Жирэмсэн эмэгтэйн мухар олгойн цочмог үрэвсэл

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Мухар олгойн цочмог үрэвсэл нь жирэмсэний хугацаанд хамгийн их тулгардаг ерөнхий мэс заслын асуудал юм [1]. Жирэмсний физиологийн лейкоцитоз, умай томорсонтой холбоотой анатомийн өөрчлөлт, мөн хэвлий/хоол боловсруулах замын эмгэг харьцангуй өндөр тохиолддог учраас жирэмсэн эмэгтэйн мухар олгойн үрэвслийг оношлоно гэдэг онцгой шалгуур болдог. Жирэмсэн эмэгтэйд ялангуяа гурав дах гурван сард мухар олгойн урагдал илүүтэй тохиолддог нь дээрх өөрчлөлтүүд болон жирэмсэн эмэгтэйд мэс засал хийхээс хойрог хандаж оношилгоо, эмчилгээ хожимддогтой холбоотой байж болох юм [2,3].

Тохиолдлын тархалт

Цочмог аппендицит 1/600-1/1000 жирэмсэнд гэж үздэг байсан ч 1/800-1/1500 жирэмсэнд тохиолддог нь батлагдсан [4-7].  Аппендэктоми хийлгэсэн 53,000 эмэгтэйчүүдийг хамруулсан тохиолдол хяналтын судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдэд тухайн насны жирэмсэн бус эмэгтэйчүүдээс аппендицит тохиолдох хандлага бага байсан [8]. Жирэмсэн эмэгтэйд аппендицитын тохиолдолд хоёрдах гурван сард нэг, гуравдах гурван сар болон төрсний дараахаас үл ялиг илүү байдаг. 350,000-аас олон жирэмсэн эмэгтэйчүүдийн кохорт судалгаагаар төрөхөөс өмнөх хугацаанд жирэмсэн бус үеэс 35% бага байсныг тэмдэглэжээ. Энэхүү судалгаагаар жирэмсний гурав дах гурван сард аппендицит бага тохиолдож байсныг мөн тэмдэглэсэн байна [9]. 15-32 насны эмэгтэйчүүдэд жирэмсэн бус үетэй харьцуулахад төрсний дараа аппендицитын эрсдэл нэмэгдэггүй бол 35-аас дээш насны эмэгчэйчүүдэд төрсний дараах аппендицитын эрсдэл 84% болж нэмэгддэгийг тэмдэглэсэн байдаг.

Эмнэлзүйн илрэл

Өвчтний байдал: Өвчтөнд илэрдэг сонгодог илрэл бол анхны зовиур болох хэвлийн өвдөлт юм. өвдөлт эхэндээ хүйс орчимд байдаг ч үрэвслийн процессын даамжралын үр дүнд хэвлийн баруун доод квадратруу шилждэг [10-12]. Анорекси, дотор муухайралт болон бөөлжилтийг дагалдаж өвдөлт илэрдэг. Гэхдээ зарим өвчтнүүдэд халуун оргих, гэдэс хямрах, гэдэс дүүрэх, суулгалт зэрэг сонгомол бус зовиурууд илэрдэг. Хэрвээ мухар олгой арын байрлалтай бол байран хөндүүрлэлтээс илүүтэй хэвлийн баруун доод квадратад битүү өвдөх зовиур ихэнхдээ илэрдэг. Шулуун гэдэс болон үтрээний үзлэг тухай өвчтөнд хэвлийн үзлэгээс илүү ач холбогдолтой байх хандлагатай. Мухар олгой аарцгийн байрлалтай өвчтнүүдэд МакБурнейн цэгээс доогуур байрлалтай хөндүүрлэлт үүсдэг бөгөөд ихэнхдээ шээсний давтамж болон дизури, эсвэл шулуун гэдэсний зовиур, тухайлбал өвдөлттэй шээх болон суулгалт илэрдэг.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд ялангуяа жирэмсний хожуу үед мухар олгойн үрэвслийн сонгомол эмнэлзүй жирэмсэн бус эмэгтэйчүүдээс бага илрэх хандлагатай байдаг. Аппендицитын хамгийн нийтлэг зовиурууд ж нь: хэвлийн баруун доод квадрат дах өвдөлт жирэмсний үе шатаас үл хамааран жирэмсэн эмэгтэйчүүдийн ихэнхэд нь МакБурнейн цэгээс холгүй байдаг [5,14,15], гэхдээ мухар олгойн байрлал умайн томролтой хамт эхийн толгой талруу цөөн сентиметер шилжиж жирэмсний гуравадах гурван сартайд өвдөлт хэвлийн баруун дээд талбайн төвшинд эсвэл дунд хэсэгт байрлаж болно [16-18]. МакБурнейн цэгийн зовиурлалт дэлбээ ясны урд дээд шонтон болон хүйсийг холбосон шугам дагуу урд дээд шонтонгоос 1,5-2 инч зайд хамгийн зовиуртай тодорхойлогддог [19]. Гэтэл жирэмсэн умайгаар өргөгдөж хэвлийн урд хана тэлэгдэж үрэвссэн мухар олгойноос холддог учраас энэхүү хөндүүрлэлт сонгомол биш болох хандлагатай байдаг [20-22]. Париетал перитониум болон үрэвслийн талбай хоорондоо шууд хүрэлцэхийг саатуулснаар үзлэгт зовиур илрэхийг үгүй болгодог.

Жирэмсэн эмэгтэйн мухар олгойн үрэвслийн эмнэлзүйн зовиур болон шинж тэмдгүүдийн давтамжийг тодорхойлсон хамгийн том нийтлэлд 720 тохиолдлыг тэмдэглэсэн [23]. Энэхүү нийтлэл хүч болох хэмжээ нь бусад цуврал судалгаануудаас 10 дахин том, гэхдээ хэд хэдэн хязгаарлагдмал байдал байдаг. Мөн жирэмсэн эмэгтэйн наснаас хамаарсан зовиурын ялгааг тооцоогүй байсан ба цочмог үрэвсэл 75%-д, цооролт 25%-д гэсэн холимог бүтэцтэй.

Зовиур:

  • Хэвлийн өвдөлт 96%-д
    • Баруун доод квадратад 75%
    • Баруун дээд квадратад 20%
  • Дотор муухайралт 85%
  • Бөөлжилт 70%
  • Анорекси 65%
  • Дизури 8%

Шинж тэмдгүүд

  • Баруун доод квадратад хөндүүрлэлт: 85%
  • Үзлэгт хөндүүрлэлт 80%
  • Хэвлийн чангарал 50%
  • Баруун дээд квадратад хөндүүрлэлт 20%
  • Биеийн хэм >37.80 C (1000F) 20%

Лабораторын шинжилгээ

Мухар олгойн үрэвсэлтэй жирэмсэн бус өвчнүүдийн ойролцоогоор 80%-д мэс заслын өмнө лейкоцитоз (цагаан эс > 10,000 эс/микроЛ), зүүний хазайлттай байдаг [23-26]. Гэхдээ жирэмсэн эмэгтэйд хэвийн лейкоцитоз илэрдэг, нийт лейкоцитын тоо жирэмсний гурав дах гурван сард 16,900 эс/микроЛ хүрэх нь хэвийн байх боломжтой бол төрөх үед 29,000 эс/микроЛ хүртэл нэмэгдэж зүүний хазайлт илрэх боломжтой [27,28]. Үрэвссэн мухар олгой шээлэй эсвэл давсагтай ойрхон бол микроскопийн гематури болон пиури үүсдэг бөгөөд эдгээр нь өвчтнүүдийн 20%-аас багад нь ерөнхийдөө тэмдэглэгддэг [20,23,29-32].

Сийвэнгийн билирубин хөнгөн зэргээр нэмэгдэх нь (нийт билирубин >1,0 мг/дл) мухар олгойн перфорацид маркер болж тодорхойлогддог (мэдрэг чанар 70% ба өвөрмөц чанар 86%) [33].

Аппендицитын үед С-урвалж уургийн төвшин нэмэгдсэн байдаг боловч үрэвслийн өвөрмөц бус шинж тэмдэг юм.

Оношилгоо

Цочмог аппендицит гэдэг нь гистологийн оношилгоо юм. Эмнэлзүйн оношилгоо нь сонгомол илрэл жирэмсэн эмэгтэйд хүчтэй сэжүүр болох нь зүйн ёсны хэрэг бөгөөд үүнд: баруун доод квадрат руу шилжсэн хэвлийн өвдөлт, баруун доод квадрат дах хөндүүрлэлт, дотор муухайралт/бөөлжилт, халууралт, болон зүүний хазайлттай лейкоцитоз багтана.

Жирэмсэнд ихэнхдээ сонгомол бус илрэл тохиолддог тул дүрс оношилгооны заалт болдог [1,4,32]. Дүрс оношилгооны эн тэргүүний зорилт бол онош тодорхойгүй үеийн мэс заслын эмчилгээ хойшлох хугацааг бууруулахад оршино. Хоёрдах зорилт бол сөрөг аппендэктомийн давтамжийг бууруулахад орших боловч үгүйсгэхэд биш юм. Тиймээс хэт авиан шинжилгээгээр өвчтний зовиурын боломжит шалтгааныг тодруулах боломжтой (ж нь: өндгөвчний уйланхай буюу мушгиралт, фибройдын мушгиралт эсвэл задралт, нефролитиаз, холециситит).

Төрж буй эмэгтэйд цочмог аппендицитыг оношлоход өндөр индекс бүхий сэжүүр шаардлагатай тул оношлоход бэрх, бараг боломжгүй байж болох юм. Төрөлт нь өвдөлттэй холбоотой байх боломжтой, хэрвээ хориоамнионит байвал халууралт, лейкоцитоз, болон бөөлжилт илэрдэг. Эдгээр зовиур төрсний дараа ч байнга байх эсвэл даамжирвал бодит үзлэгээр болон зүрс оношилгоогоор мухар олгойг яаралтай үнэлэх нь зүйтэй.

Дүрс оношилгоо

Ультрасонографи (хэт авиан шинжилгээнд харах) – Жирэмсэн эмэгтэйн мухар олгойн дүрс оношилгоонд эн тэргүүний сонголт бол төрөлжүүлсэн компресс ультрасонографи юм (graded compression ultrasonography)[34]. Мухар олгойн үрэвслийн эмнэлзүйн оношилгооны сэжүүр нь гэдэсний баруун доод хэсэгт дарагдаагүй мухар төгсгөлд 6 мм-ээс илүү диаметертэй гуурсан бүтэц хэт авианд тодорхойлогдсноор дэмжигддэг (зураг 1а-Б) [35,36].

Зураг №1: 6 долоо хонгтой жирэмсэн, мухар олгойн хана зузаарсан, голч 16 мм

Зураг №1А: 6 долоо хонгтой жирэмсэн, мухар олгойн хана зузаарсан, голч 16 мм

Хэт авианд хоёрдагч онош байх магадлалтай сэжүүр илэрсэн (өндгөвчний мушгирал, нефролитиаз) бөгөөд оношилгоонд мухар олгой хэвийн илэрсэн ч мухар олгойн үрэвсэл гэсэн оношийг үгүйсгэж болохгүй.

Зураг №2: 21 долоо хоногтой жирэмсэн, аппендоколиттой шингэнээр дүүрсэн мухар олгой

Зураг №2: 21 долоо хоногтой жирэмсэн, аппендоколиттой (сум) шингэнээр дүүрсэн мухар олгой

 Төрөлжүүлсэн компресс гүйцэтгэж буй үед ялангуяа жирэмсний гурав дах гурван сард умай томорсноос мухар олгойн харагдцад саад болдог учраас шинжилгээний гүйцэтгэл жирэмсэн бус хүнээс жирэмсэнд бага байх талтай тул хэт авиан шинжилгээний хариу хангалтгүй байдаг [37-39]. Хэд хэдэн судалгаанд мухар олгойн үрэвслийн сэжиглэсэн жирэмсэн эмэгтэйн нилээд их хувьд нь мухар олгой харагддагүйг тэмдэглэсэн байдаг [40-44].

Гэхдээ жирэмсэн эмэгтэйн мухар олгойн үрэвслийн оношилгоонд хэт авиан үүргийг нэгэн судалгаанд ерөнхий хүн амтай (мэдрэг чанар 86%, өвөрөмц чанар 96%) харьцуулахад мэдрэг чанар 67-100%, өвөрмөц чанар 83-96% гэж бичсэн [45]. Жирэмсний мухар олгойн үрэвслийг төрөлжүүлсэн компресс ультросонографиар оношлоход жирэмсний нас эхийн биеийн жингийн индекс, болон хэт авиан эсвэл дүрс оношилгооны эмчийн туршлага болон ур чадвар чухал байдаг.

Соронзон резонанс дүрс оношилгоо

Эмнэлзүй болон хэт авианд тодорхойгүй бол жирэмсэн эмэгтэйн мухар олгойн цочмог үрэвслийг оношлоход хэрвээ боломжтой бол соронзон резонанс дүрс оношилгоо нь сайн оношилгооны арга болдог [46]. MRI нь ионжсон туяанд өртөхөөс зайлсхийдэг учраас компютерт томографид маш сайн хоёрдогч санал юм. Гадолиниум нь онолын хувьд урагт аюулгүй байдал таатай биш тул тэр бүр хэрэглэдэггүй боловч хэрвээ орлуулах боломжгүй бол хэрэглэсэн байж болно [47]. MRI хийхийн өмнө удаан хугацаанд хүлээлгэх нь хугацаа алдаж урагдах эрсдэл нэмэгдэж байдаг тул дүрс оношилгоог хойшлуулахаас зайлсхийх нь зүйтэй.

Зураг №3: MRI T2, 9 долоо хоногтой жирэмсэн, шингэнээр дүүрсэн мухар олгойн голч 7 мм

Зураг №3: MRI T2, 9 долоо хоногтой жирэмсэн, шингэнээр дүүрсэн мухар олгойн голч 7 мм

Мухар олгойн үрэвслийн сэжиглэсэн жирэмсэн эмэгтэйд MRI гүйцэтгэсэн 12-148 өвчтөнтэй 6 судалгааны мета-анализаар эерэг урьдчилсан таамаглал 86%, сөрөг урьдчилсан таамаглал 99% бүхий нэгтгэсэн мэдрэг чанар 91% (95% CI 54-99), нэгтгэсэн өвөрмөц чанар 98% (95% CI 87-99) байсан.

Компютерт томографи

КТГ-ийг ерөнхийдөө өргөн хэрэглэх боломжтой. КТГ-д мухар олгойн үрэвслийн илрэл нь хэвлийн баруун доод квадрат дах үрэвсэл, томорсон дүүрээгүй хоолой бүтэц, болон/эсвэл аппендиколит байдаг (зураг 4). Жирэмсний мухар олгойн үрэвслийн оношилгоонд хеликал КТГ-ийг эн тэргүүнд гүйцэтгэхэд найдвартай гэж үздэг боловч мэдээлэл жижиг цуврал судалгаануудаар хязгаарлагддаг [49].

Зураг №4: Хэвлийн баруун доод квадратад үрэвсэлтэй, шингэнээр дүүрээгүй гуурсан бүтэц ба/эсвэл аппендоколит

Зураг №4: Хэвлийн баруун доод квадратад үрэвсэлтэй, шингэнээр дүүрээгүй гуурсан бүтэц ба/эсвэл аппендоколит

КТГ-ийн протоколд урагт өгөх туяа 3 мГерц-ээс бага тооцоологдсон байдаг бөгөөд түүнээс бага тун нь урагт хүчтэй сөрөг нөлөөтэй (30 мГерц карциногенезийн эрсдэлтэй, 50 мГерц детерминистик нөлөөтэй) [46,50] тул оношилгоог гүйцэтгэхэд хязгаарлалт болдог [49,51].

Ялган оношилгоо

Хэвлийн доод хэсгийн өвдөлт, халууралт, лейкоцитоз, дотор муухайлт/бөөлжилт, болон гэдэсний үйл ажиллагааны өөрчлөлтийн жирэмсний-харьцангуй шалтгаанд:

  • Умайн гаднах жирэмслэлт байж болзошгүй бол жирэмсний сорил эерэг, хэвлийн баруун доод квадратын эмэгтэйчүүдэд мухар олгойг үгүйсгэнэ (Умайн гаднах жирэмслэлт сэдвийг уншина уу)
  • Хоолонд дургүй болох, гэдэс хямрах, дотор муухайрах/бөөлжих нь аппендицит болон хэвийн жирэмсний эхэн үе аль алинд нь нийтлэг илэрдэг. Мухар олгойн үрэвслийн дотор муухайралт болон бөөлжилт үүсвэл дараагаар нь өвдөлт эхэлдэг, харин жирэмсний дотор муухайралт болон бөөлжилт нь өвдөлттэй холбоогүй байдаг.
  • Цагираг холбоосны хам шинж нь жирэмсний эхэн үед хэвлийн баруун доод хэсэгт өвдөх нийтлэг шалтгаан бөгөөд бусад зовиуртай хамааралгүй, давшингуй биш байдаг.
  • Пиелонефрит нь жирэмсэн бус эмэгтэйчүүдээс жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү нийтлэг үүсдэг. Баруун талд өвдөж, халуурч, лейкоцитоз, болон пиури бүхий жирэмсэн эмэгтэйд цаашид шинжилгээ хийлгүй пиелонефритын эмчилгээ хийх боломжтой ч мухар олгойн үрэвслийн оношилгоог хойшлуулсан байж болзошгүй.
  • Жирэмсний хоёрдах хагаст преэклампси болон HELLP хам шинж дотор муухайралт бөөлжилт болон хэвлийн өвдөлттэй холбоотой байх боломжтой боловч хэвлийн баруун дээд квадратад эсвэл аюулхайд өвддөг, гипертензи илэрдэг, халуурлат болон лейкоцитоз хэв шинжит бус байдгаар мухар олгойн үрэвслээс ялган оношлогддог (“Преэклампсийн эмнэлзүй, оношилгоо” “HELLP хам шинж” “Преэклампси болон ихэсийн бусад эмгэгүүд” тус тус сэдвүүдээс дэлгэрүүлэн уншина уу).
  • Ихэс ховхролт болон умайн урагдал нь хэвлийн доод хэсэгт дунд шугамаар эсвэл гадна хэсэг дэх өвдөлттэй холбоотой байдаг. Оношлогоонд үтрээнээс цус гарах, ургийн зүрхний цохилт эмгэгших, болон умай хөндүүрлэх ихэнхдээ илэрдэг тул мухар олгойн үрэвсэлтэй төстэй байх учиргүй юм.
  • Төрсний дараах өвчтнүүдэд өндгөвчний венийн тромбофлебит сэжиглэх нь зүйтэй. Эдгээр өвчтнүүдэд эмнэлзүйн зовиур үүнд: халууралт, хэвлийн өвдөлт, хэрвээ баруун талын өндгөвч өртсөн бол хэвлийн баруун талд хөндүүрлэлт байрладаг. Дотор муухайралт, цанхайлт болон бусад хоол боловсруулах замын эмгэгүүд үүсэх боломжтой ч үргэлж хөнгөн байдаг нь баруун талын өндгөвчний мушгиралтыг мухар олгойн үрэвслээс ялгахад тусалдаг.

Менежмент ба богино хугацаан үр дүн

Аппендэктоми – Цочмог аппендицитын эмчилгээ бол аппендэктоми юм. Мэс заслын антибиотик эмчилгээ нь Грам-эерэг болон Грам-сөрөг тархалт ( жнь: цефалоспорины 2-р эгнээний эмүүд) болон анаэроб-д (ж нь: клиндамицин эсвэл метронидазол) чиглэсэн байх ёстой. Жирэмсэн өвчтөнд мэдээлэл маш бага ч ганц антибиотик эмчилгээний менежмент нь богино болон урт хугацааны амжилтгүйтэлтэй хамааралтай байдаг тул зөвлөдөггүй [55].

Зовиур эхэлснээс хойш 24 цагаас илүү хугацаа өнгөрөх нь цооролтын эрсдлийг нэмэгдүүлдэг буюу тухайн өвчтнүүдийн 13-43%-д цооролт тохиолддог тул яаралтай оношилгоо болон эмчилгээний заалт болдог [2,40]. Аппендэктомийн дараах хүндрэл мухар олгой цоорсон жирэмсэн өвчтнүүдийг үл тооцвол жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсэн бус эмэгтэйчүүдтэй харьлцуулж болохуйц бага байдаг [56]. Харин мухар олгой цоорох нь ураг зулбах эрсдлийг нэмэгдүүлдэг (ураг зулбалт 36% versus 1,5% цооролтгүй [57]) буюу перитонит үүссэн үед буюу перитониал буглаа үүссэн (ургийн зулбалт 6 versus 2%, эрт төрөлт 11 versus 4% [58]).

Цочмог аппендицитыг оношлоход бэрх бөгөөд хэрвээ мухар олгой цоорсон бол ургийн нас баралтанд ач холбогдол бүхий эрсдэлтэй, жирэмсэн бус эмэгтэйтэй харьцуулахад сөрөг лапаротоми өндөх хэмжээтэй (20-35%) байдгийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг. Дүрс оношилгоог ялангуяа MRI болон КТГ-ийг яаралтай хэрэглэснээр сөрөг аппендэктомийн тохиолдлыг бууруулах бололцоотой байдаг. Хагалгаа хийх явцад мухар олгой хэвийн харагаж байж болох ч авах зүйтэй, учир нь гистологийн шинжилгээнд цочмог үрэвсэл илэрдэг, мөн аппендэктоми нь хүндрэлийн маш бага эрсдэлтэй хамааралтай байдаг.

Кесар төрөлт нь аппенпэктомийн үе дэх ховор заалт юм. Төрөөгүй байгаа өвчтөнд төрөлтийн үед аппендэктомийн зүслэг задрах эрсдэлтэй ба задрах хандлагатай бол үтрээгээх төрөхийг үргэлжлүүлэхгүй [6].

Цоорсон мухар олгой

Мухар олгой цоорсон үеийн менежмент цооролтын байдлаас хамаарна: чөлөөт (free) эсвэл walled-off.

Чөлөөт цооролт – Энэ нь идээ болон өтгөний материал хэвлийн хөндийд тархах шалтгаан болдог. Эдгээр өвчтнүүдэд хэв шинжит нилээд зовиуртай байдаг ба сепсис үүсэх боломжтой; мөн дутуу төрөх, болон төрөх, зулбах эрсдэл нэмэгдсэн байдаг [57,58]. Яаралтай лапаротоми хийж угаах, хэвлийн хөндийд урсгуур тавьж аппендэктоми хийх шаардлагатай.

Walled-off цооролт – Зовиур илрээд удаан хугацаанд үргэлжилсэн (5-аас их хоног) жирэмсэн бус өвчтнүүдэд агуулагдахуунжсан цооролт илэрдэг тул антибиотик, венийн судсаар шингэн сэлбэх, гэдсийг цэвэрлэх, болон нягт хяналттайгаар эн тэргүүнд эмчлэх нь зүйтэй. Эдгээр өвчтнүүдэд бодит үзлэгээр ихэнхдээ масс тэмтрэгддэг бөгөөд дүрс оношилгоогоор флегмон эсвэл буглаа илэрдэг. Мухар олгойн үрэвслийн явц аль хэдийнээ “walled-off” болсон байдаг тул эдгээр өвчтнүүдийн заримд нь мэс заслын бус менежмент илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ зовиур удаан илэрсэн, флегмон үүссэн өвчтнүүдэд яаралтай мэс засал хийхэд нягт наалдцат болон үрэвслтэй холбоотой хүндрэл нэмэгдсэн байна. Эдгээр нөхцөл байдал нь ихэнхдээ их хэмжээний зүслэг шаарддаг тул зэрэгцээ эдүүдийн гэмтэлд хүргэдэг. Хүндрэл тухайлбал мэс заслын дараах буглаа, гэдэс-арьсны фистул үүсэх боломжтой, илеоколэктоми эсвэл цекостоми хийх зайлшгүй шаардлага гардаг. Эдгээр хүчтэй хүндрэлүүд байдаг учраас мэс заслын бус аргыг боломжтой бол сонгодог. Жирэмсэн бус хувь хүнд walled-off цооролтын үеийн энэхүү хандлага сайн нотлогдсон хэдий ч жирэмсэн эмэгтэйд нотолгоо муу байдаг.

Мэс заслын хандлага

Онош харьцангуй баттай болсон бол нээлттэй болон лапароскопийн аппендэктоми аль алиныг сонгож болно.

Нээлттэй аппендэктоми – Жирэмсэн эмэгтэйд нээлттэй аппенпэктоми гүйцэтгэхдээ МакБурнейн цэгт хөндлөн зүслэг хийдэг [14,15]. Онош тодорхойгүй бол аппендицит төст хэвлийн мэс заслын эмгэгүүдийн оношилгоо болон эмчилгээнд хангалттай байхуйц хэмжээгээр хэвлийн доод хэсэгт гол шугамаар босоо зүслэг хийхийг зөвлөдөг.

Лапароскопийн аппендэктоми – Лапаротомийн аппендэктоми хэрэглэсэн цуврал тохиолдол болон жижиг кохорт судалгаануудад жирэмсний бүх гурван сард лапароскопийг амжилттай гүйцэтгэсэн байдаг бөгөөд хүндрэл цөөн гарсан [4,61-72].

Алсын үр дүн

Жирэмсэн үедээ аппендэктоми хийлгэсэн эмэгтэйчүүдийн алсын тавилан сайн байдаг боловч мэдээлэл жижиг ажиглалтын цуврал судалгаагаар хязгаарлагддаг [78]. Мөн хүүхдэд нь хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээлэл дутагдалтай ч жижиг цуврал судалгаануудад жирэмсний аль нэг хугацаанд аппендэктоми хийлгэсэн эмэгтэйн хүүхэд 13-17 сар хүртэл хэвийн хөгжиж байсан ажээ[79].


Эх сурвалж:


Uptodate “Acute appendicitis in pregnancy”  This topic last updated: Mar 16, 2015.