Жирэмсэн бус эмэгтэйчүүдийн бэлгийн замаас цус алдалтын ялган оношлогоо (II хэсэг)

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Энэхүү сэдэвт эмэгтэйчүүдийн бэлгийн замаас умайгаас бусад гаралтай  цус алдалтын ялган оншилгоог багтаасан. Умайн гаралтай үтрээгээр цус алдалтыг тусад нь сэдэв болгосон (унших: “Жирэмсэн бус эмэгтэйн умайн гаралтай цус алдалтын ялган оношлогоо“)

Эмгэг цус алдалттай эмэгтэйчүүдийн ихэнх нь үтрээнээс цус гарна гэсэн зовиур байдаг. Эмнэлзүйд умайн гаралтай цус алдалт ихэнхдээ анхаарал татдаг боловч анатомийн аль хэсгээс үүдэх боломжтой үүнд: бэлгийн доод зам (вулва, үтрээ, умайн хүзүү) эсвэл бэлгийн дээд зам (умайн бие, үрийн хоолой, өндгөвч).

Эмэгтэйн наснаас хамаарч бэлгийн замаас цус алдалтаар зонхилон илэрдэг эмгэгүүдийг хүснэгт нэгээс харна уу.

Зураг №1

Хүснэгт №1

Өндгөвчний үйл ажиллагааны алдагдал (ӨҮАА)

Өндгөвчний үйл ажиллагааны алдагдалд ановуляци, олиго-овуляци багтдаг бөгөөд жирэмсэн бус нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үртээнээс эмгэг цус алдалтын нийтлэг шалтгаан болдог. Өндгөвчний үйл ажиллгааны алдагдлын үеийн үтрээнээс эмгэг цус алдалт (ӨҮАА-ҮЭЦА) нь зөвхөн нөхөн үржихүйн насны (сарын тэмдэг ирж эхэлснээс цэвэршилтын шилжилтийн үе багтана) эмэгтэйчүүдэд тохиолддог онцлогтой. Нөхөн үржихүйн насны аль ч хугацаанд дотоод шүүрлийн эмгэгийн улмаас (ж нь: өндгөвчний олон уйланхайт хам шинж) үүсэх боломжтой.

ӨҮАА-ҮЭЦА-ын эмгэг физиологи нь бэлгийн даавруудын үүсэлтээр тайлбарлагдах боловч мөчлөгт бус юм.

ӨҮАА-ҮЭЦА-ын этиологи:

Анхдагч гипоталамус-өнчин тархины үйл ажиллагааны алдагдал

  • Каллманы хам шинж
  • Шалтгаан тодорхойгүй гипогонадитрофийн гипогонадизм
  • Хавдар, гэмтэл, гипоталамус эсвэл өнчин тархи туяанд өртөх
  • Шееханы хам шинж
  • Хоосон турк эмээлийн хамшинж
  • Өнчин тархиын аденома эсвэл өнчин тархины бусад эмгэгүүд
  • Лимфоцитын гипофизит (аутоиммуны өвчин)
  • Хөхүүл үеийн сарын тэмдэггүйдэл
  • Стресс
  • Идэлтийн эмгэг
  • Ачаалалтай дасгал
  • Сарын тэмдэг ирж эхлэх үе эсвэл цэвэршилтын өмнөх үе

Бусад эмгэгүүд

  • Өндгөвчний олон уйланхайт хам шинж
  • Гипертиройдизм ба гипотиройдизм
  • Даавар үүсгэгч хавдар
  • Элэгний эсвэл бөөрний архаг эмгэг
  • Кушингийн хам шинж
  • Бөөрний дээрх булчирхайн төрөлхийн эмгэг
  • Өндгөвчний дутагдал (аутоиммуни, генетик, мэс засал)
  • Турнер хам шинж
  • Андроген мэдрэг бус хам шинж

Эмийн хэрэглээ

  • Эстроген-прогестерон хавсарсан жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл
  • Прогестин
  • Антидепрессант болон антипсихотик эмүүд
  • Кортикостеройд
  • Хими эмчилгээний эмүүд

Сарын тэмдэг ирж эхэлсний дараах болон цэвэршилтийн шилжилтийн үе – Өндгөвчний үйл ажиллагааны эхлэл болон доройтлын үе болох сарын тэмдэг ирж эхэлсний дараах болон цэвэршилтийн шилжилтийн үе аль алинд ановуляци нийтлэг. Нөхөн үржихүйн эдгээр үе шатанд үтрээнээс эмгэг цус алдалт их тохиолддог.

  • Сарын тэмдэг ирж эхэлсний дараах үеийн охидод гипоталамус-өнчин тархи-өндгөвчний холбоо дутуу хөгжсөн байдаг ба өндгөвчний мөчлөгийн нийцэл тогтворжиход хэдэн жил шаардлагатай байдаг. Тиймээс сарын тэмдэг ирэхгүй байх нь урьдчилан таамаглаагүй цус алдалттай сэлгэсэн байдалтай тохиолдох магадлалтай. Ховор тохиолдолд энэ насны бүлэгт үртээнээс эмгэг цус алдалт бусад шалтгаантай хамааралтай байж болзошгүй тухайлбал: жирэмслэлт, гемостазын төрөлхийн эмгэг.
  • Цэвэршилтийн шилжилтийн үеийн эмэгтэйчүүдэд өндгөвчний фолликулын байгалийн бууралттай хамт гипоталамус-өнчин тархи-өндгөвчний холбоот үйл ажиллагаа тогтворгүй болсонтой холбоотой халуун оргих болон ановуляцийн мөчлөгийн үе, хүнд эсвэл удаан хугацааны үе байн байн ээлжлэн илрэх нь бий [33,34]. Нөхөн үржихүйн энэхүү үе шат хоргүй эсвэл хорт неоплазмтай (фибройд, эндометрийн ургацаг, эндометрийн карцинома, болн саркома) холбоотой цус алдалт залуу эмэгтэйчүүдээс илүү их тохиолдох хандлагатай байдаг.

Өндгөвчний олон уйланхайт хам шинж (ӨОУХШ) – ӨОУХШ нь ановуляцийн нийтлэг шалтгаан болдог бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 6% нь үүнд өртсөн байдаг [35].

Жигд бус сарын тэмдэг нь таргалалт, хирсутизм, батгашилт, акантоз нигрикантай хамт илрэх төдийгүй (даамжирсан үед) хэт авиан шинжилгээнд өндгөвчний онцлог өөрчлөлт нь эмнэлзүйд энэхүү оношийн сэжүүр болдог.

Дотоод шүүрлийн бусад эмгэгүүд – ҮЭЦА үтрээнээс эмгэг цус алдалтын шалтгаан болох нь Олон уйланхайт хам шинжээс цөөн боловч бамбайн эмгэгүүд болон гиперпролактеми өндгөвчний үйл ажиллагааны хам алдагдлын шалтгаан болдог. Сарын тэмдгийн алдагдал Кушингийн хам шинжтэй эмэгтэйчүүдэд нийтлэг байдаг [36]. Сарын тэмдгийн эмгэгшил нь сийвэнгийн эстрадиолын концентрацийн бууралт болон сийвэнгийн кортизолын нэмэгдэлттэй хамааралтай байдаг боловч сийвэнгийн андрогены концентрацитай хамааралгүй.

Сарын тэмдгийн алдагдал нь гиперкортизолемиэр өдөөгдсөн гонадотропин-релеазин дааврын шүүрэлт дарангуйлагдлаас үүсдэг байх боломжтой. Кортикостеройдын өндөр тун ижил нөлөөтэй байдаг.

Ховор тохиолдолд даавар-үүсгэж буй өндгөвч (ж нь: мөхлөгт эсийн хавдар) эсвэл бөөрний дээрх булчирхайн хавдар ановуляцид хүргэдэг төдийгүй сэтгэц нөлөт эмүүд гипоталамусын дааврын дарангуйлагдал болон ялгаралд хариулдаг нейротрансмиттеруудыг саатуулснаар ановуляцыг үүсгэдэг.

Элэг болон бөөрний эмгэг нь ановуляцийн бусад ховор шалтгаанд багтдаг бөгөөд нэгээс илүү олон механизмаар үтрээнээс эмгэг цус алдалтыг үүсгэдэг. Элэгний эмгэг нь эстрогены метаболизм, бүлэгнэлтийн хүчин зүйлсийн нийлэгжилд нөлөөлдөг бөгөөд тромбоцитопени үүсгэдэг, эдгээр нь диатезийн цус алдалт болон ановуляцийн аль алиныг үүсгэдэг. Бөөрний архаг эмгэг нь гипоталамус-өнчин тархи-бэлгийн болон ялтасын үйл ажиллагааны алдагдалтай холбоотой байдаг.

Стресс болон хоол тэжээлийн дутмаг байдал – Стресс, ач холбогдол бүхий туралт, хоол тэжээлийн дутмаг байдал, эсвэл эрчимтэй дасгал нь гипоталамус-өнчин тархи-өндгөвчний холбоог алдагдуулснаар үтрээнээс эмгэг цус алдалтын шалтгаан болох боломжтой. Гипоталамусын үйл ажиллагааны алдагдлын үеийн сарын тэмдгийн хамгийн онцлог хэлбэр бол сарын тэмдэг ирэхгүй байх буюу аменоррхеа боловч зарим эмэгтэйчүүдэд олигоменоррхеагаар илрэх боломжтой.

Цус алдамтгай эмгэгүүд – Цус алдамтгай эмгэгүүд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд нийтлэг байдаг. Меноррхаги илэрч буй эмэгтэйчүүдийн 15-29% хүртэлд диатезийн цус алдалтын зарим хэлбэрүүд байх боломжтой (ж нь: вон Виллебрандын өвчин (вВӨ) дархлалын тромбоцитопени, ялтасын үйл ажиллагааны алдагдал). Мөн лейкеми, элэг болон бөөрний дутагдал, антикоагулянтын хэрэглээ, болон хими эмчилгээний эмүүд их хэмжээний цус алдахуйц цус алдалтын эмгэгүүдийн шалтгаан болдог тул үтрээнээс эмгэг цус алдалтыг үүсгэдэг.цус алдамтгай эмгэгүүд сарын тэмдгийн үед эсвэл нөхөн үржихүйн хожуу насны эмэгтэйчүүдэд хүнд зэргийн цус алдалтаар илрэх нь хэв шинж юм.

Цэвэршилтийн шилжилтийн үеийн эмэгтэйчүүдэд цу ихээр алдах тохиолдол нэмэгддэг нь вон Виллебрандын хүчин зүйл болон эстрогены төвшингийн бууралттай хамааралтай байдаг. Учир нь эстроген вон Виллебрандын хүчин зүйлийн нийлэгжлийг идэвхжүүлдэг.

Ятроген

Жирэмслэлтээс хамгаалах арга – Жирэмслэлтээс хамгаалах аргууд нь үтрээний эмгэг цус алдалтын шалтгаан болдог үүнд: эстроген-прогестины бэлдмэл, зөвхөн прогестины бэлдмэл, болон умай доторх ерөндөг.

  • Эсроген-прогестины бэлдмэл – Эм уух явцад цус алдалт үүсэх нь хавсарсан дааврын бэлдмэлийн хамгийн нийтлэг сөрөг нөлөө юм. Энэ нь эдийн задралын тусгал буюу хэврэг байдал болон атрофийн улмаас нимгэн болсон эндометрийн илрэл юм.
  • Зөвхөн прогестины бэлдмэл – Удаан хугацааны цус алдалт болон споттинг нь зөвхөн прогестин агуулсан жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн нийтлэг гаж үйлдэл юм үүнд: медроксипрогестерон ацетат, левоноргестрел-релеазинг умай доторх ерөндөг, ганц этоногестрел имплант систем, болон зөвхөн прогестины үрэл багтана. Эдгээр аргуудын эрт үеийн хүндрэл нь цус алдалт байдаг бөгөөд үргэлжлүүлэн хэрэглэсэн тохиолдолд зарим эмэгтэйчүүдэд биений юмгүйдэл үүсдэг. Прогестерон-хэрэглэж буй үеийн цус алдлалтын механизм нь эстроген хангалтгүйн улмаас эндометрийн атрофигоор тайлбарлагдана.
  • Умай доторх зэс агуулсан ерөндөг – Умай доторх зэс агуулсан ерөндөг нь умайд гадны биеийн урвал болох үрэвслийг үүсгэдэг. Хэвийн мөчлөгийн эстрогены идэвхжил бүхий үрэвслийн талбайд эндометрийн гипертрофи үүсгэснээр сарын тэмдэг хоорондын цус алдалтыг үүсгэдэг.

Цэвэршилтийн дараах даавар эмчилгээ – Цэвэршилтийн дараа даавар эмчилгээ хийлгэж буй эмэгтэйчүүдэд умайн цус алдалт үүсэж болзошгүй, энэ нь хэрэглэсэн дэглэмээс хамаарна.

Бусад эмүүд – Цус бүлэгнэлтийг саатуулдаг, дотоод шүүрлийн тогтолцоог саатуулдаг эмүүд үтрээгээр эмгэгээр цус алдалтын шалтгаан болох боломжтой. Зарим мэдээллүүдэд эпидурал глюкокортикойд тарилга (40-80 мг триамцинолон эсвэл метилпреднизолон ацетат) үтрээнээс эмгэгээр цус алдахтай хамааралтай байдаг гэж үздэг [44]. Гиперпролактинеми үүсгэдэг эмүүдийг хүснэгтэнд харуувал (хүснэгт 5)

Халдвар ба үрэвсэл – Халдвар ба үрэвсэл (эндометрит эсвэл аарцгийн үрэвсэлт өвчнүүд) (“Төрсний дараах эндометрит” сэдвийг уншина уу).

Эндометрит – Эндометрит нь архаг болон цочмог байж болно. Шалтгаан тодорхойгүй үтрээнээс цус алдалтанд архаг эндометрит илэрдэг. Архаг эндометриттэй цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдэд сарын тэмдэг хооронд цус алдах, споттинг, бэлгийн хавьтлын дараах цус алдалт эсвэл хүнд зэргээр удаан хугацааны мөчлөг бүхий үтрээнээс эмгэгээр цус алдалт их илэрдэг. Хэвлийн доод хэсгээр битүү өвдөж чангарах нь цус алдалттай хамт байх нь бий. Бодит үзлэгт хамгийн нийтлэг илрэл бол умай эмзэглэлтэй, умайн хүзүүг хөдөлгөхөд эмзэглэлтэй байх юм. Цочмог эндометритийн улмаас халуурдаг бол харин архаг эндометритийн үед халуурах нь ховор.

Цочмог эндометрит нь жирэмслэлт саяхан хүндрэл өгсөн эмэгтэйчүүдэд төрсний дараа үүсдэг: зулбалт, аборт, ургийн бүрхүүл эрт хагарах, умай доторх ажилбар, умайд үлдэцтэй, эсвэл кесар хагалгаагаар төрсөн зэрэг хүндрэл багтана (“Төрөлтийн дараах эндометрит” сэдвээс дэглэрүүлэн уншина уу).

Эндометрит нь аарцгийн үрэвсэлт өвчинтэй хамт, мөн умай доторх ерөндгийн улмаас ховор тохиолдолд үүсэж болно. Хэвлийн доод хэсгээр өвдөж аарцгийн үрэвсэлт өвчний үндсэн эмнэлзүй илэрдэг. Сарын тэмдгийн дараа богино хугацаанд эсвэл сарын тэмдгийн үед өвдөлт эхлэх нь энэхүү эмгэгиэйн өвөрмөц сэжүүр болдог. Хэвлийн өвдөлт хоёр талдаа илэрдэг бөгөөд өвдөлт хоёр долоо хоногоос илүү хугацаагаар үргэлжлэх нь ховор.

Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн эндометрит хавдартай холбоотоой байх нь нийтлэг байдгаар ялгаатай. Умайн хүзүүний нарийсснаас умайд цус хуримтлагдаснаар (гематометра) хоёрдогч халдвар (пиометра) үүсдэг.

Зэргэлдээ эрхтнүүдийн үрэвсэл тухайлбал дивертикулит, ховор ч эмэгтэйчүүдийн бэлгийн дээд замын үрэвсэлтэй хамааралтай байдаг. Тахир гэдэсний дивертикул хагарснаар умай руу фистул үүсгэж умайн цус алдалт, ялгадас гарах, болон эндометритээр илрэх боломжтой.

Аарцгийн үрэвсэлт өвчнүүд – Аарцгийн үрэвсэлт өвчнүүд үтрээгээр цус алдалттай хамт илэрч болно [45].

Эндометрийн гемостазын хэсэг газрын эмгэг

  • Тромболиз – Прогестерон нь эндометрийн тогтворжуулж, түлхүүр уургуудын үүслтэнд нөлөөлснөөр гэнэтийн цус алдалтаас сэргийлдэг. Мөн стромал эсүүдээр матрикс металлопротеаназ 1,3 болон 9-ийн үүсэлтийг хорглодог. ММП 1,3 болон 9 нь стромал матрикс болон судасны гадна задалдаг. Тиймээс прогестерон эдгээрийг хориглосноор судасны матриксыг дэмжих болон стромалыг тогтворжуулдаг. Прогестерон нь бас идэвхжсэн VII хүчин зүйлтэй холбогдож цус бүлэгнэлтийн гадаад замд оролцдог эсийн гадаргуу дах уураг болох эдийн хүчин зүйлийн үүсэлтийг (стромал эсүүдээр үүсдэг) идэвхжүүлдэг [46]. Эдийн хүчин зүйлийг нэмэгдүүлснээр прогестерон эндометрээс гэнэт цус алдах эрсдлийг бууруулдаг. Прогестерон нь бас плазминоген идэвхжүүлэгчийг дарангуйлагч-1 стромал эсүүдээр үүсэхийг нэмэгдүүлдэг. Энэ нь фибринолизын дарангуйлснаар бүлэнг тогтворжуулдаг [47]. Тиймээс ановулятор сарын тэмдгийн мөчлөг нь прогестероны жигд мөчлөг үгүй болсноос ММП 1,3,9 хэт ихээр үүсэж, эдийн хүчин зүйл болон плазминоген дарангуйлагч 1 үүсэлт буурснаар үүсдэг бөгөөд үүний дүнд хугацаа болон хэмжээний хувьд урьдчилан таамаглаагүй сарын тэмдгийн цус алдалтыг бий болгодог. Эстрадиол хэт өндөр ба прогестерон эмгэг хэмжээнд буурсан үед цус алдалт болон уургийн шүүрлийн үйл ажиллагааны алдагдлын хувьд ижил овуляцитай сарын тэмдэг үүсэх боломжтой. Мөн плазмин болон эдийн плазминоген идэвхжүүлэгчийн хэмжээ умайд нэмэгдэхэд бүлэн тогтворжилт буурснаас овуляци бүхий хүнд хэлбэрийн цус алдалттай сарын тэмдэг үүсдэг. Транексамийн хүчил нь плазминоген болон плазминоген идэвхжүүлэгч плазмин бүрдлийг дарангуйлдаг. Тиймээс сарын тэмдгийн хүнд цус алдалттай эмэгтэйд хэрэглэхэд фибриныг тогтворжуулж сарын тэмдгийн цус алдалтын хэмжээг багасгадаг [48].
  • Простагландин – Сарын тэмдгийн хүнд цус алдалттай эмэгтэйд цикло-оксигеназын экспресс нэмэгддэг бөгөөд простагландинаар эндометрийн сэдээгдэлт нэмэгдсэн байдгийг мэдээлсэн [49]. Энэ нь сарын тэмдгийн хүнд цус алдалтын эмгэг жамд эдгээр хоёр байдал оролцдгийг харуулсан. Тиймээс сарын тэмдгийн хүнд цус алдалттай эмэгтэйчүүдийн эмчилгээнд простагландины эсрэг эмүүдээр (ж нь: стреройд бус үрэвслийн эсрэг эмүүд) эмчилж сарын тэмдгийн цус алдалтын байдлыг бууруулсныг мэдээлсэн байдаг. Гэхдээ мета-анализаар простагландины эсрэг эмүүд тухайлбал мефенамийн хүчил нь левоноргестрел бүхий умай доторх системээс үр дүн муутай байсан бол транексамийн хүчил сарын тэмдгийн хүнд цус алдалттай эмэгтэйчүүдэд цус алдалтыг бууруулж байна гэж дүгнэгджээ [50].

Умайн хүзүүний цус алдалт

Умайн биеийн эмгэг цус алдалт нь сарын тэмдэгтэй холбоотой, хүнд хэлбэрээр байдаг бол умайн хүзүүний гэмтэл нь бэлгийн хавьтлын дараа нэг удаа тохиолдох нь нийтлэг байдгаараа ялгаатай. Мөн умайн хүзүүний гэмтэл толины үзлэгээр харагдаж байж болно.

Умайн хүзүүний үрэвсэл – Бэлгийн хавьтлын дараа цус алдах нь үрэвслийн өвөрмөц бус өөрчлөлттэй, эсвэл бэлгийн замаар дамждаг эмгэгийн шархлаа бүхий цервициттэй эмэгтэйд нийтлэг илэрдэг. Умайн хүзүүн дээр хүрэхэд цус алдалт бүхий гүзээлзгэнэ шиг улаан толбо байх нь Трихомоназ вагиналисын халдварын патогноми юм.

Ургацаг  – Умайн хүзүүний ургацаг нь бэлгийн хавьтлын дараах споттинг болон нэг удаагийн цус алдалтын нийтлэг шалтгаан юм. Үндсэндээ умайн хүзүү доторх ургацаг хоргүй байдаг бөгөөд толины үзлэгээр умайн хүзүүний болон хүзүүн доторх ургацаг харагддаг.

Эктропи – Эктропи гэдэг нь умайн хүзүүний гадна умайн хүзүүний булчирхайлаг эд байх бөгөөд хэвийн физиологийн илрэл юм. Энэхүү эд хөвсгөр, тухайлбал умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг эсвэл бэлгийн хавьтлын үед хүрэхэд амархан цус гардаг байх боломжтой.

Аарцгийн эрхтний пролапс – Аарцгийн доод ханын гажиг нь урд, хойд, эсвэл үтрээний оройн хэсгийн ивэрхий үүсгэх боломжтой. Хэрвээ үтрээ болон умайн хүзүүний бүх эсвэл нэгэн хэсэг нь урваж гарсан бол хоёрдогч шархлаа, гэмтэл, халдвар үүсэж цус алдах нь бий.

Бусад эмгэгүүд – Умайн хүзүүнд хэрвээ ялангуяа өвчтөн умайн хүзүүнд ажилбар (коне биопси) хийлгэж байсан өгүүлэмжтэй бол эктопи эндометриоз илэрч болдог. Умайн хүзүүний эндометриозын үед бэлгийн хавьтлын дараах цус алдалт, сарын тэмдэг хоорондох цус алдалт төдийгүй цочмог цус алдалт тэмдэглэгдсэн байдаг [51-53].

Умайн хүзүүний хавдар – Үе үе цус алдах, бэлгийн хавьтлын дараа цус алдах, болон үтрээнээс усархаг, салсархаг, идээрхэг, болон эвгүй үнэртэй ялгадас гарах нь умайн хүзүүний хавдрын нийтлэг шинж болдог. Тиймээс дээрх шинжүүдийн үед умайн хүзүүний биопси болон цитологийг хойшлуулалгүй авах ёстой. Аарцгийн бусад эрхтний хавдрын тэлэлтээр тухайлбал умайн хавдар метастаз хавдар умайн хүзүүг хамрах нь маш нийтлэг.  Хориокарцинома нь умайн хүзүүг хамрах нь маш өндөр хэмжээтэй байдаг. Ховор ч лейкеми, лимфома, болон бусад эмэгтэйчүүдийн бус хавдар умайн хүзүүг хамрах нь бий.

Үтрээний гаралтай цус алдалт

Умайн хүзүүний эмгэгтэй ижил илэрдэг бөгөөд толины үзлэгт мөн харагддаг. Гэмтэл нь онцгой, үтрээний гэмтэл дотор болон гадна цус алдалттай холбоотой байдаг.

Үтрээний атрофи – Хатингаршилт вагинит бол сарын тэмдэг ирэхээс өмнөх охид, төрсний дараа хөхүүлж буй эмэгтэйчүүд, болон цэвэршилтийн дараа үүсдэг эстрогены дутагдлын байдал юм. Цус алдалт эсвэл споттинг үүсэх боломжтой.

Үтрээний үрэвсэл болон үтрээний шарх – Үтрээний халдвар буюу үрэвсэл нь цус алдалт бүхий үтрээний салстын хэврэг байдал үүсгэх боломжтой. Үтрээг хамарсан шархлаат эмгэгүүд (ж нь: lichen planus) бэлгийн хавьтлын дараах цус алдалтын шалтгаан болдог. Бэлгийн замын шарх нь халдвараар үүсгэгдсэн байж болох ч халдварын бус этиологиудыг харгалзан үзэх нь зүйтэй.

Хоргүй үүсгэвэр – Гартнерийн цоргоны цист, үтрээний ургацаг, болон эмгэг булчирхайлаг эд (үтрээний аденоз) ховор ч гэмтэл болон үрэлт үүсгээгүй үеийн үтрээний цус алдалтын шалтгаан болдог.

Үтрээний гэмтэл – Үтрээнээс эсвэл бэлгийн уруулаас цус алдалт бэлгийн хавьтал хамааралт бэлгийн замын гэмтэл (бэлгийн хавьлын үед онгон хальс урагдах, үтрээний нум хэлбэрт салстын шархлаа), шархлаа үүсгэсэн гадны биет (тампон, умайн цагираг, бэлгийн хавьтал дэмжигч зэрэг орхигдох), бэлгийн хүчирхийлэл, аарцгийн гэмтэл (унах, осолд орох) гэсэн шалтгаануудар үүсэх боломжтой. Эмэгтэйчүүдийн циркумциз, эсвэл инфибулаци нь үтрээний нээгдэлтийг багасгадаг. Энэ нь бэлгийн хавьтлын үед үтрээний цус алдалт болон шарх үүсэх эрсдэл болно.

Арьсны хордлогот некролиз болон Стевенс-Джонсон хам шинж – Эмүүд ялангуяа антибиотикоор үүсгэгддэг. Бэлгийн уруул болон үтрээний хэсэг энэхүү арьсны цочмог болон хэт деструкцит байдалд нийтлэг хамрагддаг [54]. Энэ үед цус алдалт нь ач холбогдол бүхий шархаар үүсгэгддэг.

Туяа эмчилгээ – Туяа эмчилгээний хожуу нөлөө нь үтрээний цус алдалт болдог [55]. Атеросклероз болон нас хамааралт судасны нарийсал болон сөнөрөлтөт эндартрит нь туяанд өртсөн эдийн судасгүйжилд хүргэдэг. Эдийн үхжил нь цооролтонд, эдийн гуужилт, болон цус алдалтанд хүргэдэг. Цусархаг цистит болон проктит нь ач холбогдол бүхий цус алдалтанд хүргэж болно. Үтрээний хүнхрээний некроз нь хянагдаггүй цус алдалт болон өвдөлтийг үүсгэдэг.

Үтрээний хавдар – Үтрээний анхдагч хавдар эмэгтэйчүүдийн хорт хавдрын 1-2%-ийг эзэлдэг. Өвчтнүүдийн ихэнхэд нь цэвэршилтийн дараах эсвэл бэлгийн хавьтлын дараа аль алинд нь үтрээний цус алдалтаар илэрдэг. Бусад эмнэлзүйд усархаг, цусны өнгөтэй, эсвэл эвгүй үнэртэй ялгадас үтрээнээс гарах, үтрээнд масс байх зэрэг багтана. Үтрээний арын дээд хананд хавдар хамгийн их тохиолддог. Гэвч үтрээний урд, хойд, хажуугийн ханануудыг бүрэн тэмтрэх нь чухал [56].

Давсаг болон шулуун гэдэсний даамжирсэн хавдар магадгүй үтрээг хамарвал үтрээнээс цус гарах шалтгаан болно [57]. Мөн алсын эрхтнээс хавдран үсэрхийлэл талбай үтрээ болох боломжтой.

Бэлгийн уруулын цус алдалт

Илрэл нь үтрээний болон умайн хүзүүтэй ижил бөгөөд бодит үзлэгээр харагдах боломжтой.

Халдвар – Бэлгийн уруулаас үрэлцлээр амархан цус гардаг тул замын халдварт өвчин бэлгийн уруул дээр эмгэгшил үүсгэдэг онцлогтой. Ж нь: сифилис чанкре, энгийн херпес вирус, гемофилус дукрей (Чанкройд), гранулома ингуйнал (Донованоз), мөн лимфогранулома венереум багтана.

Хоргүй эмгэг – Хоргүй эмгэг ж нь: Тосны булчирайн цист, кондиломата, мөн ангиокератома, рэлт болон хувцасны үрэлтээс гэмтэл үүсч цус гарч болзошгүй.

Цэврүүтэлт эмгэгүүд – Цэврүүт пемфигойд, шархлаат пемфигойд, пемфигус вулгарис, болон пемфигус вегетанс зэрэг аутоиммуны цэврүүт эмгэгүүд бэлгийн уруулыг хамрч болно.

Бэлгийн уруулын гэмтэл – Хүчтэй бэлгийн харьцаа/хүчирхийлэл, эсвэл ослын улмаас гэмтлийн шалтгаант  бэлгийн уруулын цус алдалт үүсч болно.

Бэлгийн уруулын хавдар – Бэлгийн уруулын хавдар эмэгтэйчүүдийн хавдрын 3-5%-ийг эзэлдэг. Бэлгийн уруулын хавдар эрт үедээ шинж тэмдэггүй байдаг, цус алдалт нь эмгэгшил ихсэж шархлаа үүссэн үед үүсдэг. Бэлгийн уруулын хавдар болон эпител хоорондын неоплазм ихэнхдээ оног андуурагддаг. Арьс зузаарсан эсвэл масс бүхий бүх шархлаанаас биопси авах ёстой.

Бэлгийн уруулын меланома нь хэт нөсөөжилтөөр илэрч, цус алдалт үүсч болно.

Бэлгийн бус замын эмгэгүүд

Эмэгтэй бэлгийн замын эргэн тойрон дах эрхтнүүд болон эдийн эмгэгүүд цус алдалтын эх сурвалж байх боломжтой: шээлэй (уретрит, цүлхэн, пролапс), давсаг (хавдар, чулуу, халдвар), хошного (шамбарам, хошногоны хавдар), гэдэс (гэдэсний үрэвсэлт эмгэгүүд, шулуун гэдэсний хавдар), эсвэл хярзан эсвэл бэлгийн уруулын арьсны эмгэгүүд багтана.

Хүүхдийн бэлгийн замаас цус алдах

Сарын тэмдэг ирэхээс өмнөх насанд үтрээнээс цус гарах нийтлэг шалтгаанд: үтрээний гадны биет, үретрал пролапс, бактерийн халдвар, болон кондилома багтана. Нөхөн үржихүйн замын неоплазм тухайлбал саркома ботриойдоос цус алдалт үүсэж болзошгүй.


Эх сурвалж:


  • UptodateDifferential diagnosis of genital tract bleeding in women” Literature review current through: Feb 2015. | This topic last updated: Feb 21, 2014.

1 Comment

  • noname

    Цэвэршилтийн дараах цус алдалт сэдвийг оруулж өгөх боломж байгаа юу

    16/03/2016 00:03