Менингококкийн менингит буюу Менингококкийн шалтгаант тархины бүрхүүлийн үрэвсэл гэж юу вэ?

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Тархи нугасыг бүрхсэн хальс (өөрөөр хэлбэл менинг бүрхүүл) үрэвсэхийг менингит гэдэг. Тархины бүрхүүл нь 3 давхар бөгөөд давхарга хооронд тархи нугасны шингэн урсана.

Зураг №1

Нян, вирус, мөөгөнцрийн халдвар тархины бүрхүүлийн үрэвслийг үүсгэх боломжтой.

Тархины бүрхүүлийн үрэвслийн шинж тэмдэг нь толгой өвдөх, өндөр халуурах, хүзүүний хөшингө байдал үүсэх, гэрэлд нүд мэдрэгших, унатаарах, арьсанд тууралт гарах, саруул ухаан алдагдаж самуурах гэх мэт орно. Тархины бүрхүүлийн үрэвсэл хурдан явцтай байдаг тул өвчтөний аминд хурдан хүрч болно. Тиймээс дээрх зовиур илэрсэн тохиолдолд эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай. Хэрвээ тархины бүрхүүлийн үрэвсэл гэж үзвэл эмч нугаснаас шингэн авч шинжилгээ хийж оношийг батлах буюу үгүйсгэнэ.

Тархины бүрхүүлийн үрэвслийн нэгэн томоохон шалтгаан нь  Neisseria meningitides буюу Менингококк хэмээх нян юм. Менингококкийн шалтгаант тархины бүрхүүлийн үрэвсэл маш ноцтой. Өөрөөр хэлбэл менингококкийн шалтгаант тархины бүрхүүлийн үрэвсэл туссан 100 өвчтөний 10-15 нь эмчлэгдэлгүй нас бардаг. Мөн эмчлэгдсэн зарим өвчтөнд мөчдийн саа, дүлийрэл, тархины гэмтэл гэх мэт байнгын хөдөлмөр алдалт ч үүсэх нь бий.

Эрүүл хүний хамар, залгиурт менингококк нян оршиж байдаг. Энэ тохиолдолд тухайн хүнийг “тээгч” гэнэ. Тээгчээс бусдад халдвар дамжиж өвчин үүсгэхээс гадна өөрөө ч хэзээ нэгэн цагт халдварлагдан менингококкийн халдвараар өвчлөх боломжтой. Менингококк хүнээс хүн шүлс, цэрээр дамжин халдварлана. Гэхдээ халдвартай хүнтэй үнсэлцэх, хажууд ханиалгах, аяга таваг, халбагаа дамжуулан хэрэглэх гэх мэт нягт хавьтахад дамжина.

Аз болоход менингококкийн халдвар агаараар дамждаггүй.

Менингококкийн халдвараар аль ч насны хүн өвчлөх боломжтой боловч шинэ газар амьдрах, сургуулийн дотуур байр, цэргийн хуаранд эрсдэл өндөр байдаг. Дэлүүгүй хүн, дархлааны эмгэгтэй өвчтөнүүд өвчлөх өндөр эрсдэлтэй. Тиймээс эдгээр хүмүүс халдвараас сэргийлэхийн тулд менингококкийн вакцин хийлгэх хэрэгтэй.

Вакцинжуулалт

Менингококкийн 5 төрөл байх ба тэдгээрт зориулсан хэд хэдэн вакцин бий. Вакциныг 11-12 насанд хийлгэхийг зөвлөдөг ба 16 хүртэл насанд хийлгэж болнон. Учир нь сургууль орох, их, дээд сургуульд орох нь эрсдэл хамгийн өндөр болдог.

Харин менингококкийн В төрлийн эсрэг вакциныг 16-23 насныхныг хийлгэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл өсвөр насныхан, залуу үеийнхэн хамгийн их өртдөг. Вакцины 2-3 тунг хийлгэж дархлаа тогтоно.


Эх сурвалж:


Kathleen A. Linder, MD1Preeti N. Malani, MD, MSJ1 “Meningococcal Meningitis” JAMA. 2019;321(10):1014

Centers for Disease Control and Prevention  www.cdc.gov/meningococcal/index.html