Төмрийн хордолт (ялган оношилгоо, эмчилгээ)

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Төмрийн хордолтын үеийн ялган оношилгоо, эмчилгээний талаар өгүүлнэ.

Төмрийн хордолтын эмгэгжам, шалтгаан, оношилгооны талаарх мэдээллийг энд дарж уншина уу.

Ялган оношилгоо

  • Изопропилийн спирт уух
  • Мөөг идэх
  • Хүнд металл залгих
  • Кофейн, теофиллин уух
  • Идэмхий бодис залгих
  • Ходоод гэдэсний хордолтгүй эмгэг

Эмчилгээ

Эмнэлэгт ирэхийн өмнө судсаар шингэн сэлбэнэ.

Гарааны тогтворжуулалт/эмчилгээ

  • Дэмжих эмчилгээ, ходоод гэдэсний замыг хоргүйжүүлэх, антидот хэрэглэх нь гол эмчилгээ. (Ходоод гэдэсний талаас илрэх шинж хордолтын эхний 6 цагийн дотор илэрнэ. Хэрэв энэ хугацаанд хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бол антидот хэрэглэх шаардлагагүй.)
  • Судсаар шингэн сэлбэснээр бөөлжилтөөр алдсан шингэн, даралт унасан байдлыг засахад чухал ач холбогдолтой.
  • Ходоод гэдэсний замаас цус алдаж байгаа бол шаардлагатай тохиолдолд цус сэлбэнэ.
  • Идэвхжүүлсэн нүүрс төмрийн давсыг холбодоггүй. Иймд хордуулах хэмжээний төмөр биед орсон тохиолдолд ходоод угаагаад антидот болох дефероксаминыг ходоодонд хийж үлдээнэ (үлдсэн төмрийн эсрэг үйлчлэх).
  • Дефероксаминыг бодисын солилцооны ацидоз, дахилтат бөөлжилт, хордлогын байдал, гипотензи, шок, ийлдсийн төмрийн концентраци >500µg/dL үед хэрэглэх хэрэгтэй. Антидот нь гаж нөлөөтэй тул эмнэлзүйг харгалзан өгөх эсэхээ шийднэ. Төмрийн хордлогоос үүссэн гипотензийг улам гүнзгийрүүлж болох. Иймд эмчилгээний заалтаар хэрэглэж байгаа бол судас агшаах бэлдмэл хамт хэрэглэх хэрэгтэй.
  • Дефероксаминыг судсаар аажим тарина. Эхлээд 1 цаг тутам 15мг/кг. Дөжрөлтэй бол 25мг/кг/цаг хүртэл тунг нэмэгдүүлж болно. 4-6 цагийн дараа тунг бууруулна. Нийт тун 24 цагт 80мг/кг – аас хэтрэхгүй. Хоногийн дээд тун 6гр/хоног.
  • Дефероксаминыг булчинд хийх бол 6 цаг тутамд 50мг/кг. Хоногийн дээд тун нь мөн 6гр/хоног.
  • Судсаар шингэн сэлбэх сэхээн амьдруулалт зохистой явагдаж байгааг шээсний гарцаар үнэлнэ.
  • Шээсийг цуглуулан хэсэг хэсгээр нь тусдаа тавьж үзмэн ягаан (vine rose) өнгөний хувиралтыг ажиглана (шээсэн дэх төмрийн хелатыг илтгэнэ). Шээсний үзмэн ягаан өнгө алга болж, эмнэлзүй сайжрахад хелат арилсан байдаг.
  • Бөөлжилтийн эсрэг – огиулж, бөөлжих үед ондансетрон 0.15-0.2мг/кг аар судсаар 6-8 цагийн зайтай хэрэглэнэ.
  • Н2 блокатор – ранитидин 5мг/кг 12 цагийн зайтай уух, 1-2мг/кг 6 цагийн зайтай булчин, судсанд тарих, насанд хүрэгчид 150мг аар өдөрт 2 удаа уух, 50мг/кг/тун булчин, судсанд тарих. Фамотидин 0.6мг/кг/хоног 8-12 цагийн зайтай судсаар тарих, 1-2мг/кг/хоног 12 цагийн зайтай уух, насанд хүрэгчид 20мг аар өдөрт 2 удаа уух эсвэл судсаар тарих.
  • Пантопразол 1мг/кг/тун өдөрт нэг удаа уух эсвэл судсаар тарих. Хамгийн их тун нь 80мг.
  • Цочмог төмрийн хордолтын үед 24 цагаас удаан хугацаагаар эмчилгээг үргэлжлүүлэх нь цөөн тохиолддог. Эмчилгээг зогсоох нөхцөл нь эмнэлзүйн байдал тогтворжих, ийлдсийн төмрийн хэмжээ <60µmol/l болох юм.

Мэсзасал/бусад ажилбар

  • Ховор тохиолдолд аминд халтай төмрийн хуримтлалыг арилгах зорилгоор гастротоми хийнэ. Ходоодонд их хэмжээний хуримтлал байгаа нь батлагдсан болон хүндээр өвдсөн, нас барах эрсдэлтэй байгаа тохиолдолд хийнэ.

Хандлага

Хэвтүүлэх шалгуур

  • Хордолтын шинж илэрсэн, судсаар шингэн сэлбэх, бөөлжилтийн эсрэг тариа тарих шаардлагатай бүх өвчтөн. Хэвтүүлэн эмчилгээ хийх шалгуур: хелатжуулах эмчилгээ шаардлагатай, ходоод гэдэсний цус алдалттай, бодисын солилцооны хүчилшилтэй, гемодинамик тогтворгүй, хүүхдийн хүчирхийлэл, үл хайхрах байдал ажиглагдсан.

Гэрт нь буцаах шалгуур

  • Уусан элемент төмөр <20мг/кг, хүүхдийн байдал сайн, <2 удаа бөөлжсөн.
  • Хүүхдийн хүчирхийлэл, үл хайхрах байдал ажиглагдаагүй, гэрт нь хариулахад аюулгүй.
  • Өвчтөн хязгаарлагдмал хөнгөн зэргийн ходоод гэдэсний шинжтэй. Төмөр ууснаас хойш 6 цагийн дараа багахан шинж тэмдэг илрэх эсвэл огт шинж тэмдэг илрэхгүй бол гэрт нь буцаа.

Цаашид

  • Гастроэнтерологийн эмчид үзүүлж нугалуурын нарийсал, ходоод гэдэсний замын сорвижилт, бусад хүндрэлийг хянуулна.

Эх сурвалж:

  1. Fleisher & Ludwig’s 5-Minute Pediatric Emergency Medicine Consult
  2. World Health Organization Hospital care for children 2nd edition