Нярайн сэхээн амьдруулалт

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Өнөө үед нийт хүүхэд төрөлтийн ихэнхи нь үр дүнтэй амьсгалж, физиологийн хэвийн байдалд шилждэг бол 5-10%-д нь амьсгал зүрхний үйл ажиллагааг тогворжуулах идэвхтэй ажиллагаа шаарддаг. Нярайн сэхээн амьдруулалтын зорилго нь хүчилтөрөгчийн дутал- цус хомсдолтой холбоотойгоор эдийн /тархи, зүрх, бөөр/ гэмтэл, хүндрэл болон өвчлөлөөс сэргийлэх мөн амьсгалын болон зүрхний хэвийн үйл ажиллагааг тогтворжуулахад оршино. Өндөр эрсдэл бүхий нөхцөл байдлыг жирэмсний түүх, төрөлт, ургийн хямралын шинж зэргийг харгалзан үзэж таамаглах хэрэгтэй. Түүнчлэн Апгарын оноо нь хөдөлгөөн султай, хөхрөлттөй, амьсгалын дутагдалтай эсвэл пулс үгүй нэн даруй сэхээн амьдруулалт шаардагдхуйц анхаал шаардлагатай нярай өвчтөнийг үнэлхэд Апгарын 1 минутын онооны үнэлгээ тусалдаг. Шуурхай, тохирсон сэхээн амьдруулах чадвар нь тархины гэмтлээс сэргийлэх бололцоотой бөгөөд амжиллтай үр дүнд хүрдэг.

Нярайн сэхээн амьдруулалтын талаархи нэгдсэн үнэлгээний удирдамж нь нярайн өнгөн, ерөнхий гадаад төрх ба эрсдлийг үнэлэх цагаа олж үнэлэх, нярайн анхан шатны үнэлгээг өгхөд тусладаг. Удирдамжын үндсэн зарчим нь амьсгалын замыг үнэлэх, амьсгал ба цусны эргэлтийг сайжруулан тохируулах орших бөгөөд удирдамж нь мөн нярайн зүрхний цохилтыг болоод нярайн зунгагыг үнэлдэг.

Төрсний дараахан нэн даруй нярайд сэхээн амьдруулалт шаардлагатай тохиолдолд цацраг халаагчинд байрлуулан хуурайшуулах / биеийн дулаан алдалтаас сэргийл/, толгойг доор байрлуулан бага зэрэг гэдийлгэх, хөхөд амьсгалын зам чөлөөтөй байдал, ердийн мэдрэхүйг цочроох / хөлийн улыг алгадах, нурууг арчих/ зэрэг үйлдлийг хийдэг. Нярайн өнгөн, зүрхний цохилт, эмьсгалын замын байдал зэргийг үргэлж үнэлэх хэрэгтэй.

Нярайн сэхээн амьдруулах үе шатаар АВС-н зарчмийг баримталдаг. А: өвчтөний амьсгалын замыг сорогчоор цэвэрлэн тохируулах, үүнийг таамаглах хэрэв шаардлагатай бол интубац тавих В: анхны амьсгалыг мэдрэхүйн цочрол ашиглан болон баг, маск ашиглан эерэг вентеляци хийн авхуулах С: шаардлагатай бол цээжний иллэг хийх цусны эргэлтийг тогтворжуулах юм. нярайн сэхээн амьдруулалтын дарааллыг зураг 1-д дүрслэв.

Хүүхдийн сэхээн амьдруулалтын алгоритм

Хүүхдийн сэхээн амьдруулалтын алгоритм

Зураг 1: Нярайн үнэлгээний алгоритм, ЗЦ-Зүрхний цохилт

Хэрэв амьсгал авахгүй эсвэл зүрхний цохиол минутанд 100-с бага бол эерэг даралтын агаажуулалтыг аманд маск болон цүнхийг зөв чанга байрлуулан 15-30 секундын туршид хийх хэрэгтэй.  Маск болон цүнх ашиглаад агааржуулалт авахгүй байгаа Хүнд хэлбэрийн амьсгалын хямралтай нярайд цагаан мөгөөрсөн хоолойн интубац тавих заалттай. Хугацаанаасаа өмнө төрсөн бага жинтэй ихэнх нярайн интубац заалттай байдаг. Нярайн цагаан мөгөөрсөн хоолойн урт болон хэмжээ төрсөн жингээс хамааран харилцан адилгүй бөгөөд хүснэгт 100-1д удирдамжын дагуу үзүүлэв. Хэрэв зүрхний цохилт маск болон цүнх бүхий агааржуулалт ашиглаад 30 секундын дараагаас сайжрахгүй 100с бага хэвээр байвал агааржуулалтыг үргэлжлүүлэн зүрхний иллэгийг өвчүүний доод 1/3д минутанд 120 байхаар тооцож хийнэ. Иллэг болон агааржуулалтын харьцаа 3:1  байна. Хэрэв зүрхний цохилт иллэг болон агааржуулалт хийсэн ч 60-с бага байвал эфинепринны заалтаар тарих хэрэгтэй. Нярайн тогтмол брадикарди нь амьсгалын саадаас шалтгаалсан гипоксигоос ихэвчлэн шалтгаалдаг ба ихэвчлэн шуурхай агааржуулт л шаардлагатай байдаг. Тогтвортой брадикарди нь бас хангалттай сэхээн амьдруулалтыг үл харгалзан хүнд хэлбэрийн зүрхний хүндрэлийн болон хангалтгүй агааржуулалтын техникээс үүсдэг. Агааржуулалтыг муу өгөх нь маскаар агаар алдах, дотор цагаан мөгөөрсөн хоолойд муу байрлуулах, улаан хоолойд интубацыг байрлуулах, амьсгалын замын бөглөрөл, даралт бага байх, уушигны гялтангийн шүүдэс, уушиг тэлэгдэх өвчин, ходоодонд хий хуримтлагдах, систолгүй байх, гиповолеми, өрцний ивэрхий болон амьсгалын дутагдлаас үүсч болно.

Хүснэгт 1: цагаан мөгөөрсөн хоолойн гуурсны гүн болоод хэмжээнд оруулах удирдамж

Гуурсны хэмжээ

Дээд уруулаас гүнрүү оруулах урт Жин

Жирэмсний 7 хоног

2,5

6,5-7 <1000

<28

3

7-8 1000-2000

28-34

3/3,5

8-9 2000-3000

34-38

3,5/4,0

>=9 >3000

>38

Уламжлалаар: нярайн сэхээн амьдруулалтын хий нь 100%-н хүчилтөрөгч байдаг. Өрөөний агаараар сэхээн амьдруулалт хийх нь тэнцүүхэн үр дүнтэй бөгөөд тархины удааширсан цусан хангамжинд хэт хүчилтөрөгч өгөх эрсдлийг мөн хүчилтөрөгчийн чөлөөт радикалыг бууруулдаг. Одоогоор 100%-н хүчилтөрөгчийг ашигласаар байна. Хэрэв нярайн хүчилтөрөгчийн сатураци нь 90 секундын дотор хэвийн хэмжээндээ хүрэхгүй бол хүчилтөрөгчийн концентрацийг нэмэгдүүлэн хүчилтөрөгчийн хэвийн сатурацидаа хүртэл нь өгч дараагаар нь өрөөний агаараар анхдагч сэхээн амьдруулалтыг хийнэ. Хэрэв уушигны даралт ихсэх өвчин сэжиглэгдвэл/ зунгагаас болоод амьсгал доголдох, өрцний ивэрхий/  100%-н хүчилтөрөгчийг анхдагчаар сэхээн амьдруулахад хэрэглэнэ. Жин багатай төрсөн нярайд сэхээн амьдруулах явцад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд хэт хүчилтөрөгч өгөх эрсдэлийг багасгах зорилгоор хүчилтөрөгчийн сатурацыг хянадаг.

Гэсэн ч анхны амьсгал хэвийн боловч 15-20 см-с бага Н2Оны даралт, 30-40 см-с их Н2О-ын даралт шаардлагатай. Дараагийн амьсгалд минутанд 40-60 удаа 15-20 см Н2О өгдөг. Уушигнуудад хүндрэлгүй хоёрдогч уушигны хямраны хам шинж, төрөлхийн пнемониа, уушигний гипоплазиа, зунгагч амьсгал дуталын үед өндөр даралт шаарддаг. Амжилттай агааржуулалт нь цээжний хангалттай хөдлөлт, хоёр талд жигд амьсгалын дуу, ягаарсан өнгө, зүрхний цохилт 100с их байх, өөрөө амьсгалалт, СО2-ын гараглт сайн болон дуу хоолой чангарах шинжээр илэрдэг.

СО2-н амьсгалаар гаргаж буйг шинжлэх олон төхөөрөмж ба интубацийн  зөв байрлал нь маш их нөлөөтэй. Амьсгалын замын төвөнхийн маск нь амьсгалын замыг тогтворжуулах, ялангуяа маск болоод цүнхтэй агааржуулалт нь үр дүнгүй эсвэл агааржуулалт нь интубац нь амжилтгүй байгаа тохиолдолд   үр дүнтэй хэрэгсэл юм.

            Хэрэв нярай амьсгалын хямралтай , эх нь мэдээ алдуулалтыг төрөхөөс 4 цагын өмнө Налоксин гидрохлорид хэрэглэсэн бол агааржуулалтаар амьсгалыг тогтворжуулна. Хямралтай нярайн амьсгуулалт нь Налоксиныг хэрэглэтэл хийгднэ. Нярайг үргэлжүүлж хянах нь маш чухал байдаг бөгөөд учир нь налоксины давтан доз нь эмийн хагас задралын хугацаа богино байдгаас шалтгаалан  нярайг асаргаанд шилжүүлсний дараа ч гэсэн хэрэгцээтэй байдаг.

            Эмчилгээ нь ховорхон хийгддэг боловч зүрхний цохилт агааржуулалт болон зүрхний иллэгийг 30 секундын турш хийсний дараа минутанд 60аас бага байх үед эсвэл систолгүй үед заалттай байдаг. Хүйн вен нь  ерөнхийдөө гуурс хэлбэртэй бөгөөл нярайн сэхээн амьдруулах эмчилгээний заалтаар хэрэглэгддэг /Зураг 2/.  Цагаан мөгөөрсөн хоолойн гуурсийг судсанд наоксин гидрохлоридыг хэрэглэх боломжгүй нөцөлд эпинефриний заалтаар хэрэглэгддэг. Эпинефрин нь ( 1:10000 дахин шингэлсэн 0,1-0,3мг/кг судсаар болон  цагаан мөгөөрсөн хоолойгоор хийнэ.) систолгүй үед эсвэл сэхээн амьдруулалтыг 30 секундийн түршид хийгээд үр дүнгүй болсон тохиолдолд өгдөг. Доз нь 3-5 минут тутамд  давтан хийж болно. Нярайн мэдээлэл нь стандарт дозод хариу урвал өгөхгүй байгаа нярайд өндөр дозоос хэрэглэхээс өөр аргагүй байдаг. Яаралтай цус сэлбэлт  нь 10-20мл/кг изотоник кристал уусмалд эсвэл 1-р бүлгийн сөрөг улаан эсийг хийдэг. Бага жинтэй нярайн сэхээн амьдруулалтын явцад цус сэлбэлтийг зорилготойгоор хэрэглэдэг. Натрийн бикарбонат нь бодисын солилцооны хүчилшилт илэрсэн үед хэрэглэгдэх бөгөөд сэхээн амьдруулалтын явцыг уртасгадаг. Натрийн бикарбонатыг амжилттай агааржуулалт хийгдсий дараагаар өгдөг бөгөөд учир нь энэхүү эмчилгээ нь цусны  нүүрсхүчлийн хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд  бодисын солилцооны хүчилшилтийн хүндрэлийг үүсгэдэг. Хүчилтөрөгчийн сэлбэлт ба эдийн нэвчилт нь амьсгалын дуталтай холбоотой өодисын солилцооны хүчилшилтийн үндсэн эмчилгээ юм.

Зураг 2

Зураг 2

Зураг 2: Нярайн сэхээн амьдруулалтын явцад заалтаар хүйн венд эмчилгээ хийх

Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдал нь зүрхний булчингийн үйл ажиллагааны хямрал болоод амьсгалын хэм зүрхний нөхөн сэргээлтийг үл харгалзан зүрхний гаралтай шокын шалтгаан болдог. Дофамин эсвэл добутамин нь дуслаар хйигдэх заалттай бөгөөд шингэн нь  захын цусны эргэлт султай, пульс багатай, даралт багатай, тахикардитай, шээс бага ялгарч буй нярайн зүрхний хэмнэлийг сайжруулах  нөхөн сэргээх анхны эмчилгээ хйигдсний дараагаас эхлэдэг. Эпинефрин нь дофамин болон добутаминд хариу урвал үзүүлэхгүй байгаа хүнд хэлбэрийн нярайд заалттай байдаг.

            Амьсгалын дутлын дунд зэргийн үед ихэвчиэн маск болон цүнхтэй агааржуулалтыг тодорхой хугацаанд хэрэглэдэг. Цээжний иллэг болон эмчилгээ нь хөнгөн болон дунд зэргийн төрөлтийн хямралтай байгаа ихэнхи нярад шаардлагагүй байдаг. Амьсгалын дутлын хүнд хэлбэрийн үед эсвэл сэхээн амьдруулалтын ажиллааг үл харгалзан амьсгалын дуталтай нярайг олон эрхтнийг хамарсан хүчилтөрөгчийн дутагдал , эдийн цус хомсдлын шинж тэмдгийг маш сайн хянах хэрэгтэй.

Зунгаг /meconium/.

Амнионы шингэний зунгаг нь ургийн стрессийг илтгэх бөгөөд туршлагай интубацын гуурс тавих болоод сэхээн амьдруулалт хийх эмч төрөлтийн явцад хэрэг болдог. Нярайд интубацын гуурс тавих шийдвэрийг зунгагын шингэний нягтрал ба зууранги чанарт суурилан гаргадаг боловч сүүлийн үеийн судалгаагаар практикт интубацын дэмжлэг авах шаардлага багас ч байна. Хэрэв амнионы шингэнд ямар нэгэн зунгаг буй тохиолдолд нярайн эмч ам, хамар, залгиурыг ургийн толгой төрөн мөр төрхөөс өмнө яаралтай соруулах шаардлагатай. Нярай төрсний дараагаар хангалттай сайн амьсгал авах чадвартай, зүрхний цохилт 100/мин дээш тохиолдолд, нярайд заавал интубаци тавих шаардлагагүй бөгөөд нярайн ам, хамрыг сорох гуурсан соруулна. Хэрэв нярай амьсгал авах чадвар муутай, зүрхний цохилт 100/мин-с доош тохиолдолд интубацын гуурс болоод хамар амын салиаг соруулах шаардлагатай. Эндотрахиал гуурсыг сорох гуурстай хамтаар хэрэглэх бөгөөд хүчилтөрөгчийн чөлөөт урсгалыг соруулах явцад давхар нярайд өгнө.

Шок.

 Цусны эргэлтийн дутагдал нь нярайд хүнд хэлбэрийн бүтэлт эсвэл жирэмсний болоод төрөх явцад цус алдалтанд хүргэж болдог. Цус алдах шалтгаануудад: Гемолиз, ихсийн ховхрол, түгжрэл, урагдал, дотор эрхтэн эсвэл хүйн гэмтэл, хөхрөлт, цайлт, арьс хөхрөх, тахикарди эсвэл брадикарди, элэг дэлүүний томрол, ховорхон тохиолдолд няцрал ордог. Хаван ба элэг дэлүүний томрол нь шокгүй зүрх дутагдал эсвэл ямар нэгэн эрхтний шингэн хуралтыг илтгэдэг. Халдвараас үүдэлтэй шок нь ихэвчлэн төрсний дараагаас бий болдог.

Нэгдүгээр бүлгийн резус сөрөг цус эсвэл стандарт натрийн уусмал бүхий дэмжих эмчилгээг цус алдалт, гиповолемийн үед хэрэглэдэг. Хүчилтөрөгч эмчилгээг мөн авах бөгөөд бодисын солилцооны ацидозыг натрийн бикарбонатаар засдаг. Дофамин эсвэл Добутамин зэрэг симпатомиметикүүдийг цусны даралт ба зүрхний хэм алдагдлыг засахад хэрэглэнэ. Хэрэв халдвар тодорхойлогдсон тохиолдолд, байж болох тохиромжтой антибиотикыг эрт хэрэглэнэ.

Пневмоторакс

Нярайд төрөх өрөөнд амьсгалын эмгэг эсвэл гипоксигоос болоод пневмоторакс тохиолдож болдог. Нярайн төрөлтүүдийн ойролцоогоор 1-2%-д нь пневмоторакс тохиолддог бөгөөд 0,05-0,07%-д нь л шинж тэмдэг илэрдэг байна. Амнионы шингэндээ зунгагтай эсвэл нэмэх даралтын вентеляци шаардлагатай нярайд эрсдэл илүү өндөг байдаг бөгөөд ховорхон тохиолдолд нярайд төрөлхийн уушигны гипоплази зэрэг/төрөлхийн өрцний ивэрхий эсвэл бөөрний дутуу хөгжил/ эмгэгүүд байдаг. Эмнэл зүйд амьсгалын эмгэгтэй нярайд амьсгалын шуугиан эмгэгтэй талд сонсогддог. Мөн бага жинтэй нярайд рентген туяагаар харан оношыг баталгаажуулж болно. Рентген туяанд харалгүйгээр яаралтайгаар пневмотораксыг тодорхойлоход нярай сэхээн амьдруулалтанд үр дүнгүй, амьсгалын шуугиан 2 талд ижил бус, брадикарди, хөхрөлт илэрдэг. 23-н инчийн эрвээхэй зүү эсвэл ангиокатетрийн зүүг цээжний 4-р хавирганы дээгүүр хавирга хоорондын зайнд/хөхний түвшинд/ хатгана /зураг 3/. Агаарыг гаргах бөгөөд Катетерийг тогтмол сөрөг даралттай болтол байлгана.

зураг 3

зураг 3

Зураг 3:  Пневмотораксыг соруулах

Амьсгалын замын бөглөрөл

Нэн яаралтайгаар нярайн амьсгалын замын бөглөрөлт төрөх өрөөнд бий болж болдог. Нярайг ихсээс салахаас өмнө залгиурын хатингаршиг эсвэл нарийсал, тератомууд, гидрома ба амны хөндийн хавдруудаас үүдэлтэй амьсгалын замын бөглөрлийн үед амьсгалын замыг чөлөөлөх “ex utero intrapartum treatment” /EXIT/ процедурыг авдаг. Үтрээс ихсийн хийн солилцоо нь тухайн процедураар зохицуулагддаг бөгөөд перинатал эрсдлийн тусламжинд аюултай амьсгалын замын бөглөрлийн шалтгаанд хүргэх олон эмгэгүүдийг перинатал оношлогоогоор оношлоход оршино /зураг 4/.

Зураг 4

Зураг 4

Зураг 4: EXIT процедур, цагаан мөгөөрсөн хоолой хажуу тийш шахагдсан, тератом бүхий амьсгалын хүнд хэлбэрийн бөглөрөлтөй нярай

Хэвлийн ханын эмгэгүүд

Төрөх өрөөнд хэвлийн ханын эмгэгтэй өвчтөнд үзүүлэх менежмент нь их хэмжээгээр шингэн алдахаас сэргийлэх ба висцерал хальсны урагдлаас сэргийлэх юм. Gastroschisis /Цоорхой ивэрхий/ нь ихэнхий тохиолдолд хэвлийн хана мемранаар хучигдаагүй байдаг эмгэг юм. Omphalocele / хэвлийн ханагүй төрөх/ болсон үед урагдлаас сэргийлэх нь чухал юм. Дээрх эмгэг бүхий нярай төрсөн тохиолдолд 3 дагч шатлалын мэс заслын зөвлөгөөнд шилжүүлэх бөгөөд бусад эмгэгийг үнэлнэ.

Төрөлтийн гэмтэл

Дотор эрхтэн

Элэг нь тархины дараах төрөлтийн явцад гэмтдэг эрхтэн юм. гэмтэл нь ихэвчлэн бөгс төрүүлэлтийн үед толгой төрөх явцад бий болдог ба том нярай, умай доторх бүтэлт, бүлэгнэлтийн эмгэг, мөчдийн дутуу хөгжил ба элэгний томрол зэрэг нь эсдэл болдог. Буруу зүрхний иллэг нь ховор боловч мөн шалтгаан болж өгдөг. Элэгний урагдал нь субкапсулар гематомоос үүдэлтэй байж болдог бөгөөд цаашлаад цус алдалтын тампонадад хүргэж өгдөг. Нярай эхний 1-3 хоногт хэвийн байх ба гематомруу цус орсноос онцын шинж тэмдэггүй байна. Энэ үед муу хооллох, муу сонсох, цайх ,шарлах, амьсгал давчдах, тахикарди илэрдэг. Хэвлийн хөндийн баруун дээд ¼-т биет тэмтрэгдэх бөгөөд хэвлий хөхөвтөр харагддаг. Гематом нь том үед анемид орж болох ба гематом хэвлийн хөндийрүү тархсан тохиолдолд нас барж ч болох талтай. Эрт сэжиглэн эхо хийж дэмжих эмчилгээг эхэлхэд нас баралт буур ч болно. Урагдсан хэсэгт мэс заслын эмчилгээ шаардлагатай бөгөөд дэлүүний урагдал дангаар эсвэл элэгний урагдалтай хамтаар илэрч болдог. Дэлүүний урагдлын шалтгаан, хүндрэл, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт нь ижил юм.

Хугарлууд

Төрөх үед болон төрлөгийн үе шатын үед бусад ясыг бодоход эгэмний хугарал илүү олон  тохиолддог. Энэ нь төрөлтийн хүндрэлийн үед ихэвчлэн тохиолдох ба бөгсөөрөө түрүүлж гарах үед  ургын босоо байрлалд мөр нь тээглэж улмаар гарыг сунгаснаар үүсдэг байна. Нярай гэмтсэн талаараа гараа чөлөөтэй хөдөлгөж чадахгүй байх ба  тогшиход крепитаци илэрч ясны жигд бус байдал илрэх ба мөн тухайн хугарсан хэсгийн арьсны өнгө өөрчлөгдсөн байдалтай харагдна.  Хугарсан талдаа Моро рефлекс үүсэхгүй ба мөн хугарсан хэсгийн эгэмний дээрх хонхор стерноклейдомастойд булчингийн спазмын улмаас байхгүй болсон байна. Зарим тохиолдолд эгэмний хугарлын үед хөдөлгөөний ямар нэгэн хязгаарлалт байхгүй, мөн Моро рефлекс илэрч байж болно. Энэ тохиолдод тавилан сайн байдаг. Эмчилгээний хувьд тухайн хугарсан талын гар болон мөрийг хөдөлгөөнгүй барьж тогтооно. Хэрэв төрөлтийн дараа долоо хоногийн дотор тухайн хэсэгт хатуу зүйл /каллус/  бий болж тэмтрэгдэж байвал энэ нь хугарал болсны эхний нотолгоо юм. Бугалга болон шууны хугарлын үед мөн гарны хөдөлгөөн хязгаарлагдаж, хугарсан талын Моро рефлекс илрэхгүй байж болно.

Мөчдийн хугарал

Урт ясны хугарлын үед ихэвчлэн мөчдийн сайн дурын хөдөлгөөн байхгүй болдог. /Псевдопарализ/. Тухайн хугарсан мөчний Моро рефлекс арилдаг. Мөн тухайн мөчдийн мэдрэлийг хамарсан байдал ажиглагдна. Бугалганы яс нь хугарсан үед тухайн гэмтсэн талыг гөлтгөнөн боолт хийж цээжтэй хамт хөдөлгөөнгүй болгож чиг тавин  Velpeau боолт хийж 2-4 долоо хоног хөдөлгөөнийг хязгаарлаж эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй. Дунд чөмөгний хугарлын үед тариан түрүүн боолт хийж хөлний хөдөлгөөнийг хязгаарлах ба  нэг талын хугарал явагдсан байсан ч хоёр хөлөнд унжлага /дүүжин/ өлгөж зөрсөн ясыг буцаан байрлалд оруулснаар илүү сайн үр дүнтэй эмчилгээ болно. Эдгэрэлтийн үед каллус буюу хатуу зүйл хавсран үүсч байдаг. Мөчдийн хугарлын тавилан сайн байдаг.

Төрөх үеийн гэмтэлд ховроор үений мултрал болон үений толгой салах тохиолдож болно. Нярайн дээд мөчний эпипиз нь хөлийг бодоход илүү их хүч зарцуулагддаг. Тухайн хугарсан хөл нь хавдсан, хэвийн хөлтэйгөө харьцуулахад бага зэрэг богиноссон байдалтай, идэвхитэй хөдөлгөөн  хязгаарлагдсан, хөдөлхөд эмзэглэлтэй, гадагшаагаа эргэсэн байдалтай байна. Оношлогоог рентген зурган дээр үндэслэн хийнэ. Хөнгөн гэмтлийн үед тавилан сайн байна.

Хамар

Хамрын гэмтлийн үед хамрын таславчны мөгөөрсний муруйлт зонхилон тохиолддог. Энэ тохиолдолд нярайн асаргаа хийхэд хүндрэлтэй байдаг ба хамраар амьсгалахад бэрхшээлтэй. Бодит үзлэгээр асиммитрик бүтэцтэй буюу голын шугамнаас зөрсөн байх ба хамар тэгширсэн байна. Амаар амьсгал өгөх хэрэгтэй эмчилгээний эцсийн байдлыг тодорхойлохын тулд мэс заслын зөвлөгөөнд орох хэрэгтэй.

 Эх сурвалж:

  • Nelson Textbook of Pediatric 18th ed. 2007 он