Бамбай булчирхайн анатом 1/3
Насанд хүрэгчдийн балбай булчирхай нь бүсэлсэн булчингуудын хойно байрладаг бөгөөд нягтаршлаараа хүрэн өнгөтөй харагддаг. Бамбай булчирхайн хэвийн жин нь 20 гр боловч тухайн хүний биеийн жин ба иодын хэрэглээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Бамбай булчирхай болоод түүний эргэн тойрон дахь бүтцийг (зураг 1)-т үзүүлэв. Бамбай булчирхайн хэлтэнцэр булчирхайн мөгөөрстөйгөө наалдан байрлах ба таглаа мөгөөрсний доор байрлах хүзүүвчээр дунд бүстэй нь холбогддог. Нийт өвчтөнүүдийн 50%-д нь пирамид хэлбэртэй хэлтэнцэр байх бөгөөд булчирхайн хэлтэнцэрүүд нь булчирхайн мөгөөрний дунд дээд хэсэг хүртэл тэлэн гүрээний артер ба стерноклейдомастойд булчиргийн гадна ирмэг хүртэл тэлсэн байрладаг. Бүсэлсэн булчигууд (стернохиойд, стернотиройд ба омохойдын дээд бүслүүр) нь урд хэсэгт байрлан хүзүүний мэдрэлийн сүлжээнээс мэдрэлжүүлэлтээ авдаг ( хэлэн доорхи мэдрэлийн сүлжээ). Бамбай булчирхай нь хүзүүний гүний хальсны хэсгийн үргэлжлэл болох хөвсгөр холбогч эдэн хальсаар урд ба ард талаасаа хүрээлэгддэг ба бамбай булчирхайн үндсэн бүрхүүл нь нимгэн бөгөөд нягт холбогч эдэн давхаргаар булчирхайруугаа түрж орон хуурамч дэлбэнгүүдийг үүсгэдэг. Булчирхайн капсул нь цагаан мөгөөрсөн хоолойн дээд бөгжин ба таглаа мөгөөрсний ойролцоох Берригийн лигамент буюу хойд тулгуурт шилждэг.
Зураг 1а: Бамбай булчирхай ба эргэн тойрон дахь бүтцийн анатом, эгц урдаас, а.= артер, в.= вен, м. = мэдрэл, мө. = мөгөөрс
Зураг 1в: Бамбай булчирхай ба эргэн тойрон дахь бүтцийн анатом, хөндлөн зүслэг, б.= булчин
Цусан хангамж
Бамбай булчирхайн дээд артериуд нь хоёр талын гүрээний гадна артераас салаа аван урд ба хойд хэсэгт хуваагдан бамбай булчирхайн хэлтэнцэрүүдийг цусаар хангадаг. Харин доод артериуд нь эгэмний доорх артераас салаа аван thyrocervical салааг үүсгэн эхээ авдаг. Бамбай булчирхайн доод артериуд нь хүзүүний хойд талаар дээш яван бамбай булчирхайн бүрхүүлрүү орон бамбай булчирхайн хэлтэнцэрүүддээ салбарладаг. Нийт өвчтөнүүдийн 1-4%-д нь бамбай булчирхайн доод артер байхгүй тохиолдолд thyroidea ima артер нь шууд аорт эсвэл innominate артериас эхээ авдаг. Бамбай булчирхайн доод артер нь шулуун төвөнхийн мэдрэлийг (Recurrent Laryngeal nerve – ШТМ)-тэй огтлолцдог бөгөөд Артерын судасны салбарт боолт тавих үед ШТМ-г олох шаардлагатай. Бамбай булчирхайн венийн урсгалыг дотор нь дээд, дунд ба доод бамбай булчирхайн бүлэг венүүд гэж ангилдаг. Бамбай булчирхайн дээд бүлэг вен нь бамбай булчирхайн дээд артериудын хоёр талаар байрладаг бол дунд венүүд нь хамгийн бага байдаг бөгөөд дээд венүүдтэй цуг гүрээний дотор венрүү цутгадаг. Доод вен нь ихэвчлэн сүлжээ үүсгэн brachiopcephalic венрүү цутгадаг.
Мэдрэлжүүлэлт
Зүүн ШТМ нь вагус мэдрэлээс эхээ авдаг бөгөөд энэ нь аортын нумыг огтлон лигамент артериосум дээр гогцоорч цагаан мөгөөсөн ба улаан хоолойн ховилоор хүзүүний голоор дээш өгсдөг. Баруун ШТМ нь вагус мэдрэлээс эхээ авдаг бөгөөд энэ нь баруун талын эгэмний доорх артерыг огтлон мэдрэлжүүлдэг. Мэдрэл нь хүзүү даган өгсөхийн өмнө ихэвчлэн артерын доогуур зөрдөг бөгөөд баруун талын мэдрэлийн зам нь зүүн талынхаас илүүтэй ташуу байдаг. Хүзүүгээр явах замд ШТМ-ын мэдрэл нь салбарлалт өгөн бамбай мөгөөрсний доод артерын салбар урд, хойд ба дотоод салбарлалтыг өгдөг (зураг 2). Баруун ШТМ-н тохиолдлын 0,5-1%-д нь шулуун бус байдаг бөгөөд ихэвчлэн судасны эмгэгтэй холбоотой байдаг. Зүүн шулуун бус ТМ нь ховор боловч зүрх нь баруун талдаа байрлсасан аортын барууны нумтай өвчтөнүүдэд тохиолддог байна.
Зураг 2: Бамбайн доод артер ба ШТМ-ын харилцан хамаарал-Дээд бамбайн дэргэдэх булчирхай нь Мэдрэлийн хавтгайн нуруун талд байрладаг бол доод баймбайн дэргэдэх булчирхай нь мэдрэлийн хэвлий талдаа байрладаг.
ШТМ-н салбар нь хүзүүгээр дамжих зуур салбарлалт өгөх боломжтой бөгөөд үүнийг мэс засалч эмч анзаарах нь чухал юм. Мэдрэл ба түүний салаалалтыг олж харах нь үргэлжид чухал асуудал бөгөөд бамбай булчирхайн хажуу ба хойд хэсэг ихвчлэн хөдөлгөөнтөй (Zuckerlandl-ын төвгөрт) таглаа мөгөөрсний түвшинд байдаг. Мэдрэлийн төгсгөлийн сегмент нь ихэвчлэн тус Zuckerlandl-ын төвгөрийн доогуур дамждаг бөгөөд Берригийн лигаментийн ойролцоо байдаг. Мэдрэлийн салбарлалт нь өвчтөнүүдийн 25%-д нь лигаментыг хөндлөн гарах бөгөөд энэ лигаментын гэмтлийн үед эмзэг байдаг. ШТМ-н төгсгөл нь төвөнхийн хойд хэсэгт таглаа ба бамбайн булчинд орсноор төгсдөг. ШТМ нь төвөнхийн дотоод бүх булчинг мэдрэлжүүлэх бөгөөд харин бамбайн хуруувчин мөгөөрсний булчингуудыг төвөнхийн гадна мэдрэлүүд мэдрэлжүүлдэг. Иймд нэг ШТМ-н гэмтэл нь дууны хөвчний нэг талын палализд хүргэх бөгөөд хоёр талын тэгш хэм алдагдан тухайн гэмтэлтэй тал нь татагддаг. Хоёр талын тэгш хэм нь хэвийн тохиолдолд сулавтар хоолойны өнгө гарах ба нэг тал нь татагдсан үед сөөнгө ба үр дүнгүйгээр ханиалгадаг. Хоёр талын ШТМ-ын гэмтэл амьсгалын замын бөглөрөлд хүргэдэг бөгөөд трахиостом хийх яаралтай заалттай ба дууны өнгө гаргах чадваргүй болдог. Хэрэв хоёр талын дууны хөвчний тэгш хэм алдагдсан үед агаарын урсгал байж болох боловч өвчтөн үр дүнгүй ханиалгах, аспираци болон амьсгалын замын халдварт өртөх өндөр эрсдэлтэй байдаг. Төвөнхийн дээд хэсгийн мэдрэлжүүлэлт нь мөн вагус мэдрэлээс эхээ авдаг бөгөөд гавлын дотор суурь хэсэгт байрлах төвөөс гүрээний дотор артер даган уруудаж Hyoid ясны орчим дотроо 2 салбарлалт өгдөг. Төвөнхийн дээд хэсгийн мэдрэлжүүлэлтийн дотоод салаалалт нь төвөнхийн supraglottic-ыг мэдрэлжүүлдэг. Энэхүү мэдрэлийн гэмтэл нь ховорхон бөгөөд аспирацаас үүдэлтэйгээр үүсч болдог. Төвөнхийн дээд хэсгийн мэдрэлжүүлэлтийн гадна салаалалт нь бамбайн хуруувчин мөгөөрсний булчинг мэдрэлжүүлэхийн өмнө залгиур хоолойн хумигч булчингийн доор байрлан бамбайн дээд судаснуудыг даган урууддаг. Cernea болон дагалдах судлаачид бамбайн дээд судаснуудын эдгээр мэдрэлүүдийн харилцан хамаарлыг тайлбарлан ангилах системыг санал болгоод байна (зураг 3).
Зураг 3: Төвөнхийн дээд мэдрэлийн гадна салаалалт ба Бамбайн дээд артерын харилцан хамаарал Cornea нарын судалаачдын дүгнэлтээр, Type 1-д бамбайн хэлтэнцэрийн дээгүүр мэдрэл нь артериас 1 см хол зөрсөн. Type 2-д бамбайн хэлтэнцэрийн дээгүүр 1 см-с бага зайгаар зөрлөг хийх 2а эсвэл доогуур нь зөрлөг хийх 2б.
Тохиолдлуудын 20 хүртэлх хувьд нь мэдрэл бамбайн дээд төгсгөлийн доогуур зөрсөн 2а хувилбар байдаг бөгөөд мэдрэл гэмтэх өндөр эрсдэлтэй байрладаг. Түүнчлэн судаснуудын дээд төгсгөлийг бүрэн боох хориотой бөгөөд эдгээр судаснууд нь бамбай булчирхайн доохнуур 2 салаалалт өгөн бамбайн хуруувчин мөгөөрсний булчинд хүрдэг. Энэхүү мэдрэлийн гэмтлийн үед дууны хөвчийн нэг тал нь татагддаг бөгөөд чанга дуу авиа гаргах, хоолойны өнгө гаргах болоод удаан хугацаагаар ярихад хүндрэлтэй байдаг. Бамбай булчирхайн симпатик мэдрэлжүүлэлт нь хүзүүний симпатикын дээд ба дунд зангилаанаас фибринээр дамждаг. Фибринүүд нь булчирхайлуугаа цусны судсын цудаснууд ба цудас хөдөлгөх мэдрэлийн хамт ордог. Парасимпатик фибрины шихэгүүд нь вагус мэдрэлээс дамждаг бөгөөд төвөнхийн мэдрэлийн салбарлалтаар булчирхайдаа хүрдэг.
Бамбайн дэргэдэх булчирхайнууд
Хүн амын 85%-д нь дөрвөн бамбайн дэргэдэх булчирхайнууд байдаг бөгөөд энэ нь бамбайн артер ба ШТМ-ын доор 1 см хүрэхгүй хэмжээтэй байрладаг. Дээд талын булчирхайнууд нь ихэвлэн ШТМ-ын нуруу талд байрладаг бол доод талын булчирхайнууд нь ихэвчлэн ШТМ-ын хэвлий талд байрладаг (Зураг 4).
Зураг 4: ШТМ ба Бамбайн дэргэдэх булчирхайн харилцан хамаарал
Бамбай булчирхайн лимфийн тогтолцоо
Бамбай булчирхай нь лимфийн сүлжээ маш ихтэй байдаг. Булчирхайн дотор лимфийн судаснууд нь бамбайн хэлтэнцэрүүдтэй хүзүүвчээр холбогддог бөгөөд мөн бамбайн өмнөх бүтэц болох лимфийн зангилаануудруу чиглэсэн урсгалтай байдаг. Хэсэгчилсэн лимфийн зангилаануудад цагаан мөгөөрсөн хоолойн өмнөх, бамбайн өмнөх, ШТМ, голтын дээд, залгиурын арын, улаан хоолойн, ба дээд, дунд, доод гүрээний зангилаанууд ордог. Эдгээр лимфийн зангилаануудыг 7-н түвшинд ангилан (зураг 5)-д харуулав. Төвийн хэсэг зангилаанууд гэдэгт хоёр carotid sheath(гүрээний судасны бүрхүүл)-н хооронд буй зангилааг хэлдэг бөгөөд гадна хэсэг гэдэгт нь судасны латерал буюу гадна талд байгаа зангилаануудыг нэрлэдэг. Бамбайн хорт хавдар нь эдгээр хэсгүүдийн алинд нь ч метастаз өгөх боломжтой бөгөөд метастаз нь хоншоорын доорхи зангилаануудруу тархах магадлал 1%-с бага буюу ховорхон байдаг. Мөн төвийн хэсэг зангилаануудруу бус хүзүүний зөвхөн нэг талыг хамарсан метастаз ч өгч болдог.
Зураг 5: А ба В. Хүзүүний лимфийн зангилааг 6 хэсэгт хуваадаг ба Голтын дээд зангилаанууд нь 7-р хэсэг болж өгдөг.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж
- Schwartz Principles of Surgery, 10th ed.