Хошногоны цууралт /Anal Fissure/

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Хошногон дээрх цууралт гэдэг нь хошногоны захын хэсгээс шүдлэг бүс хүртэлх зайд урагдал үүсэхийг хэлнэ. Хошоногоны цууралтын эмгэг жам нь хатуурсан ялгадас дамжин өнгөрөх эсвэл удаан хугацааны суулгалтын үед гэмдэл үүсгэгдсэнээр тайлбарлагдана. Хошногоны арьсны цууралт нь хошногоны дотор хунигч булчин спазм болсноос үүсдэг бөгөөд энэ үед өвдөл бий болох, цууралтнэмэгдэх ба хошногоны арьсны цусан хангамжын дутагдал үүсдэг. Өвдөлт, спазм ба ишемийн цикл нь цаашлаад шархны эдгэрэлтийг бууруулах ба архаг урагдалтанд /chronic fissure/ хүргэдэг. Хошногоны урагдлын дийлэнхи тохиолдол нь хойд дунд хэсэгт /posterior midline/ тохиолддог бөгөөд нийт урагдлын 10%-15% нь урд дунд хэсэгт тохиолдож 1% орчим нь дунд хэсгээс өөр хэсэгт тохиолддог байна.

Шинж тэмдэг

Хошногоны цууралт нь маш элбэг байдаг. Онцлог шинж тэмдэг гэвэл хүндрэх үед урагдах мэт хүчтэй өвдөлт ба гематочезиа/Hematochezia-цустай ялгадас гарах/ (ихэвчлэн ариун цэврийн цаасан дээр цус арьчигдах гэж нэрэлэдэг) юм. Өвчтөнүүд маш их хүчтэй өвдөлт ба хүндэрсний дараагаар хошногоо хавчих үед хэдэн цагаар үргэлжилсэн өвдөлттөй байна гэдэг.

Бодит үзлэгт цууралт нь ихэвчлэн хошногоны арьсанд 2 өгзөлийг зөөлөн хоёр тийш ярах үе харагддаг. Мөн өвчтөнүүд ихэвчлэн  шулуун гэдэсний хурууны үзлэгт, анаскоп ба түрүү булчирхайн үзлэг, Проктоскоп үед маш эмзэг байдаг. Гэнэтийн цууралт нь хошногоны арьсны захын хэсэгийн өнгөн давхарга урагаддаг бөгөөд ихэвчлэн эмчилгээгээр эдгэрдэг. Харин архаг цууралтнь шархлаа үүсгэсэн, хошногоны дотор хунигч булчингийн цагаан фибринүүд овооролдон ирмэг үүсгэж үзэгдсэн суурьцаа шархлаа үүсгэдэг. Хошногоны арьсны гадна хэсэг ба хошногоны дотор хөхлөг гипертрофи хоёрын хооронд үргэлж хамаарал байдаг. Эдгээр урагдлууд нь өнгөц арьсны урагдлуудаас илүүтэйгээр мэс заслын эмчилгээ шаарддаг. Хажуугийн байрлалтай хошногоны архаг цууралтнь Кроны өвчин, Дох, Тэмбүү, Сүрьеэ, Леикемиа зэрэг өвчнүүд байж болдог. Хэрэв оношлогоо нь эргэлзээтэй эсвэл хошногоны ойролцоох парапроктит эсвэл урагдлын өвдөлтүүд байх тохиолдол гардаг ба өвчин намдаалт хийн үзлэг хийх шаардлага гардаг.

Эмчилгээ

Эмчилгээний гол зорилго нь хошногоны урагдлын даамжирлаас үүдэлтэй өвдөлт, спазм ба ишэмийгийн циклийг таслан зогсооход оршино. Нэгдүгээр шатны эмчилгээн нь хатуу ялгадасыг зөөлрүүлэх ба халуун устай ваннанд суух зэрэг хошногоны гэмтлийг буруулах эмчилгээ орно. Нэмэлтээр 2%-н лидокайны уусмалаар эсвэл өөр өвчин намдаах тосоор шинж тэмдгийг дарангуйлна. Нитроглицерины тосон түрхлэг нь хэсгийн цусны эргэлтийг сайжруулах боловч ихэвчлэн хүнд хэлбэрийн толгойн өвдөлт үүсгэдэг. Мөн Амаар болон аман бус кальцын суваг блокатор (Дилтиазем ба нифиедипин) нь урагдлыг эмчилхэд хэрэглэгддэг ба хэсэг газрын нитратуудаас сөрөг нөлөө багатай байдаг. Ботулины хор /Botulinum toxin-Botox/ нь пресинапсын мэдрэлийн төгсгөлөөс ацетилхолины ялгаралтыг бууруулснаар түр хугацаанд булчингийн парализын шалтгаан олж өгдөг.  Ботулины хорын тариа нь зарим төв эмнэлгүүдэд архаг урагдлын үед Сфиктеротоми /хунигч булчинг тайрах/ мэс заслын үед сонгомолоор хэрэглэгддэг. Хэдийгээр цөөхөн тохиолдолд Ботулины хороос үүдэлтэй удаан хугацааны хүндрэл гардагч эмчилгээний явц нь бусад эмчилгээнүүдтэй ижил үр дүнтэй байдаг. Архаг урагдлын үед мэс заслын эмчилгээ нь эмийн эмчилгээ үр дүнгий болсон тохиолдолд дотор хажуу талын сфинктеротоми хийх уламжлалт эмчилгээний заалт байдаг. Энэхүү процедурын зорилго нь дотор хунигч булчингийн спазмыг булчинг хувааснаар бууруулхад оршдог бөгөөд дотор хунигч булчингийн фибринүүдийн ойролцоогоор 30% орчим нь нээлттэй /зураг 1/ ба хаалттай/зураг 2/ аргаар хажуу ханандаа зүслэг хийгддэг. Энэ эмчилгээг хийлгэснээр өвчтөнүүдийн 95%-д нь үр дүнтэй байдаг бөгөөд шинж тэмдэг тэр дороо арилдаг. Дахилт нь нийт өвчтөнүүдийн 10% хүрэхгүй тохиолдолд тохиолддог бөгөөд хошногоны булчингийн эрсдэл 5%-15% (ихэвчлэн унгах) нь үүсдэг. Сайжруулсан оёдол тавилт (Advancement Flap– Зураг 3) нь (VY) сфинктеротоми хийсэн эсвэл хийгээгүй аль алинд нь архаг цууралтыг эмчилхэд үр дүнтэй байсан талаар мэдээлэл байсан.

Зураг 1

Зураг 1

Зураг 1: A-D хүртэл: хошногоны дотор хажуу ханын нээлттэй сфинктеротоми

Зураг 2

Зураг 2

Зураг 2: A-D хүртэл: хошногоны дотор хажуу ханын хаалттай сфинктеротоми

Зураг 3

Зураг 3

Зураг 3: Сайжруулсан оёдол тавилт


Эх сурвалж:


  • Schwart’z Principle of Surgery 10th ed. 2010 он