг байдаг. ГЦХШ-тэй өвчтнүүдэд гэдэс дүүрэх болон хэхрүүлэх зовиур бас их байдаг.
Ходоод гэдэсний бус зовиур – ГЦХШ-тэй өвчтнүүдэд ходоод гэдэсний бус зовиур өргөн хүрээгээр тохиолдсон байдаг. Үүнд: бэлгийн үйл ажиллагаа сулрах, дисменорреа, диспареуниа, шээх давтамж нэмэгдэх, болон яаралтай шээмээр болох, фибромиалги гэсэн зовиурууд багтана.
Оношийн шалгуур
Өвчний биологийн маркер байхгүй тул өвчний зовиурт суурилсан шалгуурыг хэрэглэж ГЦХШын оношоийг батлахыг хичээж байна.
- Manning criteria – Энэхүү санааг 1978 онд гаргасан бөгөөд зовиуруудын бүрдлээр ГЦХШ –г сэжиглэхээр томъёолсон. Эдгээр зовиурт баах, өвдөлтийн намжилт, өвдөлт эхлэхийн хамт суулгах болон суулгалтын давтамж, салстын агууламж, болон дутуу хүндэрсэн мэдрэмж багтдаг. Маннингийн шалгуурын урьдчилан таамаглах чадамж нь зөрчилдөөнтэй байсаар байна.
Хүснэгт 2: Гэдэс цочролын хам шинжийг оношлоход зориулсан Minning шалгуур·
|
- Ромын шалгуур – Эмнэлзүйн судалгааны протокол стандартжуулах зорилгоор олон улсын ажлын баг 1992 онд Ромын шалгуур гэж нэртэйгээр тодорхойлон нийтэлсэн бөгөөд хамгийн сүүлд 2005 онд шинэчлэгдсэн. Үүгээр ГЦХШ-ийг өтгөний өөрчлөлт бүхий дахилтат хэвлийн өвдөлт эсвэл эвгүй оргилт гэж тодорхойлсон байсан.
Хүснэгт 2: Гэдэс цочролын хам шинжийг оношлох Роме III шалгуур
Сүүлийн 3 сард сар бүр багадаа 3 өдөр дахилтат хэвлийн өвдөлт эсвэл хэвлийн зовиур нь дараах онцлогуудтай хамт илэрсэн байх:
Оношийг тавихын тулд багадаа сүүлийн 6 сард зовиур эхэлж түүний багадаа 3 сард нь энэхүү шалгуурт тохирохуйц эмнэлзүй илэрсэн байх ёстой. |
Ромын III шалгуурт багтдаггүй туслах зовиурт: Баах давтамж эмгэг болох (долоо хоногт ≤3 баах эсвэл өдөрт >3 баах), баасны эмгэг тогтоц (хатуу/хоргол, шингэн/усархаг), баахад хэт их дүлүүлэх, баахгүй л бол болохгүй яаралтай бааамаар болох, бүрэн бус баасан мэдрэмж төрөх, салсархаг баах болон гэдэс дүүрэх багтдаг.
ГЦХШ-ийн 4 дэд хэлбэр байдаг:
- Баас хаталт бүхий ГЦХШ (өтгөний ≥25 хатуу эсвэл хорголон баас/шингэн эсвэл усархаг баас <25%)
- Суулгалт бүхий ГЦХШ (өтгөний ≥25 шингэн эсвэл усархаг/хатуу эсвэл хорголон <5% )
- Холимог ГЦХШ (өтгөний ≥25 шингэн эсвэл усархаг/хатуу эсвэл хорголон ≥25)
- Ангилагдаагүй ГЦХШ (дээрх дэд хэлбэрүүдэд баасны эмгэгшил тохирохгүй)
Нилээд олон судалгаагаар Ромын болон Маннингийн шалгуур эмнэлзүйн янз бүрийн нөхцөлд үнэн зөв эсэхийг үнэлсэн байдаг. Ромын шалгуураар ходоод гэдэсний эмгэгийг оношлохдоо бүх өвчтөнд ижил байдлаар сайжруулан хөгжүүлсэн тул эмнэлзүйд хэрэглэхэд хангалтгүй гэдгийг цохон тэмдэглэх ёстой. Үүний дүнд зарим судлаачид Маннингийн шалгуурыг хэрэглэх эсвэл хамтад нь хэрэглэхийг зөвлөдөг. Бусад шалгуурууд байдаг ( ж нь: Kruis criteria) боловч ховор хэрэглэдэг. Америкын Гастро-энтерологийн коллежийн 2009 онд гаргасан мэдэгдлээр зовиурт суурьлаагүй шалгуурыг ГЦХШ-н оношилгоонд ашиглах нь хамгийн зөв гэж үзсэн ч Маннинг болон Kruis шалгуурыг төдийгүй Ромын I шалгуурыг хүртэл ашиглаж байна.
ГЦХШ-ийн онош, ижил эмнэлзүй илэрдэг бусад эмгэгүүдийг өндөр үр дүнтэй аргуудаар үгүйсгэсний үндсэн дээр илэрч буй зовиуруудыг тодорхойлж Ромын шалгуурын дүгнэлтэнд үндэслэсэн байх ёстой гэж Америкын Гастро-энтерологийн холбооноос зөвлөсөн.
Оношилгооны хандлага
ГЦХШ-тэй ижил зовиураар илэрдэг олон эмгэг байдаг тул тэдгээрийг үгүйсгэх нь чухал юм. Ромын III шалгуурт суурьлан өвчтнүүдийн зовиураас ГЦХШ –ийн эмнэлзүйн бүрдлийг тохируулан тодорхойлдог. Эмнэлзүйн нөхцөлд оношилгоо судалгааны зөвлөмж ховор туо бусад төстэй эмгэгүүдийг үгүйсгэх зарчмаар хэрэглэж байна.
Ердийн лабораторын шинжилгээ (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими) ГЦХШ-ийн үед хэвийн байдаг.
“Сэрүүлэг” буюу хэв ГЦХШ-д тохирдоггүй шинжит бус зовиурууд байвал үүнд:
- Шулуун гэдэснээс цус гарах
- Шөнийн эсвэл давшингуй хэвлийн өвдөлт
- Жин буурах
- Лабораторын өөрчлөлт тухайлбал цус багадалт, үрэвслийн маркер нэмэгдэх, эсвэл электролит алдагдах
Эдгээр сэрүүлэг шинжүүдийн нэг нь байгаа өвчтөнд цаашид дүрс оношилгоо болон/эсвэл колоноскопи шаардлагатай.
Сэрүүлэг шинж үгүй, гэдэсний үрэвсэлт өвчний эсвэл шулуун гэдэсний хавдрын удамшлын өгүүлэмжгүй ГЦХШ-ийг зовиураар сэжиглэж буй өвчтнүүдэд үндсэн зовиурын дагуу органик эмгэгийг үгүйсгэх цөөн тооны шинжилгээ хийх бөгөөд олон тооны бүх шинжилгээ шаардлагагүй. Ийнхүү цөөн шинжилгээ хийснээр өвчтнүүдийн 95%-аас илүүд нь органик эмгэгүүдийг үгүйсгэх боломжтой юм.
Оношилгооны шинжилгээ нь давамгай зовиур суулгалт уу эсвэл өтгөн хаталт уу гэдгээс хамаарна.
Суулгалт давамгай ГЦХШ –ийн оношилгоо – Суулгалтын зовиур давамгайлсан өвчтнүүдэд эмнэлзүйн өгүүлэмжинд суурьлан илрүүлэг шинжилгээнүүдийг гүйцэтгэхийг санал болгодог. Үүнд Үүнд дараах шинжилгээнүүдийг тусгасан боловч үүгэр хязгаарлагдахгүй:
- Баасны өсгөвөр – Архаг суулгалттай өвчтөнд баасны өсгвөр хийх нь бараг дүрэм юм. Онцгой тохиолдолд Гиардиа байж болзошгүй.
- Цилиак өвчний илрүүлэг – Цилиак өвчний илрүүлэгт эдийн грансглутаминаз руу үүссэн сийвэн дэх IgA эсрэг биеийг суулгалт давамгайлсан ГЦХШ-тэй өвчтнд зөвлөдөг (Цилиак өвчнийг тусад сэдэв болгосон, дэлгэрэнгүй унших бол “Целиак өвчин” дарна уу).
- 24 цаг өтгөнг цглуулах – Хэрвээ осмос эсвэл шүүрлийн суулгалт эсвэл шимэгдлийн алдаглын суулгалтыг сэжиглэж байгаа бол 24 цагийн турш өтгөнг цуглуулан шинжилгээ хийнэ.
- Колоноскопи эсвэл Уян сигмойдскопи болон биопси – Архаг суулгалтын ямар нэг шалтгааныг тухайлбал микроскопийн колитыг оношлоход колоноскопи шаардлагатай.
Өтгөн хаталт давамгайлсан ГЦХШ–ийн оношилгоо – Өтгөн хаталтын зовиур давамгайлсан өвчтнүүдийн эмнэлзүйн өгүүлэмжинд тулгуурлан илрүүлэг шинжилгээ хийнэ. Үүнд дараах шинжилгээнүүдийг тусгасан боловч үүгэр хязгаарлагдахгүй:
- Радиографи – Өтгөн хаталтыг оношилгоонд санал болгодог бөгөөд хэвлийн тойм зураг авч өтгөн хадгалагдсан байдлыг илрүүлнэ.
- Уян сигмойдскопи болон колоноскопи- Сигмойдскопи эсвэл колоноскопийг хэрвээ бүтцийн гэмтэл сэжиглэж байгаа бол гүйцэтгэнэ. Колоноскопид 50 дээш насны хүмүүсийг илгээх бөгөөд учир нь энэ насны хүмүүс бүдүүн гэдэсний хавдрын эрсдэл өндөр байдаг.
Холимог ГЦХШ – Суулгалт болон өтгөн хаталт аль аль нь хамт илэрч буй өвчтний асуумжинд тулгуурлан илрүүлэг шинжилгээ хийнэ.
Тэсвэртэй зовиур – Ерөнхий эмчилгээнд үр дүнгүй эсвэл зовиур давшингуй явцтай эсвэл өөрчлөгдөмтгий өвчтөнд илүү өргөн хүрээний оношилгоо шаардлагатай.
Цаашид шинжилгээг давамгай зовиурт тулгуурлана: хэрвээ өтгөн хаталт давамгай өвчтөн бол бусад архаг өтгөн хаталттай ижил арга хэмжээ авах нь зүйтэй.
Суулгалт давамгай өвчтөн бол бусад архаг суулгалттай ижил арга хэмжээ авах нь зүйтэй.
Мөн сэтгэцийн хүчин зүйлсийг тунгаан үзсэн байх ёстой бөгөөд эмнэлэгт хандахад нөлөөлсөн байх боломжтой. Хямрал болон ходоод гэдэсний эмгэг хэлбэрүүд хоорондоо эерэг хамааралтай байдаг учраас тэсвэртэй эсвэл хүнд ГЦХШ-тэй өвчтөнд биеийн болон бэлгийн хямралын тухай асуусан байх хэрэгтэй.
Эх сурвалж:
- Uptodate “Clinical manifestations and diagnosis of irritable bowel syndrome in adults” 2015 он
Энэхүү сэдэв 2014 оны 11 сарын 21-нд шинэчлэгдсэн