Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Умайн хүзүүний хавдар эрт үедээ ихэвчлэн эмнэлзүйгүй байдаг учир насны бүлэг бүрт тохирсон хугацаанд эрт илрүүлэг хийх хэрэгтэй байдаг. Эрт илрүүлгийг Papanicolau smear (түрхэц) [Пап]–аар хийдэг бөгөөд энэ нь умайн хүзүүний хавдар төдийгүй эмгэг, хавдрын урьдал эсүүдийг илрүүлдэг. Харин хүний папилломавирусын оношилгоог 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд Пап-тай хамт хэрэглэдэг умайн хүзүүний хавдрын шинжилгээний өөр нэг хэлбэр юм.

Пап тестийг хэрэглэж умайн хүзүүний хавдар болон урьдал хавдрыг эмчлэгдэх шатанд нь илрүүлж эмчилснээр умайн хүзүүний хавдраар нас баралтын тоог бууруулах боломжтой юм.

Умайн хавдрын эрсдэлт хүчин зүйлс

Умайн хавдрын илүү чухал эрсдэлт хүчин зүйл бол хүний папилломавирусын (ХПВ) халдвар юм. ХПВ-ын 100 гаруй өөр хэлбэр байдаг ч ихэнх нь умайн хүзүүний хавдрын шалтгаан болдоггүй. Эмэгтэйчүүдийн багадаа 80% нь амьдралын явцад ХПВ-ын халдвар авсан байдаг. Ихэнх хугацаанд хүний дархлаа тогтолцоо ХПВ аюултай байдал үүсгэхээс өмнө вирусыг зайлуулдаг.

Судлаачид ХПВ-ын хэлбэрүүдийн умайн хүзүүний хавдар үүсгэж буй байдлаар нь өндөр эрсдэлт эсвэл бага эрсдэлт гэж ангилж үздэг.

  • Бага эрсдэлтэй хэлбэрүүд – ХПВ-ын 6 болон 11 хэлбэрүүд нь бэлгийн үү үүсгэгч шалтгаан болдог ч умайн хүзүүний хавдар үүсгэх нь ховор учраас бага эрсдэлтэй хэлбэрүүд гэж үздэг.
  • Өндөр эрсдэлт хэлбэр – ХПВ-ын 16 болон 18 хэлбэрүүд зарим эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын шалтгаан болдог учраас өндөр эрсдэлт хэлбэрүүд гэдэг.

ХПВ нь арьс арьсаар шууд хүрэлцснээр үүнд: бэлгийн хавьтал, аман хавьтал, анал хавьтал, эсвэл бэлэг эрхтэнд хүрэхэд (ж нь: гар) халдвар тархдаг. Гэхдээ хүрэлцэж буй обьектоор ( жнь: нойлын суултуур) ХПВ-ын халдвар дамжсан байх боломжгүй юм. ХПВ-ын халдвартай ихэнх хүнд эмнэлзүй эсвэл шинж тэмдэг байдаггүй. Ихэнх ХПВ-ын халдвар түр зуур байдаг бөгөөд 2 жилийн дотор эргэн хэвийн болдог (ж нь. Үү). Халдвар биед байнга байснаар (тохиолдлын 10-20%) умайн хүзүүний урьдал хавдар эсвэл хавдар үүсэх боломж бүрддэг. Гэхдээ ХПВ-ын халдвар умайн хүзүүний хавдар үүсгэхэд хэдэн жил шаарддагддаг.

ХПВ нь бэлгийн замаар дамждаг тул бэлгийн олон хавьтагчтай байх нь умайн хүзүүний хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Бэлгэвч нь зөвхөн хэсэг газрыг л хамгаалдаг. Тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх нь дархлаа тогтолцооны чадамжийг сулруулснаар умайн хүзүүний хавдрын эрсдлийг 4 дахин нэмэгдүүлдэг.

ХПВ-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд вакцин тусална. ХПВ 6, 11, 16 болон 18 хэлбэрүүдэд вакцин байдаг бөгөөд 9-26 насны эмэгтэйчүүд эсвэл охид болон 9-21 насны эрэгтэйчүүд эсвэл хөвгүүдэд вакцин хийлгэхийг зөвлөдөг.

Умайн хүзүүний хавдрын илрүүлэг шинжилгээ

Умайн хүзүүний хавдрыг илрүүлэх хэд хэдэн арга байдаг. Илрүүлгийн уламжлалт аргыг Пап гэж нэрлэдэг.

Пап түрхэцийн арга – Пап шинжилгээ нь умайн хүзүүний эсийг шинжилж буй арга юм (зураг 1). Умайн хүзүү нь умайн доод төгсгөлд байрладаг (зураг 1).

Зураг 1А. Шинжлэгдэхүүн авах аргачлал

Зураг 1. Шинжлэгдэхүүн авах аргачлал

 

Пап шинжилгээг хийхдээ эмч эсвэл эрүүл мэндийн ажилтан аарцгийн үзлэгээр (pelvic exam) умайн хүзүүнээс зориулалтын сойжоор эсвэл хэл дарагчаар эсийн арчдас авна. Авсан арчдасаа шилэн талбайд түрхэнэ ( уламжлалт Пап түрхэц гэж нэрлэдэг) эсвэл хамгаалах шингэ бодис нэмдэг (шингэн суурилсан, нимгэн давхаргын шинжилгээ гэж нэрлэдэг). Эдгээр аргаас илүү үнэн зөв илрүүлэг шинжилгээний арга одоогоор олдоогүй байна.

ХПВ-ын шинжилгээ – ХПВ-ын шинжилгээ нь Пап шинжилгээтэй эсвэл тусад нь хийж болно. Шинжлэгдэхүүн авах нь Пап-тай ижил. 30 хүртэл насны эмэгтчэйчүүдэд эмчилгээ шаардлагагүй түр зуурын халдвар байх боломжтой учраас заалтгүй бол ХПВ-ын шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

ХПВ-ын шинжилгээг хэнд хийх хэрэгтэй вэ? – 30 буюу түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд Пап шинжилгээ хийлгэхийг зөвлөж эхэлдэг. Хэрвээ Пап болон ХПВ-ын шинжилгээ сөрөг бол давтан шинжилгээг 5 жилийн дараа хийнэ. Хэрвээ Пап шинжилгээний хариу тодорхойгүй бол мөн ХПВ-ын шинжилгээг хийнэ.

Пап түрхэцийг хэнд хийх вэ?

Залуу эмэгтэйчүүд – Нэгдсэн улсад анхны Пап шинжилгээг 21 наснаас эхэлж зөвлөдөг бол зарим орнуудад 25 наснаас эхэлж илрүүлэг шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг. Умайн хүзүүний хавдар залуу эмэгтэйчүүдэд маш ховор. 21 –ээс өмнөх насны бүлэгт ХПВ-ын түр зуурын халдвар байх боломжтой тул хуурамч эерэг үр дүн гарах эрсдэл маш өндөр байдаг. Тиймээс энэ насны бүлгийн охид болон эмэгтэйчүүдэд Пап түрхэцийг зөвлөдөггүй. Учир нь эдгээр хуурамч эерэг үр дүнтэй процедур нь залуу эмэгтэйчүүдийн ирээдүйн төрөлтийг бууруулах болно гэж үздэг.

Зураг 1: Умайн хүзүүний эрт илрүүлэг хийх насны давтамж ба шинжилгээ

Зураг 2: Умайн хүзүүний эрт илрүүлэг хийх насны давтамж ба шинжилгээ

Ахимаг насны эмэгтэйчүүд – Ихэнх мэргэжилтнүүд хэрвээ доорх нөхцлүүдийг хангаж байвал 65 буюу түүнээс дээш насанд Пап шинжилгээг зогсоохыг зөвлөдөг:

  • Өнгөрсөн хугацаанд Пап шинжилгээг тогтмол хийлгэсэн
  • Сүүлийн 5 жилүүдэд ихэнхид нь, сүүлийн 10 жилүүдэд Пап шинжилгээ багадаа 3 удаа хэвийн (эсвэл Пап болон ХПВ-ын шинжилгээ хамтад нь 2 шинжилгээ) гарсан

Гистерэктомийн дараа – Хэрвээ бүрэн гистерэктоми (умай болон умайн хүзүүг нийтэд нь авсан) Пап шинжилгээ шаардлагагүй. Үгүй бол дараах тохиолдлуудад Пап шинжилгээг хийнэ.

  • Гистерэктоми хийлгэсэн ч умайн хүзүүг аваагүй (субтотал гистерэктоми)
  • Умайн хүзүүний урьдал хавдар эсвэл хавдрын улмаас гистерэктоми хийлгэсэн
  • Эх нь тухайн эмэгтэй тээж байх жирэмсэн үедээ диэтилстилбестрол хэрэглэсэн байсан

Үр дүн – Шинжилгээ өгсний дараах цөөн долоо хоногт хариу гарна. Хариу нь:

  • Сөрөг – Интраэпитель эмгэгшил буюу хавдрынг эс сараг буюу байхгүйг илтгэнэ.
  • Эмгэг үр дүн – Умайн хүзүүний эсүүд эмгэг байх янз бүрийн шалтгаан байдаг. Жишээ нь: умайн хүзүүний халдвар, буюу урьдал хавдар эсвэл умайн хүзүүний хавдар байх боломжтой.

Шинжилгээний дараа – Хэрвээ Пап шинжилгээний хариу эмгэг гарсан бол, эсвэл Пап шинжилгээ хэвийн боловч ХПВ-ын шинжилгээ эмгэг (эерэг) гарсан бол шинжилгээний дараах сайн төлөвлөгөөг хувь хүний хүчин зүйлээс хамаарч гаргадаг.


Эх сурвалж:


Uptodate Dec 2, 2013

  1. Koutsky LA, Ault KA, Wheeler CM, et al. A controlled trial of a human papillomavirus type 16 vaccine. N Engl J Med 2002; 347:1645.
  2. Villa LL, Costa RL, Petta CA, et al. Prophylactic quadrivalent human papillomavirus (types 6, 11, 16, and 18) L1 virus-like particle vaccine in young women: a randomised double-blind placebo-controlled multicentre phase II efficacy trial. Lancet Oncol 2005; 6:271.
  3. International Collaboration of Epidemiological Studies of Cervical Cancer, Appleby P, Beral V, et al. Carcinoma of the cervix and tobacco smoking: collaborative reanalysis of individual data on 13,541 women with carcinoma of the cervix and 23,017 women without carcinoma of the cervix from 23 epidemiological studies. Int J Cancer 2006; 118:1481.
  4. Wright TC Jr, Cox JT, Massad LS, et al. 2001 Consensus Guidelines for the management of women with cervical cytological abnormalities. JAMA 2002; 287:2120.
  5. American College of Obstetricians and Gynecologists. ACOG Practice Bulletin number 66, September 2005. Management of abnormal cervical cytology and histology. Obstet Gynecol 2005; 106:645.

Jama.jamanetwork.com  JAMA December 3, 2014 Volume 312, Number 21

  1. American Cancer Society cancer.org/cancer/cervicalcancer/detailedguide/
  2. American Congress of Obstetricians and Gynecologists acog.org/patients/faqs/cervical-cancer-screening