Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг: Харааны үзлэгийн арга
Люголийн иодыг түрхэж умайн хүзүүний харааны үзлэгээр умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх аргыг Шиллер 1930 онд анх хэрэглэж тодорхойлсон [1]. Гэхдээ Шиллерийн сорил нь өвөрөмц чанар муу байсан тул умайн хүзүүний цитологи шинжилгээгээр бүрэн солигдсон юм.
Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн чиглэл нэгэн арга барилд тогтож байна үүнд: хүний папилломавирусын сорил ыолон умайн хүзүүний цитологийн хамтрал юм. Умайн хүзүүний харааны үзлэгийг өвөрмөц чанар хязгаарлагдмал хэдий ч эрт илрүүлэг хийх багаж хомс нөхцөлд дахин ашиглаж эхэлсэн. Харааны үзлэгийн Цууны хүчилтэй эсвэл Люголын уусмалын иодтой гүйцэтгэх боломжтой. Эдгээр ажилбар нь Цууны хүчилтэй Харааны үзлэг (ЦХХҮ) эсвэл Люголын уусмалтай харааны үзлэг (ЛУХҮ) гэж ангилагддаг.
Заалт
Харааны үзлэгийг умайн хүзүүний илрүүлэг шинжилгээг (умайн хүзүүний цитологи болон HPV сорил) зөвлөсөн эмэгтэйчүүдэд заалттай.
Эсрэг заалт
Умайн хүзүүний харааны үзлэгт туйлын эсрэг заалт байхгүй. Иодын харшилтай эмэгтэйд Люголын уусмалаас илүүтэй ЦХХҮ-ийг хэрэглэх нь зүйтэй. Харааны үзлэгийг жирэмсэн эмэгтэйд гүйцэтгэх боломжтой ч инвазив хавдар сэжиглээгүй бол умайн хүзүүний биопси харьцангуй эсрэг заалттай.
Умайн хүзүүний идэвхтэй үрэвсэлтэй бол халдвар болон үрэвслийн гаралтай эпителийн эмгэгшилийг үнэн зөв үнэлэхэд бэрхшээл үүсгэх учраас харааны үзлэг гүйцэтгэхээс өмнө эмчилсэн байна. Үтрээний халдвар үнэлгээнд саад болохгүй хэдий ч үзлэгийн үед өвчтөнд илүү их зовиуртай байх тул харааны үзлэгийн өмнө эмчилнэ.
Ашигтай байдал
ЦХХҮ болон ЛУХҮ нь умайн хүзүүний эпител доторх неоплази эсвэл хавдрын илрүүлэгт үр дүн ижил байдаг. Гэхдээ ЛУХҮ нь арай илүү гэж үздэг тул умайн хүзүүний дэлгэрэнгүй үзлэгт ЛУХҮ-ийг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Ажилбар
Багаж – Харааны аргаар гүйцэтгэхдээ дараах зүйлсийг хэрэглэнэ.
- Дөрөөвчтэй эсвэл хөл тавигчтай үзлэгийн ор, хэрвээ боломжгүй бол өвчтөнг гэдрэг харуулан хэвтүүлж 2 хөлийг өвдгөөр нугалуулж гадагшлуулсан (мэлхийн хөлний байрлал) байрлалд ажилбарыг гүйцэтгэнэ.
- Үтрээний толь (Vaginal speculum)
- Умайн хүзүүг гэрэлтүүлэх гэрлийн эх үүсвэр
- 3-5%-ийн цууны хүчил эсвэл 4-5%-ийн Люголийн иод
- Том хөвөн бамбар
Люголийн уусмал нь 5г иод, 10г калийн иод бүхий 100 мл хүртэл усаар шингэлсэн уусмал юм [2].
Үзлэг – Харааны үзлэгийг нүцгэн нүдээрээ гүйцэтгэдэг бөгөөд дараах аргаар [3]:
- Өвчтөнг гэдрэг харуулсан буюу мэлхий байрлалд оруулна
- Үтрээнд толийг умайн хүзүү харагдахуйц байрлуулна
- Умайн хүзүүг шалгаж эмгэгшилтэй хэсгийг тэмдэглэнэ
- Цууны хүчил эсвэл Люголийн иодыг хөвөн бамбарын тусламжтай түрхэж 1 минут хүлээнэ
- Умайн хүзүүг дахин шалгаж эмгэгшилтэй буюу өнгө өөрчлөгдсөн хэсгийг тэмдэглэнэ
- Илрүүлэн зүйлсээ баримтжуулна
Цууны хүчил хэрэглэж байгаа үед сорил эерэг бол хавтгай баганан холбоосонд хүрсэн – бүүдгэр (opaque), эсвэл гадна хэсэгт ойрхон – нягт, эсвэл умайн хүзүүний эмгэгшлийн илрэл – сайн тодорхойлогддог цайрсан талбай харагддаг онцлогтой байдаг (зураг №1 болон зураг №2). Өнгөний өөрчлөлт илрээгүй бол сорил сөрөг байна.
Цууны хүчил нь харьцангуй том эсвэл нягт бөөмтэй (метапластийн эсүүд, дипластик эсүүд, ХПВ-ээр халдварлагдсан эсүүд) хавтгай эсүүдийг усгүйжүүлснээр эдгээр эсүүд цагаан харагддаг. Цусны судас болон баганан эсүүдэд цууны хүчил нөлөөлдөггүй тул цагаан талбайд харахад эсрэгээрээ хялбар болдог.
Люголийн иод хэрэглэж байгаа үед сорил эерэг бол хар суурин дээр эсрэгээрээ хавтгай шар талбайн бүтэцтэй байдаг, харин будаг шингээлт нэгэн жигд бол сорил сөрөг юм. Гликоген агуулж буй эсүүд иодыг шингээснээр хар бор өнгийг үүсгэдэг. Гликогенгүй эсүүд тухайлбал хэвийн баганан эсвэл булчирхайлаг эсүүд, өндөр зэргийн, мөн бага зэргийн эмгэгшилтэй бол иод шингээхгүй тул цайвар шар харагддаг (зураг №3).
Хүндрэл
Эдгээр үзлэгийн үеийн хүндрэл мэдэгдээгүй. Өвчтнүүдэд цууны хүчил түрхснээр үтрээгээх түр зуур халуун оргих мэдрэмж үүсч болно. хэрвээ биопси авсан бол хэт их цус алдалт эсвэл халдвар ховор тохиолддог.
Сайжруулсан буюу хоёрдогч аргууд
Magnification — ЦХХҮ-ийг 2-4х томруулагч линзтэй умайн хүзүүний үзлэгийг хослуулдаг, 7,5-30х томруулагч ашигладаг кольпоскопигоос ялгаатай [4,5]. Гэхдээ томруулагч нь ЦХХҮ-ийг сайжруулдаг нь тодорхой болоогүй.
Speculoscopy — ЦХХҮ-тэй ижил, нэмэлтээр цайвар-цэнхэр хемилунинесцинт гэрлийг эс үүсвэрээс толины дээд үзүүр рүү тусгадаг. Үзлэгийг боломжит томруулагч (4-6x) хэрэглэж эсвэл шууд цайвар цагаан эмгэгшлийг үнэлэх боломжтой.
Cervicography — Цууны хүчил түрхсний дараа умайн хүзүүний зургийг стандартжуулсан аргаар авдаг. 35 мм томруулсан зургийг дэлхийн аль ч хэсэгт чанартай үнэлэгчээр тайлбарлуулах боломжтой. Зарим эмнэлзүйн нөхцөлд эхний илрүүлэг аргаар ашиглахаас илүүтэй умайн хүзүүний цитологит хавсралтаар хэрэглэж байна.
Эмгэг илэрсний дараах арга хэмжээ
Эмгэгшилтэй болон сэжигтэй гэмтэлтэй талбайгаас боломжтой бол биопси авах нь зүйтэй. Илрүүлгийн дараа яаралтай эмчилгээг хэлэлцэх (харах ба эмчлэх) тул биопси нь инвазив хавдартай эмэгтэйд эмчилгээг тодорхойлоход чухал юм. Умайн хүзүүний хавдрын сэжиг бүхий илрэлүүдийг үүнд: эмгэгшил бүхий шижлилтийн бүсийн 3-4 квадратыг хамруулж эсвэл умайн хүзүүний суваг эсвэл үтрээний ханыг хамруулан биопсийг авна.
Хамгийн их эмгэгшил илэрсэн талбайгаас эсвэл нэг буюу түүнээс олон эмгэгшил илэрсэн талбайгаас биопси авснаар умайн хүзүүний хавдрыг интраэпитель неоплазмыг илрүүлэх боломжийг нэмэгдүүлдэг. Биопсийг авахдаа бай талбайг хэт цус болгохгүйн тулд доороос дээш авах нь зүйтэй.
Сорьц тус бүрийг умайн хүзүүний байрлал (цагийн зүүний чиглэлээр)-ыг тэмдэглэн тусад нь байнгын бэхжүүлэгч агуулсан шошготой саванд хийнэ.
Эх сурвалж: Uptodate Literature review current through: Feb 2015. | This topic last updated: May 06, 2013.
- Schiller W. Leucoplakia, leucokeratosis, and carcinoma of the cervix. Am J Obstet Gynecol 1938; 35:17.
- http://screening.iarc.fr/viavilichap3.php?lang=1 (Accessed on April 11, 2012).
- World Cancer Report 2008, Boyle P, Levin B (Eds), International Agency for Research on Cancer, Lyon Cedex, France 2008.
- Arbyn M, Sankaranarayanan R, Muwonge R, et al. Pooled analysis of the accuracy of five cervical cancer screening tests assessed in eleven studies in Africa and India. Int J Cancer 2008; 123:153.
- Sankaranarayanan R, Shastri SS, Basu P, et al. The role of low-level magnification in visual inspection with acetic acid for the early detection of cervical neoplasia. Cancer Detect Prev 2004; 28:345.