Жирэмсэн эмэгтэйн хоол тэжээлийн зохистой хэрэглээ
Жирэмсэн үеийн эрүүл амьдралын үндсэн бүрэлдэхүүнд: зохистой жин нэмэгдэлт, зохистой биеийн хөдөлгөөн, зохистой хангалттай боловч хэт их биш хэмжээгээр төрөл бүрийн хоолны тэжээлийн хэрэглээ, эхийн жингийн нэмэгдэлт, витамин болон эрдэсийн зохистой нэмэлт хэрэглээ, архи, тамхи болон бусад хорт бодисоос зайлсхийх, аюулгүй хоол хүнс хэрэглэх багтана.
Жирэмслэхээс өмнөх биеийн жин ба жингийн нэмэгдэлт – Жирэмслэхээс өмнөх биеийн жин ба жирэмсний биеийн жингийн нэмэгдэлт кумулатив, хүүхдийн төрөх жин, мөн жирэмсний хугацаатай хамааралгүй байдаг. Жин багатай эмэгтэйд жирэмсний үед жин бага нэмэгдэх нь жин багатай нярай төрөх, дутуу төрөх, мөн дахисан дутуу төрөлтийн эрсдэл өндөр байх хандлагатай. Тарган эмэгтэйчүүдэд жирэмсний хугацаанд нярай том байх, илүү тээлттэй төрөх, мөн жирэмсний бусад хүндрэл үүсэх эрсдэл нэмэгддэг.
Нэг урагтай жирэмсэнд Анагаахын Их Сургуулийн зөвлөмжийн чиглэл:
- Биеийн жингийн индекс (БЖИ) < 18,5 кг/м2 (бага жинтэй) – жингийн нэмэгдэлт 12.5-18.0 кг
- БЖИ 18.5-24.9 кг/м2 (хэвийн жин) – жингийн нэмэгдэлт 11.5-16.0 кг
- БЖИ 25.0-29.9 кг/м2 (илүүдэл жин) – жингийн нэмэгдэлт 0.7-11.5 кг
- БЖИ ≥30.0 кг/м2 (таргалалт) – жингийн нэмэгдэлт 5-9.0 кг
Жирэмсний жин хэт бага эсвэл ихээр нэмэгдэхэд хүндрэлийн тохиолдол өндөрсдөг ажээ.
Сонирхолтой нь эрэгтэй хүүхдийн төрсөн жин эмэгтэй хүүхдийн төрсөн жингээс ойролцоогоор 100 г илүү байдаг бөгөөд энэ нь эрэгтэй хүүхэд тээж буй жирэмсэн эмэгтэй их хэмжээний энерги хэрэглэдгээр илэрдэг.
Хоол хүнсний бүтэц
Хоол тэжээлийн өвөрмөц бүтэц нь хөгжсөн орнуудад төрөх жинд ач холбогдол бүхий нөлөөтэй байгаа нь харагддаггүй.
Хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд жирэмсний пренаталь хоол хүсний бүтэц нь хөгжлийн олон хэсэгт нөлөөлдөг. Ядуу буурай орнуудад жирэмсний хугацаанд макро-тэжээл болон бичил тэжээлийг аль алиныг хэрэглэх нь жирэмсний болон төрсний дараах эрт үед ач тустай нь харагддаг боловч эдгээрийн хамаарал тодорхойгүй, маргаантай байна.
Макро-тэжээл – Илчлэг нь хэмжигдэж буй төрөх үеийн жинд дангаараа тэжээлийн хамгийн чухал хүчин зүйл болдог.
- Тэнцвэржүүлсэн энерги/уургийн хангамж – Энергийн нэмэлт хэрэглээгүй жирэмсэнтэй харьцуулахад жирэмсэн үед нэмэгдэл энерги хэрэглэснээр (уургаас энерги үүсэлт 25%-аас бага бүхий 300-850 ккал/өдөр) жирэмсний жингийн нэмэгдэлт болон төрөх үеийн жин бага нэмэгддэгтэй холбоотойгоор нярай дутуу төрөх эрсдэл буурдаг. Тэнцвэржүүлсэн энерги-уургийн нэмэлт тэжээлийн хэрэглээний мета-анализаар (11 туршилт, 5385 эмэгтэй) нэмэлт тэжээлгүй хяналттай харьцуулахад төрөх үеийн жин бага зэрэг илүү нэмэгддэг (дундаж нэмэгдэлт 41 грамм, хэлбэлзэл 5-77 грамм) боловч жирэмсний хугацаа бага нярай төрөх болон амьгүй ургийн тохиолдол ач холбогдолтойгоор буурч байгааг тэмдэглэсэн (жирэмсний нас бага OR 0.79, 95% CI 0.69-0.90; амьгүй ураг OR 0.62, 95% CI 0.40-0.98).
Гамбианы хөдөөгийн эмэгтэйчүүдэд борооны улиралд энерги-нягт нэмэлт тэжээл өгөхөд төрөх үеийн жин ойролцоогоор 200 грамаар нэмэгддэгийг илрүүлсэн (хоолны хомсдол нь энергийн сөрөг тэнцвэр үүсгэдэг ), харин хуурай улиралд өөр ойлголт юм (ж нь: тариа хураалтын хугацаанд энергийн эерэг тэнцвэртэй). Мөн бага жинтэй төрөх хүүхдийн хувийг 24%-аас 8% болгож бууруулсан.
Зөвхөн уураг агуулсан нэмэгдэл эсвэл изокалортой уургийн нэмэгдэл хэрэглэхэд (уургаас нэмэгдлээр үүсч буй энергийн 25%-аас бага) төрөх үеийн жин нэмэгдэггүй тул зөвхөн уураг хэрэглэснээр төрөх үеийн жинг бууруулж болзошгүй.
- Өөх – Эхийн өөхний хэрэглээний төрөл, хэмжээний өөрчлөлт нь төрөх жин, жирэмсний хугацаа, мөн мэдрэлийн хөгжлийн өөрчлөлттэй холбоотой, гэхдээ боломжит мэдээллүүд дутмаг бөгөөд судалгаануудад янз бүрийн үр дүн гарсан байдаг. Поли-ханаагүй өөхний хүчлийн бага хэрэглээ нь жирэмсний зарим сөрөг эрсдэл (тухайлбал дутуу төрөлт, бага жинтэй төрөлт, мөн мэдрэлийн хөгжил саарах) болон өсөлт багатай холбоотой байдаг.
Транс өөхний хүчлийг их хэрэглэхэд тодорхой хэсэг нь ихсээр зөөгддөг. Транс өөхний хүчил нь мембраны бүтэц буюу метаболизм, эсвэл орлуулагдашгүй цис өөхний хүчлийн эхийн хэрэглээг орлож орлуулагдашгүй өөхний хүчлийн метаболимзыг саатуулснаар ургийн хөгжил болон өсөлтөнд сөрөг үр дагавартай байдаг. Тиймээс зүрх судасны сөрөг нөлөө, жирэмсэнд болзошгүй сөрөг нөлөө, мөн ашигтай нөлөөллийг үгүй болгох сөрөг нөлөөнүүд илрэхийг транс өөхний хүчлийн нийт хэрэглээг бууруулснаар боломжийн харагддаг.
Бичил тэжээл
Нэгдсэн Улс, Анагаах Ухааны сургууль болон Өвчний Хяналт болон Сэргийлэлтийн Төвөөс хангалттай хоол хүнс хэрэглэх боломжгүй жирэмсэн эмэгтэйчүүдэд мультивитамин нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Хоол тэжээлийн дутагдалд өндөр эрсдэлтэй эмэгтэйд: олон ураг тээгч, тамхичин, өсвөр нас, цагаан хоолтон, бодист донтогч, мөн лактаз дутагдалтай эмэгтэй багтана.
Мультивитамин агууламж бүтээгдэхүүнээс хамаарч янз бүр байдаг. Хамгийн багадаа нэмэлт мультивитамин-минерал нь ихэнхдээ нэг тэжээлэнд байдаггүй тул түлхүүр витамин/минерал агуулсан байх нь зүйтэй тухайлбал:
- Төмөр – 30 мг
- Калци – багадаа 250 мг
- Фолат – багадаа 0,6 мг
Эдгээр түлхүүр бүрэлдэхүүн дээр нэмж жирэмсэн эмэгтэйд витамин А, В комплекс, Е, С, D, мөн Цинк хангалттай хэмжээгээр өгөх хэрэгтэй. Жирэмсэн болон хөхүүл үед витамин болон минералыг өдөр бүр хэрэглэх зөвлөмжийг хүснэгтэнд харуулав (хүснэгт 1).
Хоол тэжээл хангалттай эмэгтэйд өдөр тутмын эдгээр хэрэгцээний мультивитамин шаардлагагүй байж болох ч хоол-тэжээл зүйчээр бүрэн үнэлгээ хийлгээгүй бол зөвлөмжийг дагах нь ухаалаг алхам болно. Хувь хүнд тохируулж эмэгтэйн өвөрмөц хэрэглээнд суурилсан байх нь тохиромжтой. Бичил тэжээл нь ерөнхийдөө хоол тэжээл хангалттай авч байсан эмэгтэйд төрөх жин эсвэл жирэмсний хугацаанд ач холбогдолтойгоор нөлөөлдөггүй. Гэсэн хэдий ч хөгжиж буй орнуудад мультивитамины хэрэглээ ач холбогдолтой байх боломжтой. Хөгжиж буй орны өрхийн бага орлоготой жирэмсэн эмэгтэйчүүдэд пренатал үед нэмэлт бичил тэжээлийн үр нөлөөг судалсан 21 санамсаргүй туршилтын мэдээгээр зөвхөн фолийн хүчил-төмөр нэмэлтээр хэрэглэсэн бүлэгтэй харьцуулахад мулти-бичил тэжээл хэрэглэсэн бүлэгт бага хугацаатай төрөлт ач холбогтолтойгоор буурсан дүн гарсан (бага хугацаатай төрөлтийн бууралт: RR 0.87; 95% CI 0.81-0.95).
Зөвлөж буй өдөр бүрийн хоол хүнсний хэрэглээ
Зөвлөж буй хоол хүнсний хэрэглээ (ЗХХ) гэдэг нь ойролцоогоор 98% нь эрүүл хүн амын хэрэгцээнд хангалттай хоол тэжээлийн өдөр бүрийн хэрэглээний дунджийг хэлнэ. Энэ нь насны бүлэг, эрэгтэй, эмэгтэй мөн жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэйд өөр өөр өвөрмөц байдаг. ЗХХ нь Dietary Reference Intakes (DRI)-ийн нэг бүрэлдэхүүн бөгөөд үүнд: Тооцоологдсон дундаж хэрэгцээ, Хангалттай Хэрэглээ, мөн Боломжит хамгийн дээд төвшин багтдаг.
Калор – Калор нь тодорхойлогдож буй төрөх үеийн жинд хамгийн чухал ганц хүчин зүйл юм. Зөвлөгдсөн хоол тэжээлийн хэрэглээнд өдөр бүр калорын хэмжээ нэмэгддэг бөгөөд хоёрдах гурван сард 30 ккал/өдөрт, гуравдах гурван сард 452 ккал/өдөрт болж өсдөг.
Уураг – Сүүлийн 6 сард хэрэгцээ хамгийн өндөр байдаг бөгөөд жирэмсэн үед ойролцоогоор 1г/кг уургийг ихэс болон урагт зарцуулдаг. Энэ нь өдөрт ойролцоогоор 5-6г/өдөрт уураг хэрэглэснээр хэрэгцээг хангана.
Нүүрс ус – Жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 175 г нүүрс ус хэрэглэнэ.
Төмөр – Ураг/ихсийн хөгжил болон улаан эсийн масс нэмэгдэхэд аль алинд нь төмөр шаардлагатай. Нийтдээ жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд ойролцоогоор 1000 мг хэрэгцээтэй болдог. Төмрийн сайн эх сурвалж болдог хоол хүнс гем холбоот агуулдаг. Гем холбоот бус төмрийн шимэгдлийг витамин С-р баялаг хоол нэмэгдүүлдэг. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар төмрийн хэрэглээ өдөрт ойролцоогоор 15 мг нэмэгддэг (ойролцоогоор 30 мг/өдөрт).
Ураг болон ихэст ойролцоогоор 300 мг төмөр зөөгддөг бөгөөд эхийн гемоглобины масс нэмэгдэхэд 500 мг агуулагдаж байдаг ч жирэмсний дунд үеийн дараа бараг бүгд хэрэглэгддэг. Америкын Үндэсний Шинжлэх Ухааны Академаар баталгаажигдсан зөвлөмжөөр жирэмсэн эмэгтэй өдөрт багадаа 27 мг элементал төмөр (хэрвээ ихэр ураг тээж буй жирэмсэн бол 60-100 мг) авах ёстой.
Жирэмсний эхний 4 сард төмрийн хэрэгцээ үл ялиг байдаг учраас нэмэлт төмөр хэрэглэх шаардлагагүй. Мөн эхний гурван сард нэмэлт төмөр хэрэглэхгүй байснаар дотор муухайралт болон бөөлжилтийн эрсдлээс зайлсхийдэг.
Иод – Өдөр бүр 220 микрограмм, хөхүүл үед 290 микрограмм иод хэрэглэхийг зөвлөдөг. Ургийн хэрэгцээний нэмэгдэлт болон жирэмсэн эмэгтэйн бөөрөөр алдагдах иодын тэнцвэрийг хадгалахад иоджуулсан давс болон талхны хэрэглээг санал болгоно. Гэвч сонирхолтой нь хоол хүнсэн дэх иодын хэмжээ нэмэгдэх тусам жирэмсэнд сөрөг үр дагавар бүхий эмнэлзүйгүй гипотириодизмтой холбоотой байгаа нь маш их тэмдэглэгдэж байгаа ба хүүхдэд мэдрэлийн хөгжлийн гажиг үүсч болзошгүй (Casey, 2005;Haddow, 1999). Эхийн иодын хүнд хэлбэрийн дутагдал нь түгмэл мэдрэлийн хүнд хэлбэрийн гажгаар онцлогтой эндемийн кретинизмд ургийг өртөмтгий болгодог. Энэхүү эмгэг нь Хятад болон Африкт нийтлэг тохиолддог.
Калци – Жирэмсэн эмэгтэйд ойролцоогоор 30 г калци хадгалагддаг. Үүний ихэнх нь жирэмсний хожуу үед урагт хуримтлагдаж ихэнх хэсэг нь ургийн ясанд, мөн ургийн өсөлтөнд дайчлагддаг байх болломжтой. Калцийн энэхүү хэмжээ эхийн нийт калцийн ойролцоогоор 2,5%-ийг эзэлдэг. Нэмэлт калцийн хэрэглээ нь преэклампсигаас төдийгүй жирэмсний даралт ихдэлтийн эрсдлийг бууруулдаг байна (судалгааны үр дүнг унших: http://apps.who.int/rhl/reviews/CD001059.pdf) .
Цайр – Цайрын хүнд хэлбэрийн дутагдал нь хоолны зуршил муудах, өсөлт хоцрогдох, мөн шархны эдгэрэлт удаашрахад хүргэдэг. Жирэмсний хугацаанд нэмэлт цайрыг өдөр бүр 12 мг хэрэглэхийг зөвлөдөг. Цайр нэмэлтээр хэрэглэж байсан эхээс төрсөн нярайд цочмог суулгалт, цусан суулгалт, мөн импетиго-ийн эрсдэл буурдаг. Нэмэлт цайр нь нярайн хөгжилд ашигтай нөлөө байдаггүй (Hamadani, 2002).
Жирэмсэнд цайр хүнд хэлбэрээр дутагдал ургийн өсөлт сааталтай хамааралтай байдаг, мөн жирэмсний төрөх үеийн жинг нэмэгдүүлдэг гэж үзсэн байдаг.
Нэмэлт цайр хэрэглэж буй жирэмсэн эмэгтэйн сийвэн дэх цайрын хэмжээ ач холбогдолтойгоор өндөр байдаг бөгөөд мөн төрсөн нярайн сийвэн дэх цайр бага зэрэг өндөр (дундцаар 125 мг), толгойн тойрог нь бас үл ялиг том (4 мм-р) байдаг.
Магни – Энэхүү минерал жирэмсэнд дутагдсаны улмаас үүсэх үр дагавар нь мэдэгдээгүй байна. Өмнө гэдэс тойруулж залгах мэс засал (bypass) хийлгэсэн жирэмсэнд магнийн дутагдал ажиглагддаг.
Бичил металлууд – Зэс, селен, хром мөн манган эдгээр нь бүгд ферментийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй байдаг. Ихэнх нь дундаж хоол хүнсэнд хангалттай байдаг. Геохимийн селений дутагдал Хятадын томоохон нутагт тодорхойлогдож байдаг бөгөөд бага насны хүүхдэд болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд төрөлхийн кардиомиопатигаар илэрдэг. Гэтэл селений хэт их хэрэглээний хордлого үүсэх нь ажиглагддаг. Америк эмэгтэйчүүдэд нэмэлт селений хэрэглээ тэмдэглэгдээгүй.
Кали – Жирэмсэн эхийн сийвэн дэх калийн хэмжээ жирэмсний дунд үед ойролцоогоор 0,5 mEq/L –р буурдаг. Калийн дутагдал нь жирэмсэн бус эмэгтэйчүүдтэй ижил нөхцөл байдлуудыг үүсгэдэг.
Фтор – Жирэмсэн үед нэмэлт фтор хэрэглэхийн ач тус нь батлагдаагүй байна бөгөөд жирэмсэлсний улмаас фторын солилцоо өөрчлөгддөгүй. Мөн хөхүүл эхэд нэмэлт фтор хэрэглэхэд хөхний сүүн дэх фторын хэмжээ нэмэгддэгүй.
Амин дэмүүд (витамин)
Жирэмсэн үед ихэнх амин дэмийн хэрэгцээ нэмэгддэг. Фолийн хүчлийн хэрэгцээ онцгой тохиолдолд нэмэгддэг тухайлбал удаан хугацаанд бөөлжсөн, цус задралын цус багадалт, эсвэл олон урагтай жирэмсэнд. Ядуу буурай орнуудад нэмэлт мультивитамин хэрэглэснээр бага жинтэй нярай төрөх, ургийн өсөлт саатах тохиолдлыг бууруулдаг боловч дутуу төрөх эсвэл перинатал амьгүйдлын хэмжээг өөрчилдөггүй ажээ (Fawzi, 2007).
Фолийн хүчил – Жирэмслэхээс өмнө үеэс фолийн хүчлийг 400 микрограмм –аар өдөр бүр хэрэглэснээр мэдрэлийн гуурсны гажиг үүсхээс 50-аас илүү хувиар сэргийлэх боломжтой. 100 гр будаан бүтээгдэхүүнд 140 микрограмм фолийн хүчил агуулагддаг. Өмнө мэдрэлийн гуурсны гажигтай хүүхэд төрүүлсэн эмэгтэй жирэмслэхээс өмнөх 1 сар болон жирэмсний эхний гурван сард нэмэлтээр фолийн хүчлийг 4 мг-аар уухад мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдлийг 70-аас дээш хувь, дахих эрсдлийг 2-5% бууруулдаг.
Амин дэм А – Энэхүү аминд дэм орлуулагдашгүй хэдий ч жирэмсний хугацаанд өндөр тунгаар хэрэглэх нь төрөлхийн гаж хөгжилтэй хамааралтай байдаг (>10,000 IU/өдөрт).
Витамин А-ийн эх үүсвэр бета-каротен нь жимс болон ногоонл байдаг ч витамин А-ийн хордлого үүсгэсэн тохиолдол илрээгүй. Ихэнх пренатал витаминуудын найрлага дах витамин А нь тератоген босго хэмжээнээс бага байдаг.
Витамин А-ийн дутагдал хөгжиж буй орнуудад тэжээлийн эндемик асуудал юм. Учир нь витамин А-ийн дутагдлын улмаас хоёрдогч шөнийн харалган 6 сая жирэмсэн эмэгтэй тоологдсон (West, 2003). Субклиникал эсвэл их хэмжээний витамин А-ийн дутагдал нь жирэмсэн эхийн цус багадалт, болон дутуу төрөхтэй холбоотой байдаг.
Амин дэм В12 – Хэвийн жирэмсэн эмэгтэйн сийвэн дэх витамин В12 зөөвөрлөгч транскобаламин буурсны дүнд В12-ийн хэмжээ ч мөн буурна. Витамин В12 нь зөвхөн амьтны гаралтай хоолонд байдаг тул цагаан хоолтон эмэгтэйгээс төрсөн нярайд В12-ийн нөөц бага байх боломжтой. Мөн ногоон хоолтон эхийн сүүн дэх витамин В12 бага байдаг учраас хөхөөрөө хооллож буй хүүхдэд нь хүнд зэргийн витамин В12 дутагдал үүсэх боломжтой.
Витамин С-ын хэт их хэрэглээ нь витамин В12-ийн үйл ажиллагааны дутагдлыг бий болгодог. Үүрэг нь маргаантай байгаа хэдий ч жирэмслэхээс өмнө сийвэн дэх витамин В12-ийн төвшин бага байх нь мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой.
Витамин В6 –Пиридоксин – Хоол тэжээл хангалтгүй өндөр эрсдэлтэй, олон урагтай эмэгтэйчүүдэд өдөр бүр 2 мг витамин В6 нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Антигистамин доксиламинтай хамт витамин В6 нь жирэмсний бөөлжилт болон дотор муухайралйтын олон тохиолдолд тустай байдаг.
Витамин С – Жирэмсэн хугацаанд хоол тэжээлээр авах витамин С өдөрт 80-85 мг гэж зөвлөдөг.
Витамин Д – Энэхүү тосонд уусдаг витамин нь биед метаболизмд орж идэвхтэй хэлбэр үүсгэснээр нарийн гэдсээр калцийн шимэгдлийг нэмэгдүүлдэг, мөн ясны минералжилтыг төдийгүй өсөлтийг өдөөдөг. Жирэмсэн хугацаанд витамин Д-ийн дутагдал нийтлэг байдаг нь улам мэдэгдсээр байна. Ялангуяа наранд бага гардаг, цөөн үндэстэн (хар арьстан, цагаан хоолтон) өндөр-эрсдэлтэй бүлэг юм.
Тухайн эхэд витамин Д-ийн дутагдснаар араг ясны гоместазын эмгэг, төрөлхийн рахит, төдийгүй шинэ нярайд хугарал тохиолдох шалтгаан болдог. Жирэмсэн болон хөхүүл эх витамин Д-, 15 мкрограмм/өдөрт (600 IU) авч байхад хангалттай гэж тогтоосон. Витамин Д-ийн дутагдал сэжиглэсэн бол цусан дах 25-гидроксивитамин Д-г тодорхойлох нь зүйтэй.
Коффейны хэрэглээ
Ажиглалтын судалгаануудад коффейны хэрэглээ болон жирэмсний хэд хэдэн сөрөг үр дагавар үүнд: зулбалт, дутуу төрөлт, мөн ургийн өсөлт саарахтай холбоотой нь тэмдэглсэн байдаг. Эдгээр сөрөг нөлөө үүсэх эрсдэл өдөр бүр 500 мг коффейн буюу ойролцоогоор 5 аяга (5-oz cups-аар 5 удаа ) коффе уухад нэмэгддэг. Харин 200 мг буюу дунд зэргийн хэрэглээ нь эрсдлийг нэмэгдүүлдэг гэж тэмдэглэгдээгүй. Америкын Хоол тэжээлийн Холбооноос жирэмсэн эмэгтэйн коффейны хэрэглээг өдөрт 300 мг –аас бага буюу ойролцоогоор гурван аягаас (approximately three 5-oz cups) бага чанасан коффе байхыг зөвлөдөг.
Жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөн
Жирэмсэн эмэгтэйд эсрэг заалт (хүснэгт 2) байхгүй бол дасгал хөдөлгөөнийг хязгаарлах хэрэггүй бөгөөд хэт их ядаргаа эсвэл гэмтэх эрсдлийг бий болгодоггүй.
Хүснэгт 2: Жирэмсэн үед аэроб хөдөлгөөнийг хорих абсолют эсрэг заалт
- Гемодинамикын ач холбогдол бүхий зүрхний эмгэг
- Уушигны рестриктив эмгэг
- Умайн хүзүүний бүрэн бус нээгдэлт/боолт
- Хугацаанаас өмнө төрөх эсрдэлтэй ихэр жирэмсэн
- Хоёрдах эсвэл гуравдах тримистерийн байнгын цус алдалт
- Жирэмсний 26 долоо хоногоос хойшхи ихэс түрүүлэлт
- Одоогийн жирэмсний хугацаанд дутуу төрөх
- Мембраны урагдал
- Преэлампси/жирэмснээр үүсгэгдсэн гипертензи
Жирэмсэн үед аэроб хөдөлгөөнийг хорих харьцангуй эсрэг заалт
- Хүнд цус багадалт
- Эхийн үнэлэгдээгүй хэм алдагдал
- Архаг бронхит
- Муу хянагдсан чихрийн шижин хэв шинж 1
- Хэт их тарган
- Хэт их туранхай (БЖИ <12)
- Хэт суугаа амьдралын хэв маягтай өгүүлэмжтй
- Одоогийн жирэмсэн умайн дотор өсөлт саатсан
- Гэмтлийн гаралтай хязгаарлагдмал байдал
- Муу хянагдсан таталтын эмгэг
- Муу хянагдсан гипертиройдизм
- Тамхичин (хүнд)
Элгэнд суурьласан хоолны хэрэглээ
Элгэнд суурьласан хоол буюу элгэнд витамин А өндөр хэмжээгээр агуулагддаг тул аюултай байж болзошгүй тул жирэмсэн эмэгтэйчүүдэд элэгний буюу элгэнд суурилсан хоолны хэрэглээг хязгаарлах эсвэл зайлсхийх нь зүйтэй.
Загасны хэрэглээ
Эн тэргүүнд загасанд метил-мөнгөнус агуулагддаг тул хүнд зэргийн төв мэдрэлийн системийн гэмтэл, төдийгүй оюун ухааны хомсдол, хөдөлгөөний болон сэтгэцийн хоцрогдролын шалтгаан болж болзошгүй. Тиймээс:
- Мөнгөн жс ихээр агуулдаг shark (2,2 микрограмм), swordfish, king mackerel, tilefish загаснуудыг идэхээс зайлсхийх
- Мөнгөн ус бага агуулдаг загаснууд болон нялцгай биетнийг 7 хоногт 12 унцаас (дунджаар 2 хоол) багыг хэрэглэх. Мөнгөн ус бага агуулдаг загаснууд: shrimp, canned light tuna, salmon, pollock, болон catfish-ыг идэх. Цагаан туна нь каннед мөнгөлөг тунагаас мөнгөн ус их агуулдаг тул цагаан тунаг 7 хоногт 6 унцаас бага хэрэглэх. Лавшруулан уншихыг хүсвэл: epa.gov/waterscience/fish/.
Хоол хүнсээр дамждаг өвчнөөс зайлсхийх
Хоол хүнсээр дамждаг өвчнүүд эхэд өвчин үүсгээд зогсохгүй төрөлхийн эмгэг, зулбалт, дутуу төрөлт, мөн ураг амьгүй болох шалтгаан болох боломжтой. Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдэд чухал тул хоол хүнсээр дамждаг өвчний эрсдлийг багасгахад:
- Эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлах (гараа угаах)
- Гүйцэд болгосон мах, загас болон тахианы мах (үүнд өндөг) хэрэглэх
- Ариутгаагүй сүүн бүтээгдэхүүн болон жимс/ногооны жүүснээс зайлсхийх
- Шинэ жимс болон ногоог идэхийн өмнө усаар сайтар зайлж хэрэглэх
- Түүхий байцаа (үүнд: alfalfa, clover, radish, mung bean) идэхээс зайслхийх. Байцаа нь олон давхар, нугалаатай байдаг тул угаахад бактери бүрэн цэвэрлэгдэх боломжгүй
- Түүхий мах, өндөг, эсвэл загастай хүрэлцсэн гар, хоол бэлддэг талбай, гал тогооны саваа халуун усаар угааж байх. Мөн гал тогоогоо усны кварт тутамд нэг халбага хлорын шохойны усмалаар арчиж ариутган, 10 минутаас багагүй хугацаанд хатаах.
Жирэмсэн эсвэл жирэмслэхээс төлөвлөж буй эмэгтэйд аюулгүй хоолны дэлгэрэнгүй зөвлөгөө Нэгдсэн Улсын Хоол болон Эмийн Захиргаа (FDA)-д зөвшөөрөгдсөн. http://www.fda.gov/food/resourcesforyou/healtheducators/ucm081785.htm.
Хоолоор дамждаг өвчнүүд нь жирэмсэн бололон урагт төдийгүй эхэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй. Дараах халдварууд ихээхэн анхаарал татаж байгаа бөгөөд тэдгээрийг халдвар болон зайлсхийх аргачлалтыг тус тусад нь тодорхойлсон:
-
- Токсоплазмоз – Токсоплазмоз нь дутуу болгосон эсвэл боловсруулсан мах буюу махан бүтээгдэхүүн, шороогоор бохирдсон жимс, ногоо, мөн цэвэршүүлээгүй бохирдсон ус хэрэглэснээр үүсдэг.
-
- Листериа моноцитогенез – Листериар ургамал болон амьтны гаралтай боловсруулсан болон боловсруулаагүй хоол хүнс аль аль нь бага төвшинд бохирдоход Листериа моноцитогенез үүсдэг боловч халуунд болгосон хоолоор Листериа дамждаггүй. Боловсруулсан/деликатес мах, түргэн хоол (hot dogs), зөөлөн бяслаг, утсан далайн хүнс, махны нухаш, болон пате хэрэглэсэнтэй холбоотой хамгийн нийтлэг тохиолддог.
- Бруцеллоз – Бруцеллоз нь бохирдсон хоол хүнс тухайлбал боловсруулаагүй сүүн бүтээгдэхүүн, боловсруулаагүй сүүнээс хийсэн бяслаг, эсвэл түүхий махн идснээс үүсдэг (дэлгэрүүлэн унших: “Бруцеллозын эмнэлзүй, оношилгоо эмчилгээ болон эмгэг жам, үүсгэгч”).
Эх сурвалж:
- Williams Obstetrics 24th Eddition 2014 year
- Uptodate “Nutrition in pregnancy” This topic last updated: Nov 14, 2014.