Гүйснээс үүдэлтэй гэмтлүүд

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Дасгал болон зугаацах хэлбэрээр хүмүүс нийтлэг гүйдэг.  Нэгдсэн улсад 40 сая гаруй хүн тогтмол гүйдэг. Тогтмол гүйх нь эрүүл мэндэд ач тус арвинтай ч гэмтлийн эрсдэл бас дагуулдаг. Гүйхэд үргэлж оролцдог булчин, шөрмөс, үе өвдөгний яс гэмтдэг байна. Нэг удаагийн гэмтлээс илүүтэй байнгын давтагддаг хөдөлгөөний улмаас гэмтэл үүсдэг.

Гүйх явцад үүсдэг гэмтлүүд ба зовиурууд

Гүйгчдэд үүсдэг гэмтлийн хамгийн нийтлэг зовиур бол өвдөгний өвдөлт юм. Гүйгчдийн өвдөгний өвдөлтийн хамгийн нийтлэг шалтгаан бол тойг-дунд чөмөгний өвдөлтийн хам шинж юм. Энэ хам шинжийн онцлог нь өвдөгний урд хэсгээр, тойг орчмоор аажим өвдөж эхэлдэг. Уул руу эсвэл шатаар өгсөх, буух үед, эсвэл удаан суусны дараа өвдөлт нэмэгддэг. Өөр нэг шалтгаан нь Илиотибиаль багцны хам шинж бөгөөд өвдөлт нь өвдөгний гадна талыг хамардаг (зураг №1,2), мөн илиотибиаль багц дагуу гуяны гадна тал, түнхийг хамрах нь бий.

Зураг №1

Зураг №1

Гүйгчдэд тохиолддог бусад нийтлэг гэмтлүүдэд шилбэний стресс хам шинж багтдаг. Энэхүү шилбэний өвдөлт гүйж эхэлж буй хүмүүст илүү нийтлэг. Удаан-хол гүйгчид нэгэн хэвийн хөдөлгөөнийг байнга давтамжтай хийснээс ихэнхдээ өвдөг, түнх, тавхайн ясанд стресс үүсэж ясны стресс хугарал, жижиг хугарал үүсэх нь бий. Хөлөнд тохиоддог бусад асуудлуудад ахиллес шөрмөсний үрэвсэл, тавхайн булчингийн хальсны үрэвсэл орно. Ахиллес шөрмөс гэдэг нь шагайн арын том шөрмөс бөгөөд үүний үрэвслийн үед тус газар өвдөлт илэрдэг бол тавхайн булчингийн хальсны үрэвслийн үед тавхайд өвддөг бөгөөд амарсны дараа тухайлбал өглөө орноос босоход өвдөлт нэмэгддэг.

Зураг №2

Зураг №2

Гүйх явцад үүсдэг гэмтэлд хэн өртөх эрсдэлтэй вэ?

Гүйгчдийн бүлгийн хүмүүс гэмтсэн байх боломж өндөр байх нь тодорхой юм. Эдгээрт гүйж эхэлж буй хүмүүс, өмнө нь гэмтсэн гүйгчид, нэг долоо хоногт 65 км-ээс хол гүйдэг гүйгч, гүйж байхдаа харайлтаа эсвэл хурдаа гэнэт нэмдэг гүйгчид, ясны масс багатай эмэгтэйчүүд (ясны сийрэгжилттэй, ясны масс багассан)

Гүйлтээс үүдэлтэй гэмтлийн эрсдлийг бууруулах

Хүн бүр өөр ч ерөнхий зөвлөмжид:

  • Хэрвээ чи гүйж эхэлж буй өгч бол гүйлтийн зай болон хугацаагаа аажмаар нэмэгдүүл
  • 1-2 өдөр амар эсвэл долоо хоног бүр өөр төрлийн дасгал хий
  • Гутлыг тохирсон хэмжээтэй, өөрт эвтэйхэн гутлыг сонгож, 350-500 miles тутамд гутлаа соль
  • Зөөлөн талбайгаар гүйх нь хатуу талбайгаас илүү сайн
  • Ихэнх гүйгчид гүйхийн өмнө эсвэл дараа сунгалт хийх дуртай ч сунгалт нь гэмтлийг бууруулдаг нь нотлогдоогүй.

Эмчилгээ

Гүйлтээс үүдэлтэй гэмтлийн хамгийн чухал эмчилгээ бол амралт, эсвэл биеийн хөдөлгөөний хэлбэрийг өөрчлөх бөгөөд энэ эдгэрэх боломж олгоно. Эмчилгээний бусад хэлбэрт мөс, зориулалтын баривчууд, стеройд бус үрэвслийн эм гэх мэт өвдөлт намдаагчид  ордог. Физик эмчилгээ илүү ноцтой гэмтэлд туслах боломжтой. Ховор тохиолдолд мэс засал шаардлагатай болдог.

iliotibial-band-knee-ice-pack1

Зураг №3 Илиотибиаль багцны хам шинжийн өвдөлтөнд мөсөн жинг 15 минутаар цагт 2-3 удаа тавина

Зураг №4 Илиотибиаль багцны хам шинжид хэрэглэнэ

Зураг №4 Илиотибиаль багцны хам шинжид хэрэглэнэ

Та сүүлийн цөөн өдөр гүйхэд өвдөлт илэрч байсан эсвэл хангалттай их өвдөж байвал гүйхээ больж эмчид хандах нь зүйтэй.


Эх сурвалж


Jill jin, md, mph “Running injuries”  Jama. 2014;312(2):202. Doi:10.1001/jama.2013.283011.