Сүүн суурьшилтын хам шинж гэж юу вэ?
Сүүн сууршилт хам шинж гэдэг нь сийвэн дэх калцийн төвшин өндөрссөнөөр биеийн хүчил суурийн тэнцвэр суурьлаг талруу (бодисын солилцооны суурьшил) шилжих юм.
Шалтгаан
Сүүн суурьшилт нь хэт их сүү уух болон ялангуяа антацид калцийн карбонат, натрийн бикарбонат (хүнсний сода) хэт удаан хугацаанд ууснаас бөөр болон бусад эдэд калци хуримтлагдахад үүсдэг. Витамин Д –ийн төвшин сийвэнд өндөр байх нь энэ байдлыг улам дордуулдаг.
Өнгөрсөн үед ходоодны шархыг калци агуулсан антацидаар эмчилснээс ихэвчлэн үүсдэг байсан бол одоо үед эм сайжирч калци агуулагүй антацид бий болсноор энэ эмгэг ховор тохиолдох болсон. Харин өнөө үед яс сийрэгжлээс сэргийлэх зорилгоор калцийн карбонатыг хэт их хэрэглэснээс илүүтэй тохиолдож байна. Өдөр бүр 2 граммаас дээш калци хэрэглэхэд үүсдэг.
Эмнэлзүй
Энэ эмгэгийн үед үргэлж эмнэлзүй илэрдэгүй. Ихэвчлэн хүндрэлтэй холбоотой шинжүүд тухайлбал бөөрний эмгэг:
- Бүсэлхийн, нуруугаар, ууцаар өвдөх (бөөрний чулуу)
- Их шээх
- Ядрах
- Дотор муухай оргих
- Бөөрний дутагдалтай холбоотой бусад асуудлууд тулгарна.
Үзлэг ба сорил
Үзлэг болон Сорил
бөөрний эдэд калци хуримтлагдсан (нефрокалциноз) эсэх:
- Рентген
- Компютерт томографи
- ЭХО
Бусад шинжилгээнүүд:
- Электролит
- Бөөрний үйл ажиллагааны сорил (креатинин)
- Цусан дах хийн агууламж
- Цусан дах калцийн төвшин
Эмчилгээ
Эмчилгээний зарчим нь сүүг эсвэл шалтгааныг тухайлбал антацидыг гадагшлуулах арга хэмжээ авна. Бөөрний хүнд эмгэг бий болбол үлдэц эмгэгээс сэргийлэх.
Тавилан
Бөөрний үйл ажиллагаа хэвийн бол ихэвчлэн эргэн хэвийн болно. Хүнд удаан хугацаа өнгөрсөн тохиолдолд бөөрний дутагдал хүргэх тул диализ хийлгэж байх шаардлагатай.
Хүндрэл
Ихэнх тохиолддог хүндрэлд:
- Калци хуримтлагдах ([калциноз)
- Бөөрний дутагдал
- Бөөрний чулуу
Урьдчилан сэргийлэлт
Хэрвээ та антацид ууж байгаа бол сүүг их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Та яс сийрэгжилээс сэргийлж калци ууж байгаа бол өдөрт 1,5 грамаас их уухгүй байх хэрэгтэй.
Лавламж:
Wysolmerski JJ, Insogna KL. The parathyroid glands, hypercalcemia, and hypocalcemia. In: Goldman L, Schafer AI, eds.Cecil Medicine. 24th ed. Philadelphia, PA: Saunders Elsevier; 2011:chap 253.