Халдвар авахаас урьдчилан сэргийлэх энгийн аргууд

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Та дараах аргуудыг хэрэгжүүлснээр халдварт өвчин тусах магдлалаа бууруулах болно. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд халдварт өвчин тусахаас зайлсхийх ёстой юм.

 Эрүүл ахуй – Жирэмсэн эмэгтэй болон бусад хүмүүс хүнээс хүнд хавьтлаар дамждаг халдварыг тухайлбал үнсэлцэх, бэлгийн хавьтал, мөн бусад хүмүүсийн биеийн шингэн (шүлс, шээс гэх мэт)-г гүд, хамар, амандаа хүргэснээс халдвар авах боломжтой. Ариун цэвэр сайн сахиснаар тухайлбал гараа тогтмол угаах, бусад хүмүүсийн шүлстэй хүрэлцэхээс зайслхийхийн тулд хоол, уух зүйл, болон аяга халбагаа дамжуулан хэрэглэхгүй байснаар тусаж болзошгүй аюултай эмгэгүүдийн халдварт өртөх магадлалаа маш бага болтол бууруулж болно.

Ариун цэвэр сайн сахих нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй, өдөр өнжүүлэх зэрэг  насны хүүхэдтэй ажилладаг хүмүүст маш чухал юм. Зарим ноцтой аюул үүсгэгдэг халдваруудад тухайлбал цитомегаловирус бага насны хүүхдэд илүү түгээмэл халдварладаг.

Зураг №1

Зураг №1

Гар угаах

Гараа угааж байх нь халдвар авахаас сэргийлэх энгийн хэдий ч маш их үр дүнтэй арга юм. Тиймээс та гараа хоол цайгаа бэлтгэхийн өмнө болон дараа, угаалгын өрөө орсны дараа, хүүхдийнхээ живхийг сольсны дараа, хүүхдээ шээлгэх болон баалгасны дараа, хүүхдийнхээ хамар болон бөгсийг арчисны дараа, юм нэг зүйл угаасны дараа, амьтан болон тэжээвэр амьтанд хүрсний дараа, хүүүхдийн тоглоомыг барьсны дараа, өөр хүний шүлстэй зүйлд хүрсний дараа, цэцэрлэгийн эсвэл эд зүйлсийн шороо, тоосонд хүрсний дараа гараа угаах занших хэрэгтэй.

Зураг №1

Зураг №2

Хоёр гараа цэвэр ус болон савангаар багадаа 15-30 секунд хооронд нь үрж угаах хэрэгтэй. Мөн онцгой анхаарч угаах хэсгүүд болох хумсны завсар, хурууны салаа, бугуйг сайтар үрж угаана. Хэдийгээр бактерийн эсрэг үйлдэлтэй саван байдаг ч энгийн савантай ижил үр дүнтэй судлагдсан тул өөртөө зохимжтой энгийн саван хэрэглэх нь илүү оновчтой юм. Гараа угаах боломжгүй бол халдварын эсрэг спиртэнд суурилсан гар ариутгагч хоёр дах сайн сонголт юм. Гар ариутгагч нь шингэн, жижиг савтай тул халаасалж явах болон гар цүнхэнд авч явахад зохистой тул гараа цэвэрлэх хялбар арга болдог.

Зураг №2

Зураг №3

Хоол хүнсний хэрэглээ

Хоол хүнсний аюулгүй хэрэглээг Өвчиний хяналт, сэргийлэлтийн төв болон бусад холбогдолтой холбоонуудаас зөвлөмж гаргасан байдаг. Үүнээс гол анхаарах нь дутуу болгосон мах, ариутгаагүй сүү сүүн бүтээгдэхүүн, бэлэн махан бүтээгдэхүүн (ж нь: хиам, зайдас.. ) бактериар бохирлогдсон байх боломжтой тул жирэмсэн эмэгтэйчүүдэд аюултай.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн Хоол тэжээл, нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээг дэлгэрэнгүй унших энэхүү сэдэв дээр дарна уу: Жирэмсэн эмэгтэйн хоол тэжээлийн зохистой хэрэглээ

Шавьжаар дамждаг халдварт өвчин

Жирэмсэн эмэгтэйчүүдэд шумуулаар дамждаг халдварийн эрсдлийг бууруулж, сэрэмжлүүлсэн байх ёстой (Нэгдсэн Улсад Вест Найл вирус, зарим орнуудад хумхаа). Эдгээр эмгэгүүдийн үүсгэгчийг тээгч шумуул манай оронд байдаггүй хэдий ч өнөө үед аялал жуулчлал дэлгэрсэнтэй холбоотой халуун орноор аялж ирсэн, халуун орноос ирсэн хүмүүст хумхаа тохиолдохыг үгүйсгэхгүй. Хумхаа халуун орны шумууланд тээгдэгч шимэгчээр үүсгэгддэг юм.

Бэлгийн замаар дамждаг халдвар

Хэрвээ олон бэлгийн хавьтагчтай, эсвэл бэлгийн хавьтагч нь олон бэлгийн хавьтагчтай хүн байвал бэлгийн замын халдвар авах боломж улам нэмэгддэг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд бэлгийн замын халдвар авахаас зайлсхийх ёстой. Хэрвээ жирэмсэн эмэгтэй таны бэлгийн хамтрагчийн бэлэг эрхтнээс ялгадас гарах (идээ гэх мэт), шээх үед өвдөх бэлгийн эрхтний арьсан дээр нь тууралт эсвэл яр гарвал энэ нь бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг тул бэлгийн хавьтагчтайгаа хавьталд орохоос зайлсхийх эсвэл эмэгтэй юмуу эрэгтэй бэлгэвч хэрэглэх нь зүйтэй.

Хар тамхины хэрэглээ нь тухайлбал бэлгийн замаар дамждаг гепатит болон HIV тариурын зүүгээр дамжин халдварлах боломжтой.

Аялал жуулчлал

Халдварт өвчний өндөр эрсдэлтэй бүс нутаг руу аялахаас зайлсхийх нь халдвар авах боломжийг хамгийн бага байлгаж буй ганц арга юм. Дэлхийн зарим бүсүүдэд полио, шар халууралт, хумхаа нийтлэг тохиолддог. Мөн зарим бүсүүдэд хоол болон усаар дамждаг халдварт өвчин өндөр тархалттай байдаг. Тиймээс эдгээр бүсүүдэд аялахдаа халдвараас болгоомжлох, жирэмсэн эмэгтэйчүүд аль болох эрсдэлтэй бүсүүд рүү аялахгүй байх нь зөв юм.

Дархлаажуулалт

Хүн амыг өндөр эрсдэлтэй халдваруудаас сэргийлэхийн тулд тодорхой бодлоготойгоор болон сайн дурын үндсэн дээр дархлаажуулалт хийгддэг. Хэрвээ та өөрийгөө болон хүүхдээ вакцинжуулалтанд цаг тухай үед нь хамруулах нь зөв юм. Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ болон жирэмслэхээс өмнө дархлаажуулалт хийлгэх зүйтэй. Зарим дархлаажуулалтыг тухайлбал инфлюнза, хөхүүл ханиад, гепатит В-ийн вакциныг жирэмсэн үедээ хийлгэх боломжтой. Мөн гэр бүлийн гишүүд дархлаажуулалтанд орсноор жирэмсэн эмэгтэй халдварт өртөх боломжийг бууруулдаг.

Амьтнаар дамждаг халдварт өвчнүүд

Амьтнаар дамждаг халдвараас ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд эвсэл жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд зайлсхийх нь ёстой. Зайлсхийхийн тулд оготнын төрлийн амьтдад хүрэхгүй байх ёстой, мөн гэрийн тэжээмэл амьтдаа хүрэхгүй байх, сайтар усанд оруулж угаах, угаахдаа заавал бээлий өмсөж угаах хэрэгтэй. Мөн амьтны эмчид үзүүлж, эрүүл эсэхийг мэдсэн байх хэрэгтэй.